Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт ................... холбогдох ........................... дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, .......... оны ......... дугаар сарын ........-ний өдөр ........... аймгийн ........... суманд төрсөн, ...... настай, ........, ........ боловсролтой, ........, ..............., ам бүл ..., эхнэр .... хүүхийн хамт ......... аймгийн ....... дугаар баг, ................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

  • Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
  • Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
  1. оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
  • Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
  1. оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнссэн буюу 3 удаа ял шийтгүүлсэн гэх .......... овогтой ......................., /РД:................../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ............... овогтой .................... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин согтуугаар ............ аймгийн ............ сумын .......... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн пост орчимд ................ улсын дугаартай .............. загварын тээврийн хэрэгслийг 0,52 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Э.П  гэх хүнийг танина. Манай нөхөр байгаа юм. Бид хоёр 14 жил хамт амьдарч байна... 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр .......... аймагт ямаа самнаж дуусаад .......... аймаг руу ямаа самнах зорилгоор нөхөр Э.П, нөхрийн найз болох ............. хамт явж байсан тухайн үед .......... аймгаас ........... хүртэл би өөрөө машинаа бариад явж байгаад Чойр ороод МТ шатахуун түгээхээс бензин аваад 2 км орчим явж байгаад өдөржин машин барьж явсан болохоор нуруу толгой бие өвдөөд байхаар нь нөхрийгөө, түр жаахан бариад явчих гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр, нөхрийн найз 2 замдаа 0,33 хараа гэдэг нэртэй архинаас 3 татсан болохоор нь нэг км гаран яваад замын цагдаагийн постын урд орчим, байраа сольж би өөрөө машинаа бариад пост руу дөхөх үед цагдаа зогсоогоод хажуудах хүнтэй чинь уулъя гэж хэлээд, манай нөхөртэй уулзаад, та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьсан байна гээд цагдаа асуухад тийм ээ би тээврийн хэрэгслээ барьж явж байгаал манай эхнэрийн бие өвдөөд байхаар нь 1 км орчим бариад явсан гэж манай нөхөр хэлсэн. Тэгээд бид 3 цагдаагийн хэлтэс рүү яваад, манай нөхрийг үлээлгээд шалгахад 0,52 гарсан гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн журмын хашаанд хийж та маргааш ирж, машины аваарай гэж хэлсэнгэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/,

       3. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:” “...2025 оны 04 сарын 08-ны өдөр би 17 цагаас шөнийн 09 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн байнгийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд замын цагдаагийн байнгын хяналтын постонд 18:00 цагын үед үүрэг гүйцэтгэж байх үед ............. чиглэлд ........... маркын ............... улсын дугаартай цагаан өнгийн тээвэрийн хэрэгсэл постны урд орчим зогсож жолоочийн эсрэг талаас хар хувцастай эмэгтэй хүн бууж жолооч талаас шар өнгийн пудволктой эрэгтэй хүн бууж хоорондоо солигдож суугаад постны хажуу хэсэгт машинтайгаа ирсэн зогсоож шалгахад эмэгтэй хүн байсан яагаад жолоочийн рүүль солисон бэ гэж асуухад би солигдоогүй би барьж явж байсан. Постны урд талд камерт харагдах орчинд солигдсон байна. Камерт бичигдсэн гэж хэлээд камерын бичлэгийг үзуүлэхэд манай нөхөр барьж явж байгаад нөхөр эрхээ хасуулсан болхоор би барьсан юм гэж хэлсэн. Нөхөр нь ах нь орилцоо 4 км машинаа барьж явсан, эхнэр тонуус өгөөд байхаар нь барьсан юмаа тэгээд постны урд хэсэгт жолоогоо солисон юм. Тэгээд нөхрийг эрүүлжүүлэх байрлуу авч ирж драйгэр багаж үлээлгэхэд 0,52 бүхэлтэй гарсан юм... Тухайн үед П-ийг юу уусан болох хаанаас хаа хүрч байгааг асуухад “найзтайгаа замдаа явж байхдаа архи уусан хоёр татсан талаар хэлж байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/                                            

4. 2025 оны 04 дүгээр сарын ..-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын ...-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-ийн 3 хуудас, дэд ахлагч Б.А-ын рапорт /хх-ийн 4 дүгээр хуудас/, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэлүүд хх-ийн 17-19 дүгээр хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ............ дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 21-24 дүгээр хуудас/, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай “шийтгэх тогтоолын хуулбар хх-ийн 29-33 дугаар хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-37 дугаар хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, Э.П-ийн гэрлэсний бүртгэлийн, иргэний үнэмлэхний, оршин суугаа газрын хаягын бүртгэлийн, жолоочийн лавлагаа мэдээлэлийн лавлагаанууд /хх-ийн 42-45 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 46 дугаар  хуудас/,

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 35-40 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.П нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ............. дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн пост орчимд ......... улсын дугаартай ............ загварын тээврийн хэрэгслийг 0,52 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.П-ийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.А , Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2025 оны 04 дүгээр сарын ..-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын ...-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-ийн 3 хуудас, дэд ахлагч Б.А-ын рапорт /хх-ийн 4 дүгээр хуудас/, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэлүүд хх-ийн 17-19 дүгээр хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ............ дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 21-24 дүгээр хуудас/, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай “шийтгэх тогтоолын хуулбар хх-ийн 29-33 дугаар хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-37 дугаар хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, Э.П-ийн гэрлэсний бүртгэлийн, иргэний үнэмлэхний, оршин суугаа газрын хаягын бүртгэлийн, жолоочийн лавлагаа мэдээлэлийн лавлагаанууд /хх-ийн 42-45 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.П-д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд архидан согтуурснаас үүдэлтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Э.П-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.П-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  гэсэн саналыг,

Шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Г.Э нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Э.П-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Харин ар гэрийн амьдрал, хувийн байдлыг харгалзан үзэв.

Шүүхээс шүүгдэгч Э.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.П нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2025 оны 6 сарын 10-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг торгох ялаас хасахыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............ овогт .....................-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 2 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож  225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг оногдуулсан торгох ялаас хассугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6.Шүүгдэгч Э.П нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-ийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ҮЙТҮМЭН