Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0073

 

 

    2023          01         18                                    128/ШШ2023/0073                    

                     

      

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ж************ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х*******,*******ын яаманд холбогдох Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага буюу Х*******,*******ын яамнаас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилтийн хүрээнд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг холбогдох материалуудын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилтийн хүрээнд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжид оруулж холбогдох материал хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Ж************ ХХК нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Ж************ ХХК -ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц***********, Т.С************ нарт холбогдох захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар Х*******,*******ын яамыг татаж, "Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага буюу Х*******,*******ын яамнаас НӨАТ-с чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад "Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: "Нэмэлт санхүүжилт"-ийн хүрээнд байгуулсан 2020 оны 4-р сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг холбогдох материалуудын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ж************ ХХК ХХК нь нэхэмжлэлийн шаарлагаа "Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц**********, Т.С*********** нарын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 35,933,425 төгрөгийн төлбөр ногдуулсан НА-**************** тоот "нөхөн ногдуулалтын акт"-ын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай" болгон өөрчилж байгаатай холбоотойгоор: 1. Х*******,*******ын яамыг хариуцагчаар татсанаас татгалзаж, 2. Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага буюу Х*******,*******ын яамнаас НӨАТ-с чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад "Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: "Нэмэлт санхүүжилт"-ийн хүрээнд байгуулсан 2020 оны 4-р сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг холбогдох материалуудын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" тухай, Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт"-ийн хүрээнд байгуулсан 2020 оны 4-р сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжид оруулж холбогдох материал хүсэлтийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай" тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж************ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х*******,*******ын яаманд холбогдуулан гаргасан “Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага буюу Х*******,*******ын яамнаас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилтийн хүрээнд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг холбогдох материалуудын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилтийн хүрээнд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжид оруулж холбогдох материал хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Ж************ ХХК-иас бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж************ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х*******,*******ын яаманд холбогдох “Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага буюу Х*******,*******ын яамнаас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилтийн хүрээнд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг холбогдох материалуудын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилтийн хүрээнд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжид оруулж холбогдох материал хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ж************ ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч Ж************ ХХК-иас нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                       

ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА