| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
******* аймаг дахь сум *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга П.Янжмаа,
Улсын яллагч О.Билгүүндаш,
Шүүгд А.*******,
Хохирогч М.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******эд холбогдох 5*******00000008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 00 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* ******* боловсролтой, ******* , мэргэжилтэй, ам бүл-, , , нарын хамт амьдардаг, ******* аймаг, сум багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт ын ******* /регистрийн дугаар: ИЙ04015/
Шүүгд А.******* нь 05 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр худалдааны төвийн урд талд М.*******ыг “манай найз охинтой уулзсан” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг газарт унагааж толгой руу нь өшиглөж мөн гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон,
мөн 05 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр ******* аймгийн сумын баг эмнэлгийн хажуу талын -0 тоотод гэрийн гадаа М.*******ыг хавирч унагааж зүүн талын шанаа хэсэг рүү өшиглөсөн үйлдлийн улмаас түүний биед хамар ясны хугарал, эрүүний зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хамрын таславч яс муруйлт, зүүн эрүү шанаа хэсгийн зөөлөн эдийн гэмтэл зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгд А.******* нь 05 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд талд М.*******ыг “...манай найз охинтой уулзсан байна...” гэсэн шалтгаанаар хардаж, түүнийг газарт унагааж толгой руу нь өшиглөж мөн гараараа нүүр хэсэгт цохисон,
мөн 05 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр ******* аймгийн сумын баг эмнэлгийн хажуу талын -0 тоот гэрийн гадаа шалтгаангүйгээр М.*******ыг хавирч унагааж зүүн талын шанаа хэсэг рүү өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Зодуулсан талаараа мэлсэн хохирогч М.*******ын “...05 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр найз тайгаа явж байгаад худалдааны төв дотор байдаг баарны үүдэн дээр манай сургуулийн бас нэг танихгүй залуу хоёртой тааралдсан чинь нөгөө залуу руугаа заагаад нөгөөдөх чинь энэ байна гэж хэлсэн чинь нөгөө залуу нь чи ******* мөн үү гэж асуухаар нь би мөн байна гэж хэлсэн чинь гараа атгаж байгаад миний нүүр хэсэг рүү шууд цохиод авсан чинь миний үүдэн шүд хугараад уначихсан. ...би газарт уначхаад буцаад босоод ирсэн чинь нөгөө залуу намайг шууд заамдаж авахаар нь би урдаас нь зөрүүлээд заамдаад авах гэсэн чинь намайг тэврээд авсан чинь нөгөө залуу намайг хавирч газарт унагаад дээрээс толгой хэсэг рүү өшиглөөд авах шиг болсон тэгээд би босож ирээд салаад явах гээд хол очоод зогссон чинь тэр залуу ардаас хүрч ирээд миний ц рүү гараараа хатгаад хэл амаар доромжлоод би чамайг булшилна гээд орилж хашхирч байгаад гараа атгаж байгаад ахиад миний нүүр лүү нэг удаа цохиод авахаар нь хоёулаа маргааш цагдаагаар энэ асуудлаа шийлсэн нь дээр гэж хэлээд би тэндээс яваад гэртээ харьж амарсан. ...маргааш өглөө нь буюу 05 оны 04 дүгээр сарын 9-ний өглөө гэртээ байж байтал нөгөө танихгүй залуу тэгээд нэг охин гурав манай гэрийн гадаа хүрч ирэхээр нь би гараад очтол нөгөө залуу намайг шууд хавирч унагаад зүүн талын шанаа хэсэг рүү өшиглөөд авсан чинь намайг тэвэрч аваад машинд суулгасан. Тэгээд машин дотор орж ирсэн тэр залуу намайг хэл амаар доромжлоод салахгүй болохоор нь цагдаагийн байгууллагаар шийлнэ гэж хэлээд би буусан. Тэгээд цагдаа дээр ирээд гомдол өгөх гэсэн чинь нөгөө залуу эмчилгээний чинь зардал мөнгийг өгье битгий өргөдөл өг гээд гуйгаад байхаар нь би Улаанбаатар хот руу явж эмчлүүлж байгаад ирсэн...” гэсэн мэлгээр,
Хохирогчийн мэлгийг баталж мэлсэн гэрч М.гийн “…шөнийн 01 цагийн орчимд би багт байдаг гэртээ унтаж байсан чинь миний төрсөн М.******* орж ирээд ороо засаж хэвтээд орон дотроо орчхоод ёолоод хэвтээд байхаар нь би унтаж байсан болохоор нэг их анзаараагүй унтчихсан маргааш нь буюу 05 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр ажилдаа явчхаад оройны 19 цаг 0 минутад гэртээ ирсэн чинь манай ******* юм идэж чадахгүй эрүү өвдөөд байна гээд байж байхаар нь юу болсон талаар асуусан чинь урд шөнө би хоёр хүнд зодуулчихсан юм тэгээд шүд өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь доод талын үүдэн шүд хугарчихсан, тэрний хойд талын хоёр шүд нь хөдөлчихсөн байна гэж надад хэлсэн. ...над руу фейсбүүк чатаар эрүүний зургаа явуулаад миний эрүү хугарчихсан байна Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай гэж байна гэж хэлээд тухайн өдрийн 16 цагийн автобусаар Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хэд хоног шинжилгээ өгч эмнэлгээр явж байгаад 05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улсын нэгдүгээр эмнэлэг дээр хагалгаанд орж эрүүгээ хлсан. Тэгээд тэрнээс хоол унд идэж болохгүй гуурсаар хооллож байгаа эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэлгээр,
Энэ талаар мэлсэн гэрч Ж.ын “…05 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр би хөдөө гэртээ байж байсан чинь миний төрсөн охин М. над руу утсаар залгаад ******* хүнд зодуулаад шүд нь хугараад, тохой нь шалбараад эрүү нь хавдчихсан юм идэж ууж чадахгүй байна гэж хэлэхээр нь би өөртэй нь утсаар ярья гэж хэлсэн чинь би ярьж чадахгүй байна гээд утасны цаанаас уйлаад байсан. Тэгээд манай охин маргааш дахиж над руу утсаар залгаад *******ын эрүү нь хугарчихсан яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай боллоо гэж надад хэлсэн. Тэгээд 05 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод манай охин над руу утсаар залгаад ******* хүнд хагалгаанд орлоо биеийн байдал нь дээрдэхгүй байна та аймгийн төв дээр ирж зодсон хүнтэй нь уулзаж цагдаагаар хөөцөлдсөн нь дээр байх гэж хэлсэн болохоор би аймгийн төвд орж ирээд охинтойгоо уулзаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хөдөөний хүн болохоор яг хэнд хэзээ зодуулсан ямар асуудал болсон талаар сайн мэдэхгүй байна. Аймгийн төв орж ирээд сургууль дээр нь очоод багшаас нь юу болсон талаар нь асуусан чинь Хөгжим бүжгийн коллежид сурдаг гээд залуу найз *******тэйгээ нийлж зодсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би *******оос юу болсон талаар асуусан чинь манай сургуулийн 4 дүгээр курсийн оюутан намайг худалдааны төвийн урд хүрээд ир гээд дуудахаар нь яваад очсон чинь хоёулаа нийлээд шууд намайг цохиж зодоод унасан гэж надад хэлсэн…” гэсэн мэлгээр,
Гэрч Д.гийн “…би найз *******ийн хамт худалдааны төвийн нэг давхарт байдаг бааранд пиво уугаад сууж байсан чинь оройны ******* цагийн орчимд гаднаас манай сургуулийн нэгдүгээр курсийн оюутан *******, хоёр орж ирээд тэгээд бид дөрөв хамт тэндээс гараад үүдэн дээр нь гарч ирээд манай найз ******* шууд *******ын зүүн шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод авахаар нь би *******ийг шууд араас нь тэврээд авсан чинь ******* гайхаад чи яаж байгаа юм бэ хүн андуураад байгаа юм биш үү яагаад хүн шууд цохиод авч байгаа юм гэсэн чинь манай найз Мөн ******* чи намайг тавиадах би *******той ярилцах хэрэг байна гэхээр нь би тавьсан чинь ******* *******оос чи манай найз охинтой уулзаад байгаа юм биш үү гэсэн чинь ******* би тийм хүн танихгүй чи хүн андуураад байна гэж хэлсэн чинь ******* гараа атгаж байгаад *******ын нүүр хэсэг рүү ахиад нэг цохиод авахаар нь би *******ийг араас нь тэвэрч аваад *******ыг харсан чинь хамарнаас нь цус гарчихсан харагдаж байсан. Тэгээд бид дөрөв тэнд хэсэг юм ярьж зогсож байгаад маргааш өглөө уулзаж учраа ольё гэж ярилцаад салцгаасан. Тэгээд маргааш өглөө нь эмнэлгийн хажууд байдаг *******ын гэрийн гадаа ******* бид хоёр *******ийн найз охинтой очоод уулзаж ярилцаж байгаад ******* *******ыг хавираад газар унгаачихаар нь би ахиад араас нь тэвэрч аваад салгаад аваад явсан…” гэсэн мэлгээр,
Гэрч Т.ын “…би найз *******тойгоо хамт явж байгаад худалдааны төвийн нэг давхарт байдаг бааранд оройны ******* цаг өнгөрч байхад орсон чинь манай сургуулийн гэх ах нэг найзынхаа хамт сууж байсан. Тэгээд ******* бид хоёр тэндээс гараад ын үүдэн дээр гараад зогссон чинь тэр хоёр араас гарч ирээд ахын найз нь чи *******мандалын ******* мөн үү, чи Хөгжим бүжигт сурдаг биз дээ гэж асуусан чинь ******* би *******мандалынх яасан юм бэ гэж асуусан чинь тэр ******* гээд залуу гараараа *******ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь бид хоёр салгаад яасан юу болов оо гэж асуусан чинь ******* ******* хоёр хоёулаа энд юм яриад яах вэ жаахан ийшээ явж байгаад ярилцъя гэж хэлээд жаахан хажуу тийшээ яваад юм ярьж зогсож байгаад ******* *******ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авчих шиг болохоор нь бид хоёр ахиж очиж салгаад эрүүлдээ учраа ол гэж хэлээд *******ыг гэр лүү нь явуулаад би гэртээ орж амарсан…” гэсэн мэлгээр,
Гэрч Э.гийн “…05 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр ...манай найз залуу ******* найз гийн хамт манай гэрт ирээд одоо чи надтай хамт яваад *******той очиж уулз гээд тэгээд бид гурав эмнэлгийн хажуу талын төв зам дээр очоод *******ыг дуудаж гаргаж ирээд манай найз ******* ******* бид хоёрыг та хоёр хоорондоо уулзаад байгаа юм уу үнэнээ хэл гэсэн чинь ******* бид хоёр хоорондоо төрлийн холбоотой хүмүүс гэж хэлсэн чинь ******* *******ыг чи битгий худлаа хэлээд бай гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би машин дотор сууж байсан чинь тэр машины гадаа зам дээр муудалцаад байх шиг байсан би машин дотор сууж байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд тэр хоёр хэсэг маргалдаж байж байгаад машин дотор ирж суугаад ахиад хэрэлдээд байсан. Тэгж маргалдаж байгаад *******, бид хоёр ямар харилцаа хамаарал байхгүй гээд машинаас буугаад явсан. …Тэнд би ******* ******* бид нараас өөр хүн байгаагүй. Тухайн үед ******* ******* нар цохилцож зодолдсон талаар би сайн мэдэхгүй байна. Тэр хоёр машины гадаа маргалдаад зогсоод байсан бие биеэ цохиж зодсоныг нь бол би хараагүй. Машин дотор орж ирээд бас хэрэлдээд байсан тэгэхдээ машин дотор бол тэр хоёр бие биеэ бас зодож цохисон үйлдэл гаргаагүй…” гэсэн мэлгээр,
Иргэний нэхэмжл Д.гийн “…Иргэн М.******* нь 05 оны 04 дүгээр сарын 0-ны өдрөөс 05 оны 05 дугаар сарын 0-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн даатгалын сангаас ,1,50 төгрөгийн төлбөр гаргуулсан. ...Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан ,1,50 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэлгээр,
А.*******ийн үйлдлийн улмаас хохирогч М.*******ын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн №ЗАВ05/191 дугаартай “...1.Хохирогч М.*******ын биед хамар ясны хугарал, эрүүний зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хамрын таславч яс мурийлт, зүүн эрүү шанаа хэсгийн зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. .Хохирогч М.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Үзүүлийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хохирогч М.*******ын биед хамар ясны хугарал, эрүүний зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хамрын таславч яс мурийлт, зүүн эрүү шанаа хэсгийн зөөлөн эдийн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын ..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэлээр, “эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл-ээр хүлээн авсан хохирогч М.*******ын өвчний түүх, эмнэлгийн холбогдох материал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэлгийнхээ эх сурвалжийг заасан бөгөөд тэдний мэлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгд А.******* нь М.*******ын эрүүн тус газарт цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл зориуд учруулсан байна.
Шүүгд А.******* нь хохирогч М.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүд А.*******ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй.
А.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодод гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч М.*******д хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахаь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгд А.******* хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэг хүлээнэ.
Хохирогч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас А.*******ээс Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр автобусаар ирж буцсан зардал буюу 4 удаагийн тээврийн зардал, шүд хийлгэх зардал, хамрын хагалгаа, эрүүндээ хагалгаа хийлгэж хлсан, хадаас авхуулах зардал түүний эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэж хичээлдээ суралцаагүй, нөхөн суралцах хичээлийн багц төлбөр /кредит цаг/-ийн зардал нийт 10,000,000 /арван/ сая төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх ямар ч баримт шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх нотлох баримтыг үндэслэн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх тул баримтгүйгээр хохирол гаргахгүй ба нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг зардлыг шүүгдээс гаргуулах боломжгүй байна. Иймд шүүгд А.*******ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж хохирогч М.******* нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн гаргуулахаар...”заасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч М.*******ын эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох ,1,50 төгрөгийг шүүгдээс гаргуулахаар нэхэмжилжээ.
Хохирогч М.*******ын ******* аймгийн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас ,1,50 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгд А.*******ээс ,1,50 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжл байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүх хуралдаанд хохирогч М.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын /НӨАТ/-ын и-баримт ирүүлжээ. Шүүх хохирогч М.*******ын гаргаж өгөн хэрэгт хавсаргуулсан холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүгдийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа эсэх, тухайн баримтад бичигдсэн зардлыг хохиролд тооцон гаргуулах үндэстэй эсэхийг хянан уг баримтуудыг бүх талаас нь ******* гүйцэт бодит байдлаар шинжлэн судалж доорх байдлаар үнэлсэн болно. Үүнд:
1.05 оны 05 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан амтат тараг жигнэмэг үнэ 9,90 төгрөгийн,
. 05 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан хоол үнэ ,500 төгрөгийн,
.05 оны 05 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан өндөг, өглөөний хоол үнэ 18,580 төгрөгийн,
4.05 оны 05 дугаар сарын 1-ны өдөр худалдан авсан жүүс, тараг,чипс үнэ *******,46 төгрөгийн,
5.05 оны 0 дугаар сарын 1-ний өдөр худалдан авсан элсэн чихэр , луувангийн салат, ариун цэврийн цаас, алчуур үнэ *******,100 төгрөгийн,
6.05 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан элэгний нухаш, жүүс ундаа ус үнэ *******,05 төгрөгийн,
.05 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан эссэ нэртэй тамхи үнэ 4,100 төгрөгийн,
8.05 оны 05 дугаар сарын 5-ны өдөр худалдан авсан бохь, чихэр үнэ 4,100 төгрөгийн,
9.05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан ундаа, жүүс үнэ 8,100 төгрөгийн,
10.05 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан зөв аарцны ундаа, тараг үнэ 8,90 төгрөгийн,
11.05 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан тараг үнэ *******,500 төгрөгийн,
1.05 оны 0 дугаар сарын 1-ний өдөр худалдан авсан нүүр гарын саван үнэ 1,00 төгрөгийн,
1. 05 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан ундаа үнэ ,80 төгрөгийн,
14.05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан хоол үнэ 11,500 төгрөгийн,
15. 05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан цай, цэлцэгнүүр, цэвэр ус, жигнэмэг үнэ 1,10 төгрөгийн,
16. 05 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан тараг үнэ 4,00 төгрөгийн,
1.05 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан тараг, зөв аарц ундаа үнэ 10,00 төгрөгийн,
18.05 оны 05 дугаар сарын 6-ны өдөр худалдан авсан бэлэн хоол, чипс үнэ 9,00 төгрөгийн,
19.05 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан ундаа үнэ 14,50 төгрөгийн,
0.05 оны 05 дугаар сарын 6-ны өдөр худалдан авсан өндөг, майонез, ундаа үнэ 0,50 төгрөгийн,
1.05 оны 05 дугаар сарын 1-ны өдөр худалдан авсан тараг, ундаа үнэ 4,00 төгрөгийн,
.05 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан тараг, нухаш, ундаа үнэ *******,00 төгрөгийн,
*******.05 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан ундаа үнэ ,450 төгрөгийн,
4.05 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан бэлэн гоймон 6,400 төгрөгийн,
5. 05 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худалдан авсан өндөг, майонез, ундаа, цагаан мөөхий үнэ *******,100 төгрөгийн,
6.05 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан жүүс, элэгний нухаш, тараг үнэ 14,800 төгрөгийн,
.05 оны 05 дугаар сарын -ны өдөр 5,500 төгрөгийн,
8.05 оны 05 дугаар сарын 6-ны өдөр худалдан авсан ундааны үнэ ,900 төгрөгийн,
9.05 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан ундааны үнэ 4,100 төгрөгийн,
0.05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан ундааны үнэ 6,50 төгрөгийн,
1.05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан сүү, тараг үнэ 11,400 төгрөгийн,
.Гэмтэл согог судлалын төв Пос машины шимтгэлд 1,00 төгрөгийн,
.05 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан шатхууны үнэ 0,000 төгрөгийн нийт 4, төгрөгийн баримтууд байна.
Эдгээр баримтууд нь хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйлс, шатахууныг хэн ямар зорилгоор авсан нь гүй, мөн 05 оны 05 дугаар сарын -ны өдөр 5,500 төгрөгийн баримтаар юу авсан эсэх нь гүй, уг хүнсний бүтээгдэхүүнүүд болон ахуйн хэрэглээний зүйлс нь хүний ердийн өдөр тутмын хоол хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний зүйлс байх тул эмчилгээ сувилгаатай холбогдох гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй.
Тодруулбал: Хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйл худалдан авсан баримтуудын зардал нь хүний ердийн хоол хүнс, ахуйн хэрэглээний эд зүйлс, тамхи саван, алчуур гэх мэтийн үнэ байх тул хохирогчийг асарч сувилах, нэмэгдэл хоол хүнстэй холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэсгүй учир шүүгдээр нөхөн төлүүлэх боломжгүй байна.
Түүний гаргаж өгсөн баримтуудаас:
1. Улсын 1 дүгээр төв эмнэлэгт 05 оны 05 дугаар сарын 0-ны өдөр толгойн гэмтэл 400,000 төгрөгийн,
.Лазер мед эмнэлэгт 05 оны 05 дугаар сарын 0-ны өдөр шинжилгээ үнэ 150,000 төгрөгийн,
. Доктор альфа эмнэлэгт 05 оны 06 дугаар сарын 0-ны өдөр шүдний эмчилгээ 5,000 төгрөгийн,
4.Гоо Анирс Фарм ХХК эмийн сангаас 05 оны 05 дугаар сарын 1-ны өдөр худалдан авсан эмний үнэ 49,000 төгрөгийн,
5. Мөнхийн Тун мед ХХК эмийн сангаас 05 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан эмний үнэ 4,950 төгрөгийн,
6.05 оны 05 дугаар сарын 06-ны өдөр авсан эмчилгээ, үйлчилгээний үнэ 110,000 төгрөгийн,
.05 оны 05 дугаар сарын 06-ны өдөр авсан эмчилгээ, үйлчилгээний үнэ 0,000 төгрөгийн,
8.05 оны 05 дугаар сарын 09-ний өдөр авсан эмчилгээ, үйлчилгээний үнэ 0,000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд холдогдох баримтууд гэж үзэн үнэлж эдгээр баримтын дүн 86,950 төгрөгийн хохирлыг шүүгдээс гаргуулах үндэстэй байна.
Шүүгд А.******* нь хохирогч М.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1,10,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан тэдний тайлбараар тогтоогдсон бөгөөд хохирогчийн шүүхэд ирүүлсэн нийт 1,0,******* төгрөгийн баримтаас дээрх нотлох баримтын шаардлага хангасан 86,950 төгрөгийг хасаж, нэхэмжлэлээс 4, төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгд А. ******* нь гэм буруугийн талаар маргаангүй бөгөөд хохирогч М.*******ын эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
.Шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгд А.*******эд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгд А.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгд А.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар хохирогчид учруулсан хохирлоо нөхөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгд А.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгд А.*******эд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 00,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэслэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгд А.*******эд 05 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгд А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.6, 1., 6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгд овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгд А.*******эд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 00,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэслэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгд А.******* нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-т зааснаар хохирогч М.*******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан ,1,50 /гурван сая гурван зуун арван хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийн зардлыг шүүгд А.*******ээс гаргуулж, иргэний нэхэмжл байгууллагад олгож, хохирогчийн шүүхэд ирүүлсэн нийт 1,0,******* /нэг сая хоёр зуун далан мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 86,950 /найман зуун гучин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг хасаж, нэхэмжлэлээс 4, /дөрвөн зуун гучин гурван мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгд А.******* хохирогч М.*******д 1,10,000 /нэг сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч М.******* нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
.Шүүгд А.******* нь 05 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгд А.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгд А.******* нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч М.*******ын эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, шүүгдийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА