| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2021/00395/И |
| Дугаар | 148/ШШ2021/00402 |
| Огноо | 2021-08-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 148/ШШ2021/00402
| 2021 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 148/ШШ2021/00402 | Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ш.*******ын нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1994 онд төрсөн, дээд боловсролтой нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Баянхан 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 71 тоотод оршин суух хаятай, одоогоор Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 11 дүгээр байрны 19 тоотод түр оршин суух, ХААН банкны харилцааны зөвлөх ажилтай
Монгол овгийн *******ын *******
регистрийн дугаар МЮ- 94092905
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, 18 дугаар гудамж, 11 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг
******* овгийн *******ы *******
регистрийн дугаар ВЮ-93112212
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 2012 онд ******* овогтой *******тэй танилцан улмаар 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 06 дугаар сарын 29-нд охин Н.*******төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин Н.*******эх Ш.******* миний асрамжид өсөж торнисон. Тийм учир эцэг Б.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2012 онд танилцсан. Тэгээд 2013 оноос хамт амьдарсан. Энэ хугацаанд 2015 охин Н.*******төрсөн. Охиноо эцэг Б.*******ээр овоглон төрсний гэрчилгээг нь авсан. Охин маань одоо 6 настай, надтай хамт, миний асрамжид байдаг. Бид хоёр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2019 оноос хойш тустаа амьдрах болсон. Тэгээд ч цаашдаа хамт амьдрахгүй учраас хүүхдээ тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан... гэв.
Хариуцагч: Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* миний бие Ш.Эрдэнцацралын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би төрсөн охин Н.Маргадад хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид охинтой минь уулзуулж байхыг хүсэж байна.
Жич: Шүүх хуралдааныг надыг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ш.******* нь Б.*******д холбогдуулан Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2012 онд танилцан, 2013 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2015 оны 06-р сарын 29-нд охин Н.*******төрсөн, мөн зохигчид нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан охин Н.Маргадыг эцэг Б.*******ээр овоглосон № 4301000241 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Би төрсөн охин Н.Маргадад хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Өөрөө хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, бага насны охин Н.Маргадыг эхийн асрамжид хэвээр үлдээж, эцэг Б.*******ээс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох...зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны охин Н.Маргадыг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчидод анхааруулах нь зүйтэй.
Ш.*******ын нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигчдод боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хариуцагч Б.******* 98102221 дугаартай утсаар ... Шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт хэвээрээ байгаа. Би шүүхэд гаргасан тайлбартаа намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэж бичсэн байгаа... гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-дэх хэсэгт зааснаар зохигчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нээмжлэлгийн хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх...тэтгэлэг...шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж төсвийн орлого болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны охин Н.Маргадыг насанд хүртэл эх Ш.*******ын асрамжид хэвээр үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015 оны 06-р сарын 29-нд төрсөн охин Н.Маргадыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг *******ы *******ээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэцацаралын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.*******ээс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34.415 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дугуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ