| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 106/2024/0869/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1800 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1800
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч **********, өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
шүүгдэгч **********, өмгөөлөгч Б.Тэнгис, О.Сайн**********,
шүүгдэгч **********, өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********, ********** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000560159 дугаартай 6 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******
Шүүгдэгч: ********
Шүүгдэгч: *********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь 2022 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “**********” зочид буудлын 302 тоот өрөөнд метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0,4820 грамм, цэвэр 0,0305 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн өдөр **********улсын дугаартай “Бенз” загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр **********ээс нийт 3,100,000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0,4524 грамм, цэвэр 0,1845 грамм жинтэй, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр **********оос 8,000,000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7,6372 грамм, цэвэр 5,1306 грамм жинтэй метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч ********** нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр **********д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд 8,000,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд метамфитамины агууламжтай 5,1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан,
шүүгдэгч ********** нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр **********д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд метамфетамины агууламжтай 0,8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан, мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд метамфетамины агууламжтай 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ********** дүүтэй яриад уулзаж **********дугаарыг авч уулзаад “юм олдох уу” гэхэд найзаасаа асууя гээд 10-р хороололд очсон. 1 хүнтэй видео калл хийгээд буугаад явсан. Мөнгөө өгчих гээд аваад явсан. Дахиад мөнгө авч яваад авч өгсөн. Дараа нь **********уулзаад асуусан. 8 сая төгрөгөөр 7 гр олдоно гэхээр нь бэлэн мөнгө аваад явсан, авчирсан. Тэди-ийн тэнд байгаа гэж байсан. “**********” зочид буудалд байхдаа баригдсан. Гэм буруугаа ойлгож байна, ухаарч байна. 2 цагийн дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тэнд **********уулзсан. Үйлдлүүд дээр маргаан байхгүй. Худалдан авсан зүйлээ жин дээр хэмждэг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 4 дүгээр сарын 09-нд ********** ах залгасан. Бөмбөгөр дээр хүрээд ир гэхээр нь очсон. Жаахан юм олоод өгөөч гэсэн. **********гоос асуусан. Би **********тай дахин уулзаагүй. Улсболд прокурор сүрдүүлж байгаад яллах дүгнэлт үйлдсэн. Би мөнгийг нь шилжүүлж өгсөн, мөс олж өгсөн зүйл байхгүй. Энэ хэрэгт 9 сар гаран хоригдсон. Гэм буруутай гэдгээ ухаарч ойлгосон. Үйлдсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ********** найз залгасан. ********** ахтай цуг ирсэн. ********** ах юм олдох уу, хэдэн төгрөг байна гэсэн. **********гаас асууж үзье гэсэн. 10-р хорооллын тэнд дуудахад нь очиж авсан, ********** ахын өгсөн мөнгийг **********д өгсөн. Дахин мөнгө шилжүүлж өгсөн. Надад түүнээс авсан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа. Дахин ийм хэрэг хийхгүй. Өөрийнхөө гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү. Зарсан үйлдлийг би хийгээгүй, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна” гэв.
Эрүүгийн 2202000560159 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан: “...********** ...4,8,9,10 дугаар баганад 1 улаан зураас тодорч “Эерэг” гэж заасан нь тухайн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа...” тухай тэмдэглэл, **********зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 154-156 дахь тал),
Шинжээчийн 2022.05.10-ны өдрийн 2550 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс, өнгөгүй гялгар уут, “4” гэж дугаарласан зиплок гялгар уут тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. 3. “1” гэж дугаарласан зиплок гялгар ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 7,6372 грамм, цэвэр жин нь 5,1306 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,0418 грамм болов. “2” гэж дугаарласан зиплок гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,4524 грамм, цэвэр жин нь 0,1845 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,1485 грамм болов” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 194-196 дахь тал),
Шинжээчийн 2022.05.10-ны өдрийн 2551 дүгээр дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан “Лидокайн” гэх бичиглэлтэй тарианы шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илрэв. ...Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,4820 грамм, цэвэр жин нь 0,0305 грамм, шинжилгээнд авч үлдсэн жин нь 0,0096 грамм болов” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 202-204 дэх тал),
Шинжээчийн 2022.05.12-ны өдрийн 2597 дугаар дүгнэлтэд: “...2. “********** */**** 2022.05.03” гэж хаягласан шээснээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал),
Гэрч **********: “Манай буудлын 302 тоот өрөөнд байрлах эрэгтэй хүн нь 20 гаран хонож байгаа. Эмэгтэйг нь өнөөдөр л анх удаа харж байна. Өмнө нь ирж байсан эсэхийг мэдэхгүй. Ер нь их төлөв даруу, өдөр өдөртөө буудлын тооцоогоо хийдэг. 3-4 хоноод өрөөгөө солиод байх шиг байдаг. Ер нь анзаарч байхад гаднаас нэг их хүн ирээд байдаггүй. Гаднаас ирж байгаа хүнийг бүртгээд байдаггүй, байрлаж байгаа хүнийг бүртгээд оруулдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-185-186 дахь тал),
Гэрч **********: “...**********тай хамт буудалд мөс гэх бодисыг хадгалсан зүйл байхгүй. Буудлын өрөөний ширээн дээр байсан мөс гэх бодис нь **********ынх. Түүнийг ********** 2022 оны 5 дугаар сарын 02-ны 21 цагийн үед буудлаас гараад 23 цагийн үед буцаж орж ирэх үедээ авч ирсэн. Ирэхэд нь бид хоёр хамт хэрэглээд юм яриад сууж байх үед гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирээд барьсан. Харин 2 хоногийн өмнө манай найз **********аас дугаарыг чинь авлаа гээд над руу ********** залгаад “уулзаагүй, олон жил болсон байна, уулзъя” гэхээр нь зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед буудалд нь ирсэн. 302 тоот өрөөнд орсон, өөрийгөө 2 хонож байгаа, гадуур дотуур шоудаад явж байна гэж байсан. 21 цагийн үед ********** хүнтэй утсаар яриад “найз нь гарч хүнтэй уулзчихаад удахгүй буцаад ирье” гэхээр нь “хамт гаръя” гэтэл “удахгүй ороод ирнэ, түр зуур хүлээж байгаач” гэсэн тул өрөөнд нь ганцаараа үлдсэн. 2 цаг гаран болоод буцаж ирснийхээ дараа жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг гаргаж ирээд хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал),
Гэрч А.**********ын: “...********** ахыг цагдаад баригддаг өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би мөн цагдаад гэрээсээ баригдсан. Гэртээ шавар гэх нэршилтэй мансууруулах бодис хадгалсан байсан учраас шалгагдаж байгаа. ********** ахын тухайд өмнө нь хүнээс худалдан авсан мөс гэх бодисыг хадгалж байгаад баригдсан байсан. Цагдаад баригдахаас нэлээд хэд хоногийн өмнө ********** ах намайг 19-ийн үйлчилгээний төвийн ардаас машинтайгаа ирж аваад бид хоёр замаараа ********** гэх эмэгтэйг Мишээл экспо төвийн эсрэг талаас замын хажуугаас аваад ********** ах **********тэй мөс гэх бодисыг худалдан авах талаар болон олдох талаар асууж ********** “олдоно, 10 дугаар хороолол руу явъя” гээд хамт явсан. Замаараа Барс захын эсрэг талаас **** гэх залууг авч 4-үүлээ 10 дугаар хороолол орж автобусны буудлын хойд талд зогсож ********** ах бэлэн мөнгө өгсөн, хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Ингээд ********** машинаас буугаад удалгүй буцаж ирээд гялгар ууттай мөс гэх бодисыг ********** ахад өгч тэндээсээ хөдлөөд нэг байрны хажууд очиж мөсөө **********, ********** ах хоёр хэрэглэсэн. ...Харин ********** ах **********гээс авсан мөсөө хэрэглэж үзээд дахиж авахаар болоод Андуудын автобусны буудлын замын урд хэсэг рүү очиж ********** **********гаас дахин бэлэн мөнгө аваад машинаас бууж мөс авчирж өгөөд **********г Нарны гүүр даваад гэрлэн дохио өнгөрч буулгаад, би гэрийнхээ гадаа бууж үлдээд ********** ах явсан. Түүнээс хойш цагдаад баригдах хүртлээ уулзаагүй. ********** ахыг **********гээс хэдэн удаа мөс гэх бодисыг худалдан авч байсан талаар нь мэдэхгүй. ********** ах өөрөөсөө бэлнээр мөнгө өгөөд л авч байсан. ********** ахад **********мөс гэх бодисыг худалдан борлуулсан үйлдэлд би ямар нэгэн оролцоо байхгүй. ********** машинаас буугаад ямар хүнтэй уулзсан талаар мэдэхгүй, машинаас буугаад хаашаа явсан нь мэдэгдэхгүй байж байгаад буцаж орж ирээд мөс гэх бодисыг өгч байсан. Өөрөө хэлэхдээ хүнтэй утсаар ярьж байгаад уулзаад авч өгөөд байгаа юм шиг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 190-191, 3 дахь хавтаст хэргийн 64 дэх тал),
Гэрч **********: “Хаан банкны ...дугаар дансыг байнга өөрөө ашиглаж хэрэглэдэг. **********миний дансыг ашиглаж байсан удаа байхгүй. Гэхдээ эхнэр нөхөр учраас бага сага мөнгө хоорондоо шилжүүлж өгч авч байсан удаа бол байдаг. Их дүнтэй буюу 1 сая төгрөгөөс дээш гүйлгээ огт хийгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 198 дахь тал),
Шүүгдэгч **********ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр таньдаг дүү **********утсаар холбогдож уулзаад мөс гэх бодисыг олдох талаар асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч хамт явж Бөмбөгөрийн АТМ-аас 8 сая төгрөгийг өөрийнхөө ...данснаас бэлнээр авч **********од өгсөн. **********мөнгө аваад салаад явсан. 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг авчирч өгсөн. Хэнээс авсан талаар нь асуухад Турк-д байдаг ********** гэх найз руугаа мөнгийг нь шилжүүлж, бодисоо нэг газар тавиулаад авсан гэж хэлсэн. Би саарал өнгийн жинг 45,000 төгрөгөөр худалдан авч явж байсан учраас **********оос мөс гэх бодисыг авахдаа жинлэж авсан, ууттайгаа 7 грамм орчим байсан. Би өөрөө хэрэглэсэн. Үлдсэн нь өнөөдөр өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан. Машинаас илэрсэн олон жижиг уутны хамт хийсэн мөсийг би ********** буюу 60-н ********** гэх хочтой эмэгтэйгээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.5 сая төгрөгөөр 0,8 грамм хэмжээтэй, мөн 1,6 сая төгрөгөөр 0,8 грамм хэмжээтэй 2 удаа худалдан авсан. Өмнө нь **********, **********гэх хүмүүсээс мансууруулах бодис худалдан авч байгаагүй. **********2022 оны 3 сарын сүүлээр танилцсанаасаа хойш хуурай ах дүүгийн харилцаатай болсон хааяа уулздаг. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ********** гэх эмэгтэйгээс мөс гэх бодисыг 1.5, 1.6 сая төгрөгөөр хоёр удаа авсныг хамт явж байсан учраас мэдээд надад “та их мөнгөөр бага хэмжээтэйг авч байхаар гайгүй их хэмжээтэй юм хямдхан авчих хүн байгаа шүү дээ, би асуугаад өгье” гээд маргааш нь 8 сая төгрөгөөр 7 грамм мөс гэх бодисыг олж өгсөн. ********** гэх эмэгтэйг урд нь 2015-2016 оны үед таньдаг болсон. Тухайн үед л мөс гэх бодисыг түүнээс худалдан авч хэрэглэдэг байсан. ...2022 оны 04 сарын сүүлээр түүнтэй дугаараар нь холбогдож юм байгаа талаар асуухад байгаа гээд авахаар болж ********** гэх таньдаг дүүгээ дагуулж 19 дүгээр хороололд байх гэрийнх нь хойд зам дээрээс, замаараа **********ыг авч 4-үүлээ 10 дугаар хорооллын автобусны замын хойд талын буудал дээр очиж **********г буулгаад удалгүй ********** буцаж ирээд мөс гэх бодисыг өгч байсан. Хамт машиндаа мөс гэх бодисоос **********тэй хэрэглэчихээд байж байхад “энэ хавиас холдоогүй байгаа дээрээ дахиад нэгийг авчих юм уу” гэхээр нь “тэгье” гээд 1.6 саяаар дахин 0.8 грамм мөс гэх бодисыг авсан. Өөрт байсан бэлэн мөнгө өгсөн. **********, **********нар мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 239-241, 3 дахь хавтаст хэргийн 73-75 дахь тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022.06.03-ны өдрийн 560 дугаар дүгнэлтэд: “1. ********** нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 2.3. Одоо ********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. ********** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. ********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд юм. **********д одоогоор мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. 7. **********д одоогоор мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 222-224 дэх тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022.12.12-ны өдрийн 1176 дугаар дүгнэлтэд: “1. ********** нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.3. ********** нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. 4. ********** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. ********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.7. ********** нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ (3 дахь хавтас, 201-202 дахь тал),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.20-ны өдрийн Д22/25 дугаар тайланд: “Mercedes benz E200 загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл 6,955,197 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 226-231 дэх тал),
хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ********** зочид буудлын 3 давхарт 302 тоот өрөө ...Цонхны урд байрлах ширээн дээрээс цагаан өнгийн гялгар уут бүхий цагаан нунтаг зүйл **********ын зааснаар мөс гэх нэршилтэй бодисыг 1 гэж дугаарлан зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,4803 грамм заасныг, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болон тарианы шингэний шилийг зиплок түгжээ бүхий уутанд хийж 2 гэж дугаарлан, марк тодорхойгүй саарал өнгийн гар жин 1 ширхгийг 3 гэж дугаарлан, вазилин 5г гэх бичиглэлтэй жижиг дугуй, дотроо бага зэрэг өтгөн зүйлтэй савыг 4 гэж дугаарлан ...хурааж авав...” гэх тэмдэглэл, **********зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 136-143 дахь тал),
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...**********улсын дугаартай саарал суудлын Бенз маркын автомашин ...зүүн талын урд хаалганы хавтаснаас гадуураа хар өнгийн гялгар цаасаар ороосон дотроо гялгар /өнгөгүй/ цаасаар ороосон мөс мэт бодис байсныг машинаас хураагдсан гар жин дээр жинлэхэд уутны хамт 7,5 грамм жинтэй байсныг, мөн зиплок түгжээ бүхий уутанд жижиг зиплок түгжээ бүхий 3 ширхэг хоосон уут, бохирлогдсон 1 ширхэг дотор ёроол хэсэгтээ мөс мэт бодистой зиплок түгжээ бүхий уут байсныг жинлэхэд 0,03 грамм байсныг 2 гэж дугаарлан, жижиг цагаан өнгийн гуурс хийсэн уутыг 3 гэж дугаарлан, бохирлогдсон уутыг 4 гэж дугаарлан...” гэх тэмдэглэл, **********зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 144-149 дэх тал),
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтас, 9 дэх тал), Хар тамхитай тэмцэх газрын цахим хуудсанд ирсэн мэдээлэл (1 дэх хавтас, 10-11 дэх тал), мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтас, 6-8 дахь тал), мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол (1 дэх хавтас, 12 дахь тал), Хаан банкны албан бичиг (1 дэх хавтас, 17, 20, 3 дахь хавтас, 97, 117 дахь тал), хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (1 дэх хавтас, 157-158 дахь тал), прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (1 дэх хавтас, 160-161 дэх тал), прокурорын “Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай” тогтоол (3 дахь хавтас, 173-174 дэх тал), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (1 дэх хавтас, 173 дахь тал), прокурорын “Хүсэлтийг бүрэн хангах тухай” тогтоол (3 дахь хавтас, 37-38 дахь тал), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (3 дахь хавтас, 223-227 дахь тал), мөрдөгчийн даалгавар (3 дахь хавтас, 229 дэх тал), 2023.03.17-ны өдрийн 100 дугаар яллах дүгнэлт (4 дэх хавтас, хх-86-99),
Т.Хүүхэнзаяагийн дансны хуулга (1 дэх хавтас, 72-76 дахь тал), шүүгдэгч **********, гэрч А.**********ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, **********зургийн үзүүлэлт (3 дахь хавтас, 51-60, 178-188 дахь тал), шүүгдэгч **********ын дансны хуулга (3 дахь хавтас, 77-79 дэх тал), Хаан банкны **********ын ...тоот дансны “2022.04.29-ний өдөр 7,950,000 төгрөг, 45,000 төгрөгийн гүйлгээ “baraa” гэх утгаар орлого хийсэн” хуулга (3 дахь хавтас, 119-123 дахь тал), **********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтас, 141 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, 150 дахь тал), Хар тамхитай тэмцэх газрын “**********, ********** нь E-Drug программын санд бүртгэлтэй болохыг тодорхойлов” гэх лавлагаа (3 дахь хавтас, 204, 205 дахь тал), Хил хамгаалах ерөнхий газрын “********** нь 2021.11.11-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг (4 дэх хавтас, хх-61),
шүүгдэгч **********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-250), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтас, хх-145), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтас, хх-3), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтас, хх-1), овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтас, хх-2), оршин суугаа хаягийн лавлагаа (3 дахь хавтас, хх-30), гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтас, хх-4), төрөл садангийн лавлагаа (2 дахь хавтас, хх-5-9), Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг (2 дахь хавтас, хх-11), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (2 дахь хавтас, хх-13), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шаны шүүхийн шүүгчийн 2023.06.15-ны өдрийн 195 дугаар, 2024.03.26-ны өдрийн 132 дугаар захирамж (4 дэх хавтас, хх-155-156, 5 дахь хавтас, хх-87-89), Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих анги ялын тооцооны хуудас (5 дахь хавтас, хх-113), хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (5 дахь хавтас, хх-119),
шүүгдэгч **********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтас, хх-69), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3 дахь хавтас, хх-66), оршин суугаа хаягийн лавлагаа (3 дахь хавтас, хх-67), Хан-Уул дүүргийн **** дугаар хорооны Засаг даргын “...********** тус хорооны ***** тоотод хоёр ихэр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг” гэх тодорхойлолт (4 дэх хавтас, хх-26), иргэний улсын бүртгэлийн лавлагаа (4 дэх хавтас, хх-27-28),
шүүгдэгч **********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-8), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтас, хх-68), ялын тооцооны тодорхойлолт (4 дэх хавтас, хх-15) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч **********ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтас, хх-234-235)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********** нь 2022 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” зочид буудлын 302 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0,4820 грамм, цэвэр жин 0,0305 жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн өдөр “******” улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр **********ээс нийт 3,100,000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0,4524 грамм, цэвэр жин нь 0,1845 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр **********оос 8,000,000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7,6372 грамм, цэвэр жин нь 5,1306 грамм жинтэй 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч ********** 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр **********д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн орчимд түүнээс 8,000,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5,1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан,
шүүгдэгч ********** нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр **********д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан, мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. ********** хэрхэн олж авсан талаараа мэдүүлдэг. 7 гр бодис худалдаж аваад хэрэглэсэн учраас хэмжээ зөрүүтэй байгаа. **********нь **********гаас авсан гэх боловч ********** нь би **********д зараагүй гэдэг. **********нь мөнгө шилжүүлсэн гэж байгаа ч **********ын мэдүүлгээр 2 цагийн дараа авчирч өгсөн гэдэг. **********ын мэдүүлэг бусад баримтуудаар тогтоогдож байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд “Гэм буруу дээрээ маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Өвчнөө намдаах зорилгоор бусдаас худалдан авсан нь гэрч **********, Золзаяа, өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайн**********“Худалдагч өөртөө байгаа зүйлийг худалдаалж ашиг олохыг хэлнэ. **********ын мөнгийг зөөж гүйгээд байгаа. Өөрт байхгүй зүйлийг олж аваад байгаа, гэхдээ **********даа олж өгөөд байгаа. Иймээс худалдсан гэдэг шинж үгүйсгэгдэнэ. 2022 оны 1 сараас нууц мөрдөн шалгах ажиллагаа хийсэн байдаг, энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Мөрдөн байцаагч тохиргоо хийгээд байгаа. Хаан банкны СД алга болсон. **********ыг 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр ялласан байдаг. Яллах дүгнэлтэд бусдад худалдан авч өгсөн гэж байгаа. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Шүүх эх сурвалжийг тогтоо гэсэн ч тогтоогоогүй. **********ыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгийг анхаарах ёстой. 8 сая төгрөгөөр 2 гр, 5 гр нь мэдэгдэхгүй бодисыг худалдсан гэдэг нь ямар баримтаар тогтоогдож байгаа вэ, хамжигчаар оролцуулсан нь тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлээр хөнгөрүүлж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо “**********, **********г олж тогтоохоор буцаасан ч **********г олж тогтоосон. ********** нь 407 дугаар ангид хоригдож байсан. Хоригдох шалтгаан, цагаан өнгийн “Приус 30” машинтай байсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй, ажиллагаа дутуу хийгдсэн. **********амжиргаа нь энэ байсан уу, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн үү гэх мэтийг сайтар тогтоогоогүй. Иймээс зүйлчлэл зөв эсэхийг тогтоож өгнө үү. **********ын үйлдэл хөнгөрөөд **********, **********нарын үйлдэл хүндрээд байгаа нь шударга ёсонд нийцэх үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********** нь 2022 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “**********” зочид буудлын 302 тоот өрөөнд метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0,4820 грамм, цэвэр 0,0305 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн өдөр **********улсын дугаартай “Бенз” загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр **********ээс нийт 3,100,000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0,4524 грамм, цэвэр 0,1845 грамм жинтэй, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр **********оос 8,000,000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7,6372 грамм, цэвэр 5,1306 грамм жинтэй метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч ********** нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр **********д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд 8,000,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд метамфитамины агууламжтай 5,1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан,
шүүгдэгч ********** нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр **********д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд метамфетамины агууламжтай 0,8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан, мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд метамфетамины агууламжтай 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн “...цагаан өнгийн гялгар уут бүхий цагаан нунтаг зүйл **********ын зааснаар мөс гэх нэршилтэй бодисыг 1 гэж дугаарлан зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинэлж үзэхэд 0,4803 грамм заасныг...” гэх тэмдэглэл, **********зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-136-143), хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...(**********) ...4,8,9,10 дугаар багананд 1 улаан зураас тодорч “Эерэг” гэж зааж тухайн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, ...” гэх тэмдэглэл, **********зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-154-156), шинжээчийн 2550 дугаар “...“2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс, өнгөгүй гялгар уут, “4” гэж дугаарласан зиплок гялгар уут тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно....” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-194-196), шинжээчийн 2551 дүгээр “...“2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан “Лидокайн” гэх бичиглэлтэй тарианы шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илрэв...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-202-204), шинжээчийн 2597 дугаар “...“2. “********** НЭ80090571 2022.05.03” гэж хаягласан шээснээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-210-211), гэрч ********** “...********** хүнтэй утсаар яриад ...гарчихаад 2 цаг гаран болоод ирснийхээ дараа жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг гаргаж ирээд бид хоёр хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-188), гэрч А.**********ын “...********** ах **********тэй мөс гэх бодисыг худалдан авах талаар болон олдох талаар асууж ********** “олдоно, 10 дугаар хороолол руу явъя” гээд 3-уулаа хамт явсан. Тухайн үедээ замаараа Барс захын эсрэг талаас ***** гэх залууг ********** ах авч 4-үүлээ 10 дугаар хороолол орсон. 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд зогсож ********** ах бэлэн мөнгө өгсөн. ********** машинаас буугаад удалгүй ирээд гялгар ууттай мөс гэх бодисыг ********** ахад өгч тэндээсээ хөдлөөд ...**********, ********** ах хоёр хэрэглэсэн. ...********** ах **********гээс авсан мөсөө хэрэглэж үзээд дахиж авахаар болоод ...********** **********гаас дахин бэлэн мөнгө аваад машинаас бууж мөс гэх бодисыг авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-190-191, 3 дахь хавтас, хх-64), шүүгдэгч **********ын “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн таньдаг дүү **********утсаар холбогдож уулзаад мөс гэх бодисыг олдох талаар асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч хамт явж 8 сая төгрөгийг ...бэлнээр авч **********од өгсөн. **********миний мөнгийг аваад надаас салаад явсан. 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг авчирч өгсөн. ...Би 7 грамм мөснөөс өөрөө хэрэглэсэн, үлдсэн нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан. Би ********** буюу 60-н ********** гэх хочтой эмэгтэйгээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.5 сая төгрөгөөр 0,8 грамм, мөн 1,6 сая төгрөгөөр 0,8 грамм хэмжээтэй 2 удаа мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдан авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-239-241, 3 дахь хавтас, хх-73-75), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, **********зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-144-149) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “шүүгдэгч **********, ********** нарын зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ********** “2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн таньдаг дүү болох **********утсаар холбогдож байгаад уулзаж мөс гэх бодисыг олдох талаар асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч хамт явж 8 сая төгрөгийг өөрийнхөө ...данснаас бэлнээр авч **********од өгсөн. **********миний мөнгийг аваад надаас салаад явсан ба 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг авчирч өгсөн. Хэнээс авсан талаар нь асуухад Турк-д байдаг ********** гэх найз руугаа мөнгийг нь шилжүүлж, бодисоо нэг газар тавиулаад авсан гэж хэлсэн... ********** буюу 60-н ********** гэх хочтой эмэгтэйгээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.5 сая төгрөгөөр 0,8 грамм, мөн 1,6 сая төгрөгөөр 0,8 грамм хэмжээтэй 2 удаа мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдан авсан...” гэж, гэрч А.********** “...********** ах намайг 19-ийн үйлчилгээний төвийн ардаас машинтайгаа ирж аваад бид хоёр замаараа ********** гэх эмэгтэйг аваад ********** ах **********тэй мөс гэх бодисыг худалдан авах талаар болон олдох талаар асууж ********** “олдоно, 10 дугаар хороолол руу явъя” гээд хамт явсан. *** гэх залууг ********** ах авч 4-үүлээ 10 дугаар хороолол орсон. ********** ах бэлэн мөнгө өгсөн. Ингээд ********** машинаас буугаад удалгүй буцаж ирээд гялгар ууттай мөс гэх бодисыг ********** ахад өгч тэндээсээ хөдлөөд нэг байрны хажуу талд очиж мөсөө **********, ********** ах хоёр хэрэглэсэн. ...дахиж авахаар болоод андуудын автобусны буудлын замын урд хэсэг рүү очиж ********** **********гаас дахин бэлэн мөнгө аваад машинаас бууж мөс гэх бодисыг авчирч өгөөд...” гэж, гэрч **********“...2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ...21 цагийн үед ********** хүнтэй утсаар яриад “найз нь гарч хүнтэй уулзчихаад удахгүй буцаад ирье” гээд ...2 цаг гаран болоод буцаж ирснийхээ дараа жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг гаргаж ирээд бид хоёр хамт хэрэглэсэн...” гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч ********** мөс авахаар дүү **********той холбогдон уулзаж, мөс олдох эсэхийг асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олж өгье” гэж хэлэн бэлнээр 8 сая төгрөг авч яваад 2 цаг орчмын дараа 7 грамм мөс авчирч өгсөн, мөн шүүгдэгч **********тэй уулзан мөс худалдаж авах талаар ярьж олдох эсэхийг асуухад шүүгдэгч ********** “олдоно, 10 дугаар хороолол явъя” гэж эхний удаа 1,5 сая төгрөгөөр 0,8 грамм орчим мөс авчирч өгөн, тухайн мөснөөс машинд нь хамт хэрэглэсэн, хэсэг хугацааны дараа дахин 1,6 сая төгрөгөөр 0,8 грамм мөс худалдсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч **********, ********** нар худалдаагүй, зараагүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч **********, ********** нар шүүгдэгч **********ын “мөс худалдаж авах” эрэлт хэрэгцээний дагуу шүүгдэгч ********** “8 сая төгрөгт 7 гр мөс олж өгье” гэж, шүүгдэгч ********** “1,5 сая төгрөгөөр 0,8 гр орчим, 1,6 сая төгрөгөөр 0,8 гр орчим” 2 удаагийн үйлдлээр зараад байгаа үйлдлүүд нь мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч **********ын үйлдлийг “мөнгө зөөж гүйгээд байгаа, өөртөө байхгүй зүйлийг олж өгөөд байгаа, худалдаалах шинжийг хангахгүй” гэх тайлбарын хувьд: Хэрэв шүүгдэгч ********** нь ********** гэх хүнтэй мөс авахаар тохироод тэрэндээ **********ыг явуулаад байгаа бол хоёр хүний хооронд мөнгийг нь зөөж гүйсэн гэж тайлбарлаж болох ч шүүгдэгч ********** нь ********** гэх хүнээс 8 сая төгрөгөөр мөс авахаар ярьсан, тохирсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, харин шүүгдэгч **********оос мөс олдох эсэхийг асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олж өгье” гэж 7 грамм мөсийг 8 сая төгрөгөөр **********д худалдаж, мөсийг авчирч өгөхөд нь хэнээс авсан талаар асуухад шүүгдэгч ********** Турк-д байдаг найз **********д мөнгөө шилжүүлж, бодис авсан гэж сүүлд нь хэлсэн талаар тодорхой мэдүүлдэг. Шүүгдэгч **********ын энэхүү үйлдэл нь мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч ********** “**********гаас тухайн бодисыг авч өгсөн” гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй буюу гэрч ********** нь “**********тэй сүүлийн хэдэн жил огт уулзаагүй, ямар нэг байдлаар сэтгэцэд нөлөөт бодис зарсан зүйл байхгүй” талаар мэдүүлсэн, мөн тухайн үед хамт явж байсан гэрч А.**********, шүүгдэгч **********, ********** нар шүүгдэгч **********ийг хаанаас мөс гэх бодисыг авсан талаар мэдэхгүй, мөс байгаа гэж 10 дугаар хороололд очоод **********аас мөнгөө авч буугаад хэсэг хугацааны дараа мөс авчирсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч ********** мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна.
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зйлээр сольж авах, зээлж болон бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг хамааруулах ойлголт бөгөөд шүүгдэгч **********д шүүгдэгч **********ийн 2 удаагийн үйлдлээр 3,100,000 төгрөгөөр мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдсан, шүүгдэгч **********ын 8,000,000 төгрөгөөр мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэдийгээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “тухайн бодисыг зарж ашиг олоогүй” гэж байгаа ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан идэвхтэй үйлдэл байх ба эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг гэмт хэрэг юм. Тиймээс шүүгдэгч нар тухайн бодисыг бусдад худалдснаар ашиг олсон уу, олоогүй юу гэдэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч **********д бодисыг худалдснаар гэмт хэрэг төгссөн байна.
Хууль бусаар олж авах гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, солилцох, шуудан, тээшийн илгээмжээр болон бусад хүнээс хүлээн авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог. Гэмт этгээд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй, зөвхөн өөрөө эсхүл бусдад хэрэглүүлэх, мансуурах гэж олж авсан байх ёстой.
Шүүгдэгч **********ын хувьд мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор шүүгдэгч **********, ********** нараас худалдаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч **********ын үйлдлийг **********, ********** нарын хооронд зуучилж өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч ********** нь ямар нэг байдлаар ********** гэх хүнийг танихгүй, таньдаг гэх үйл баримт тогтоогдоогүй. Хэрэвзээ шүүгдэгч ********** мөс гэх бодисыг хаанаас авах, хэнд байгаа талаар мэдэж байсан бол шүүгдэгч **********оос мөс олдох уу гэж асуух шаардлагагүй, шууд ********** гэх хүнтэй холбогдон худалдан авах боломжтой байсан. Харин шүүгдэгч **********ын мөс худалдаж авах хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түүнд 8 сая төгрөгөөр мөс худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “шүүгдэгч **********ын мэдүүлгээр яллаад байна…” гэх дүгнэлтийн тухайд авч үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасанчлан шүүгдэгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд бусад шүүгдэгч нарын үйлдлийг нотолж, тухайн мэдүүлгүүд хэрэгт авагдсан гэрч **********, А.********** нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон бусад нотлох баримтаар давхар тогтоогдож байх тул шүүгдэгч **********ын мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох үндэслэлтэй байна.
Түүнчлэн “Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, **********ыг олж иртэл түдгэлзүүлэх” гэх зэрэг дүгнэлтүүдийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч **********, ********** нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ямар нэг байдлаар эргэлзээ гараагүй болно.
********** гэх хүн Монгол Улсын хилээр гарсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч нарын гэм бурууг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтойг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч **********, **********, ********** нарт холбогдох хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч **********ын “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шүүгдэгч **********ээс 3,100,000 төгрөгөөр худалдан авч, **********улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, шүүгдэгч **********оос 8,000,000 төгрөгөөр худалдан авч, буудлын өрөөнд хууль бусаар хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч **********ын “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч **********д 8,000,000 төгрөгөөр худалдсан, шүүгдэгч **********ийн “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч **********д 3,100,000 төгрөгөөр худалдсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч тус бүрийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, үүнээс 2 нь 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 8 сар 12 хоногоор тогтоох саналтай. Шүүгдэгч **********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар машины үнэлгээг шүүгдэгч **********аас гаргуулж, улсын орлогод оруулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд “Хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгааг харгалзан үзнэ үү. Эрүүл мэндийн байдлаас гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул хорих ялын доод хэмжээгээр ял өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайн**********“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдэх боломжтой байсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн болж байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдоогүй. Цагаатгах нотлох баримтыг шалгаагүй. 2 жилээр хорих ял оногдуулж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-г хэрэглэж болохгүй. Прокурор, мөрдөгчийн хууль хэрэглээний алдаа байсан. Гэмт хэргийн шинж дээр маргаагүй. Хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийгээгүй гэж маргаагүй. Өрх толгойлсон эх байгааг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч **********, ********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг,
шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсныг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ********** “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр шүүгдэгч **********оос 8,000,000 төгрөгөөр, шүүгдэгч **********ээс 3,100,000 төгрөгөөр худалдан авч, буудлын өрөө, тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, шүүгдэгч ********** “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг **********д 8,000,000 төгрөгөөр худалдсан, шүүгдэгч ********** “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 3,100,000 төгрөгөөр шүүгдэгч **********д худалдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Эрүүгийн хуулиар хамгаалагдсан болон хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журам), шүүгдэгч **********ын хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа бусдыг гэмт хэрэгт татан оролцуулсан, өөртөө дүгнэлт хийхгүй байгаа, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч **********ын хувийн байдал (гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж оролцсон, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч **********ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж оролцсон, гэмт хэрэгт оролцсон оролцоо, бага насны 2 хүүхэдтэй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 3 (гурав) жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг 3 (гурав) жилийн хорих ял, шүүгдэгч **********ыг 3 (гурав) жилийн хорих ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч ********** өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 194 дүгээр зүйлийн 194.1-д зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар магадлалаар оногдуулсан 12 жилийн хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоожээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар захирамжаар 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаар сольж, Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангийн ялын тооцоогоор: 2024.04.03-ны өдрийн байдлаар 1 жил 8 сар 12 хоногийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Шүүгдэгч ********** 2022.04.28, 29-ний өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн, уг үйлдэл нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналт тогтоосон цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул шүүгдэгч **********д энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрөв) жил 8 (найм) сар 12 (арван хоёр) хоногоор тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, **********, ********** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********** өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял (4 дэх хавтас, 44-52 дахь тал) шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.01-ний өдрийн 38 дугаар захирамжаар эдлэх ялаас үлдсэн 00 жил 02 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан (5 дахь хавтас, 115 дахь тал) байх бөгөөд уг хугацаа дууссан байна гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү, хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох шүүхэд эрх олгосон заалт бөгөөд шүүгдэгч **********ийн хувьд 1 өдөр 2 удаагийн үйлдлээр, эхний үйлдэлд **********ын гуйлтаар олж өгөөд хамт хэрэглэсэн, дараа нь дахин мөс худалдан авч өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж оролцсон тул хэрэглэх боломжгүй.
Шүүгдэгч **********ын хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа бусдыг гэмт хэрэгт татан оролцуулсан, өөрөө болохгүй гэдгийг мэдэж байсан атлаа шүүгдэгч **********, ********** нараар бусдаас худалдаж авахуулсан зэрэг нөхцөл байдал,
шүүгдэгч **********ын хувьд 7 гр бодисыг 8 сая төгрөгөөр худалдан авч өгсөн, уг гэмт хэргийг үйлдээгүй, зараагүй, худалдаагүй гэж гэм буруугийн хувьд маргаж оролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжгүй.
Шүүгдэгч нарын дээрх байдлаар үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч нарт дээрх байдлаар хорих ял оногдуулах нь тэдний гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ. Энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон зохицуулалт тул үүнийг шүүх заавал хэрэгжүүлэх учиртай.
Шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдэхдээ Э.Энхриймаагийн өмчлөлийн **********улсын дугаартай, Mercedes Benz E200 загварын тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг хураах хууль зүйн үндэслэлгүй байна. Харин шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтас, хх-226-231)-ээр тогтоогдсон тухайн тээврийн хэрэгслийн үнэ 6,955,197 төгрөгийг шүүгдэгч **********аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **********ийн хүүхдүүд болох хүү **** (РД:******, 7 настай), ******** (РД:******, 7 настай) нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу шийдвэрлэхийг шүүгдэгчийн оршин суугаа газрын буюу Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “**********” зочид буудлын 302 тоот өрөөнд хийсэн үзлэгээр хураагдсан “1” гэж дугаарлагдсан гялгар уутны хамт 0,4 грамм “мөс” гэх бодис /бодисын цэвэр жин 0,0305 грамм, дээж авч үлдсэн жин нь 0,0096 грамм/, “2” гэж дугаарлагдсан тарианы шил, “3” гэж дугаарлагдсан саарал өнгийн жин, “4” гэж дугаарлагдсан “Вазелин 5г" гэх бичиглэлтэй цагаан тосорхог зүйл, **********улсын дугаартай, “Бенз” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураагдсан “1” гэж дугаарлаж хураан авсан, уутны хамт 7,5 грамм жинтэй “мөс” гэх бодис /бодисын цэвэр жин 5,1306 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,0418 грамм/, “2” гэж дугаарласан, уутны хамт 0,003 грамм жинтэй “мөс” гэх бодис /цэвэр жин нь 00,1845 грамм байсныг шинжилгээнд дээж авч 11485/, “3” гэж дугаарласан уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар гуурс, гялгар уут, “4” гэж дугаарласан зиплок түгжээтэй уут, “5” гэж дугаарлагдсан саарал өнгийн гар жин, “6’ гэж дугаарлагдсан хар өнгийн жин зэргийг зохих журмын дагуу устгахыг, Монгол Улсын “АҮ87117323” серийн дугаартай, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **********ын 2023.02.15-ны өдрөөс 2023.11.13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 271 хоног, 2025.07.01-ний өдрөөс 2025.07.22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоног, нийт 292 хоногийг,
шүүгдэгч **********ын 2023.05.24-ны өдрөөс 2023.06.15-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 хоног, 2024.04.03-ны өдрөөс 2025.07.22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 475 хоног, нийт цагдан хоригдсон 497 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож хасах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч **********, **********, ********** нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******** овогт ***********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ********* овогт ***********ийн **********, ******* овогт ********ын **********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 3 (гурав) жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг 3 (гурав) жилийн хорих ял, шүүгдэгч **********ыг 3 (гурав) жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **********ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрөв) жил 8 (найм) сар 12 (арван хоёр) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, **********, ********** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын цагдан хоригдсон 292 (хоёр зуун ерэн хоёр) хоног, шүүгдэгч **********ын цагдан хоригдсон 497 (дөрвөн зуун ерэн долоо) хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, хассугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6,955,197 төгрөгийг шүүгдэгч **********аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “**********” зочид буудлын 302 тоот өрөөнд хийсэн үзлэгээр хураагдсан “1” гэж дугаарлагдсан гялгар уутны хамт 0,4 грамм “мөс” гэх бодис /бодисын цэвэр жин 0,0305 грамм, дээж авч үлдсэн жин нь 0,0096 грамм/, “2” гэж дугаарлагдсан тарианы шил, “3” гэж дугаарлагдсан саарал өнгийн жин, “4” гэж дугаарлагдсан “Вазелин 5г" гэх бичиглэлтэй цагаан тосорхог зүйл, **********улсын дугаартай, “Бенз” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураагдсан “1” гэж дугаарлаж хураан авсан, уутны хамт 7,5 грамм жинтэй “мөс” гэх бодис /бодисын цэвэр жин 5,1306 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,0418 грамм/, “2” гэж дугаарласан, уутны хамт 0,003 грамм жинтэй “мөс” гэх бодис /цэвэр жин нь 00,1845 грамм байсныг шинжилгээнд дээж авч 11485/, “3” гэж дугаарласан уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар гуурс, гялгар уут, “4” гэж дугаарласан зиплок түгжээтэй уут, “5” гэж дугаарлагдсан саарал өнгийн гар жин, “6’ гэж дугаарлагдсан хар өнгийн жин зэргийг зохих журмын дагуу устгахыг, Монгол Улсын “АҮ87117323” серийн дугаартай, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч **********ийн хүүхдүүд болох хүү ****** (РД:*******, 7 настай), ******* (РД:*******, 7 настай) нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********, ********** нарт авсан урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********, **********, ********** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР