Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 35

 

дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 0160*******7078 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                Нарийн бичгийн дарга:                         *******

                Иргэдийн төлөөлөгч:                            *******

                 лагч:                                       *******

                 Хохирогч:                                                    *******

                Шүүгдэгчийн өмгөөлөгч                        *******

                Шүүгдэгч                                                ******* нар оролцов

                иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ илтай байсан, ам бүл , , насны нарын хамт амьдрах, дүүргийн дугаар хороо дугаар гудамжны 0 тоот хашаанд оршин суух, , овгийн /РД: **************/

******* нь согтуугаар 016 оны ******* дугаар сарын 7-ний орой 0- цагийн хооронд дүүргийн дугаар хороо хэсэгт иргэн *******тай маргалд түүнийг хавсарч унагаан зүүн чих рүү нэг удаа өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

 

 Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

“016 оны ******* дугаар сарын 7-ны өдөр 18 цагийн үед аа гараашд тавьчихаад харихаар явж байтал , , нар саарал өнгийн приус маркийн дотроос дуудсан. Тэр гурав архи уугаад дуусг байсан ба намайг нэг шил архи аваад өг гэсэн. Би  1 шил архи авч өгсөн. , хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би ийг “та харь” гэхэд харихаар явсан.  Архиа уух явцад тэй малын бэлчээрээс болж дахин маргасан. Би тэр хоёрыг боль гээд болиултал “чамд ямар хамаатай юм бэ, чам шиг гуйлгачинд бэлчээрийн газар байхгүй” гээд заамдаад авсан. Тэгээд аас бууж намайг заамд буулгахад би барьцалд байтал   миний хүзүү хавьцаа нэг удаа цохисон тул би түүнийг хавсарч хөлөөрөө жийсэн. Би яг аль хэсэгт жийснээ мэдэхгүй байна Энэ үед бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 39/

            Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “016 оны ******* дугаар сарын 7-ны орой хорихын гараашийн хууд өөрийн эзэмшлийн 03-3 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад , хоёртой тааралдсан. Бид гурав “Экспорт” нэртэй хоёр шил архи авч ууцгаасан. ыг хараад дуудаад 1 шил архи авч өгөөч гэсэн тул 0.7 гр архи худалд авч өгсөн тул тэр архийг ууцгаасан. Би той марг тэр явсан. Архиа уугаад дуусч байхад би ахтай өвөлжөө, хаваржаанаас болж маргалдсан. Энэ үед боль гэж хориглосон. Тэгэхээр нь би т “чамд хамаагүй, чи буух газаргүй гэх мэтээр хэлээд дотор заамдаад байснаа сан байна. Харин аас бууж ыг тат буулгаснаа санахгүй байна. Түүнээс хойш ахын гадаа ирсэн байсан ба аас буугаад ганцаараа тэднийх рүү орох гэж явахдаа  хальтирч унаад босоход хүзүү хөшөөд хачин болоод байсан. Иймд би унаснаас гэмтсэн гэж бодож байна. т гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв”                                                                           /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч: мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

“016 оны ******* дугаар сарын 7-ны орой би хоёр тэйгэ хамт гэртээ байж байтал цагийн үед ах над руу залгаад 80 дугаар байрнаас ыг ирж аваарай согтуу байна гэж хэлэхээр нь яваад очиход чихнээс нь цус гарчихсан байсан. Юу болсон талаар асуухад   ахын хүү гэдэг хүнтэй зодолдсон гэж хэлсэн.../хх-1 хуудас/

            Гэрч: М.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

“016 оны ******* сарын 7-ны өдөр цагийн үед засварын газар аа засуулаад байж байхад ирээд ах д суугаач гэсэн тул очиход дэлгүүр явж шил архи авчраад ууж байсан. г явж байхад нь дууд ирүүлсэн. дэлгүүрээс 1 шил Соёрхол нэртэй архи авчирсан. Би архи ууж байгаад арын суудал дээр унтсан байсан. Машины үүд хаалга дуугараад чанга чанга дуугараад байхаар нь сэртэл хоёулаа газар уначихсан байсан. Би тэр хоёрыг салгаад г агсам тавиад байхаар нь ы арын суудал дээр тэврээд суусан чинь бид хоёр тэр чигтээ унтсан байсан. архи ууж байхдаа “та манай аав ээжийн өвөлжөө рүү үхэрээ бэлчээгээд” гэхээр нь би одоо нүүгээд явчихна гэж байсан. Хүрэлээ хоёрыг юунаас болж маргасныг мэдэхгүй. Маргааш өглөө над руу яриад өчигдөр агсам тавиад байсан, хоёулаа очъё гэхээр нь хамт очсон“ /хх 18-19/

            Гэрч: Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

“016 оны ******* дугаар сарын 7-ны өдөр 16 цагийн үед хорихын гараашийн хууд аа засуулаад тэй уулзаад байж байтал тааралд бид хоёр дотор нь уулзсан ба тэр д архи авч өгсөн. шил архиа ууж дуусаад гийн гэр лүү хөдлөөд явж байтал таарч д суулгаад явсан. нар ярилцаад дэлгүүр орсон.  Хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байхад над руу агсам тавих гээд байсан. Тэр үед би өөрөө нэлээд халамцуу байсан болохоор хэрүүл зодоон болж магадгүй гэж бодоод гэр лүүгээ яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх хуудас/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/13 тоот дүгнэлтэд:

  • *******ын биед зүүн талын хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины доргилт зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх  гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1., 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-н /

Нэмэлт шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 1 дугаартай дүгнэлтэд:

 

  1. Шинжээчийн 09шэ/13 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна
  2. т тухайн үед гавлын зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины хатуу хальсан дээрх жижиг голомтот цусан хураа, тархины доргилт, зүүн чихний ард зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчилгээгээр үүсгэгджээ.
  3. ын биед учирсан гавлын зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины хатуу хальсан дээрх жижиг голомтот цусан хураа гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1. ба 3.1.3 дахь заалтуудад заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Хугарлын харалдаа үүссэн цусан хуралт нь шугаман хугаралттай шууд холбоотой байв гэжээ /хх-19-130/

Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээч , нарын мэдүүлэгт:

            “ын биед үүссэн гэмтэл нь өөрийн биеийн жингээр газар унах буюу хатуу газар унахад үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь хүчтэй зүйлээр цохигдоход үүснэ. ын биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг хүчин зүйлийн үйлчиллээр, нэг дор үүсгэгдсэн байна ” гэжээ /хх-133-16/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ” гэжээ /хх-1/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

                 016 оны ******* дугаар сарын 7-ний орой 0- цагийн хооронд дүүргийн дугаар хороо хэсэгт ын эзэмшлийн 03-3 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор иргэн , , , нар согтууруулах ундаа хэрэглэж нь , нартай тус бүр маргахад нь тухай бүр зүй ёсны шаардлага тавьж түүний үйлдлийг таслан зогсоож байсан, энэ үйлдэлд нь дургүйцэн “тэй маргах нь чамд хамаагүй, чам шиг гуйлгачинд буух газар байхгүй” гэх мэтээр агсамн ыг заамдан аас буулг хүзүү орчимд нь гараараа цохих агшинд түүнийг  хавсарч, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, энэ үйлдлийн улмаас ын бие махбодид зүүн талын хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины доргилт зүүн чихний ард зулгаралт бүхий гэмтэл учирсан нь шүүгдэгчийн “ архи уух явцдаа тэй малын бэлчээрээс болж маргасан. Би ыг “боль” гэж хориглоход тэр “чамд ямар хамаатай юм бэ, чам шиг гуйлгачинд бэлчээрийн газар байхгүй” гээд заамдсан, аас бууж намайг заамдан буулгаад хүзүү орчимд нэг удаа цохисон тул би түүнийг хөлийг хавсраад өшиглөсөн ба намайг заамд цамцны захаар боогоод би доош тонгойсон байсан тул биеийнх нь аль хэсэгт өшиглөснөө мэдээгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч ын “Би той маргахад тэрээр явсан. Би бас ахтай өвөлжөө, хаваржаанаас болж маргалдсан. Энэ үед боль гэж хориглосон. Тэгэхээр нь би т “чамд хамаагүй, чи буух газаргүй гэх мэтээр хэлээд дотор заамдаад байснаа сан байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч М.гийн “Машины үүд хаалга чанга чанга дуугараад байхаар нь сэртэл хоёулаа газар уначихсан барьцалдаад байж байсан. Би тэр хоёрыг салгаад г агсам тавиад байхаар нь ы арын суудал дээр тэврээд суусан чинь бид хоёр тэр чигтээ унтсан байсан” гэсэн мэдүүлэг шинжээчийн “*******ын биед зүүн талын хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины доргилт зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, шинжээч , нарын “ын биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг хүчин зүйлийн үйлчиллээр, нэг дор үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасны дагуу гаргуулж бэхжүүлсэн байна. Шүүгдэгч хохирогчийг нэг удаа өшиглөсөн тухайгаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчид учирсан гэмтэл, гэрч гийн мэдүүлэг зэргээр давхар баталжээ.

            Шинжээчийн анхны дүгнэлт, нэмэлт дүгнэлт зэргийг нарийн мэргэжлийн шинжээч эмч нар тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн, эхний шинжээчийн дүгнэлтийн үндэслэлтэй болохыг нэмэлт шинжилгээний дүгнэлт баталсан, тавигдсан асуултад дүүрэн хариу өгсөн байна.

 

Дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай төдийгүй гэмт үйлдлийг хангалттай, нотолжээ.  Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

ын биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн “ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1., 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

            Үйлдэл болохын өмнө хохирогч ******* тэнд байсан хүн бүртэй маргаан өдөөж байсан нь хохирогчийн өөрийнх нь болон гэрч , , шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба эцэст нь зүй ёсны шаардлага тавьсан ыг хэл амаар доромжлон заамд аас буулган түүнийг хүзүү орчимд нь цохимогц түүнийг хавсарч, нэг удаа өшиглөсөн нь хууль бус гэмт үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл мөн гэж дүгнэв.  *******ыг заамд аас буулган хүзүү хавьд нь цохиж байгаа *******ын үйлдлийг довтолгоон бодитой эхэлсэн гэж үзнэ. Гэрч М.гийн “сэрээд харахад тэр хоёр газар уначихсан барьцалдаад байж байхад нь би салгаад г агсан тавиад байхаар нь арын суудал дээр тэврээд суусан” гэж мэдүүлсэн нь хохирогчийн довтолгоон дуусаагүй байсныг харуулж байна.

түүнд хүч хэрэглэх гэмт санаа байгаагүй, гагцхүү түүний хууль бус үйлдлийн эсрэг үйлдэл хийсэн байх тул гэм буруу нь үгүйсгэгдэж байна. 

 Тухайн нөхцөлд хохирогч ******* нь ын амь, биеийн халдашгүй чөлөөтэй байх, аюулгүй байх эрхэд халдсан байна. Хохирогч анхны мэдүүлгээсээ эхлээд “би хальтирч ойчихдоо толгойгоо гэмтээсэн” гэж тогтвортой мэдүүлсээр байсан нь өөрийн буруугаас шалтгаалсан алдаандаа гэмшиж  шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх боломжийг хайсан оролдлого гэж дүгнэхэд хүргэж байна.

Эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт “аргагүй хамгаалалтын байдалд өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч өөрийн халдашгүй чөлөөтэй байх эрхээ болон эрүүл, амьд явах эрхээ хамгаалсан үндэслэлээр үйлдлийг нь гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах  үндэслэлтэй байна.      

 Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******. дахь хэсэгт заасны дагуу ******* нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй хэдий ч шүүгдэгч нь *******ын эрүүл мэндийг эмчлүүлэхэд 300 000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн мэдүүлэг, бичгийн тайлбараар тогтоогджээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хура ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, байцаан шийтгэх иллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, 83 дугаар зүйл,  90 дүгээр зүйлийн 90. дэх хэсэг, 9, 96 дугаар зүйл, 97 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 98 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн прокурорын газраас лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн .1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дүгээр зүйлийн .1.1 дэх  хэсэгт зааснаар   хэрэгсэхгүй болгож  *******ыг цагаатгасугай.
  2. Энэ хэрэгт ******* цагдан хоригдоогүйг мэдэгдсүгэй.
  3. *******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  4. ******* нь *******ын эмчилгээний зардалд 300 000 төгрөг төлснийг дурдсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хура ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, байцаан шийтгэх иллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 30 дүгээр зүйлийн 30.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын лагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ

                               ШҮҮГЧИД                                                     Б.БАЙГАЛМАА

                                                                                                     А.БЯМБАЖАВ