| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1555 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., 17.3.1., 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1555
2025 06 12 2025/ШЦТ/1555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
прокурор Б.Гантулга /Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор/,
шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518/,
шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн /ҮД:2584/, Ж.Болдбаатар /ҮД:1499/,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/
иргэдийн төлөөлөгч Ц.Батням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ** овогт П-ийн Н,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ** овогт Т-ын Д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ** овогт Д-ийн О,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ** овогт Г-ын Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502 00000 0076 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, **, ** боловсролтой, ** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай боловч ** дугаар байрны ** тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, урьд
-** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ял,
-** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус шийтгэгдэж байсан,
** овогт П-ийн Н /РД: **************/,
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, **, ** боловсролтой, ** мэргэжилтэй, ** дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эцэг, эх, ахын хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж ** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
** овогт Т-ын Д /РД: ****************/,
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын *****-ний өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр **** хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар, шийтгэгдэж байсан,
** ургийн овогт Д-ийн О /РД: ЧВ86072110/,
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** ** хүүхдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, **дугаар байрны ** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 2020/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
** овогт Г-ын Т /РД: 0З**********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Н нь “…** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай, 0,0692 грамм цэвэр жинтэй, "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
Мөн ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** хороо ** дугаар байрны ** дүгээр орцны ** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс” гэх нэршилтэй 0,7034 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Т.Д-т 500,000 төгрөгөөр худалдсан,
-** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс” гэх нэршилтэй 0,2806 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Д.О-т 230,000 төгрөгөөр худалдсан,
-** оны ** дүгээр сарын **-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг ** дүүргийн ** худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээж Т.Д-т худалдсан,
-Мөн ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо, ** худалдааны төвийн ** давхар ** тоотод байрлах бэлэн хувцасны дэлгүүрт "**************************" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож тухайн дэлгүүрт худалдаж байсан ** төгрөгийн үнэ бүхий цамц, футволк, хохирогч Д.Я-аас өөрийн Хаан банкны *************** тоот харилцах дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 490.000 төгрөгийг залилсан,
-Мөн 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ** дүүргийн нутаг дэвсгэрт ** оны ** дугаар сарын **-аас **-ны өдрийн хооронд хохирогч С.Э-д "*******************************" гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчоос банкны данс ашиглан 10.390.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, "Нисдэг" машин төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн Б.Б-ын алтан гинжийг хүзүүг боож, зэвсэг болох хутгыг ашиглаж, хүч хэрэглэн авч 6,020,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн...” гэх,
Шүүгдэгч Т.Д нь “...** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** дугаар байранд байрлах "**" нэртэй зочид буудлын ** тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 11 жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамал, НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/ агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,1726 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- ** оны ** дүгээр сарын **-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг П.Н ** дүүргийн ** худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээснийг хууль бусаар олж авсан,
-** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** хороо ** дугаар байрны ** дүгээр орцны ** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetaminе/-ны агууламжтай "мес" гэх нэршилтэй 0,7034 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр П.Н-аас 500,000 төгрөгийнхөө төлбөрт хууль бусаар олж авсан, хадгалсан...” гэх
Шүүгдэгч Д.О нь “...** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,2806 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар П.Н-аас 230,000 төгрөгөөр худалдаж олж авсан,
-Улмаар ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны гадна НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,0610 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Г.Т-т 250,000 төгрөгөөр худалдсан,
-Улмаар ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны зогсоол дээр ** улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 11 жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,2196 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан...” гэх,
Шүүгдэгч Г.Т (РД: О386061604) нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,0610 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.О-аас 250,000 төгрөгөөр худалдаж авсан, хадгалсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** ургийн овогт П-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс”, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг, хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** овогт Т-ын Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс", дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ** ургийн овогт Д-ийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- ** овогт Г-ын Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5/тав/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Т.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3/гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3/гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 11/арван нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д оногдуулсан 11/арван нэг/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох ** дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Т.Д-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох ** дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтан Г.Т, Т.Д нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-ын цагдан хоригдсон 388/гурван зуун наян найм/ хоногийг, шүүгдэгч Т.Д-ийн цагдан хоригдсон 8/найм/ хоногийг, шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 8/найм/ хоногийг, шүүгдэгч Г.Т-ийн цагдан хоригдсон 2/хоёр/ хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан хасч тооцсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн түүнийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас даруй суллаж шүүгдэгч Т.Д-т “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шүүгдэгч П.Н, Т.Д, Д.О, Г.Т нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
10. Шүүгдэгч П.Н нь гэмт хэргийн хохиролд хохирогч Д.Я-д 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/-н төгрөг, хохирогч С.Э-д 10,390,000 /арван сая гурван зуун ерэн мянга/-н төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-аас 6,020,000 /зургаан сая хорин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан бусад хохирол хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Шүүгдэгч Т.Д, Д.О, Г.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
13. Энэ хэрэгт эрүүгийн 2402004840337, 2302007700005, 2302000390031, 2411003030300, 2407002070296, 2411015821701 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, эрүүгийн 2302006380239 дугаартай хэрэг тусгаарлагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ***************** гэсэн сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт,************** гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тус бүрийг Монгол банкинд хүргүүлэхийг, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зиплок бүхий түгжээтэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис бүхий зүйл, урд хэсгээрээ бохирлогдсон гаанс мэт зүйл 1 ширхэг, Электрон жин 1 ширхэг, "3" д/ч ***************" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн тагтай хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл хагархай тарианы шил, цагаан өнгийн хуванцар соруул, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар соруул, "4" д/ч *****************" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл (ууттай жин 0,060) (шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 11,6 грамм), "204 сандал дээрээс "2" д/ч ************** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар, улаан, цэнхэр, цагаан өнгийн 4 ширхэг, гялгар уутанд 2 ширхэг, шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар соруул 1 ширхэг, бор өнгийн даавуун уут 1 ширхэг, "1" д/ч *************** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл 2 ширхэг гялгар ууттай (ууттай жин 0,065) (шинжилгээнээс ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай цэвэр жин 0,01591 грамм бодис, шинжилгээнээс ирүүлсэн 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай цэвэр жин 0,0363 грамм бодис, ёроол нь цоорхойтой бөмбийсөн дотор хэсэг нь цагаан сав, Гялгар уутанд хийж ирмэг хэсгийг нь наасан цайвар өнгийн талстлаг 2,2713 грамм 2 ууттай бодис, доороо бөндгөр нүхтэй, үзүүр хэсэгт нь цагаан өнгийн гуурс холбож скочоор наасан сав, цагаан өнгийн талстархаг бодистой дугуй цагаан сав, 0,0610 грамм мөс нэршилтэй бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н, Д.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Д, Г.Т нарт авсан “хувийн баталгаа“ гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО