| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/02591/И |
| Дугаар | 101/ШШ2022/02534 |
| Огноо | 2022-05-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/02534
| 2022 05 31 | 101/ШШ2022/02534 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,
Нэхэмжлэгч: .............................,
Хариуцагч: ...............................,
Зээлийн гэрээний үүрэгт 19,482,019.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: ... ............. нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Голомт банктай ЗГ2015118461 дугаар зээлийн гэрээ байгуулж, 19,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалин барьцаалан зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 242 хоногийн хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх зээл 13,967,710.62 төгрөг, хүү 5,493,504.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,804.13 төгрөг, нийт 19,482,019.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: ... ....................... нэхэмжилж байгаа 19,482,019.56 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ........................ ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19,482,019.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .............. хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,360 төгрөгийн тал хувь болох 127,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 127,680 төгрөг, илүү төлсөн 1 төгрөг, хариуцагч ..................-с 127,680 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...................... ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч ............... сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА