Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0100

 

 

    2023         01         27                                   128/ШШ2023/0100                    

                            

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Н********************** ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* газарт холбогдох улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай 820 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ү-*********, Ү-*********,, Y- Ү-*********, Ү-*********, Ү-*********, Ү-*********, дугаартай 6 үл хөдлөх эд хөрөнгийг Р.Б******* нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2022 оны 07 дугаар сард Н*********** ХК-аас ******* газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох улсын бүртгэлийн дараах гэрчилгээтэй орон сууцнуудыг үлдээж

1. Улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянзүрх дүүргийн ****-р хороо, *** дугаар хороолол, Б.Д********* гудамж 102 байрны 504 тоот 40.95 м.кв орон сууц

2. Улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, Б.Д******** гудамж *** байрны *** тоот 48.25 м.кв орон сууц

3. Улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, Б.Д********* гудамж ** байрны 801 тоот 42.75 м.кв орон сууц

4. Улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, Б.Д***** гудамж ** байрны 803 тоот 40.95 м.кв орон сууц

5. Улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, Б.Д********** гудамж 102 байрны 804 тоот 40.95 м.кв орон сууц

6. Улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянзүрх дүүргийн ***-р хороо, ** дугаар хороолол, Б.Д******** гудамж ** байрны 904 тоот 40.95 м.кв орон сууц

Улсын бүртгэлийн Ү-************** дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, Б.Д****** гудамж 102 байрны 802 тоот-оос татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н**************** ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* газарт холбогдуулан гаргасан “улсын бүртгэлийн Ү-**************** дугаартай 820 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Н*****************ХК-иас бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н***********ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* газарт холбогдох “улсын бүртгэлийн Ү-****************дугаартай 820 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н**************** ХК бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                       

ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА