| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0451/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1633 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1633
2025 06 23 2025/ШЦТ/1633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүг А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Ю.С*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б******** овогт Ю******гийн С***********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505022160664 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ю.С*********** нь 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их-Баян зочид буудлын 206 тоотод “хувийн асуудалд оролцлоо”шалтгаанаар маргалдаж улмаар архины шилээр толгой нүүрэн тус газар нь цохиж зүүн хацарын дотор хэсэгт шарх,духанд зулгаралт ,зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.С*********** “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Г.Б*********** мөрдөн байцаалтад өгсөн "2025 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр БГ дүүргийн 20-р хорооны нутаг дэвгэрт Их-Баян зочид буудлын 206 тоотод 23 цагийн үед найз О********* ,Сү*********,Л**********, мөн Л**********ийн эхнэр С********* С*********** бид нар орж үйлчлүүлсэн. Буудлын өрөөнд орж согтууруулах ундааны зүйл бид хэд хувааж хэрэглэсэн. Л**********, С*********, Сү********* энэ гурав яваад өгсөн. О*********, С*********** бид гурав буудлын өрөөнд үлдсэн. О********* С*********** нар гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Би энэ асуудалд санал нийлэхгүй шүүмжилж санал бодлоо хэлсэн чинь С*********** гэнэт орноос босож ирээд өөрийн цонхны тавцан дээр байсан архины шил гартаа барьж байгаад миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон ингэх үед архины шил хагарч дух шалбарч хамар хэсэг зүсэгдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 08-09дэх тал/
Гэрч Ж.О********* мөрдөн байцаалтад өгсөн “2025 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр БГ дүүргийн 20-р хорооны нутаг дэвгэрт Их-Баян зочид буудалд найз нарын хамт орсон. Тэгээд бид хэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн удалгүй найз Л**********, Сү*********, С********* нар өрөөнөөс гараад явсан. Би найз Б*********** С*********** нарын хамт өрөөнд үлдсэн. Тэгээд би орон дээр унтсан миний хажуугаар найз С*********** хэвтсэн. Тэгээд найз Б*********ийг харахад нөгөө талын орон дээр хувцастайгаа ганцаараа унтаж байсан. Намайг сэрэхэд хоёр цагдаа өрөөнд орж ирсэн байсан найз Б*********** С*********** хоёрыг цагдаа аваад явсан. Би тухайн үед хамт явъя гэсэн чинь цагдаа хэрэггүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 5301 дугаартай:
“1. Г.Б*********ын биед зүүн хацрын дотор хэсэгт шарх, духанд зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21дэх тал/
Ю.С********ыг яллагдагчаар өгсөн “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж гэм буруугаа ухамсарлаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Ю.С*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Б***********тай хүний хувийн асуудалд оролцлоо гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж, улмаар биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ю.С*********** нь хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж хохирогч Г.Б*********ийн эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Г.Б*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын 2025 оны 04 дугаар сарын 18-ний өдрийн 5301 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б*********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй ба түүний зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоолгохгүй гэсэн байх тул шүүгдэгч Ю.С*********** бусдад төлөх төлбөргүйд тооцов.
“Миний бие Г.Б*********** би эрүүгийн 2505022160664 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх утга бүхий зурвасаар бичсэн хүсэлтийг хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгч Ю.С********ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ю.С*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийг торгох ял оногдуулахаар тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ю.С*********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******** овогт Ю******гийн С********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.С********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.С********ын торгох ялыг 3 хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.С*********** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ю.С*********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.С***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ