Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/03574

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/03574

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 0-р хороо, Саруултэнгэр хотхон 0 тоотод байрлах Ст ХХК /РД0000/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0р хороо Жанжины 00 тоотод байрлах Тнк ХХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19,042,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани бөөнөөр цемент борлуулдаг бөгөөд Тк ХХК-тай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Манайх цементээ зээлээр борлуулж дараа нь мөнгөө авдаг байсан, Тнк ХХК нь манайхаас зээлээр цемент авч сар бүрийн 25-ний өдөр сард авсан цементийнхээ тооцоог хийдэг байсан.

Бид 2015 оныхоо цемент нийлүүлсэн тооцог  Т н к ХХК-ний захирал П.Ц нийлж цементийн төлөгдөөгүй үлдэгдэл 17,479,000 төгрөг болсоныг баталгаажуулж гарын үсэг зуран тамга дарсан. Мөн тээврийн хөлсний тооцог хийж нийт 19,042,840 төгрөгийн авлагатай болсон

Иймд хариуцагч Тнк ХХК-иас 19,042,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ст ХХК нь хариуцагч Тнк ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19,042,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхээс хариуцагчийн хаягаар шүүхэд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т хүсэлтээр хариуцагч Т нк ХХК-ийг 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 11103 тоот шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс оршин суух хаягийг тогтоосон.

Хариуцагч Тнк ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ц нь 2018 оны 09 сарын 17-ний өдрийн 18/79 тоот албан бичгээр Б.М-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д 2018 оны 09 сарын 18-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг 2018 оны 09 сарын 18-ний өдөр гардуулан өгч, 2018 оны 10 сарын 03-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч С т ХХК хариуцагч Т н к ХХК-ний хооронд цемент нийлүүлэхээр тохиролцон зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний үүргийн харилцаа үүсжээ.

Зохигчид 2014 оноос хамтран ажиллаж нэхэмжлэгч нь хариуцагчид цемент нийлүүлж байсан нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан цемент нийлүүлж тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон.

Ст ХХК-нь Т н к ХХК-тай 2015 оны цемент нийлүүлсэн тооцоог нийлж захирал П.Ц гарын үсэг зурсан баримтаар нийт 17,479,000 төгрөгийн өглөгтэй гарчээ. /х.х-ийн 7 ху/

Нэхэмжлэгч нь 2014 оны тээврийн хөлсний дутуу 1,563,840 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар хариуцагчаас гаргуулах боломжгүй учир нь уг баримтыг зохигчдын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт гэж үзэн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд хариуцагч Тнк ХХК-иас 17,479,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,563,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Т н к ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хариуцагч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д 2018 оны 11 сарын 20-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т н к ХХК-иас 17,479,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,563,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С т ХХК-ний улсын тэмдпэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 253,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т н к ХХК-иас 245,345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ