Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2020/00180

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2020/00180

Сэлэнгэ аймаг

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Э.*******гийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Дарь-Эхийн 12-03 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай  ******* овогт *******гийн *******д /ТА-83072971/ холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч: Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

      ... Энхтөр овогтой ******* 2008 онд Д.*******тэй танилцан улмаар амьдарч байгаад 2011 оны 08 сарын 02-нд гэрлэлтийн 7 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 02 сарын 21-нд хүү *******, 2014 оны 10 сарын 30-ны өдөр охин ******* нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд миний нөхөр Д.******* 2016 онд гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй болж гэр бүлээс гадуур гэр бүлийн маргаан байнга гардаг байсан. Мөн энэ байдлаас болж миний биед гар хүрдэг болсон. 2018 оны 07 сарын 01-нээс эхлэн нөхөр Д.******* “Болд Ерөө гол” ХХК-д коньверийн туслах ажилчинаар орж одоог хүртэл ажиллаж байгаа. Д.*******гийн гэр бүл үр хүүхэддээ гаргах цаг зав нь багасч, 2019 оны 04 сараас өөр эмэгтэй хүнтэй дотно харилцаа үүсгэн үүний улмаас гэр бүлийн тайван байдал алдагдсан. Нөхөр 20 хоног ажилдаа яваад 10 хоногийн амралтаараа Дархан явдаг болсон. Энэ байдал даамжирч 2019 оны 07 сараас хойш гэртээ ирэхгүй Дарханд амьдардаг болсон. Д.******* Дарханы 18-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш *******гэх 1 хүүхэдтэй эмэгтэйтээ Парк Таунд одоог хүртэл амьдарч байгаа. миний бие 2019 оны 08 сарын 30-ноос хойш эвлэрүүлэн зуучлал, шүүхээр явж байгаа. 2019 оны 11 сарын 29-нд шүүх хурал болж нөхөр Д.******* үр хүүхдээ бодоод эвлэрнэ гэж амлаад 2019 оны 12 сарын 01-нд гэртээ ирсэн. Гэртээ байх хугацаанд 2 хүүхэд маань бөөн баяр болж жаргалтай байсан. Ингээд хэд хонох хугацаандаа *******гэх эмэгтэйтээгээ байнга ярьдаг байсан байна. нөхөр Д.******* үр хүүхдээ бодож биш тэр хүүхэн болон өөрийнхөө төлөө буцаж нийлсэн байсан. Мөн Солонгос элчинд виз мэдүүлсэн байсан бөгөөд тэр нь бүтвэл Солонгос явах санаатай байсан. Д.******* 12 сарын 1-ний өдрийн орой ажлаа тараад очиход Дархан явсан байсан. Одоог хүртэл холбоогүй байгаа. 2019 оны 07 сараас хойш тусдаа амьдрахдаа 2 хүүхэддээ туслалцаа үзүүлж байгаагүй 1 удаа 120.000 төгрөг өгч байсан. Хүүхдүүдтэйгээ ярьдаггүй. Буцаж ирэхэд нь баярлаж байсан хүүхдүүд аавыгаа хэлэхгүй гэнэт хаяад явахад сэтгэл санааны гүн хямралд орсон. Охин минь энэ байдлаасаа болж одоог хүртэл эмээгийндээ хонож байгаа. гэртээ очихоор аав бодогдоод байна гэж хэлдэг. Бид цуг амьдарч чадахгүй болсон бөгөөд гэр бүл үр хүүхдээ боддоггүй хүн. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо бид таарч тохирч хамт амьдарч чадахгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Д.*******гээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Э.******* нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:  

          ...Энхтөр овогтой ******* миний бие нь нөхөр Д.*******гээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, нэхэмжлэл анхан шатны шүүхэд өгсөн.

             Нөхөр Д.******* Солонгос явсан хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул Энхтөр овогтой ******* би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Д.******* ирэхээр дахин шүүхэд хандах болно. Иймд миний хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийг шийдэж өгнө үү гэх.

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Э.******* нь Д.*******д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж ,хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байгаа болох нь түүний шүүхэд гаргасан ... “Нөхөр Д.******* Солонгос явсан хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул Энхтөр овогтой ******* би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Д.******* ирэхээр дахин шүүхэд хандах болно”  гэх хүсэлтээр нотлогдож байна. 

 Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.     

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Э.*******гийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Дарь-Эхийн 12-03 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай  ******* овогт *******гийн *******д /ТА-83072971/ холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ШҮҮГЧ                  Л.СОЁЛМАА