| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/255 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2425004020099 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, төрсөн,*******,*******,*******,*******,*******,, Н овогт Д-гийн Д /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь Булган аймгийн Хангал сумын * дүгээр багийн ******** тосгоны нутаг дэвсгэрт урсан өнгөрөх Сэлэнгэ мөрний эргээс Монгол Улсын Улаан ном (2013) болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын ховор амьтны жагсаалтад тус тус багтсан “Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi-г бусдад зарж борлуулах зорилгоор 310 ширхгийг түүж буюу агнан, Булган аймгийн ******сумын нутгаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн ****** **** тарлан толгойн *-** тоот хүртэл **-** ОРН улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн тус газарт хадгалсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.Д-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.2024 оны 7 сарын 28-ны өдөр гэр бүлээрээ Хялганат ороод голын эрэг дээр хоол унд хийж идсэн.Голын эргээр баахан хясаа байсан ба хүүхдүүд тоглоод уут саванд хийгээд байсан.Би явахдаа хэсгийг машины ард хийсэн.Маргааш өглөө нь эхнэр “энийг чинь яах юм бэ” гэсэн.Фэйс дээр тавьчихгүй гэсэн чинь эхнэр “зарна” гээд тавьсан.Тэгсэн чинь л хүмүүс болохгүй хориотой цэвэршүүлдэг амьтан гээд л бичиж эхлэхээр нь устгаад голд аваачиж тавья гээд явж байхад 3 зам дээр зогсоосон. Буруу юм хийснээ ойлгож гэмшиж байна гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2425004020099 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр **-** ОРН улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан 310 ширхэг хясааг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-р тал/
-Д.Д-ын эзэмшлийн Инвескор банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй **-** ОРН улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №02 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 8-10-р тал/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-19-р тал/
-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-25-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мэдүүлсэн: Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Буруутай хүнд нь хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгнө үү.. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Ж.Ц-гийн мэдүүлсэн:..2024 оны 02-р сарын 08-ны өдөр А-ын А, хамтран зээлдэгчээр түүний нөхөр Д.Д нар манай байгууллагатай машин худалдан авах зээлийн гэрээ байгуулсан. Тоёота Акуа загварын **-** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үндсэн үнэ нь 23,400,000 төгрөг бөгөөд зээлдэгч нар урьдчилгаа 3,900,000 төгрөгийг төлж үлдсэн 19,500,000 төгрөгийг манай байгууллагаас 4 жилийн хугацаатай зээлсэн. Одоо зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа бөгөөд 13,360,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Компанийн зүгээс зээлдэгч нар төлөлтөө хэвийн хийж байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
-гэрч А.А-гийн “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө нөхөр бид хоёр 3, 8 настай хоёр хүүхдийн хамт миний төрсөн дүү С-ийн гэрт очиж амрахаар Булган аймгийн Хялганат тосгонд очсон. Бид нарыг очиход С нөхөр хүүхдүүдийнхээ хамт байсан. 07 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш голын эрэг орж хоол хийж идье гээд бид нар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байх Д-гийн голын эрэг дээр очсон. Бид нарыг очих үед бороо их ороод гол үерлэсэн байсан. Бас голын эрэг дээр маш их хясаа гарч ирсэн байсан. Түүнийг хүүхдүүд хараад барьж үзэх зэргээр сонирхсон. Дараа нь бид нар хоол цай хийж идсэн. Би өмнө нь фейсбүүкээр дуучин Дэлгэрмөрөний эхнэр Солонгон аашт хүүхдүүддээ хясаатай хоол хийж өгөөд хүүхдүүд нь идэж байсныг харж байсан. Тэгээд нээх юм бодолгүй нөхөртөө хүмүүс наад хясаагаар чинь хоол хийж иддэг юм байна лээ гээд хэлчихсэн юм. Орой нь голын эрэг дээрээс явах болсон чинь нөхөр маань хар уутанд нөгөө хясаанаас хийчихсэн байсан. Шөнө 22 цагийн орчим бид нар гэртээ харихаар болж Орхон аймаг руу хөдөлсөн. Тэгээд 07 дугаар сарын 29-ний өглөө гэртээ байхад нөхөр надад чи энэ хясаануудын зургийг дараад зар тавьчих гэхээр нь би өөрийнхөө ***** ***** гэсэн фейсбүүк хаягаас зарна гээд ******** зар дээр нийтлэл оруулсан. Дөнгөж зар оруулаад 5-10 минутын дараа миний оруулсан нийтлэл доор танихгүй хүмүүс “Энэ ховор төрлийн ус цэвэршүүлдэг хясаа байна, энийг түүж болдог юм уу” гэсэн байхаар нь шууд зар аа устгасан. Үүний дараа нөхрийн хамт нөгөө хясаануудыг буцааж голын эрэг рүү аваачихаар *********-с гарах гээд явж байтал миний ******** дугаарын утас руу******* хүн залгаад “Хясаа хэд вэ, худалдаж авъя, хэдэн кг байгаа вэ” гэхээр нь би ганц хоёр кг байгаа байх гэж хариулаад ********* баг гэсэн самбарын хажууд уулзахаар болж очоод баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/
-гэрч Л.М-ын “... Тэгээд өдөр 13-14 цагийн үед голын ус бүлээн болсон байх гээд бүгдээрээ ******** тосгоны Д гэх голын эрэг дээр очсон. Д гэдэг нь Сэлэнгэ мөрнөөс эх авч салаалж урсдаг жижиг гол байгаа юм. Бид нарыг голын эрэг дээр очсон чинь гол маш их үертэй байсан бөгөөд эрэг дээр олон тооны хясаа гарч ирсэн байсан. Мөн тэр хясаануудыг хэрээ, янз бүрийн шувуу ирчихсэн барьж идээд байсан. Тухайн үед хүүхдүүд болон баз Д энэ хясаагаар чинь хүмүүс хоол хийж иддэг билүү гэж асуугаад сонирхож байсан. Миний хувьд нээх тоогоогүй бөгөөд хүүхдүүдээ гол руу битгий ороорой үертэй байна гэж хэлээд эмэгтэйчүүдэд хоол унд хийхэд нь тусалсан. Ингээд голын эрэг дээр амарч байгаад Д оройн 21-22 цагийн үед гэр бүлийнхэнтэйгээ харилаа гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/
-гэрч А.С-гийн ...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ 7-8 км зайд урсах Д гэдэг нэртэй голын эрэг дээр очсон. Бид нарыг очихын өмнө нэлээн хэд хоног бороо орсон учраас гол хүчтэй үертэй байсан. Мөн эрэг дээр нь өмнө нь нэг ч удаа харж байгаагүй маш олон тооны жижиг, жижиг хясаанууд гарч ирсэн байсан. Тухайн үед хүүхдүүд энэ юу юм бэ гээд сонирхож барьж авч үзээд байсан. Харин А эгч бид хоёр машинаас сандал, ширээ, хоол ундны зүйлс гаргаж идэж уух зүйл болон хоол хийж эхэлсэн. Орой нь бид нар 19 цагийн үед манайд очиж Даваацогт гэр бүлийнхэнтэйгээ 22 цагийн орчим гэр рүүгээ явсан... Голын эрэг дээр байхад бид нар энэ хясаагаар хоол хийж идэж болдог юм болов уу гэж ярилцаж байсан. Тэрнээс бүгдээрээ хясаа түүж уутанд хийгээд заръя, ашиг олъё гэсэн яриа өгүүлэмж гараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0325/985 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн объект шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi нь багтаагүй байна. Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi нь Монгол Улсын Улаан ном (2013) болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын ховор амьтны жагсаалтад тус тус багтсан байна. Дээрх шинжилгээнд ирүүлсэн хясаа нь 310 ширхэг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-52-р тал/
-”**** ******” ХХК-ний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ОРА:1002135 дугаартай: Тоёота Акуа маркийн **-** ОРН улсын дугаартай 2015 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монголд орж ирсэн. Өнгө үзэмж , техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 07-р сарын 28-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 13,000,000 үнэтэй байгааг тодорхойлов гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/
-Инвескор ББСБ-ын Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 98-99-р тал/
-Инвескор ББСБ-ын Автомашин худалдан авах “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 100-104-р тал/
-шинжээч А.Е-ийн мэдүүлсэн:..шинжилгээнд ирүүлсэн хясааг ямар төрөл зүйл болохыг тодорхойлохын тулд ажиглан, морфологи, хэмжилт хийхэд орой нь намхан хавтас нь өргөн гонзгойвтор хэврэг, гадна тал нь ногоовтор, шаравтар бор өнгөтэй бөжгөөд бараандуу ховил нь судалтай, нуруу нь атираа үрчлээс бүхий жигүүр гарсан байна. Дотор /тана/ тал нь бүдэг шаргал туяатай өнгөтэй. Урт нь 90,86-65,52мм ...гэх мэдүүлэг
-гэрч П.Я-гийн мэдүүлсэн:..Танан хясаа нь Улаан номонд орсон ховор зүйл бөгөөд усны бохирдлыг бууруулахад маш их ач холбогдолтой бусад усны амьтад үүгээрэй хооллодог идэш тэжээлийн хэлхээний бол бүрэлдэхүүн амьтан. Ер нь хясааг их хэмжээгээр олборлох юм бол усны амьтад үгүй болох ус ширгэх аюултай гэх мэдүүлэг ../хх-ийн 157-158-р тал/
-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл
-Шүүгдэгч Д.Д-ын яллагдагчаар мэдүүлсэн:..Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би хясаагаар хүмүүс хоол хийж иддэг гэж сонсож байсан учраас юмыг яаж мэдэх вэ гээд машин дотроос хогны хар уут гаргаж ирээд эрэг дээрээс хэдэн ширхгийг түүгээд хийчихсэн юм. Тэгээд маргааш. нь буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эхнэрийг чи энэ хясааны зургийг дараад фейсбүүк дээр тавиадах гэж хэлээд пост оруулсан юм. Би хясаа түүсэн газраас зааж өгч чадна. Харин хичнээн ширхэг байсныг санахгүй байна. Тоолж бариагүй зүгээр хар өнгийн уутанд хийсэн. Бас цагдаа нартай хамт ууттай хясааг тухайн үедээ тоолж байсан боловч мартчихсан...гэх мэдүүлэг /хх-н 71-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ****** сумын * дүгээр баг ******** тосгоны нутаг дэвсгэрт Д гэх газраар урсан өнгөрөх Сэлэнгэ мөрнөөс салаалсан голын эрэг дээр гэр бүлээрээ салхинд гарч байхдаа голын эргээр гарсан байсан, Монгол Улсын Улаан ном (2013) болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д тус тус багтсан “Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi-г 310 ширхгийг түүж, Булган аймгийн ****** сумын нутгаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн **** тарлан толгойн *-** тоот хүртэл **-** ОРН улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, олон нийтийн сүлжээнд зургийг нь оруулж “зарна” гэсэн зар тавьсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Д.Д-ын түүж, тээвэрлэсэн хясаа нь Монгол Улсын Улаан ном (2013) болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын ховор амьтны жагсаалтад тус тус багтсан “Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi” болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0325/985 дугаартай“...Шинжилгээнд ирүүлсэн объект шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi нь багтаагүй байна. Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi нь Монгол Улсын Улаан ном (2013) болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын ховор амьтны жагсаалтад тус тус багтсан байна. Дээрх шинжилгээнд ирүүлсэн хясаа нь 310 ширхэг байна... гэх дүгнэлт, шинжээч А.Е-ийн мэдүүлсэн:..шинжилгээнд ирүүлсэн хясааг ямар төрөл зүйл болохыг тодорхойлохын тулд ажиглан, морфологи, хэмжилт хийхэд орой нь намхан хавтас нь өргөн гонзгойвтор хэврэг, гадна тал нь ногоовтор, шаравтар бор өнгөтэй бөжгөөд бараандуу ховил нь судалтай, нуруу нь атираа үрчлээс бүхий жигүүр гарсан байна. Дотор /тана/ тал нь бүдэг шаргал туяатай өнгөтэй. Урт нь 90,86-65,52мм...гэх мэдүүлэг, гэрч П.Я-гийн мэдүүлсэн...Танан хясаа нь Улаан номонд орсон ховор зүйл бөгөөд усны бохирдлыг бууруулахад маш их ач холбогдолтой бусад усны амьтад үүгээрэй хооллодог идэш тэжээлийн хэлхээний бол бүрэлдэхүүн амьтан. Ер нь хясааг их хэмжээгээр олборлох юм бол усны амьтад үгүй болох ус ширгэх аюултай... гэх мэдүүлэг, Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан "ховор амьтны жагсаалт", Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93-р тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба түүний үйлдлийн улмаас байгаль орчны эко системийн хэвийн байдалд хор уршиг учирсан шалтгаант холбоотой гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлон заасан.
Харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д “ ...эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан...тэдгээрийн гаралтай түүхий эдийг ...тээвэрлэсэн...бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийжээ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан. Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэл хүсэж хийсэн байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргасангүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь Д.Д нь Булган аймгийн ****** сумын * дүгээр багийн ******** тосгоны нутаг дэвсгэрт урсан өнгөрөх Сэлэнгэ мөрний эргээс Монгол Улсын Улаан ном (2013) болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын ховор амьтны жагсаалтад тус тус багтсан “Сэлэнгийн танан хясаа-Anadonta sedakovi-г бусдад зарж борлуулах зорилгоор 310 ширхгийг түүж буюу агнан, Булган аймгийн ****** сумын нутгаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн ****** тарлан толгойн *-** тоот хүртэл **-** ОРН улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн тус газарт хадгалсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: Хэргийн онол өөрчлөгдсөн. Шүүгдэгч гэм буруутай гэж үзэж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Цагдаагийн газар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гомдол мэдээлэл хүлээн авч, Д.Д-ын машинд үзлэг хийж 310ш хясаа хураан авсан ба 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал бичиж, 2024 оны 8 дугаар сарын 27-нд прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалган 2025 оны 3 дугаар сарын 11-нд яллах дүгнэлт үйлдсэн байна.
Цагдаагийн байгууллага хясааг хураан авах үед амьд байсан эсэх тодорхойгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ...тэдгээрийн гаралтай түүхий эдийг ...хадгалсан...бол...” гэж заасан гэмт хэргийн шинж шүүгдэгчийн үйлдэлд байгаа эсэх тогтоогдоогүй гэж үзсэн.
2.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч:Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн. 6000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. 310ш хясааг устгах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт оруулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч:Тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Торгох ял оногдуулж машиныг битүүмжлэлээс чөлөөлнө үү гэж тус тус санал гаргажээ.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцон нэхэмжлээгүй тул гаргуулах төлбөргүй.
Улсын яллагч, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар, хэрэгт битүүмжлэгдсэн “Инвескор”ББСБ-ын эзэмшлийн Тоёота Акуа загварын **-** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 13 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар заахдаа,
1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
2."Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.
3.Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...”гэжээ.
Шүүгдэгч Д.Д-ын тухайд, гэмт хэрэг үйлдэх сэдэлт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэнэт үүсэж, уг хясааг ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан болохыг мэдэхгүй, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах зорилгоор тээврийн хэрэгсэлтэй явсан, ашигласан гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэсэн ба хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй тул битүүмжлэгдсэн автомашиныг чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нй овогт Д-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 310 ширхэг хясааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт хадгалах комисст даалгаж, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгт битүүмжилсэн **-** ОРН улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А