| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2021/00366/И |
| Дугаар | 148/ШШ2021/00344 |
| Огноо | 2021-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 148/ШШ2021/00344
| 2021 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 148/ШШ2021/00344 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар Буурхээр 2 хэсэг 027 тоотод оршин суух, эрэгтэй, одоо УБТЗ-ын 1 дүгээр анги 1 дүгээр хэсэгт замчин ажилтай ******* овогт *******ы Пүрэв-Очирын /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалант 2 дугаар хэсэг 029 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******ын *******т /*******/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь А.*******тэй 2009 онд танилцан 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлээ бүртгүүлэн, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин П.******* төрсөн. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа бие биедээ хань, түшиг тулгуур болж чадахгүй, хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оны 04 дүгээр сард тус тусдаа амьдарсан. Одоо бид хоёрын хэн аль нь гэр бүл, үр хүүхдүүдтэй болсон учраас гэрлэлт цуцалж өгнө үү. Охиндоо сургуульд ороход нь сургуулийнх нь төлбөрийг төлнө гэж бодож байгаа гэх.
Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Пүрэв-Очир бид хоёр 2009 онд танилцан гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид хорё хамтран амьдарч байх хугцаандаа таарч тохирохгүйн улмаас 2011 онд тус тусдаа амьдарч би 2016 онд гэр бүл, хүүхэдтэй болсон. Миний хувьд охиндоо тэтгэлэг нэхэмжлэхгүй, Б.Пүрэв-Очир гэр бүл хүүхэдтэй болсон учраас амьдралын бодож байна. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө, татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиноо өөр дээрээ авна гэх.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь А.*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид нь 2009 онд танилцан гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин П.******* төрсөн байна. Зохигчид нь 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №0075605, Г-01 дугаарт гэрлэлтээ бүртгэсэн Гэрлэлтийн гэрчилгээ-ний хуулбарууд зэрэг болно.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй бөгөөд зохигчид нь 2009 оны 04 дүгээр сараас хойш таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болж тус тусдаа 12 жил гаруй амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...А.*******тэй 2009 онд танилцан 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлээ бүртгүүлэн, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин П.******* төрсөн. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа бие биедээ хань, түшиг тулгуур болж чадахгүй, хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оны 04 дүгээр сард тус тусдаа амьдарсан. Одоо бид хоёрын хэн аль нь гэр бүл, үр хүүхдүүдтэй болсон учраас гэрлэлт цуцалж өгнө үү...гэх,
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Пүрэв-Очир бид хоёр 2009 онд танилцан гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид хорё хамтран амьдарч байх хугцаандаа таарч тохирохгүйн улмаас 2011 онд тус тусдаа амьдарч би 2016 онд гэр бүл, хүүхэдтэй болсон. Миний хувьд охиндоо тэтгэлэг нэхэмжлэхгүй, Б.Пүрэв-Очир гэр бүл хүүхэдтэй болсон учраас амьдралын бодож байна. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө, татгалзах зүйлгүй...Охиноо өөр дээрээ авна... гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй аль аль нь гэр бүл, хүүхэдтэй болсон байх бөгөөд зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.******* эх А.*******ийн асрамжинд үлдээн, зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг тэмдэглэж байна. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, А.*******ээс 70,200 төгрөг гаргуулан Б.Пүрэв-Очирт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 -д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т тус тус зааснаар *******ы Пүрэв-Очир, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.*******г эх А.*******ийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар маргаангүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, А.*******ээс 70,200 төгрөг гаргуулан Б.Пүрэв-Очирт олгосугай
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА