| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2019/03446/И |
| Дугаар | 101/ШШ2019/03157 |
| Огноо | 2019-11-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2019/03157
2019 оны 11 сарын 13-ны өдөр Дугаар 101/ШШ2019/03157 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт С-н Б, С овогт Н-н М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006-06-30-ны өдөр төрсөн хүү Б.Э, 2010-06-03-ны өдөр төрсөн хүү М.Э нарыг эх С.Б-н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар М.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, Б.Э, С.Э нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.М-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2019-11-11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Баянзүрх дүүргийн 14-р хороо ******* зам ******* байр ******* тоот 55.000.000 төгрөгийн үнэ бүхий Y-2204054302 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцны өмчлөх эрхийг С.Б, хүү Б.Э, М.Э нарт үлдээж, 2019 оны ******* сарын 11-ний өдрийн дотор чөлөөлж эзэмшил, ашиглалтыг С.Б-т хүлээлгэн өгөх, чөлөөлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлийн 48.1-т зааснаар хүү М.Э-н нэмэлт зардлыг хариуцагч Н.М, Б.Э-г нэхэмжлэгч С.Б тус тус хариуцах,
Нэхэмжлэгч С.Б нь Баянзүрх дүүргийн 26-р хороо ******* хороолол ******* байр ******* тоот 76.7 м.кв 3 өрөө орон сууцыг өмчлөлийг Н.М-д үлдээж, С.Б, хүү Б.Э, М.Э нар орон сууцыг өмчлөлдөө авах, ******* ******* улсын дугаартай Лексус GS-450Н маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсэг *******.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт мөнгөний 50 /тавин/ хувийг хариуцагч Н.М нь С.Б-т олгохоор тохиролцож эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.179.705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-с 589.852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Н.М, эх С.Б нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА