| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1560 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1560
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул, Б.Энхтуул,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408039481940 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “**********” зочид буудалд таарамжгүй харьцааны улмаас хохирогч **********биед халдаж, “хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Гараас нь татаж байснаа санаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол төлнө” гэв.
Эрүүгийн 2408039481940 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цаг болж байхад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “******” паб-д өөрийн найз залуу **********уулзаж 0,75 литрийн архи, 0,5 литрийн пиво уусан. Бид 00 цагийн орчимд гарч зочид буудалд орсон. Тэгээд уг газарт 0,5 литрийн пиво уусан. Шөнө бид 2 нилээд юм ярилцаж байгаад намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох гээд байхаар нь би дургүйцээд хаяад гараад явах гэтэл явуулахгүй гээд татаж оруулж ирээд хаалга түгжээд багалзуурдаж, үснээс зулгааж, цээж нуруу руу 2-3 удаа баруун гараараа цохиж, толгой хэсгээр орны толгой мөргүүлж, баруун хөл рүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж, зүүн гуя хэсгээс баруун гараараа 1 удаа базаж, “цагдаа дуудах юм бол ална шүү, чи эсвэл цагдаатай явалддаг юм уу” гэх мэтээр хэлж зодож доромжилсон. Намайг хамт манай найзын гэр лүү хамт яв гээд 15 цагт уг буудлаас гарч **********найз залуугийн гэрт очиж уг айлаас удалгүй гараад хамт гадуур явж байгаад 2024.09.30-ны өдрийн 15 цагийн орчим салж гэртээ очиж өнөөдөр би цагдаад хандаж байна.
...Харин миний биед халдаж зодсон асуудал дээр гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Оношилгооны төлбөр 310,000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 15-16, 19-20 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.10.03-ны өдрийн 13041 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.**********биед хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 29-30),
Гэрч **********: “2024 оны 9 дүгээр сарын 26-27-ны хооронд “**********” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхад өглөө 04 цагт гаднаас 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэлээн халамцуу орж ирээд 207 тоот өрөөний 45,000 төгрөгийн тооцоог эрэгтэй нь хийгээд орсон. Ороод 20-30 минутын дараа нөгөө өрөөнөөс эмэгтэй хүн “туслаарай” гээд орилохоор нь би очоод хаалгыг тогшоод юу болоод байгааг асуухад эмэгтэй нь хаалга онгойлгоод зүүн талын нүдээ гараараа дарчихсан, хавдаад бүлцийчихсэн уйлаад гарч ирснээ “энэ хүн намайг зодчихлоо” гэсэн чинь эрэгтэй нь “наадах чинь худлаа яриад байна, өөрөө бүдэрч ойчоод орны булан мөргөчихсөн” гэж хэлсэн. Тэр үед би “танай өрөөнд болсон асуудлыг би мэдэхгүй болохоор та хоёр хамт байгаа дээрээ цагдаа дуудаад шийдүүл” гэсэн чинь эрэгтэй нь гарч явах гээд байсан. Би цагдаа иртэл байлгах гээд тэр залууг торгоож байсан чинь хүчээр миний хажуугаар гараад явсан. Нөгөө эмэгтэй “одоо яах вэ” гэж байснаа гарч яваад ирээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
Шүүгдэгч **********яллагдагчаар өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгаас ирээд найз охин **********уулзсан. “*****” пабад орж 2 шил архи уусан. Тэндээсээ гараад зочид буудалд орсон. Би тасраад унтсан байсан. Нэг сэрсэн чинь **********утсаар хүнтэй яриад байхаар нь “чи хэнтэй яриад байгаа юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд өрөөнөөс гарахаар нь би баруун гараас нь татсан чинь нойлын хаалга онгорхой байсан түүнийг нэлээн хүчтэй мөргөсөн. **********“туслаарай” гээд орилсон чинь буудлын жижүүр “та нар юу болоод байгаа юм” гээд ороод ирэхээр нь би зөрөөд гараад гадаа тамхи татаад зогсож байсан чинь **********гараад ирсэн. Тэгээд “бид 2-г гар, одоо оруулахгүй гэнээ” гэхээр нь би очоод уучлал гуйж байгаад буцаад өрөөндөө ороод унтаж амарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал (хх-82-88), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “2 дугаар зэрэг хүлээн зөвшөөрсөн” гэх загвар (хх-89), хохирлын баримт (хх-26), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан үйлчилгээний мэдээлэл (хх-91),
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-61), дансны хуулга (хх-52-60) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч ****** 3,610,000 төгрөг төлсөн гэх шилжүүлгийн баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “**********” нэртэй зочид буудалд таарамжгүй харьцааны улмаас хохирогч **********биед халдаж, эрүүл мэндэд “хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий hөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохиролд 310,000 төгрөг баримтаар тогтоогдсон тул гаргуулах, сэтгэцийн хор уршигт 5 дахин нэмэгдүүлж 3,3 сая төгрөг гаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “**********” зочид буудалд таарамжгүй харьцааны улмаас хохирогч **********биед халдаж, “хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч **********“...**********өрөөний хаалга түгжиж байгаад намайг баруун гараараа хоолойноос багалзуурдаад нөгөө гараараа үснээс зулгааж байгаад цээж рүү 2-3 удаа цохиод, толгойгоор орны толгой мөргүүлээд баруун талын хөлийн булчин руу 1 удаа өшиглөөд гар, хөлийн булчингаас базаад “чи цагдаа дуудах юм бол ална шүү, чи энэ цагдаатайгаа явалддаг юм уу” гээд зодсон...” гэх мэдүүлэг (хх-15-16, 19-20), шүүх эмнэлгийн 13041 дүгээр “1. **********биед хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-29-30), гэрч ********** “...эмэгтэй хүн “туслаарай” гээд орилохоор нь би очоод юу болоод байгааг асуухад эмэгтэй нь зүүн талын нүдээ гараараа дарчихсан, нүд нь хавдаад бүлцийчихсэн уйлаад гарч ирснээ “энэ хүн намайг зодчихлоо” гэсэн” гэх мэдүүлэг (хх-37) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **********хохирогч **********багалзуурдаж, цээж хэсэгт 2-3 удаа цохиж, толгойгоор орны толгой мөргүүлж, өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч **********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 310,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, төлөгдөөгүй байна.
Хохирогч ****** “Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн” маягтын загварыг танилцуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, нэхэмжилнэ гэсэн нь хэрэгт авагдсан баримт (хх-89)-аар тогтоогдож байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор заасан.
Тус аргачлалын 1.2-т “Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч **********хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хохирогч, шүүгдэгч нар ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шүүгдэгч нь хохирогчийг багалзуурдаж, цээж хэсэгт 2-3 удаа цохиж, толгойгоор нь орны толгой мөргүүлж, хөлийн булчинд 1 удаа өшиглөж зодсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан хохирогч **********сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу (660,000х5) 3,300,000 төгрөгөөр тогтоосон болно.
Иймд шүүгдэгч ******** нийт 3,610,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин улсын яллагчийн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан 45,000 төгрөгийг шүүгдэгч **********гаргуулах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 45,000 төгрөгийн төлбөрийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийг дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй, түүнчлэн хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэл гаргаагүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу прокурор төрд учирсан дээрх иргэний нэхэмжлэлтэй холбоотой холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах нь зүйтэйг тэмдэглэж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийг багалзуурдаж, цээжинд 2-3 удаа цохиж, толгойгоор нь орны толгой мөргүүлж, хөлийн булчинд 1 удаа өшиглөн эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 310,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд нийт 3,610,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Хохирлоо авсан” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөөр завсарлага авсан атлаа шүүхээс оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********700 (долоон зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгч **********2025.05.23-ны өдрөөс 2025.06.13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 168 цагийг хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 532 (таван зуун гучин хоёр) цагаар тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********гийн ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********700 (долоон зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********цагдан хоригдсон 21 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 168 цагийг хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 532 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 45,000 төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР