| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/0065/э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
2025 05 30 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж,
нарийн бичгийн дарга ....
улсын яллагч .....
шүүгдэгч ....
шүүгдэгч ....., шүүгдэгч нарын өмгөөлөгч ..... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ....-аас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... нарт холбогдох эрүүгийн 2517000290055 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ...-ны өдөр Говьсүмбэр аймгийн .....суманд төрсөн, 2.... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.....К” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтэлгүй, ......
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны 0.... дүгээр сарын ....-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан гэх ......
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ...... нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: ...... бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” дотор хохирогч ......-тай эмэгтэй хүн цохилоо гэсэн шалтгаанаар маргалдаж, түүний хацар хэсэг рүү цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед доод уруулын дотор салстанд өнгөц язрал, баруун нүдний зовхинд цус хуралт, шодойн уг хэсгийн зүүн талаар болон цавины суваг цавь орчимд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч .......бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..... центр” дотор хохирогч .....тэй шалтаг шалтгаангүйгээр маргалдаж, түүний хацар хэсэг рүү цохих, түлхэх, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед доод уруулд, шодойн уг хэсгийн зүүн талаар болон цавины суваг цавь орчимд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч ....ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 113-114 дүгээр хуудас/
2. Шүүгдэгч ....ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 118-119 дүгээр хуудас/
3. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 4 дүгээр хуудас/
4. Хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
4.1.“... Би 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн ажил тараад гэртээ очсон. Тэгсэн манай .... гээд танил маань ирсэн. Уулзаад манай гэрт бид 2 юм ярьж суусан. Тэгээд гараад гадаа гэрийн үүдэнд сууж байгаад 2,5 литрийн савлагаатай нийслэл нэртэй пиво хувааж уусан. Тэгсэн ..... манайд хоноё гэхээр нь би дотроо нялх хүүхэдтэй гэж бодоод .... хандаж, 2 уулаа “.... центр” оръё гэж хэлсэн. Бид хоёр 00 цаг өнгөрч байхад ороод 2, 2 ширхэг 0.5 литрийн савлагаатай пиво авсан. Тухайн үед .... надад манай дүү нар гээд 2 хүн танилцуулж байсан. ..... гэх нэртэй 2 хүн байсан ба намайг сууж байхад ..... гэх нэртэй хүн ирээд надаас тамхи асуугаад миний шилэн хүзүү хэсгээс бариад байсан. Тэгээд .... гэх хүнтэй уулзах гээд бид хоёр ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд юм ярьж байсан. .... миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохичихоод гараад явсан. Миний хамар хэсгээс цус гараад ардаас нь гараад ...тэй очиж уулзаад, дүү нар чинь намайг зодчихлоо гэсэн чинь гаднаас .... ороод ирсэн. Тэгэхээр нь би ....ын өөдөөс дайрсан, тэгсэн хажуугаас .... гэх хүн боль гэж орж ирээд миний хоолойг боосон. Би тухайн үед хоолой боосноос болоод бага зэрэг муужирсан. Тэр хооронд намайг газар унагаж байгаад дээрээс нүүр, толгой хэсэгт цохиод зодоод байсан. Тэгээд нэг мэдсэн гадаа нэг таксины жолооч намайг аваад машиныхаа ард талын багаажиндаа суулгаад намайг гэрийн гадаа буулгаж өгсөн. Гэрт ороод хувцсаа тайлаад би унтаад өгсөн. Өглөө манай эхнэр надад хэлэхдээ чамайг ирээд унтсаны дараа .... ирээд манай дүү .... гээд 2 хүнд цохиулсан юм шиг байна, битгий цагдаад хэлээрэй би холбоод өгье гэсэн гэж надад хэлсэн.
“...Б гэх хүн байн байн ирээд тамхи асуугаад, сонин юм яриад байсан, би тухайн үед гайгүй байсан. Ариун цэврийн өрөөнд миний шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд би газар унасны дараа хэд хэдэн удаа цохисон. Би .... гэх хүнтэй зүгээр танилын хүрээнд найзалдаг. .... хоёр нилээн согтуу байсан. Таксины жолооч ямар хүн байсныг би анзаараагүй ээ, намайг **** гэж дуудаад таниад байсан. Миний толгой их өвдөж байгаа нилээн хавдартай, нүүр хэсэгт нилээн олон газар шалбарсан, эмзэг эрхтэн хэсэг нилээн хавдартай, хөхөрсөн байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би 2025 оны 02 дугаар сарын 09-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ, би гомдолтой байна, эмчилгээний зардалд зарцуулсан мөнгө мөн ажилдаа явалгүй хэд хоносон тэр мөнгөө гаргуулж авмаар байна.
“...Би өмнөх мэдүүлэгтээ нойлд ...ой зодолдсон гэж мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр би ....той цуг тамхи татахаар нойл орсон, нойлд байх хугацаандаа ....той маргалдаж, улмаар миний хацар луу нэг цохисон, би зөрүүлэн ....ыг цохихгүйгээр нойлын хананд байсан дугуй хэлбэртэй толийг гараараа 2 удаа цохиж хагалчихаад .... хандаж “би чамтай зодолдмооргүй байна чи зүгээр байгаад өг” гэж хэлсэн. Тэгсэн ..... намайг түлхэж, би хойш болохдоо хананд байсан толийг ар нуруу хэсгээрээ түлхсэн, түүнээс болж толь газар унаж, хагарах шиг болсон. Би нойлд байхдаа тэр хагарсан шилэнд өөрийн нүүрний хэсгээ зүссэн байж магадгүй, би архи бага уудаг хүн, тухайн өдөр пиво их ууснаас болж тасарчихсан байсан. “....” баарны нойлд байсан чинь .... гаднаас орж ирээд бид хоёрыг салгаж миний цамцны захаас татаж гаргасан, баарны дотор байхдаа би ....тай маргалдаж байснаа санаж байна. Гэнэт А.... нь миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиод, би газар унаснаа санаж байна. Намайг .... газар унатал хүчтэй цохисон, би тэгээд газар унаад манараад сууж байх үед .... нэмээд 1 удаа нүүр рүү өшиглөхөд, би гараараа хааж байснаа санаж байна. Намайг газар унасны дараа тухайн газарт байсан хүмүүс бид хоёрыг салгаад .... баарнаас гарч явсан, би тухайн өдөр ....тэй 2,5 литрийн 2 ширхэг сэрүүн нэртэй пиво уучихсан байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байна. Би өмнөх мэдүүлэгтээ сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, надад одоо сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжлэх зүйл байхгүй болно. Надад одоо гомдол санал байхгүй, намайг зодсон хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дугаар хуудас/
5. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
5.1. “...2025 оны 02 дугаар сарын 08-ны орой ....вийг ажлаа тараад ирэхээр нь уулзсан. 21 цагийн үед манай аавынх болох Сүмбэр сум, 2 дугаар баг, Рашааны .....тоотод ирсэн. Ирээд бид хоёр ярьж байгаад пиво уухаар болоод “...ь-1” дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво аваад ....нд очсон. ...нд эхнэр, хүүхдүүд нь байсан, бид хоёр гадаа машинд сууж байгаад 2 пиво уусан. Тэгээд дэлгүүр хаахаас өмнө дахиж 1 пиво аваад буцаад ...ийн хашаанд машинд сууж байгаад уусан, 00 цагийн үед ууж байсан пиво дуусаад ..... “.... центр” орж ганц лааз пиво ууя гэхээр нь “.... центр” лүү алхаж орсон. “.... центр”-т манай найз ..., .... нар байсан. Би тэр найзуудтайгаа цуг гарах хаалганы хажуу талын ширээнд суусан. Тэгсэн .... би текэн дээр сууж байя, чи найдуудтайгаа суу гээд яваад өгсөн. ... текэн дээрээс 1 ширхэг 0.5 литрийн савалгаатай пиво авч ирж, надад өгөөд, өөрөө текэн дээр пиво уугаад сууж байсан. Хэзээ гэдгийг мэдэхгүй байна, уруул хэсэг нь цус болсон орж ирсэн. Би юу болсон талаар асуухад намайг энэ бацаанууд цохиж байна гээд ....той маргалдаад байсан. Тэгээд маргалдаад зогсож байгаад .... миний хажуугаар ороод ....ын 2 хөлийг хамж бариад тэр 2 газар унасан. Тэгээд салгаад боль гээд болиулсан. .... уурлаад агсраад байсан. Би ....ийг аваад баарны баруун урд талын ширээн дээр очиж суусан. Тэгээд явах гээд гарах гэж байсан чинь .... хоёр хэрэлдээд байсан. Би ....ыг боль гэж хэлсэн чинь цаашаа яваад өгсөн. .... тэрүүгээр орилж, чарлаад байсан. Тэгсэн ... гэж хүн хажуугаар орж ирээд ....ийг гараараа нэг удаа цохисон. Тэгсэн .... гэх хүнтэй цуг явж байсан хүмүүс ***г салгаад авсан. .... бид хоёр гараад байж байсан чинь миний утас байхгүй байсан, би утсаа хайж байгаад баарны гадаа байсан эмэгтэй жолоочтой таксинд суулгах гэсэн чинь дүүрэн байхаар нь арын багаажинд суулгаад явуулсан. Би таксинд суугаад араас нь гэрт нь очсон чинь ....ийн эхнэр “..... цус болсон орж ирсэн, та хоёр яасан юм бэ гэж асуусан” би тэгэхээр нь бааранд хүнтэй муудсан, тэр хүмүүсийг нь мэдэж байгаа гэж хэлээд өглөө ирье гэж хэлээд явсан. ....тэй анх уулзахад ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Таксинд суулгаж өгөхөд амнаас нь цус гараад байсан, сайн анзаараагүй. Миний харснаар ....той зууралдаж, газар унасан, .... ...ийг цохиж байсан. .... хоёр ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Бүрнээ хэлэхдээ .... ариун цэврийн өрөөнд ороод толийг нь цохиж хагалсан гэж хэлж байсан. .... надад юм хэлээгүй. Маргааш “.... центр” орж утсаа асуусан чинь О.... агсам тавиад байсан талаар надад хэлж байсан. ....ыг ямар хүмүүстэй явж байсан талаар мэдэхгүй байна. .... ойролцоогоор эрэгтэй, эмэгтэй нийлсэн 4-5 хүнтэй цуг явж байсан байхаа, би сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
6. Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
6.1. “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 цагийн үед найз .... дуудсаны дагуу Сүмбэр сумын 2 дугаар баг, “...**** центр” гэх бааранд ирсэн. Намайг тус бааранд ороход бааран дотор баарны үүдний хаалганы баруун талын хэсэгт хар өнгөтэй буйдангийн хажууд 1 залуу газарт хэвтчихсэн байдалтай түүнийг тойроод 4-5 орчим хүмүүс зогсож байсан. Намайг харахад нэгнийгээ зодож байсан зүйл харагдахгүй байсан. Би цааш явсан найз болох ****тай баарны зүүн талын ширээн дээр уулзаад зогсож байсан чинь тухайн газарт хэвтэж байсан залууг **** гэж дуудаж байсан. Тэр залууг хүн татаж босгосныг би огт хараагүй, би тухайн үед ****тай юм яриад бааарны зүүн талын ширээн дээр байсан. Нэг мэдсэн чинь **** гэх залууг баарны баруун урд талын буланд **** гэх залуу хориод сандал дээр суулгаж, босгохгүйн тулд зүүн талын мөр нь дээр 1 гараараа дарсан байдалтай дэргэд нь зогсож харагдсан. Би тэгээд энэ үйл явдлаас хойш 2-3 орчим минутын дараа ****ийг суулган дарсан байдалтай байсан гэх баарны буруун урд буланд явж очиход манай найз ****ын нүүр нь бага зэрэг хавдсан байдалтай надад харагдсан. Би юу болсон талаар асуухад ***** “**** миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохичихлоо” гэж хэлсэн. Тухайн үед **** цохиулсаны дараа А**** нь ****ийг дахиж ****ыг цохиж магадгүй гээд хорьж араас нь тэвэрчихсэн байдалтай зогсож байсан. Намайг тухайн үед харахад ****ийн нүүр орчмын хэсгээс цус гараагүй, хацар нь шалбарч түүнээс нь бага зэрэг цус гарсан байдалтай надад харагдсан. *** нь ***ийг тавихад *** баарны гол хэсэгт очиж араас нь *** дагаж очоод баарны гол хэсэгт байхдаа *** нь ****ийг /эмэгтэй хүнийг цохисон/ гэх шалтгааны улмаас хацар орчмын хэсэгт хоёр удаа баруун гараараа цохиж, улмаар **** газар унаж харагдсан. Би тэр хоёрыг салгахаар явж очсон. Би **** нь **** цохисон газар болох баарны гол хэсгээс миний байгаа газар ойролцоогоор 7-8 орчим мертийн зайтай байсан болохоор намайг салгахаар очих хооронд *****йг өшиглөсөн байж магадгүй, би очих замдаа тэр үйл явдлыг бол хараагүй. Би баарны гол хэсэгт очиж ****ыг болиулан “ТБ центр” баарны нойл руу дагуулан авч орсон. Бид хоёрыг нойл орохоор явах үед *** нь баарны гол хэсэгт шалан дээр бөгсөөрөө суусан байдалтай, хамраас нь цус гарсан, нүүр нь улайчихсан тийм байдалтай надад харагдсан. Бид хоёр нойлоос гарч ирсэний дараа дахиж нэмж зодоон цохион болоогүй, би ***, **** түүний 3 найзыг аваад Шивээговь сум руу шууд явсан. *** болохоор гэртээ харихаар хамт баарнаас гараад явсан. Би тухайн бааранд 03:00 цагт ирж буцаад 03:30 минутад гарч замаараа бензин хийж үргэлжлүүлэн Шивээговь сум явсан. Би тухайн өдөр ажлаасаа түр чөлөө аваад, нэлээн яарч явсан болохоор би зарим зүйлсийг сайн анзаарч хараагүй хальт хараад л өнгөрсөн. Одоо бодохоор дээрээс нь дэвсэж, зодож байсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
7. Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
7.1. Тухайн өдөр **** намайг дуудаад 00 цагийн үед “****” очсон. Очиход ****3 охинтой цуг байсан. Тэгээд ****ийн нөхөр **** найзуудтайгаа цуг явж байсан. Тэгээд бид караоке орж 1 цаг дуулчихаад би 1 давхарын ариун цэврийн өрөө орсон. Тэгсэн чинь **** нэг хүнтэй зууралдсан байдалтай зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь манай 2 таньдаг хүн хоорондоо маргалдаад би салгаж байна гэж **** надад хэлсэн. Тэгсэн чинь тухайн маргалдаж байсан 2 хүний 1 нь *** гэх хүн нь миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь *** намайг өмөөрөөд *** гэх хүнтэй муудалцсан. Тэгээд ***тай цуг явж байсан 3 охиныг хүргэж өгөх гээд дуудсан байсан. Б*** ирсэн. Тэгээд бид нар явсан. *** тэр газар үлдсэн. ****ийн нүүр хэсэгт нь нэг удаа цохисон байж магадгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/
8. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
8.1. 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед найз ***** нартай “ТБ ценр” баар орсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад *** гээд найз ирсэн. Бид нар караокед байж байгаад 01 цагийн үед доошоо бүжиглэх гээд бууж байхад ариун цэврийн өрөөнд хүмүүс муудалцаж байсан. Тэр үед манай нөхөр **** ариун цэврийн өрөөний үүдэнд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад **** хүнтэй маргалдсан гэж хэлсэн. Тэгээд бид нар бүжиглэх гээд орсон. Гэтэл **** гэж хүн бааранд орж ирсэн. Ардаас нь **** орж ирсэн. ****ын хувцас цус болсон байна. Би найзуудтайгаа гарах хаалганы хажуу талын ширээн дээр сууж байсан. Тэгсэн гаднаас Б*** орж ирсэн чинь *** гэх хүн ***ын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд **** газар унасан. Тэр хоёрыг газар унасан байхад Бүрэнбат салгасан. ***ыг чамайг ална шүү гэж хэлээд 2-3 удаа алагдсан. Манай найз *** тэр 2 очсон чинь ***ийг нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. *** тухайн үед ***ыг зөрүүлж цохих гэж байгаад ***ын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд Шивээговь сумаас ирсэн **** гуравыг хүргэж өгөх ёстой байсан. Би 10 жилийн найз ***ыг дуудсан байсан. ***ыг цохих үед *** ирсэн байсан бөгөөд ***ыг аваад өөр тийшээ явсан. Би ***ыг аваад гадагшаа гарсан. Тэгээд ***ыг машинд суулгачихаад буцаад ороод ирсэн чинь ***, *** гэх хүн рүү хандаж, чи намайг авч ирээгүй бол би зодуулахгүй байсан юм ал минь, пизда минь гээд орилоод байсан. Тэгээд би **** бид нар баарнаас гараад ****гэрлүүгээ явсан. Би Шивээговь сум явсан”
“...***, **** хоёр хоорондоо “*** центр” баарны текэн дээр хэрэлдэж байсан. Би караоке орж найзуудтайгаа дуулчихаад гарч ирээд баарны зүүн талын ширээн дээр найзуудтайгаа суусан. Намайг харахад “Т***цетр” баарны дотор талын баруун урд талын булан буюу хар өнгөтэй буйдангийн хажуу талд гаднаас ***ыг орж ирэхэд *** өөрөө явж, баруун гараараа ***ын нүүр лүү цохиж, улмаар тэр хоёр хоёулаа унаж байсан. Эхлээд *** босож, бааранд байсан хүмүүс очиж харагдсан. *** босож ирсний дараа ***, ***ийг дагуулан баарны буруун урд талын буланд аваачиж хорьж, сандал дээр суулгаж байсан. Манай найз *** болохоор ***ын нүүр лүү цохиж байх үед гаднаас орж ирж, дараа нь надтай уулзсан. ***ийг газар унасан байхад түүний зодсон зүйл болсон үгүйг би мэдэхгүй байна, би өөр тийшээ харж байсан. *** дээр хүмүүс очоод босгож байсан. ***, Ө*** нартай маргалдаж хоорондоо зодолдсон, *** цохиж харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/
9. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
9.1. “... Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 00:10 цагт Сүмбэр сум, 2 дугаар баг, “ТБ центр” гэх бааранд **** нарын хамт пиво авч уусан. *** түрүүлээд 01:00 цаг өнгөрөөгөөд гэр лүүгээ явчихсан. *** бид хоёр үргэлжлүүлээд тухайн бааранд ууж байгаад би нэлээн их ууснаас болж баарнаас гарч агаар амьсгалаад зогсож байсан чинь ****ох баарнаас намайг дагаж гарч ирээд “утсаа алга болгочихлоо” гэж хэлээд буцаад баар луу орсон. Би ***ыг дагаж араас нь баар луу ороход бааран дотор гол хэсгээс ****гүйж ирээд Баттогтохын нүүр лүү гараараа 1 удаа цохиод, тэр хоёр газар унацгаасан. Тухайн үед цаг 02:50 цаг болж байсан байх. ***, *** хоёрыг бааранд байсан хүмүүс татаж босгоод ****ийг баарны баруун талын булангийн сандал дээр **** дагуулж яваад хорьж байсан. Намайг харах үед ***ийг цохисон зүйл харагдаагүй, би тэгээд баарнаас гараад шууд харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/
10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар дүгнэлтэд:
10.1 ***ийн биед доод уруулд, доод уруулын дотор салстанд өнгөц язрал, баруун нүдний зовхинд, баруун гарын тохойнд, баруун бугалганд, баруун шуунд цус хуралт, баруун гарын 2, 3, 4 дүгээр хурууны үенд, духанд зулгаралт, шодойн уг хэсгийн зүүн талаар болон цавины суваг цавь орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь мохоо зүйлийн орон удаагийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэж цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Доод уруулд, доод уруулын дотор салстанд өнгөц язрал, баруун нүдний зовхинд цус хуралт, шодойн уг хэсгийн зүүн талаар болон цавины суваг цавь орчимд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Баруун гарын тохойнд, баруун бугалганд, баруун шуунд цус хуралт, баруун гарын 2, 3, 4 дүгээр хурууны үенд, духанд зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч *** гэжээ. /х.х-ийн 45-46 дугаар хуудас/
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 8-12 дугаар хуудас/
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 81-82, 84-87 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч А**** нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нар нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Прокуророос шүүгдэгч **** нарт гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч **** нар шүүх хуралдаанд өмгөөлөгч ***тай оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ****ох нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нар нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч хохирол нэхэмжлээгүй нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын газраас шүүгдэгч ***** нараас нэхэмжилсэн 289,005 төгрөгийг шүүгдэгч **** нар тус тус мөрдөн байцаалтын шатанд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ****ын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч ***ын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч **** нар бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА