| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0066/э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Л.Даваахүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ГГ түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр, Э.Ганбат /онлайн/,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
шинжээч Т.Т /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Ч овогт Б-ийн Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000980020 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тод Туча” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Б дүүрэг.......... дугаар хороо, ..........................тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Б-ийн Б /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч овогт Б-йн Б нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр замын цагдаагийн постноос ертөнцийн зүгээр хойд талд өөрийн жолоодож явсан “03-76 УАУ” улсын дугаартай “26-16 ТЧ” улсын дугаартай чиргүүлтэй “Sinotrouk” загварын том оврын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-т заасан “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ”, 9.2-т заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”, 9.3-т “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ”, 9.3.б-т заасан “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд”, 9.3.ж-т заасан “тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд”, 9.5-т заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, 14.1-т заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, байрлуулсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн араас “00-08 ХЭА” улсын дугаартай “RAV-4” загварын тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гарч, улмаар “00-08 ХЭА” улсын дугаартай “RAV-4” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Иын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр машин 13-14 цагийн үед эвдэрсэн. Замын эвдрэл гэмтэл маш их байсан. Улаанбаатар хотоос гарахдаа бүгдийг нь шалгаж гарсан. Осол болоход бол ардаа хувин тавьсан байсан. Гэрэл дохио ажиллаж байсан. Яг осол болох үед би өөрөө байгаагүй. Тэгэхдээ гэрэл дохиогоо асаагаагүй явсан байсан. Хувин тавьчхаад явсан. Аймаг дээр сэлбэг хайж ирээд олдохгүй болохоор нь Улаанбаатар хот руу захисан. Тэгээд туслахуудаа дуудаад машинаа задлаад байж байхад сэлбэг ирсэн гэж таксины жолооч ярихаар нь очоод сэлбэгээ аваад байж байхад ардаас машин орчихлоо гэж туслах ярьсан. Стремен тасраад доошоо унжаад засмал зам урагдсан байсан. Явсан зай нь 50 метр орчим л байсан. Тэгээд замаа чөлөөлж зогссон. Цаашаа бууя гэхээр машин уначих гээд боломжгүй байсан. Тухайн техник хөдөлгөх ямар ч боломж байхгүй байсан. Боломжтой байсан бол замын хажуу руу гарна. Ямар ч хөдөлгөх боломжгүй байсан гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ГГ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би талийгаачтайгаа 1998 оноос 2023 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ 25 жилийн хугацаанд амьдралд сайн сайхан янз бүрийн юм тохиолдсон. Талийгаач маань төрийн албан хаагч 20 жил ажилласан. Баяжуулагч технологич мэргэжилтэй, хортой хүнд нөхцөлд 20 жил ажилсан. Тэгээд хүнд хортой нөхцөлөөр 2022 онд тэтгэвэр тогтоолгоод тэтгэвэрт гарсан байсан. Тухайн үед нэг хүүхэд оюутан төгсөөгүй байхад улс төрийн шалтгаанаар төрд ажиллах боломжгүй болоод хоёулаа хувийн хэвшил рүү шилжээд хувиараа хөдөлмөр эрхлээд явж байсан. Талийгаач маань гэнэтийн осолд орж амь насаа алдсан байдаГ.Г Бидний гэр бүлийн үнэтэй тэр хүн дээр л тогтож байсан байна. Тэр хүн байхгүй болсноор оюутан хүүхэд сургуулиа хаяад ирсэн байна. Би Бор-Өндөр сумандаа амьдарч чадахгүй нэлээн хүнд нөхцөл байдлыг туулж байна. Ийм насан дээрээ ханиа алдаад хэцүүхэн байна. Би бас бодож л байна. Ийм хариуцлагатай үйлдвэрийн ачаа тээвэр хариуцдаг ажлуудыг хувиараа ч хувьсгалаар ч, төрийн албанд өөрөө ч гэсэн янз бүрийн байдлаар хариуцлага алдаж хүний амь нас хохироосон байдлыг харж явсан хүний хувьд ойлгож байна. Тэгэхдээ энэ хүний хэтэрхий хариуцлагагүй, бүдүүлэг үйлдлээс болоод миний хань амь насаа алдсанд маш их харамсалтай гомдолтой байгаа. Даац хэтэрсэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн биш байдлыг мэдсээр байж өөрийн ажил үүргийн хуваарьт заагдаагүй үүргийг /өөрийнх нь одоо ярьж байгаагаас нь би тэгж л ойлгож байна/ даац хэтэрсэн, бүрэн бүтэн байдлаа шалгаад тэр нөхцөл байдлыг дүгнэлт хийгээгүй. Тийм машинаар олон гармуудыг давж Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, Чойрын чиглэлийн гармуудыг давж дур мэдэн бүх л хууль дүрмүүдийг зөрчин хүнлэг бусаар бүдүүлэг хайнга хандаж гарсан байгаа. Компани ч гэсэн өөрийнхөө ачааг тээвэрлүүлж хэрэгтэй газар нь хүргэхэд бас л хайнга хандсан гэж үзэж байгаа. Бүрэн бүтэн бус тээврийн хэрэгслээр оноосон жолооч байхгүй байгаа гэдгийг бүх талаасаа л мэдэж л байсан байх. Сая Б.Бгаас өмгөөлөгчдийн асуусан асуулт, шүүгдэгчээс асуусан асуултын хувьд зарим зүйл нь шүүх дээр ярьсан ярианууд нь зөрж байна. Жишээлбэл сая цаашаа зогсох ямар ч боломж байхгүй гэж байна. Түрүүчийн шүүх хурал дээр явах боломж байсан гэхдээ дугуй, мотороо хайрлаад яваагүй гэдэг байдлаар мэдүүлэг тайлбар өгч байсан. Бид нар зам дээр гарсан ослын газар дээр очиж үзэхэд машин зогссон газраас урагшаа 2 метрийн зайтай замаас буусан. Тэр нь эвгүй газар байхгүй. Улаанбаатар хотоос Замын-Үүд орох замын бараг хамгийн тэгшхэн газар дээр байсан. Замын хажуу хөвөө өндөр биш ямар ч ачаатай машин байсан тийшээ даваад буучихаар байсан. Өөрийнх нь хамраас урагшаа 2 метрийн зайтай. Би сардаа олон удаа энүүгээр явахдаа тэр нөхцөл байдлыг байнга харж байгаа. Би яг зогссон газар дээр нь тэмдэг тавиад овоо босгосон байгаа. Энэ дээр Шивээговь сум руу явдаг замтай. Ачааных нь ард бас 2 метрийн нөгөө тийшээ салаа зам байгаа. Энэ тохиолдолд дэндүү хайнга, дэндүү бүдүүлэг ийм зэрлэг байдлаар өөрийгөө болон нийгэмд хортой үйлдэл хийж байгаагаа ухамсарлахгүйгээр орхиж явсан байна гэж үзэж байгаа. Үнэхээр энэ машиныг энэ олон машин зөрдөг, явдаг зам дээр нь ингэж орхиж болохгүй гэдэг дээр ухамсарлалгүйгээр бүдүүлгээр хандсан нийгэмд хортойгоор хандсан гэж үзэж байгаа. Үүний улмаас бид мэдээж Монгол хүний амь нас бид нар чинь хэдүүлээ билээ, хэдэн хүнтэй билээ, 1 ажил хэрэгч хүнээ алдахад, 1 гэр бүл гэр бүлийн гишүүнээ алдсанаар тогтохгүй. Монгол хүнийхээ хувьд ярих юм бол хэдэн Монгол хүн дэлхий дээр амьдарч байгаа билээ. Хэд нь уй гашуудалд орж байгаа билээ. Хэд нь амь насаа алдаж байгаа билээ гээд тооцоход бид нар үнэхээр их хор хохирол учирсан. Ийм зүйлд Б бол үгээр хэлэхийн аргагүй хариуцлагагүй хандсан. Бидний хувьд хохирол үгээр хэлэхийн аргагүй тэгэхдээ бид хохирлоо хууль зүйн хүрээнд нэхэмжилж байгаа. Үүнд сэтгэцэд учирсан хохирол бол хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн 82,500,000 төгрөг, тухайн үед талийгаач тэтгэврийн зээлтэй байсан. Тэр тэтгэврийн зээл төлсөн 11,865,859 төгрөг, оршуулгын зан үйлд 43,548,500 төгрөг, машины эвдрэл гэмтэлд шинжээчийн дүгнэлтээр 55,000,000 төгрөг, нийт 193,480,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Осол гараад 22 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөх нөгөө талаар ар гэрт нь ирж уулзаж уучлалт гуйж бидний сэтгэл зүйг зөөллөх ийм арга хэмжээг аваагүй. Энэ бол мэдээж санаатай үйлдэл биш бид нар алуурчин гээд дайраад байгаа биш. Энэ харгис бүдүүлэг үйлдлээ нэг их юман чинээ санахгүй байгаа гэж ойлгож байна. Бгийн ажилладаг компани иргэний хариуцагчаар дуудагдсан байгаа. Компанийн захирал Тодхүү энэ үйлдэлд холбогдуулаад хариуцлагаа бүрэн хүлээнэ гэсэн. Бид нар дааж давшгүй зүйл нэхэмжлээгүй. Бид нарт учирсан бодитой хохирол гаргасан мөнгөн зардал байгаа учраас нэхэмжилж байгаа учраас миний хүсэлтийг хангаж бид нарт гарсан энэ хохирлыг гардуулж өгөөч. Бд хуульд заагдсан буруутай үйлдэлд нь хариуцлагыг оногдуулж өгөөч” гэв.
3. Гэрч Т.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би “Тод Туча” ХХК-ийн туслахаар ажилд ороод 2 сар болж байна. Манай компани газар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаГ.Г 2023 оны 08 сарын 10-ны өдрийн 23-24 цагийн үед би Б гэх хүнтэй 03-76 УАУ улсын дугаартай, 23-13 ТЧ дугаарын чиргүүлтэй sinotruok маркийн машинтай өрмийн машин болон Монгол гэр ачаад Дорноговь аймгийн аль сум гэдгийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан Дорноговь аймгийн нэг суманд хүргэж өгөхөөр Улаанбаатар хотоос гарсан. Замын турш машиныг Б жолоодож явсан. Харин би Бгийн туслахаар явж байсан юм. Гэхдээ надад том оврын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би машин огт жолоодож яваагүй. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр багцаагаар үдээс хойш 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн төвөөр дайрч өнгөрсөн юм. Тэгээд машинтайгаа цааш явж байхад машины чиргүүлийн баруун талын дугуйны стермен эвдрэхээр нь замын баруун талын хөвөө рүү машинаа гаргаж зогссон. Яг хаана аль аймгийн нутаг дэсвгэрт машин эвдэрснийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Говьсүмбэр аймгийн төвөөс гараад 30 км гаран явж байхад машин эвдэрсэн. Тэгээд машины эстерменийг Улаанбаатар хот руу захиалахаар Б компаний хүмүүстэй ярьсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн эвдэрсэн сэлбэгийг Улаанбаатар хотоос таксигаар өгч явуулсан. Б бид 2 багцаагаар сэлбэгээ 3-4 цаг хүлээж байхад Говьсүмбэр аймагт сэлбэг авч ирж байгаа такси ирсэн байх. Бас машин эвдрээд 2 цаг өнгөрсний дараа манай компаний Ж гэдэг залуу мөн 3 залуугийн хамт Picкup маркийн машинтай бид 2-т туслахаар ирсэн. Тэгээд Бг Говьсүмбэр аймаг руу эстермин авахаар Picкup маркийн машинтай Жтай хамт ирсэн нэг залуугаар машинаа жолоодуулаад явсан ба би машиндаа Ж болон түүнтэй цуг ирсэн 2 залуугийн хамт сууж байсан юм. Тэгээд машиндаа сууж байхад 20 цаг 40 минутын үед машин урагшаа ухасхийгээд хөдлөх шиг болсон. Тухайн үед гадаа харанхуй болоогүй гэрэлтэй байсан. Тэгээд юу болов гээд машинаасаа буугаад хартал манай машины араас нэг цагаан өнгийн 00-08 ХЭА улсын дугаартай РА\/-4 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөөд онхолдож замын ертөнцийн зүгээр зүүн тийш гарч баруун тийшээ харж зогссон байсан. Ер нь тус РА\/-4 маркийн тээврийн хэрэгсэл бүхэлдээ эвдэрч хэмхэрсэн байдалтай байсан ба жолооч нь бололтой нэг эмэгтэй машиныхаа ертөнцийн зүгээр хойд талд доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд замын хажуугаар явж байсан приус-20 маркийн машинтай ах цагдаад болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед машинаа замаас бүрэн чөлөөлж зогсоогоогүй байсан, өөрөөр хэлбэл машины тодорхой хэсэг зам руу орчихсон зогсож байсан. Учир нь замын хөвөө жижигхэн байсан учир зам бүрэн чөлөөлж хөвөө рүү гарах гэхээр машин замын уруу хэсэг рүү уначих гээд байсан учир боломжит хэмжээгээрээ замаа чөлөөлж хөвөө рүү машинаа шахаж тавьсан байсан. Тухайн үед манай машинд ослын гурвалжин байхгүй байсан учир машинаасаа хойш 13-14 метр зайд 1 ширхэг төмөр сав зам дээр тавьсан байсан. Тэгээд цагдаа нар ирэхээс өмнө дахиад сав өндөрлөж тавьсан. Харин аваарын гэрлээ асаагүй байсан юм. Учир нь тухайн үед гэгээтэй байсан болохоор аваарын гэрлээ асаагаагүй ” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 35-36 хуудас/,
4. Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 17 цаг 30 минутын орчим Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот орохоор гэр бүлийн хамт гарсан. Тэгээд 20 цаг 40 минутын орчим Шивээговь сумын пост өнгөрөөд явж байсан. Миний урд талд 2 машин явж байсан нэг машин нь ямарч байсан улаан хүрэн өнгийн Приус-20 маркын машин байсан тэрний урд явж байсан машиныг нь анзаараагүй. Тэгээд явж байтал Улаанбаатараас Сайншанд чиглэлтэй урсгалаар ирж байсан машин зогсож байсан том оврын авто машиныг гүйцэж түрүүлэх гэж хажуу талруугаа дараад урдаас нь миний урд явж байсан 2 машин байхаар буцаад дарсан чинь том машиныхаа зүүн хойд талын бөгсийг мөргөөд тэрэндээ шидэгдээд манай урсгалд явж байсан 3 машины урдуур гараад замынхаа эсрэг урсгалын жалга руу шидэгдчихсэн. Тэгээд миний урд явж байсан 2 машин зогсохгүй явчихаар нь би зогсоод цагдаад дуудлага өгсөн. Том оврын ачааны авто машин нь хөдөлгөөнд оролцоогүй зогсож байсан. Гэхдээ хойд талдаа ослын тэмдэг болон ямар нэгэн тээврийн хэрэгсэл зогсож байгаа гэдгээ мэдэгдэх зүйл гаргаж байрлуулаагүй зогссон байсан. Ачааны авто машинд хүн байгаагүй. Хойд талынхаа дугуйг тайлаад 3 залуу байсан. Жолооч нь Чойрлуу сэлбэгэнд явсан гэж байсан. Нөгөө хойноос нь мөргөсөн машин нь сүүлийн үеийн RAV-4 маркын цагаан өнгийн машин байсан. Тухайн машинд нэг зорчигч байсан. Ачааны авто машин нь урд зүгрүү харсан маягтай зогсож байсан. Нөгөө араас нь мөргөсөн машин шидэгдээд замынхаа эсрэг талруу гарсан. Ачааны машинд хүн байгаагүй учир хүмүүс нь гэмтээгүй. Араас нь мөргөсөн машиныг жолоодож явсан эмэгтэй ухаангүй байсан. Ачааны авто машины зүүн хойд талруу нь мөргөсөн байсан. Гэхдээ машинд тийм их гэмтэл учирсан байна гэж анзаарагдаагүй. RAV-4 маркын авто машинд жолооч талын хаалга чихэгдээд шанаа нь доошоогоо дарагдсан копут нь авагдаад шидэгдчихсэн, ослын дэр нь гарчихсан байсан. Ер нь тухайн авто машинд бүтэн гэх зүйл үлдээгүй байсан.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 40-41 хуудас/
5. Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би “Тод Туча” ХХК-ийн өрмийн туслахаар ажилд ороод 10 гаран хоног болж байна. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр багцаагаар 16-17 цагийн үед Бгийн Улаанбаатар хотоос авч ирж буй өрмийн машиныг хүлээгээд дарга, өрмийн мастер Н, тогооч Б, Ж, С, Ц нарын хамт /ажилд ороод удаагүй байгаа болохоор зарим хүмүүсийн бүтэн нэрийг мэдэхгүй байна гэх/ Дорноговь аймгийн 25 дугаар зөрлөгт байх цайны газар хоол идээд сууж байтал Б У руу залгаад Говьсүмбэр аймгаас гарч яваад удаагүй байтал машины стермен хугарчихлаа, тэгээд сая сэлбэгээ Улаанбаатар хот руу компанид хэлээд захиалчихсан гэж хэлсэн. Тэгтэл У ах Ж, С, Ц бид 4-ийг очоод Бд дугуй тайлах, стермен солиход нь туслаадах гэж хэлээд Pickup маркийн машинтай Б руу явуулсан. Тэгээд Бгийн машин эдвэрсэн гэх газар багцаагаар 18 цаг өнгөрч байхад ирсэн. Би Говьсүмбэр аймгийг мэдэхгүй тул яг ямар нэртэй газар Бгийн машин эвдэрсэн байсныг хэлж мэдэхгүй байна. Тэгээд тухайн газар анх ирэхэд Бгийн жолоодож байсан 03-76 УАУ улсын дугаартай, 23-13 ТЧ дугаарын чиргүүлтэй sinotruok маркийн машины чиргүүлийн баруун талын дугуйны стермен эвдэрч, нум нь чирэгдсэн байдалтай байсан ба Б машинаа асфалтан замаас гаргаж баруун тийш хөвөө рүү шахаж тавьсан байсан. Мөн Б туслах Ртай хамт явж байсан. Тэгээд бид нар ирээд чиргүүлийн дугуйг тайлж данхраадаад, хугарсан стерменийг авсан. Төд удалгүй Улаанбаатар хотоос стермен авч ирж буй такси Говьсүмбэр аймгаас 50 км-ын зайтай явж байна гэж утсаар хэлсэн. Тэгээд Б Ц 2 стерменээ авахаар Говьсүмбэр аймаг руу Pickup маркийн машинтай 19 цаг өнгөрч байхад явсан. Бг явсны дараа С, Ж, Р бид 4 машиныхаа кабенд суугаад юм яриад байж байсан юм. Бг явсны дараа 20 цаг нэлээн өнгөрч байхад машин түг гээд хүчтэй урагшаа хөдөлсөн, тэгэхээр нь би Рийг жолоон дээр сууж байгаад арааг нь сольчихлоо гэж бодсон, мөн машины ард юм түжигнээд, урд нэг саарал өнгийн приус-20 маркийн машин зогсохоор нь гайхаад машинаасаа буугаад хойш хартал бид нарын сууж байсан машины чиргүүлийн зүүн ирмэгийг цагаан өнгийн суудлын авто машин ирж мөргөөд ертөнцийн зүгээр зүүн тийш гарч, баруун тийш хамраа харуулан зогссон байсан. Тухайн суудлын авто машин маш их эвдэрч хэмхэрсэн, жолооч нь бололтой нэг эмэгтэй жолооч талын хаалганд даруулсан байдалтай байсан. Тухайн үед манай машины урд зогссон Приус-20 маркийн машины жолооч цагдаад дуудлага өгсөн. Тухайн зам нарийхан шороон хөвөөтэй байсан бөгөөд Бгийн унаж байсан sinotruok маркийн машины баруун дугуй шороон хөвөөн дээр, зүүн дугуй зам дээр байсан. Тухайн үед бид нарыг анх ирэхэд машины хойно ослын гурвалжингийн оронд 1 ширхэг төмөр савыг машинаасаа хойш нэлээн зайтай тавьсан байсан яг хэдэн метр зайтай байсныг би хэлж мэдэхгүй байна. Харин машины аваарын гэрлийг асаагүй байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 43-44 хуудас/
6. Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Бгийн машин эдвэрсэн газарт багцаагаар 17 цаг өнгөрч байхад ирсэн байх. Би Говьсүмбэр аймгийг мэдэхгүй тул яг ямар нэртэй газар Бгийн машин эвдэрсэн байсныг мэдэхгүй байна. Тэгээд тухайн газар анх ирэхэд Бгийн жолоодож байсан 03-76 УАУ улсын дугаартай, 23-13 ТЧ дугаарын чиргүүлтэй sinotruok маркийн машины чиргүүлийн баруун талын дугуйны стермен эвдэрч, нум нь чирэгдсэн байдалтай зогсож байсан ба Б машинаа асфалтан замаас гаргаж баруун тийш хөвөө рүү шахаж тавьсан байсан. Б тухайн үед туслах Ртай хамт явж байсан. Тэгээд бид нар ирээд чиргүүлийн дугуйг тайлж данхраадаад, хугарсан стерменийг авсан. Тус ажлыг хийж дуусахад 18 цаг болж байсан байх. Тэгээд Улаанбаатаар хотоос стермен авч ирж буй такси Говьсүмбэр аймгаас 50 км-ын зайтай явж байна гэж утсаар Бд хэлсэн. Б Ц 2 стерменээ авахаар Говьсүмбэр аймаг руу Pickup маркийн машинтай 18 цаг өнгөрч байхад явсан. Бг явсны дараа С, С, Р бид 4 машиныхаа кабенд суугаад юм яриад байж байсан юм. Удалгүй миний нойр хүрээд байсан болохоор би машины хойно ороод унтаад өгсөн. Гэтэл тас, түс хийх чимээнээр би сэрээд юу болов гээд нөгөө хэдээс асуутал машины араас нэг жижиг тэрэг ирээд мөргөчихлөө гэж надад хэлсэн. Тэгээд машинаасаа буугаад хартал бид нарын сууж байсан машины чиргүүлийн зүүн талын ирмэгийг цагаан өнгийн суудлын машин ирж мөргөөд замын ертөнцийн зүгээр зүүн тийш гарч, баруун тийш хамраа харуулан зогссон байсан. Тухайн суудлын авто машины хамар нь чихэгдэж, хаалга нь эвдэрсан байсан мөн жолооч нь бололтой нэг эмэгтэй жолооч талын хаалганд даруулсан байдалтай газар доош хараад хэвтэж байсан. Тухайн үед манай машины урд зогссон Приус-20 маркийн машины жолооч цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-48 хуудас/
7. Иргэний хариуцагч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Тод Туча ХХК-ийн өрмийн ахлах мастер ажилтай, манай компани геологийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус байгууллагын үүсгэн байгуулагчийн нэг нь байгаа юм. Манай компани үйл ажиллагаа явуулаад 1 жил гарангийн хугацаа өнгөрч байна. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 02 цагийн үед манай байгууллагын өрмийн мастер Б, туслах Рийн хамт Улаанбаатар хотоос 03-76 УАУ улсын дугаартай, 23-13 ТЧ дугаарын чиргүүлтэй sinotruok маркийн машинаар өрмийн машин болон Монгол гэр ачаад Дорноговь аймгийн Алтанширээ сум руу хайгуул хийхээр явсан. Улаанбаатар хотоос гарахдаа энэ талаараа надад утсаар Б мэдэгдсэн. Тухайн үед би Дундговь аймгийн Өндөршил суманд байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед компанийхаа менежер У руу залгаад Б ирсэн үү гэж асуутал Б Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт явж байгаад осол гаргачихжээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хаана болохыг асууж тодруулж байгаад тухайн газар нь очсон. Ослын газар би багцаагаар шөнийн 02 цагийн үед ирсэн. Тухайн үед цагдаа нар ирээд үзлэгийг хийж дуусаад явчихсан байсан бөгөөд журмын хашаанд машинаа байрлуулаарай гэж Бд хэлсэн байсан... Үнэхээр манай жолооч Бгийн буруутай нь нотлогдож тогтоогдох юм бол манай байгууллага тухайн хохирогчид учирсан хохиролыг төлнө гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62,67 хуудас/
8. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Шивээговь сумын эрүүл мэндийн төвийн их эмч ажилтай. Тухайн өдөр би Шивээговь сумын эрүүл мэндийн төвд дуудлагын эмчээр ажиллаж байсан юм. 21 цаг 05 минутанд манай жижүүрийн утсанд төв зам дагуу зам тээврийн осол гарсан гэсэн дуудлага мэдээллийг ирж тус дуудлагын дагуу би 21 цаг 20 минутын орчим тус ослын газар ирсэн. Намайг ослын газар ирэхэд Шивээговь сумын цагдаагийн алба хаагчид мөн ослын газар ирсэн байсан. Ослын газар анх ирэхэд нэг том оврын ачаатай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харж замын баруун тал руу шахаж зогссон байсан. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн 50 орчим хувь зам дээр байсан. Харин цагаан өнгийн суудлын авто машин замын ертөнцийн зүгээр зүүн талд, баруун тийшээ харж зогссон байсан бөгөөд тус суудлын авто машины кабен болон гаднах эд анги ихээхэн эвдрэлтэй байсан. Тэгээд би тус суудлын авто машины жолоочийн талын хаалганд зүүн гуя хэсгээрээ дагуулаад доош харж хэвтсэн байсан эмэгтэй дээр очоод гүрээний судасны лугшилтыг шалгаж үзэхэд лугшилт байхгүй байсан мөн амьсгаагүй байсан. Тус эмэгтэй аль хэдийн нас барсан байсан. Тус эмэгтэйд баруун шуу ил хугаралттай байсан өөр ил харагдах гэмтэл анзаарагдаагүй. Тэгээд суудлын авто машинд өөр зорчигч явж байсан эсэхийг шалгахад тус машинд өөр хүн байгаагүй бөгөөд өөр гэмтэж бэртсэн хүн байгаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газрын үзлэг шалгалтыг явуулж эхлэсэн. Тус том оврын тээврийн хэрэгслийн ард ослын гурвалжин байсан эсэхийг би анзаараагүй. Гэхдээ хойно нэг хар сав тавьсан байгаа харагдсан. Тэр савыг тээврийн хэрэгслээс хэр зайтай тавьсан байсныг би мэдэхгүй байна. Багцаагаар 20 орчим метр зайд тавьсан байсан байх гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/
9. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Хохирогч Ц.И нь манай төрсөн охин байгаа юм. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Ц.И, Иын охин И, И-ийн найзтай /нэрийг мэдэхгүй гэх/ хамт дөрвүүлээ Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот руу хөдөлдсөн. Тухайн үед 00-08 ХЭА улсын дугаартай Rav-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид нар явцгаасан бөгөөд тус тээврийн хэрэгслийг Ц.И жолоодож явсан. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед Б-ын гэрээс Ц.И, манай том охин Б бид 3 гарч улсын их дэлгүүр орж эд зүйл худалдаж авсан, мөн өдөр нь Баянгол зочид буудал орж хоол идэцгээсэн. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай том охин Б, хүү И хамт Швейцарь улсруу явах байсан бөгөөд Бг хөшигийн хөндийн нисэх буудлаас үдэж өгөхөөр өглөө 06 цагийн үед Б, И, И Бгийн том хүү И бид 5 Б-ын гэрээс гарсан. Тухайн үед 00-08 ХЭА улсын дугаартай Rav-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан ба И машинаа жолоодоод явж байсан. Б-ын гэрт очиход И байсан бөгөөд 14 цаг өнгөрч байхад И гаднаас орж ирээд Бор-Өндөр буцах талаар хэлсэн. Манай найзынх Налайхад байдаг ба би найзынхаа гэрээр орох ажилтай байсан болохоор И-ын машинд суугаад Налайх руу явахаар болсон. Мөн И замдаа нэг хүнтэй утсаар ярьж байгаад нэг хар ууттай зүйл Бөмбөгөрийн ойролцоо нэг залууд өгсөн. Тэгээд намайг Налайхын төвд автобусны буудал дээр буулгаад багцаагаар 16 цаг өнгөрч байхад И 00-08 ХЭА улсын дугаартай Rav-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Бор-Өндөр лүү явахаар хөдөлсөн. Ц.И намайг Налайхад буулгаад цааш явахдаа зүгээр хэвийн байдалтай явсан. Ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 71-72 дугаар хуудас/
10. Гэрч Г.ГИ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд ээж ирээд Бор-Өндөр лүү буцах талаар хэлсэн бөгөөд эмээ Налайхад хүнтэй уулзана замдаа буучихъя гээд ээжтэй цуг Б ахын гэрээс гарсан. Тухайн үед ээж 00-08 ХЭА улсын дугаартай Rav-4 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явсан. Хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна нар жаргаад бүрэнхий болчихсон байхад ээж над руу залгасан. Тэгэхээр нь би ээжээс нойр нь хүрч байна уу гэж асуухад нойр ерөөсөө хүрэхгүй сэргэлэн явж байна гэж надад хэлсэн гэхдээ надад хаана явж байгаа талаараа хэлээгүй. Тэрнээс хойш дахин ээжтэй холбоо бариагүй гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/
11. Гэрч Г.ГГ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Бор-Өндөр суманд байдаг гэртээ буюу Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 36-27 тоот байж байтал Г ах багцаагаар 21 цагийн үед над руу залгаад Ц.И Улаанбаатар хотоос наашаа машинтай явж байгаад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ойролцоо осолд орсон байна. 2-лаа тийшээ цуг явья гэж гэхээр нь би зөвшөөрөөд тухайн ослын газар луу Г ахтай хамт явахаар болсон. Тухайн үед гэрийн гадаа манай ажлын туслах ажилтан Мө машинтайгаа байсан бөгөөд Г ахыг манайд хүрээд ирэхээр нь М, Г ах бид 3 Говьсүмбэр аймгийн зүг хөдөлсөн. Бид нар багцаагаар ослын газар 22 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд тус осол Говьсүмбэр, Шивээговь 2-ын дунд байх авто зам дээр болсон байсан. Тухайн үед би машинаасаа Г ахын хамт буугаад талийгаачийн унаж байсан Rav-4 маркийн тээврийн хэрэгсэл дээр очсон. М машиндаа суугаад үлдсэн. Rav-4 маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход талийгаач машиныхаа жолооч талын хаалганд даруулчихсан доош хараад хэвтэж байсан бөгөөд эмч нар түүнийг машины хаалганаас авч дээшээ харуулаад цагаан өнгийн даавуу дээгүүр нь хучсан. Г ах бараг 5-10 минут орчим талийгаачийг тэврээд хажууд нь суусан. Тэгээд тэндээсээ талийгаачийг өргөөд эмнэлгийн машины ард хийгээд Говьсүмбэр аймаг руу хүргүүлсэн. Тухайн үед би эмнэлгийн машины урд талын суудалд суугаад ард Г ах талийгаачтай хамт явсаар байгаад Говьсүмбэр аймагт ирсэн. Талийгаачийн хацар хэсэгт зүсэгдсэн, баруун гар нь хугарсан, яс нь ил гарсан, тархины ар талаас нилээн их цус гарсан байсан.Талийгаачийг өргөж зөөвөрлөхөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт үнэр үнэртэхгүй байсан. Мөн талийгаачийн унаж явсан машиныг дараа нь үзэхэд архи согтууруулах ундааны шил, сав юу ч байгаагүй. Намайг очиход тухайн том оврын машины ард 2 ширхэг маслын сав давхарлаад тавьчихсан байсан. Тэгээд би ослын газар ажиллаж байсан эмч А-ас энэ 2 ширхэг савыг хэзээ тавьсныг асуухад ослын дараа тавьсан байх гэж надад хэлж байсан. Харин ослын гурвалжин байгаагүй. Мөн тус том оврын тээврийн хэрэгсэл замаа бүрэн чөлөөлөөгүй байсан бөгөөд зорчиж байсан урсгалынхаа бараг тал дээр зогсож байсан. Талийгаач ер нь бараг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаагүй хүн байсан. Яахав баяр ёслолын үеэр бага зэрэг хэрэглэдэг байсан байх. Мөн талийгаач хараа их муутай хүн байсан бөгөөд харааны шил заримдаа зүүдэг заримдаа зүүдэггүй хүн байсан гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 98 дугаар хуудас/
12. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Б.Б нь манай нөхөр байгаа юм. Бид 2013 оноос хойш хамт амьдарч байна. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. Нөхөр маань 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эхээс 4-үүлээ, айлын том хүүхэд байгаа юм. Бүрэн дунд боловсролтой. Б зан байдлын хувьд цагаан цайлган сэтгэлтэй, тусч, төлөв даруу, ажилсаг, шударга, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, олон таван үгггүй, 2 хүүгийнхээ сайн эцэг, миний сайн хань байгаа юм гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 107 дугаар хуудас/
13. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Б.Б нь миний төрсөн ах байгаа юм. Ах маань 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эхээс 4-лээ айлын том хүүхэд, бага насаа Өвөрхангай аймгийн Бүрд суманд эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Бүрэн бус дунд боловсролтой, 7 дугаар анги сурч төгссөн. Бага байхдаа айлын том хүүхэд байсан болохоор ар гэрээ авч явахаар ажил хөдөлмөр эрхлээд сурч боловсрохоо бага зэрэг орхигдуулсан. Ер нь дүү нартаа маш их анхаарал халамж тавьдаГ.Г Б зан байдлын хувьд төлөв даруу, зөөлөн, тусч, өглөгч, өгөөмөр, цагаахан сэтгэлтэй, ажилсаг, шударга, ямар нэгэн зүйл хийхдээ нямбай, хурдан түргэн, шаргуу зантай хүн байгаа юм. Ер нь ямар нэгэн ажил хийхдээ баг хамт олноо удирдаж манлайлж ажилладаг, ямар ч ажлаас халширдаггүй. Одоо Б ах Улаанбаатар хотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, том хүүг нь Э гэдэг 11 настай, эрэгтэй, бага хүүг нь С гэдэг 6 настай 1 дүгээр анги. Б ах 2 хүүгийн сайн эцэг боловсрол, хүмүүжил гэх мэт бүх л зүйлд нь анхаарал маш сайн хандуулдаг, мөн хүний сайн хань гэж би дүгнэдэГ.Г Б одоо “Тод туча” ХХК-д өрмийн туслахаар ажилладаГ.Г Бд хорт муу зуршил байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/
14. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд:
хавсарсан гэмтэл, хуйхны цус хуралт, гавлын суурь ясны хугарал, баруун, зүүн талын дагз ясны цөмөрсөн хугарал, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжинд баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 1,2,3,4,5-р хавирганы хугарал, баруун уушгины эдийн няцрал, урагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, няцрал, өрцний баруун хэсгийн урагдал, 2 талын эгэм ясны хугарал, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун, зүүн талын бөөрний өөхлөгийн цус хуралт, баруун тохойн үе үүсгэгч яснуудын бяцарсан ил хугарал, баруун шууны доод хэсгээрх бяцарсан ил хугарал, баруун бугалганы шуунд тархмал шарх, баруун хацарт урагдсан шарх, баруун эгмийн доод хэсгээр, баруун мөр бугалгаар, зүүн эгмийн доод хэсгээр, зүүн гуяны урд дээд хэсэгт, зүүн шилбэнд, баруун шилбэнд цус хуралт, хамрын үзүүрт, эрүүнд баруун талдаа, хэвлийд баруун хавирганы нумнаас хүйс хүртэл, баруун хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Ц.Иын биед учирсан гавлын суурь ясны хугарал, баруун, зүүн талын дагз ясны цөмөрсөн хугарал, олон хавирганы хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай.
4. Ц.Иын биед шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Ц.И нь О/I/ бүлгийн харъяалалтай цустай байна.
6. Талийгаачийн цусанд 2,1 промилл этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
7. Ц.И нь толгой, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
8. Ц.И нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 115-118 дугаар хуудас/,
15. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээч эмч Л.Жаргалтогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэлд: Талийгаач Ц.Иын цогцост 2023.08.12-нд задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээний явцад цогцосноос цус болон ходоодны шингэнг хуруу шилэнд авч /Ц.И 47 эм 2023.08.12 хими/ гэж хаягжуулан, бэхжүүлж Шүүх шинжилгээний ерөнхий газар Тусгай шинжилгээний газрын химийн лабораторид цус 5,0 мл, ходоодны шингэн 5,0 мл, биологийн лаборторид цус 5,0 мл-ийг илгээх хуудас бичин хургүүлэхээр Говьсүмбэр аймгийн Монгол шууданд өгсөн. Тухайн үед Ц.Иаас өөр талийгаачийн задлан шинжилгээ хийгдээгүй ба зөвхөн Ц.Иын цус, ходоодны шингэнг хими, биологийн лаборатори руу явуулсан, өөр хүнийх яваагүй, өөр хүнийхтэй солигдох боломжгүй. Мөн бидэнд хими биологийн лабораторын хариу ирэхдээ шинжилгээ хийсэн дээжний зургийг дарж дүгнэлтэнд оруулдаг, тэр зурган дээр миний явуулсан дээж мөн байгаа нь харагдаж байгаа. Талийгаач Ц.Иын цогцост задлан шинжилгээ хийж байхад ходоодонд агууламж ихтэй, исгэлэн зүйл үнэртэж байсан. Гэхдээ исгэлэн үнэрийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчид тусгай цахим бүртгэл ашиглан өөрийн хийсэн ажил буюу үзлэг, задлан шинжилгээ, дүгнэлт зэргийг бүртгэдэГ.Г Энэ бүртгэлийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторын шинжээчид дүгнэлтүүдээ шивдэГ.Г Энэ нь цаасан хариутайгаа адилхан хүчинтэй. Гол нь Ерөнхий газар цаасан хариуг буцааж Монгол шуудангаар хүргүүлдэг учир хугацаа ордоГ.Г Харин цахим хариуг шууд бичиж оруулдаг тул өдөртөө бидэнд ирдэГ.Г Иймээс бид хугацаа алдахгүйн тулд түрүүлж ирсэн цахим хариугаар дүгнэлтээ гаргадаГ.Г Энэ цахим хариуг бид цаасан хэлбэрээр гаргаж дүгнэлтэнд хавсаргадаг гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 129 дүгээр хуудас/
16. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Э.Билгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: Хэргийн газрын очиход 0376 УАУ улсын дугаартай улаан өнгийн ачааны тээврийн хэрэгслийн ард хар өнгийн 50 см өндөртэй 2 ширхэг савыг давхарлаж тээврийн хэрэгслээс хойш 20 орчим метрийн зайд тавьсан байсан. Хэргийн газрын үзлэг хийхэд тус тээврийн хэрэгслийн жолооч Б тухайн 2 ширхэг савыг осол болсны дараа тавьсан гэж ярьж байсан тул хэргийн газрын үзлэгт ач холбогдолгүй гэж үзэн тус 2 савыг гэрэл зургаар бэхжүүлэн аваагүй. Мөн хэрэв тус 2 сав осол болохоос өмнө байсан бол 0376 УАУ улсын дугаартай улаан өнгийн ачааны тээврийн хэрэгслийн араас 00-08 ХЭА улсы- дугаартай суудлын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж мөргөхдөө эхлэж тус 1 савыг мөргөж, тухайн 2 сав эвдэрч хол шидэгдсэн байх ёстой байсан. Тийм болохоор тус 2 савыг осол болсны дараа сүүлд тавьсан ач холбогдолгүй гэж үзсэн. Хэргийн газрын зам дээр цагаан өнгийн 00-08 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл тормос гишгэхэд үүссэн байх боломжтой мөр байгаагүй гэх мэдүүлэГ.Г /1-р хх-ийн 143 дугаар хуудас/
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №3204 дугаартай дүгнэлтэнд:
байна.
Жич: 3204 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт ШБМХ-т бүрэн хүлээлгэн өгөв. Дүгнэлт гаргасан Инженер техникийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад С.Мөнхдалай гэжээ. /1-р хх-ийн 169-201 дугаар хуудас/
18. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №3511 дугаартай дүгнэлтэнд:
Автомашинд гарсан гэмтлээс гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Дүгнэлт гаргасан Инженер техникийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад С.Мөнхдалай гэжээ. /1-р хх-ийн 214-229 дугар хуудас/
19. Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 46/73, 24/355 дугаартай дүгнэлтэнд:
1.1 Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалтай танилцахад Sinotruck маркийн 03-76 УАУ улсын дугаартай автомашины жолоом Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасэн эвдрэл, гэмтэл, техникийн эөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 9.3 ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 24.1 “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” /2 дугаартай хавтаст хэргийн материалын 163, 164 дүгээр хуудсанд байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хэсэг дэх “даац, суудлын тоо” гэсэн тодорхойлолт, жолоочийн тодорхойлсон ачсан ачааны жин 2-ын харьцааг үндэслэсэн ба энэ даац хэтэрснээр уг тээврийн хэрэгслийн явах эд ангид эвдрэл, гэмтэл учруулна гэж үзэж байна/ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
1.2 Тоуоtа Rav-4 маркийн 00-08 ХЭА улсын дугаартай автомашины жолооч Ц.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
1.3 Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
1.4 Уг зам тээврийн осол нь sinotrucк 224257М324701 маркийн 03-76 УАУ улсын дугаартай автомашины жолооч Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.А, 9.3.Б, 9,5, 14.10, 24.1 дэх заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна.
2. Өмгөөлөгч Х.Даваахүүгийн асуусан асуултын хүрээнд:
2.1 Тээврийн хэрэгслийн нумын холбоос бэхжүүлэгч стермен хугарсан тохиолдолд явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэний улмаас уг тээврийн хэрэгслийг өөрөөр нь урагш хөдөлгөх боломжгүй болгох үндэслэлтэй.
2.2 Хэргийн материал дахь “гэрэл зургийн үзүүлэлт”-тэй танипцахад sinotruck ZZ4257N3247D1 маркийн 03-76 УАУ улсын дугаартай автомашинд ачсан ачаа нь уг тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулах, хөвөө рүү гарч зогсоход онхолдуулах хэмжээний нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.
2.3 Хэргийн материал дахь гэрэл зургийн үзүүлэлт, схем зурагтай танилцахад замын хөвөө хэсэг рүү илүү гаргах боломжтой байсан ба зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна.
2.4 Амь хохирогч жолоочийн зогсоох арга хэмжээ авах, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж чадсан эсэх талаар шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжлийн /биологийн шинж чанартай тул/ хүрээнд хариулах боломжгүй.
2.5 Хохирогч ачааны тээврийн хэрэгслийг тойрч гарах тохиолдолд хөдөлгөөний урсгалыг сөрж уг үйлдлийг гүйцэтгэх ба энэ нь өөдөөс ирж яваа болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, осолтой нөхцөл байдал бий болгож, бусдын хөдөлгөөнд саад учруулхаар байсан гэж үзэж байна. Дүгнэлт гаргасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Тө-ийн Т гэжээ. /3-р хх-ийн 91-94 дүгээр хуудас/
20. Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №1072, 1073 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 146-151 дүгээр хуудас/
21. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, / 1-р х.х-ийн 5, 7-27 хуудас/,
22. Оршуулгын зардлын баримт, хохирлын тооцоо, зээл хаасан баримт /2-р х.х-ийн 61-125 хуудас/,
23. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, жолоочийн лавлагаа мэдээлэл /2-р х.х-ийн 159-160, 162-164 хуудас/,
24. Шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р х.х-ийн 172-177 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ.Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч овогт Б-йн Б нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр замын цагдаагийн постноос ертөнцийн зүгээр хойд талд өөрийн жолоодож явсан “03-76 УАУ” улсын дугаартай “26-16 ТЧ” улсын дугаартай чиргүүлтэй “Sinotrouk” загварын том оврын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-т заасан “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ”, 9.2-т заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”, 9.3-т “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ”, 9.3.б-т заасан “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд”, 9.3.ж-т заасан “тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд”, 9.5-т заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, 14.1-т заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, байрлуулсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн араас “00-08 ХЭА” улсын дугаартай “RAV-4” загварын тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гарч, улмаар “00-08 ХЭА” улсын дугаартай “RAV-4” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Иын амь нас хохирсон үйл баримт болсон байна.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйл анги тохирсон, тухайн гэмт хэрэг 2023 оны 08 сарын 11-ний өдөр үйлдэгдсэн нь 2015 оны 12 сарын 03-ний өдрийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар ...” гэснийг 2023 оны 12 сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөр “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таваас найман жил хүртэл хугацаагаар хасаж ...” гэж хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бн гаргасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлж хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ГГ, гэрч Т.Р, С.Г, Х.С, Б.Ж, Г.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №3204 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 12/2023 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1072, 1073 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэрэгт гэм буруугүй цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд оролцож амь хохирогчийн буруутай үйлдлээс тухайн гэмт хэрэг гарсан гэж маргасан.
Үндэслэл нь шүүгдэгч Б.Бн үйлдлийг жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн, хохирогчийн зүгээс гүйцэж түрүүлэх үйлдэл хийснийг улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэв.
Хэрэгт авагдсан 2023 оны 10 сарын 17-ний өдрийн №3204 /1-р хх-ийн 169 тал/ техникийн шинжээч С.Мөнхдалайгийн гаргасан дүгнэлтийн 7-д “...тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой байсан.” гэх техникийн шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 сарын 20-ний өдрийн №46/73 дугаартай шинжээч Т.Түвшинбаатарын /3-р хх-ийн 91 дүгээр тал/ гаргасан дүгнэлтээр “...Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а бүрэн бүтэн байдлыг хангах, 9.3, 9.5 тууш замд 50 метрээс багагүй зайд ослын тэмдэг байрлуулна” гэснийг тус тус зөрчсөн гэх дүгнэлт. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад Т.Түвшинбаатар шинжээчийн өгсөн мэдүүлгээр “ ...хохирогч ачааны тээврийн хэрэгсэлийг тойрч гарах тохиолдолд хөдөлгөөний урсгалыг сөрж уг үйлдлийг гүйцэтгэх ба энэ нь өөдөөс ирж яваа болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул осолтой нөхцөл байдал бий болгож, бусдын хөдөлгөөнд саад учруулахаар байсан гэж үзэж байна. Тухайлбал хохирогч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй өөрийн зорчих хэсэгт байсан саадыг мөргөсөн. Анхааруулах тэмдэглэл байгаагүй, шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарсан боловч зайлшгүй зогсолт гэж үзэхгүй уг тээврийн хэрэгслийг замаас гаргаж / 50 метр хүртэл зайд явах боломжтой байсан./ тавих боломжтой даац хэтрүүлсний улмаас техникт эвдрэл гарсан, ослын зогсолтын гэрэл асаагаагүй, ослын тэмдэг зохих журмын дагуу байрлуулаагүй зэрэг нөхцөлийг хангаагүй гэх мэдүүлэГ.Г
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Бгийн өгсөн “...тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад араас жижиг машинтай хүн гүйцэж ирээд таны машиний араас оч үсрээд байна гэхээр нь зогсоод үзэхэд стермен тасраад зам зураад явсан байсан. Ослын тэмдэг байхгүй болохоор тосны сав 20 метр газарт ард тавьсан боловч салхинд хийсээд замын хажууд унасан байхад нь буцааж тавихдаа дээр нь бас давхарлаад 2 ширхэг сав ослын дараа тавьсан” гэх мэдүүлэг гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...ослын тэмдэг ямар нэгэн тээврийн хэрэгсэл зогсож байна гэдгээ мэдэгдэх зүйл байрлуулаагүй байсан.” / 1-р х.х-ийн 40-41 хуудас/ гэх мэдүүлгээр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсоныг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Бн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдааныг хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана гэж заасан. Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бг урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг гаргаж байна гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваахүү нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хариуцлагын санал хэлэхээсээ өмнө тухайн зам тээврийн ослоос болж эрдэнэт хүний амь нас үрэгдсэн явдалд харамсаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Сая улсын яллагчаас Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байгааг сонсож мэдлээ. Тэгэхээр тухайн зам тээврийн осол бол тохиолдлын шинжтэй үүсдэГ.Г Монгол Улсын хүн амын 50 хувь нь бараг жолооч байгаа. Санамсаргүй, болгоомжгүйгээр үйлдэгддэГ.Г Б.Бн хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдаГ.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн байдаГ.Г Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй байна гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцэд нөлөөлөх согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсныг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Залуу хүн байна, тогтсон гэр бүлтэй, бага насны хоёр хүүхэдтэй тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед амьдралынхаа төлөө ажил хөдөлмөр хийгээд явж байсан ийм нөхцөл байдал байгаа. Тухайн үед тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэл үүсээд зайлшгүй зогсолт хийсэн энэ байдал байгаа гэдгийг хэлчих нь зүйтэй байх. Түүнээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудыг авч үзэж гэм буруугийн асуудал дээр бид асуудлаа ярьж байсан. Тухайн осол хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл шалтгаалсан гэж үзэх үндэслэл байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэг үйлдэгдэх үеийн гэрчийн мэдүүлгээр яг араас нь биш гүйцэж түрүүлэх үйлдэл саадыг тойрон гарах үйлдэл хийгээд эргээд дарсан асуудал байгаа гэдгийг хэлмээр байна. Эрүүгийн хуулийн ялын зорилго бол 1-рт цээрлүүлэх, 2-рт хохирогчийн эрхийг сэргээх, 3-рт нь хохирол төлүүлэх, 4-рт нь нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын ялын зорилго юм. Тийм учраас энэ хүнийг хорьсноор энэ хүн нийгэмших үү, үгүй юу гэдгийг бодох нь зүйтэй байх. Хохирол төлөх асуудал бол шүүхээс тогтоож өгсөн хохирол төлбөрийн асуудал сайн төлөгдөөгүй байгаа. Энэ хүн хоригдчих юм бол хохирогчид хохирол барагдуулах энэ асуудалд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Тийм учраас миний шүүхэд оруулж байгаа энэ санал бол залуу хүн байна, бага насны хүүхдүүдтэй. Үнэхээр архи дарс ууж явж байгаад энэ гэмт хэргийг үйлдчихсэн бол өнөөдөр яриад байх юм алга байна. Амьдралын төлөө явж байсан гэдгийг дахин хэлчих нь зүйтэй байх. Эрх хасах ялын хувьд хэлээд байх санал алга байна. 4 жилийн хугацаагаар хасаж байх шиг байна. Хорих ялын хувьд түрүүн би хэллээ. Хорих ялын хувьд нийгмээс тусгаарлах шаардлага байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндсэн ял дотор 1-5 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын сонгох санкцтай байгаа. Дээрх саяын миний хэлсэн энэ байдлуудыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг оноож өгөөч гэсэн саналыг л шүүх хуралдаанд оруулж байна гэсэн саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр: Ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байдлыг бас харгалзан үзээч гэж хэлж байна. Ямар хэмжээний ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан санал байхгүй байна. Хамгийн гол нь үйлчлүүлэгчийнхээ саналыг бас харгалзана. Мөн хохирол төлбөр дээр ял эдлүүлэхдээ хохирол төлбөр бүрэн барагдаагүй цаашид яаж төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал байхгүй байгаа байдал зэргийг харгалзаж үзээч, мөн иргэний хариуцагчийн хувьд шүүхээс хувь тэнцүүлэн гаргах шийдвэр гарсан. Ийм учраас иргэний хариуцагчийн гаргах төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй. Түрүүн би яриад байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ‘’Тод-Туча’’ ХХК болон Т нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт байгаа. Үүнтэй холбогдуулаад Х.Даваахүү өмгөөлөгч 2 удаа битүүмжлэлээс гаргах тухай хүсэлтүүдийг мөрдөгч болон прокурорт гаргаж байсан. Энийг прокурор татгалзаж шийдвэрлэж байсан. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас шүүхээс гаргах шийдвэрийг баталгаажуулах энэ хохирогчийн төлбөрийг баталгаажуулах үүднээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгнө үү гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат: Өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр болон хохирогчийн байр суурьтай санал нэг байна. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй. Тодорхой хэмжээгээр 16,800,000 төгрөг төлсөн юм байна. Тэгэхээр үлдсэн хохирлыг хэрэгт авагдсан битүүмжилсэн эд хөрөнгийг битүүмжлэлээс гаргахгүйгээр хохирол төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас Ц.Иын амь нас хохирсон ба хохирогчоос оршуулгын зардалд баримтаар гаргаж өгсөн зардалд 43,533,500 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1,584,600 төгрөгийг /2-р хавтаст хэргийн 64, 67, 72, 74-р талд авагдсан 805.600 “барс зах” гэсэн нэхэмжлэл, 258.600 төгрөгний “Одноо” дэлгүүр гэсэн баримт, 151.000 төгрөгний 6 нэр төрлийн барааны зарлагын баримт, 30.000 төгрөгний гүзээлзгэнэ жимс авсан гэх баримт, мөнгөн аяга 450.000 төгрөгний, киви алим 190.000 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй/ хасаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 41,948,900 төгрөгийг гаргуулж, автомашины эвдрэл гэмтлийн хохирол 55 148 000 төгрөг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны гэм хорын хохиролд 82 500 000 /гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөг/ төгрөг, нийт 179,596,900 төгрөгийг Иргэний хариуцагч Я овогтой Бын Т болон шүүгдэгч Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б нь завсарлага авч 16.800.000 /арван зургаан сая найман зуун мянга/ төгрөг өөрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн болохыг дурдаж харин амь хохирогчийн банкний зээлийн үлдэгдэл 11,865,859 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэр бүлийн хүн болох Г.ГГийн сэтгэцэд учирсан хор уршигийг шүүх шинжилгээний байгуулгаар тогтоолгоход дүгнэлтээр дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна.
Иймд тухайн гэмт хэргийн улмаас Г.ГГийн сэтгэцэд хор уршиг учирсан байна.
2023 оны 07 сарын 03-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаартай тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн заалтыг үндэслэн нөхөн төлбөрийг буруутай этгээдээр гаргуулах нь зүйтэй.
Улсын Дээд Шүүхийн 23 дугаар тогтоолын 3.3 дахь заалт нь эрүүгийн гэмт хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хамааралтай, харин 3.6 дахь заалт тухайн гэмт хэргийн улмаас тухайн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын ойлголтыг хүснэгтлэн тусгайлан зохицуулсан заалт гэж ойлгогдохоор байна.
Иймд сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ГГт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 82.500.000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Даваахүүгийн зүгээс хохирогчийн буруутай үйлдээс тухайн гэмт хэрэг гарсан тул хохирол төлбөрийг гаргуулахдаа харгалзан үзэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ.
Тухайн хэрэг учралын хувьд техникийн шинжээч болон шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 46/73, 24/355 дугаартай дүгнэлтэнд:
1.4 Уг зам тээврийн осол нь sinotruck 224257М324701 маркийн 03-76 УАУ улсын дугаартай автомашины жолооч Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.А, 9.3.Б, 9,5, 14.10, 24.1 дэх заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна.
2.5 Хохирогч ачааны тээврийн хэрэгслийг тойрч гарах тохиолдолд хөдөлгөөний урсгалыг сөрж уг үйлдлийг гүйцэтгэх ба энэ нь өөдөөс ирж яваа болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, осолтой нөхцөл байдал бий болгож, бусдын хөдөлгөөнд саад учруулхаар байсан гэж үзэж байна.” гэснээс дүгнэхэд хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзээгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Ба-ийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар оршуулгын зардалд 43,533,500 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1,584,600 төгрөгийг хасаж 41,948,900 төгрөгийг гаргуулж, автомашины эвдрэл гэмтлийн хохирол 55 148 000 төгрөг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны гэм хорын хохиролд 82 500 000 төгрөг, нийт 179,596,900 төгрөгийг Иргэний хариуцагч Я овогтой Б-ын Т болон шүүгдэгч Б.Б /үүнээс шүүгдэгч Б.Бн шүүхийн шатанд 16.800.000 төгрөгний хохирол төлсөн/ нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 35-06 тоотод оршин суух Х овогт Г-ийн Гт /СЩ72080711/ олгосугай.
6.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ