| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0037/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/34 |
| Огноо | 2015-05-10 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2015 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2015/ШЦТ/34
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Д.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Ц.Баясай
Улсын яллагч: Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Цэцэгээ
Хохирогч: С.*******
Шүүгдэгч: Д.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, 28 настай, дээд боловсролтой, оёмол бүтээгдэхүүний технологич мэргэжилтэй, Улаанбаатар хотын “Айриш шоп” дэлгүүрт менежер ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистертэй, ******* овгийн *******ийн *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр караоке дотор зогсож байсан С.*******г цүнхээрээ толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “би 2017 оны 2 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед найз , , нарын хамт “*******” караокед орж, 0.75 граммын Gold Чингис архи уугаад сууж байхад өрөөний хаалгаар үл таних эмэгтэй 3 удаа шагайсан. Гурав дахь удаа шагайхад нь “юу хараад байгаа юм бэ?” гэхэд нөгөө хүүхэн “гичий, янхан” гэж хэлээд хаалга хаагаад явсан. Тэгээд эмэгтэй хүмүүс болсон хойно, хэрүүл маргаан хийх гээд бид хоёр араас нь гартал тэр эмэгтэй баарнаас гараад явчихсан. Баарнаас гараад явсан үл таних эмэгтэйг гэдэг юм билээ. Харин баарны үүдэнд хохирогч болох ******* зогсож байсан. Би *******г гийн найз гэж бодсон. Би *******д хандан “яагаад найзыгаа зугтаалгаж байгаа юм бэ” гэж хэлээд ын цүнхээр түүний толгойг шүргэсэн. Би тухайн үед толгойг нь шүргэснээ мэдээгүй. Энэ үед өрөөнөөс , нар гарч ирсэн байсан. Би *******д 30.000 төгрөг өгч, уучлалт гуйсан. Гэмшиж байна хөнгөн ял оногдуулж өгөөч...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* мэдүүлэхдээ: “...2017 оны 2 дугаар сарын 18-ны орой манай нөхрийн дүү нь “манай нөхөр картандаа их мөнгөтэй явж байгаа, санаа зовоод байна, хань болоод хамт яваад өгөөч” гэсэн юм. Бид хоёр “*******” караокед орж, би үүдэнд нь хүлээгээд зогсож байсан. нөхрөө хайж, цаашаа ороод нэг өрөөний хаалгаар шагайгаад удаагүй гарч ирсэн. Гэтэл нэг бүдүүн хүүхэн гийн араас гүйж ирээд юу юугүй шууд цохих гээд дайрахаар нь би дундуур нь орж саад хийхэд энэ хооронд баарнаас гараад явсан. Гэтэл тэр бүдүүн хүүхний араас ******* гарч ирээд над руу дайрч, миний гуя руу өшиглөж, толгой руу цүнхээр савж цохьсон. Намайг буланд шахчихаад тал талаас хэл амаар доромжилсон. ******* нь надад эмчилгээний зардал 30.000 төгрөг өгсөн. Адилхан эмэгтэй хүмүүс учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”...гэв.
Мөрдөн байцаалтад гэрч Н.гийн мэдүүлсэн: “...Би 2017 оны 2 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед нөхөр Буянхишигийг бэр эгч *******гийн хамтаар баараар хайж яваад “*******” караокед нэг өрөөнд ортол манай нөхөртэй хамт ажилладаг , нар үл таних 2 эмэгтэйн хамтаар сууж байхаар нь нөхрөө асуутал нь “юун Буяа мэдэхгүй” гэтэл хажуунаас нь нөгөө хоёр хүүхэн нь “танай банзал нөхрийг яаж мэддэг юм бэ” гэхээр нь би тэр хоёр эмэгтэйд “та нар өөрсдөө янхан” гэж хэлчихээд гартал махлаг эмэгтэй нь араас “хөөе хүлээж бай” гээд хүрч ирээд миний гуя руу өшиглөөд зуураад авсан. Тэр үед бэр эгч миний голоор орж нөгөө эмэгтэйг салгасан ба би гараад зугтсан. Эгч үлдсэн. Түүнийг өндөр нуруутай нь зодсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 11/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн: “…*******, Болороо нар нь “бид хоёрыг янхан” гэлээ гэж уурлаад Буяагийн эхнэрийн араас гарсан. Удаагүй бид хоёр гараад очиход Буяагийн эхнэр нь байхгүй харин түүний найз нь бололтой нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэйтэй тэр хоёр маргалдаж байсан. Цагдаа орж ирэхэд ******* Буяагийн эхнэрийн найз руу цүнхээрээ савах шиг болсон. ... ******* нь *******тай хэрэлдэж байгаад барьж байсан цүнхээ далайгаад *******г цохьсон. Яг хаана цохьсоныг хараагүй. Цүнхээ далайгаад цохиж байгаа үйлдэл нь санаатай гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 39/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...******* нь *******гийн хажууд зогсож байгаад гартаа барьж байсан гар цүнхээрээ *******гийн толгой хэсэг рүү цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй “ гэх мэдүүлэг /хх-н 40/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 18-ны орой 20 цаг өнгөрч байхад *******, , түүний найз нарын хамт “*******” караокед дуулсан. Тэгтэл өрөөний хаалгыг танихгүй хүүхэн онгойлгоод зогсоод байсан. Тэгэхээр нь “хөөе юугаа хараад байгаа юм бэ” гэтэл “зайл гичийнүүд минь” гээд цаашаа зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хөөгөөд гартал тэр чигээрээ зугтаагаад явсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Намайг караокены гадаа ирэхэд *******, нар ******* гэх хүүхэнтэй хэрүүл хийгээд зогсож байсан. ******* *******г цохиж байхыг хараагүй. Дараа нь ******* надад би *******г санаатай цохиогүй, цүнхээ үүрэх гэж байгаад цохьсон гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-н 38/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09шэ/061 тоот актын “*******гийн биед тархины доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-15/
Б., Б., Б. нарыг “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар тус бүр 10.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан” тухай шийтгэврүүд /хх-н 44-49/
Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/061 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч П.******* нь согтуугаар 2017 оны 2 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” караоке баарны үүдний коридорт хадам дүү г хүлээгээд зогсож байсан иргэн С.*******г “г баарнаас зугтаалгачихлаа” гэдгээр шалтаглан түүнийг өшиглөн улмаар барьж явсан цүнхээрээ толгойн тус газар нь цохиж, биед нь тархины доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...би *******г гийн найз гэж бодсон. Би цүнхээрээ *******гийн толгойг санамсаргүй шүргэсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч *******гийн “гийн араас эхлээд нэг бүдүүн хүүхэн, араас нь ******* гарч ирсэн. Тэгээд г цохих гээд дайраад байхаар би дундуур нь орж саад хийсэн, энэ үед баарнаас гарч явсан. ******* нь намайг цүнхээрээ толгой руу савж цохиод гуя руу өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн “******* нь *******тай хэрэлдэж байгаад барьж байсан цүнхээ далайгаад *******г цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 39/, гэрч Б.гийн “******* нь *******гийн хажууд зогсож байгаад гартаа барьж байсан гар цүнхээрээ *******гийн толгой хэсэг рүү цохьсон“ гэх мэдүүлэг /хх-н 40/, гэрч Б.ын “...дараа нь ******* надад би *******г цүнхээ үүрэх гэж байгаад санамсаргүй цохьсон гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-н 38/, гэрч Н.гийн “...тэр үед бэр эгч миний голоор орж нөгөө эмэгтэйг салгасан ба би гараад зугтсан. Эгч үлдсэн. Түүнийг өндөр нуруутай нь зодсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 11/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “*******гийн биед тархины доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-н 15/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Танхайрах гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон орчин нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж болдог онцлогтой. Д.******* нь олон нийтийн газар буюу караоке бааранд архи ууж согтуурсан үедээ тай маргалдаж, түүнийг зодох гэж дайрч, түүний энэ үйлдлийг таслах зогсоохоор хориглосон С.*******г “найзыгаа зугатаалгалаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Д.*******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 30.000 төгрөг төлсөн бөгөөд шүүх хуралдаанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 26 хуудас/ тогтоогдсон болно.
Шүүхээс Д.*******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Д.******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА