Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Э.Г

Шүүгдэгч Х.З нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.З-д холбогдох эрүүгийн 2525000000168 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,, М овгийн Х-ын З /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.З нь урьд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1203 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 2.63 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Тоёота приус-41 загварын **-** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

 

        -шүүгдэгч Х.З-гийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж, өөрийгөө өмгөөлж оролцоно гэх мэдүүлэг,

      - эрүүгийн 2525000000168 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл “...драгер Алкотест маркийн 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 2,63% ...” гэх баримт /хх-ийн 8-р тал/,

-согтуурал шалгасан тухай тэмдэглэл хх-ийн 9-10-р тал/

-Тоёота Приус-41 загварын **-** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 11-р тал/

-Цагдаагийн дэд ахлагч Б.Э-ийн энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Э-ийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р тал/

            -гэрч Б.Э-ийн мэдүүлсэн:.. Миний бие 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны уулзвар орчимд хөдөлгөөн зохицуулж хяналт шалгалт хийн ажиллаж байх үед хар өнгийн приус-41 загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон ба тухайн тээврийн хэрэгслийг зогс гэж дохиход зогсохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан. Тэгэхээр нь ард тээврийн хэрэгслээсээ буугаад тухайн хар өнгийн **-** ОРН улсын дугаартай Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дээр очоод жолоочийн бичиг баримтыг шалгахад жолооч Х овогтой Х-ын З-гийн жолоодох эрх нь хасагдсан байсан ба жолоочоос илтэд архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд согтуурал шалгах драгер багаж үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2,63 байсан тул тээврийн хэрэгслийг ачлагын машин дуудаж журмын хашаанд түр байрлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

        -гэрч В.М-ийн мэдүүлсэн:... Миний хүү Х.З 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний гар утас руу залгаад би Цагдаа дээр ирчихсэн байна та хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр яваад ирсэн чинь миний хүү Х.З согтуу байсан. Тэгэхээр нь өөрөөс нь юу болсон талаар асуухад хажууд нь байсан замын цагдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /XX- ийн 20-21-р тал/  

- Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08-р сарын 05-ны өдрийн №1203 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 34-36-р тал/,

-шүүгдэгч Х.З-гийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн *-** дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн саравчин дотор найз М, Б нартай 0.5 литртэй ногоон Экс нэртэй архи уусан. Тэгээд манай гэрт очиж 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво уухаар ********* баг *-**-* тоот манай гэрт ирж пиво уусан. Тухайн пиво дуусахад миний найзууд болох М, Б хоёр харихаар гэр гэр рүүгээ гарч яваад би гэртээ ганцаараа үлдээд байж байтал миний найз охин М миний гар утас руу залгаад *-*-р байранд Х-гийн гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад өөрийнхөө Приүс-41 загварын **-** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод *-** дугаар байрнаас хөдлөөд *-*-р байр орох гээд явж байтал Спорт ордны явган хүний гарц өнгөрөөд явж намайг зогс гэж дохисон. Тэгэхээр нь би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан мөн жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сард хасуулсан байсан  болохоор айж зугтаагаад Нутгийн удирдлагын ордны баруун талын зогсоол дээр тээврийн хэрэгслээ тавиад машинаасаа буугаад ирсэн чинь цагдаагийн алба хаагч нар намайг бариад авсан юм. Тэгээд би цагдаагийн алба хаагч нарын хамт Цагдаагийн газарт очоод согтуурал шалгах драгер багаж үлээж согтуурлаа шалгуулахад миний согтолтын хэмжээ 2.63% гарсан. Би В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байж байгаад 2024 оны 07 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ  хасуулчихсан байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Х.З нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1203 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж,шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэрт төв замд Тоёота приус-41 загварын **-** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, бусад бичмэл баримтууд зэрэг хамаарал бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Х.З нь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажны заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хоорондоо хамаарал бүхий нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

 Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Х.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болгоомжгүй үйлдэл болохыг нотолж байна.

Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.З нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.      

   Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2,63%ийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй,гаргуулах төлбөргүй гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээсэн,хийсэн зүйлдээ гэмшиж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3200 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч өөр санал гаргаагүй.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М ургийн овогт Х-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 /хоёр сая есөн зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6/ зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.З-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.А