2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/863

 

 

 

 

 

 

    2025         03           28                                    2025/ШЦТ/863

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч: Х.Анхцэцэг / Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч О.Санчирбал /ҮД:2580/, Б.Отгонбат /ҮД:0936/,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал /ҮД:0491/, Б.Баатарсайхан /ҮД:1057/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Ц-ийн У-д холбогдох эрүүгийн 2210010171023 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, **, ** боловсролтой, **, ** мэргэжилтэй, “**” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл **, ** хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** хотхон ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

           ** овгийн Ц-ийн У /РД:********************/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Ц.У нь “*************” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Н.Б-ыг хуурч “*****************************” гэж  зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүгээр халхавч хийж уг гэрээг ** оны ** дугаар сарын **-ний өдөр байгуулсан ба иргэн Н.Б-т гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог төлөөгүй  атлаа ** оны ** дугаар сарын **-ны өдрөөс ** оны ** дүгээр сарын **-ний өдрийн хугацаанд ** удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2,286,225,638 төгрөгийг авч иргэн Н.Б-т их хэмжээнээс дээш хохирол учруулж залилсан …" гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ** овогт Ц-ийн У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан  залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч  Ц-ийн У-ыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц-ийн У-д оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.У-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-аас 2.286.225.638 /хоёр тэрбум хоёр зуун наян зургаан сая хоёр зуун хорин таван мянга зургаан зуун гучин найм/ төгрөг  гаргуулж хохирогч Н.Б-т олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-ын бусдад учруулсан 2.286.225.638 /хоёр тэрбум хоёр зуун наян зургаан сая хоёр зуун хорин таван мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийн хохирлыг хавтаст хэрэгт авагдаж шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн  аж ахуйн нэгжийн хөрөнгө болох ** аймгийн ** суманд байршилтай ашиглалтын ** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болон ** ХХК-ийн ** улсын дугаартай ** арлын дугаартай, ** улсын дугаартай ** арлын дугаартай, ** улсын дугаартай **  арлын дугаартай авто ачигч, ** улсын дугаартай ** арлын дугаартай, ** улсын дугаартай **  арлын дугаартай, ** улсын дугаартай **  арлын дугаартай, ** улсын дугаартай ** арлын дугаартай, ** улсын дугаартай ** арлын дугаартай тусгай зориулалтын техникүүдийг зохих журмын дагуу хураан авч худалдан борлуулж хохирол төлбөрийг төлүүлэх, хуульд заасан ажиллагааг хийхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг,  ** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашиглалтын лиценз, дансны зарлагын гүйлгээ, техникүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ