Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2021/00088

 

 

 

 

 

 

 

2021 02 22 148/ШШ2021/00088

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 баг 2-04 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* /МА56070104/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр баг Бүргэдэй Найрамдал 5 дугаар гудамж 540 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн *******ийн ******* /МА97111508/-т холбогдох

 

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын найрамдал 5 дугаар гудамж 540 тоотод хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, газар чөлөөлүүлэх, маргаан бүхий хашаа байшинг үнэлүүлсний хөлс 100.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Лхагваням оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

... Миний бие ******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг 27 тоотод байрлах хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, газар чөлөөлүүлэх үнэлгээ гаргахад төлсөн 100000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би 2010 оны 08 дугаар сард Б.*******гаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Найрамдлын 27 тоотод одоогийн шинэчилсэн хаяг, Найрамдлын 5 дугаар гудамж 540 тоотод байрлах хашаа байшинг 3,500,000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд хашаа байшингаа эзэнгүй байлгахгүй гээд хүмүүсийг эд хөрөнгийг маань өөд нь татан сууж байгаарай гэж олон орох оронгүй хүмүүст буян болж байсан. Өмнө нь сууж байсан хүмүүс сайхан сууж байсан. 2017 онд миний төрсөн ахын охин Г.******* нь нөхрөөсөө салчихсан зодож нүдээд хэцүү байна. Мөн бие өвдөөд нэг хэсэгтээ танайд амьдаръя гээд цүнхтэй хувцсаа бариад ирэхээр нь би өрөвдөөд Батчулуун эмчийн эмнэлэгт ор хонгийн 240000 төгрөгийг төлөөд хэвтүүлж эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад орох орон байхгүй хаана очих вэ туслаач гэж гуйхаар нь нөхөртэйгөө яриад өөрийн худалдан авсан маргаан үүссэн хашаа байшиндаа суулгахаар болж тухайн үед амьдарч байсан Анхзаяад учраа хэлж хашаа байшингаа суллан авч *******ийг нэг хүү, 2 охинтой нь суулгахаар болсон. *******ийг цэвэрхэн гамтай суугаарай, битгий архи дарс уудаг хүмүүс цуглуулаад байшинг маань нохой хороо шиг болгочхов гэж сайн захиж хэлсэн. Д.*******гаас уг хашаа байшинг худалдан авахад газрын гэрчилгээ байхгүй байсан тул газрын даамал Н.Отгонцогттой Д.*******гийн хамт очиж уулзсан. Дараа нь 6 7 удаа газрын гэрчилгээ гаргуулах асуудлаар очиж уулзаж Байсан. Отгонцогт нь хаягжилт өөрчлөгдөнө тэрний дараа нэг мөсөн ав одоо гэрчилгээ авахаар дахиад гэрчилгээ солигдоно чөлөөт бүс баригдана тэрний дараа газрыг өмчилнө тэр болтол хүлээж бай. Тэр хавиар байсан айлууд газрын гэрчилгээ аваагүй байгаа гэж байсан атлаа *******ийн нэр дээр газрын гэрчилгээ гаргаж өгсөн байсан учраас нөхөр Ганболдын хамт Отгонцогт дээр очиж чи яагаад миний хашаа байшингийн гэрчилгээг *******ийн нэр дээр гаргаж өгдөг юм бэ гэхэд ******* биш *******т гаргаж өгсөн тухайн үед та нар ******* эгчийг дагуулаад ир гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа ******* эгч яръя гэж байна гэхээр нь утсаар ярьсан зөвшөөрсөн гэж хэлэхээр нь баримтыг гаргаж өгсөн гэж Отгонцогт надад хэлсэн. Би юу гэж утсаар ярих билээ. Олон удаа би чам дээр ирж газрынхаа гэрчилгээг авах гэж хөөцөлдсөн. Чамайг хүлээж бай гэж хэлсэн учраас ч дуудах байх гээд хүлээж байтал миний газрыг өөр хүний нэр дээр шилжүүлсэнд гомдолтой өгдөг газарт өргөдөл гаргаж шалгуулах болно гэж хэлсэн. *******тэй очиж уулзаад та нар надтай утсаар яриулсан гэж хэлсэн байна. Ярьсан хүн нь хэн юм бэ гэхэд уйлаад хашаа байшингийн гэрчилгээг аваад банкны барьцаанд тавьчихсан танд 2,3 жилийн дараа гэрчилгээг авч банкнаас суллаж өгье. Битгий цагдаад өгөөч эдгээр хүмүүс буюу багийн засаг дарга Тулга, газрын даамал Отгонцогт нарыг ажилгүй болгочихно гээд уйлаад байсан. Хэчнээн хүмүүсийг ийм байдлаар хохироох юм бол гээд цагдаагийн газар өргөдөл өгсөн. Тухайн үед Отгонцогт хэлэхдээ багийн засаг дарга Тулгаагаас *******ийн нэр дээр хаягийн тодорхойлолт өгсөн учир гэрчилгээг бичиж өгсөн. ******* эгчтэй ******* утсаар яриулсан гэж мэдүүлсэн болохыг уншиж үзсэн. Багийн засаг дарга Тулга нь хуурамч тодорхойлолт хийж өгсөн байсан. Ингээд манай байшингийн нэр дээр гэрчилгээ аваад банканд 7 сая төгрөгөөр тавьж машин авч унасан байсан. *******ийг хашаа байшинд оруулах үедээ Алтанбулаг сумын 90 жилийн ойг тохиолдуулан үнэгүй блокоор нүүрэн талын хашааг барина гэсэн тул очиж уулзаад хашаагаа блокоор бариулаарай гэж захисныг далимдуулан бусдад буруу ойлголт өгч өөрсдөө худалдан авсан мэт ойлгуулж гэрчилгээ гаргуулж авсныг цагдаагийн байгууллагад шалгуулах үедээ мэдсэн. Цагдаагийн газарт өгөхөд С.******* ирж уулзан хашаа байшин таны өмч гэдгийг мэдэж байсан. Харин машин авах зорилгоор гэрчилгээг гаргуулж авсан. Эвлэрлийн гэрээ байгуулж таны нэр дээр шилжүүлж өгье гэж гуйснаар эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Өөрсдийнх нь хүсэлтийн дагуу нотариатаар батлуулсан. ******* нь машин авчихсан байхаар нь эд нар мөнгө төгрөггүй байж яаж машин авсан юм бол гээд хүүхдүүдтэйгээ ярилцаж байтал С.******* нь миний охин *******т байшингийн гэрчилгээг аваад банканд барьцаалж зээл авсан үеэс маргаан үүсэж цагдаагийн газарт өмчийг хуурамч бичиг баримт бүрдүүлж итгэлийг алдан залилсан талаар гомдол гаргасан тэр үеэс *******, ******* нар нөхөр бид хоёртой ирж уулзан ******* сургууль явах гэж байгаа нэр төрд нь эрүүгийн хэрэг үүсвэл муухай юм. Таны байшинг суллаж өгье гээд дахин дахин ирээд уучлалт гуйгаад байхаар нь би бодож үзээд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаалгаж эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл эрүүгийн хэргийг хаалгасны маргааш шүүхэд тайлбар өгөхдөө үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасанд гомдож байна. Миний толгойг маш их эргүүлж сэтгэл рүү минь ус цацахтай адил үйлдэл гаргаж байна. Ямар ч байшинг суллаж өгсөн банкны зээлд тавсанг яаж чөлөөлж өгөхийг мэдэхгүй байна. Би эвлэрлийн гэрээг *******тэй хийсэн гэтэл Улсын бүртгэлийн газар *******ийн нэр дээр байхыг мэдсэн. Тэгээд хариуцагчийг сольсон асуудал үүнтэй холбоотой тухайн үед байшинг *******т хүлээлгэж өгсөн. Гэтэл охин *******ийн нэр дээр газар байшингийн гэрчилгээ авсан байдаг.Би *******гаас уг байшинг худалдан авах үед гэрчилгээ байхгүй та хөөцөлдөж аваарай гэхээр нь байшингийн гэрчилгээг авах гэтэл заавал газрын гэрчилгээтэй байж танд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгнө. Байшин нь газартайгаа хамт явдаг гэж Улсын бүртгэлийн газраас хэлсэн учир гэрчилгээгээ бичүүлэх гэж газрын даамал Отгонцогтод олон удаа хэлж очсон. Гэтэл болоогүй байна. Багийн засаг дарга Отгонцогт, ******* нар нь хуйвалдаж надад мэдэгдэхгүй миний хашаа байшингийн газарт гэрчилгээ олгосноор би хохирч байна. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул намайг уг байшингийн өмчлөгчөөр тогтоож, газрыг чөлөөлүүлэх үнэлгээ хийлгэсэн 100.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү!... гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн маргааны талаар манай ээж ******* сайн мэдэж байгаа. Тухайн үед маргаан бүхий байшин газрыг хуулийн дагуу авсан болно. Иймд үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй! ... гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Б.******* нь С.*******т холбогдуулан Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй Найрамдал 5 дугаар гудамж 540 тоотод хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн газар чөлөөлүүлэх, маргаан бүхий хашаа байшинг үнэлүүлсний хөлс 100.000 төгрөгийг гаргуулахыг тус тус хүсчээ.

 

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий байшин, газрыг хуулийн дагуу авсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үзвэл:

1. Сэлэнгэ аймгийн алтанбулаг сумын Засаг даргын 2019 оны 4-р сарын 15-ны өдрийн А/49 дугаар шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 4304005455 дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй Найрамдал 5 гудамж, 540 тоотод байрлах 845 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар С.Судванцэцэгт өмчлүүлэхээр шийдвэрлэж, нэрсийг 1 дүгээр хавсралтаар баталсан байх бөгөөд хавсралтын 3-рт С.******* эрэмблэгджээ. / хх-ийн 53-54 тал /

 

2. Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй найрамдал 5 гудамж, 540 тоотод байрлах, 4304005455 нэгж талбарын дугаартай 845мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000592707 дугаартай, эрхийн бүртгэлийн Г-1301002742 дугаар бүхий гэрчилгээг ******* овгийн *******ийн *******т 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон байна./хх-ийн 52-62 тал /

3. Мөн дээрх хаягт байрлах 35 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000703505 дугаартай, эрхийн бүртгэлийн Ү-1301000946 дугаар бүхий гэрчилгээ С.*******т 2019 оны 6 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс олгосон байна./хх-ийн 86-105 тал/

4. Маргаан бүхий хувийн сууцны хаяг хожим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй найрамдал 5 гудамж, 540 тоот болж өөрчлөгдсөн болох нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 багийн засаг даргын 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 75 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 95 тал/

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3.-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байхаас гадна, тэрээр... хариуцагчтай эвлэрсэн гэх боловч хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн болон бусад асуудлыг хэрхэн тохиролцсон гэрээ хэлцэл байхгүй байна.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг С.Сувданчимэгт олгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 106, 85 дугаар зүйлийн 85.2-д заасныг баримтлан хариуцагч С.Судванцэцэгт холбогдох Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын найрамдал 5 дугаар гудамж 540 тоотод байрлах хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, газар чөлөөлүүлэх, маргаан бүхий хашаа байшинг үнэлүүлсний хөлс 100.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөгдөх 70200 төгрөгийг шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдаж, Д.*******гаас 70,200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ