2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШШТ/1757

 

 

 

 

 

 

 

 

 

    2025            7             09                                        2025/ШШТ/1757

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанхуяг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор

           улсын яллагч Э.Ууганзаяа,

            насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М*********, өмгөөлөгч Б.Энхтуяа,

            шүүгдэгч Д.Б*********, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*********овогт Д*********ын Б*********ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508016850681 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Төв аймгийн Баян сумын 2 дугаар баг, Холбоо гэх газарт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Б*********овогт Д*********ын Б*********. /НЧ03260417/

 

Шүүгдэгч Д.Б********* нь согтуугаар 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 19-327и тоотод байх гэрт бага насны хүүхдийн эсрэг буюу 7 нас 3 сар 25 хоногтой хохирогч М.Э*********гийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хохирогчийг өөрийн ор руу татан оруулж улмаар "ээж, эмээдээ хэлвэл зодно шүү" гэж хэлэн гуя хэсэг рүү нь цохиж, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ үрж, дур тавьж бэлгийн шинжтэй үйлдэл хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*********: “... мэдүүлэг өгөхгүй..” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2025 оны 3 дугаар сарын 09-ны шөнө нөхөртэйгөө цуг хоёулаа шөнийн ээлжтэй байсан. Манай хүүхдүүдийг аав, ээж харж байсан. Манайх хяналтын камертай бөгөөд тухайн камераар харахад манай хоёр хүүхдийн хажууд энэ хүн ор зассан байсан.

Тэгээд яагаад цуг ойрхон ор зассан юм бол гэж бодоод байж байтал гэнэт миний охиныг татаж ор руугаа орсон. Уг явдлаас хойш хичээлдээ явж чадахгүй, хичээлээ хийхгүй зэрэг байдал үүсэж байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байна. Мөн цаашлаад сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй байгаа учир цаашид гарах зардлыг нээлттэй үлдээлгэх саналтай байна” гэв.

 

Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас. /хэргийн 3 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4-6 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-10 дахь тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 20-23 дахь тал/

 

Нас тоолсон тэмдэглэл. /хэргийн 27 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогч М.Э*********гийн "2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт танихгуй ах миний өвөөгийн хамт ирсэн ингээд манай гэрт хоносон.

Манайх хоёр өрөөтэй ба өвөө эмээтэй хамт нөгөө өрөөнд унтсан бол би дуугийн хамт орон дээрээ харин танихгуй ах миний орны дор гудас дэвсээд унтсан.

Ингээд унтаж байхад тухайн ахаас архи үнэртээд байсан ба надтай юм яриад наашаа болоод хэвт миний ор руу ороод ирээ гэхээр нь би үгүй ээ ахаа гэхэд тухайн ах зүгээрээ миний ор руу ороод ирээ хамт хэвтэе гээд намайг татаад өөрийн хажуудаа хэвтүүлээд тэврээд байсан.

Тэгээд миний дээр гараад сонин хөдлөөд намайг өвтгөөд байсан. Тэгэхээр нь би болиоч ээ ахаа гээд уйлахад тухайн танихгүй ах аав, ээж, эмээдээ хэлвэл зодно шүү, хэнд ч хэлж болохгүй гээд миний зүүн талын гуяыг гаpaapaa цохиод өвтгөөд байсан. Тэгж байгаад больсон ба намайг хэлбэл зодно шүү гээд айлгаад байхаар нь би хэнд ч хэлж чадаагүй" гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-36 дахь тал/

 

Хууль ёсны төлөөлөгч Г.М*********н: “::::манай Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 19-327и тоот гэр дотроо хяналтын камертай. Ингээд ажлаа хийнгээ гэрийнхээ камерыг үзээд сууж байхад манай охины орны хажууд нэг эрэгтэй наалдаад хэвтээд байсан.

Тэгэхээр нь би сайтар хартал өмнө манайд ирж байсан Б********* байсан. Тэгээд би яагаад миний охины хажууд наалдаад хэвтээд байна гэж бодоод камераа сайтар хараад сууж байтал тухайн залуу гэнэт миний охиныг ор руугаа татаж оруулаад дээр нь гараад сонин сонин хөдлөөд бэлгийн харилцаанд ороод байгаа харагдахаар нь би шууд камераараа болиочээ би харж байна шүү цагдаа дуудна гэхэд тухайн залуу больчихсон.

Охин одоо айдастай байгаа, тухайн хүнээс айгаад байна гэж хэлсэн. Би гомдолтой байна" гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-43 дахь тал/

 

Гэрч Д.А*********гийн "М********* шөнө гэрийн камерыг үзэж байтал Б********* нь Э*********ийг ор руугаа татаж оруулж байсан гэсэн. Тэгэхээр нь М********* камераар боль гэж орилсон гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн "М.Э*********ий биед гэмтэл тогтоогдсонгүй. Охин хальс гэмтэлгүй байна. Үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. Бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй байна" гэсэн 4089 дугаартай дүгнэлт. /хэргийн 68-69 дэх тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2401 дугаартай

“1. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн дотоож нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хар ногоон өнгийн дотоожны салсаа хэсэгт үрийн шингэн илэрсэн.

3. Хар ногоон өнгийн дотоож дээрх эр бэлгийн эс, үрийн шингэн, хучуур эсээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон" гэсэн дүгнэлт. /хэргийн 81-82 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1012 дугаартай

“1. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 19-327и тоотод 2025 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө насанд хүрээгүй хохирогч М*********н Э********* эмэгтэй 7 настайг хамт хоносон эрэгтэй оролдоод байна гэх хэргийн улмаас насанд хүрээгүй М.Э*********гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 97-99 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1       Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Д.Б********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 7 нас 3 сар 25 хоногтой хохирогч М.Э*********гийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хохирогчийг өөрийн ор руу татан оруулж улмаар "ээж, эмээдээ хэлвэл зодно шүү" гэж хэлэн гуя хэсэг рүү нь цохиж, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ үрж, дур тавьж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3       Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Б********* нь насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх, эрх чөлөөнд халдаж, халдаж, энэ үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Б*********ын үйлдэл нь эдгээр гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсгүүд тохирсон гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул хохирол төлбөрийг хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М*********д 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн байна.

 

Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4439 дугаартай шинжээчийн “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэг дүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт гарсан байна.

 

Мөрдөгч нь тухай дүгнэлтийг насанд хүрээгүй хохирогч М.Э*********, түүний хууль ёсны төлөөлөгч Г.М********* нарт танилцуулж, тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг дүгнэлтэд зааснаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлж 3,293,400 төгрөгөөр тооцон шүүгдэгч Д.Б*********аас гаргуулж хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Г.М*********д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б*********ад “6 жилийн хорих ял оногдуулах” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү, мөн тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэлэх олон боломж байгаа тул боломжит ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б*********ын үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн хөдөлмөрийн чадвар 76 хувь алдсан, зүүн гар, зүүн хөлгүй байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх онцгой нөхцөлд харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, дотуур хувцас 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.Б********* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б*********овогт Д*********ын Б*********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*********ад 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б*********ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.Б*********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Б*********аас нийт 3,293,400 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М*********д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М********* нь насанд хүрээгүй хохирогч Ү.Намуунаад цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б*********аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б********* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, дотуур хувцас 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б*********ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.АЛТАНХУЯГ