Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/277

 

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж, шүүгч Э.Э, Б.Д нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,  

Улсын яллагч Т.Т,

Иргэдийн төлөөлөгч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, О.С, Н.М

Хохирогчийн өмгөөлөгч Д.О /цахим/

Шүүгдэгч М.М, М.О нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О, М.М нарт холбогдох эрүүгийн 2325001920569 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          *******, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн,*******,*******,*******,*******,*******,,, Е овогт М-ийн М /РД:********/,

 

         Монгол улсын иргэн 1993 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн,,,,

         Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,,, Б овогт М-ын О /РД:********/,

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.Э-г ****** *******ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ***** худалдааны төвийн нотариатын газар зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөгийг авсан,

-хамтран амьдрагч М.О-той үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан ****** ******* ТӨҮГ-т хүний нөөц хийдэг өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь ****** ******* ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-ээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Э.У-аас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,

-хохирогч Т.С-ээс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,

-хохирогч З.С-ээс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,

-хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ниссан мурано маркийн **-** СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явж машинаа зарах гэж байна бензиний мөнгө өгөөч гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч Г.Ц-д нийт 5,700,000 төгрөгийн хохирол учруулан, бусдад 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 118,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч М.О нь хамтран амьдрагч М.М-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан ****** ******* ТӨҮГ-т хүний нөөц хийдэг өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь ****** ******* ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч М.Б-г хуурч 2022 оны 05 дугаар саран 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Э.У-аас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,

-хохирогч Т.С-ээс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,

-хохирогч З.С-ээс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,

-хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,

-хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ниссан мурано маркийн **-** СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явж машинаа зарах гэж байна бензиний мөнгө өгөөч гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч Г.Ц-д нийт 5,700,000 төгрөгийн хохирол учруулан бусдад 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 103,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.                                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

 - шүүгдэгч М.М-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. 42,600,000 төгрөг 3 хохирогчид төлсөн. Э-ээс мөнгө аваад 18 сая төгрөг төлсөн. С-ээс аваад хүүтэй нь Э-д өгсөн. Бид хоёр 2020 оны 7 сард танилцсан, би тэр үед ГОК-д гүүрэн кранчнаар түр ажиллаж байсан. 26 сая төгрөгийн өртэй байсан гэх мэдүүлэг,

-шүүгдэгч М.О-ын мэдүүлсэн: Бид 2020 онд танилцсан, М.М ГОК-д ажиллаж байгаа гэсэн. 2021 оноос хамтран амьдарсан. С, Б нартай би холбогдож “ГОК-д ажилд оруулж болно” гэсэн. Б-д мөн тэгсэн. Эхлээд М.М-д итгэж байсан, яваандаа худал болохыг мэдээд хамтарсан. М.М өртэй байсан. Хүн ажилд оруулж өгөөд дундаас нь мөнгө олох боломжтой гэж бид 2 ярьсан. Дундаа л зарцуулсан, өрөндөө өгч байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 -эрүүгийн 2325001920569 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан:

- Хохирогч З.С-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 9-р тал/,

- Хохирогч З.С-ын мэдүүлсэн: Орхон аймгийн Цагдаагийн газарт ажилладаг М эгчээс 2022 оны 11 дүгээр сард “****** *******” ТӨҮГ-т ажилд орох боломж байгаа болов уу гэж асуухад яаж орох талаар мэдэхгүй байна, гэхдээ хүмүүсээс асууж өгье гэсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сард дахин М эгчтэй холбогдож та “****** *******” ТӨҮГ-т ажилд орох талаар асууж тодруулсан уу гэж асуухад таньдаг нэг дүү байгаа, юу ч гэсэн холбоод өгье, очоод уулзчих гэж хэлж М.М гэх хүний ******** гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд би уг дугаар руу залгаж, М.М-тэй ярихад төрийн алба хаагчийн болон ****** ******* ТӨҮГ-ын анкетуудыг бөглөөд, диплом, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар гэрчлээд ****** ******* ТӨҮГ-т ажилд орохыг хүссэн өргөдлөө бичээд 2 хувь цээж зургийн хамт аваад ир гэсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tom n Toms кофены газарт уулзахдаа бичиг баримтуудаа М.М-тэй уулзаж өөрийн биеэр өгөхөд ямар ажилд орохыг хүсэж байгаа юм. Би өөрөө ****** ******* ТӨҮГ-т ажилладаг. Ажилд ороход 15,000,000 төгрөгийг надад өгнө. Эхний ээлжинд урьдчилгаа 10,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлж, манай нөхөр М.О-ын ********** дугаартай данс руу шилжүүлээрэй гэж хэлэхээр нь шууд хажууд нь байхдаа өөрийн эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данснаасаа 8,000,000 төгрөгийг М.О гэдэг хүний ********** дугаартай данс руу интернэт банк ашиглан шилжүүлэн өгөхөд яг аль цехэд, ямар ажил хийхийг чинь мэдэхгүй байна. Өгсөн бичиг баримтуудын чинь дагуу хүний нөөц хуваарилалт хийж, дараагаар нь ажилд орох гэж байгаа цехийн дарга өөрөө чамтай холбогдоно, хурдан шийдэж өгнө гэж хэлсэн. Тухайн үед миний өгөх ёстой бичиг баримтуудаас нэг бичиг баримт дутуу байсан болохоор бэлэн болохоороо өгчих гэхээр нь тухайн өдрийнхөө орой Хөдөлмөр аюулгүй байдлын аюулгүй ажиллагааны ажилтны гэрчилгээний хуулбар бэлдчихээд М.М руу залгахад миний утсыг салгаж, мессеж бичихдээ манай нөхөр гэрт байгаа гадаа очоод хэлээрэй, баярын хуралд сууж байна, *-** дугаар байрны * дугаар орц гэсэн. Тус байрны гадаа очиход нөхөр нь гээд нэг залуу гарч ирээд надаас бичиг баримтыг авсан. Тэгтэл М.М маргааш материалыг чинь цех рүү өгнө, тэгээд ажлаасаа гарах тийш хандаарай гэж мессеж ирүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.М над руу үлдэгдэл мөнгөө 13 цагаас өмнө хийгээрэй заавал шүү, эгээ нь ойлгохгүй байна шүү гэсэн утгатай мессеж ирүүлэхээр нь дансаа явуулаарай гэсэн чинь М.О гэдэг хүний ********** дугаартай дансыг надад өгсөн. Тэгээд би Орхон аймгийн Баян-Өндөр сум, **** багийн *-*-** тоот гэртээ байж байхдаа өөрийн эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данснаасаа 2,000,000 төгрөгийг М.О гэдэг хүний ********** дугаартай данс руу интернэт банк аппликейшинг ашиглан шилжүүлэн өгөхөд энэ долоо хоногт аль нэг цех дээр очно, тэгээд цехээс нь ярих байх шүү гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танихгүй ******** гэдэг дугаараас над руу залгаад “****** *******төрийн өмчит үйлдвэрийн газрын “Баяжуулах” цехийн дарга О гэж хүн байна, чиний материал манай цехэд ирсэн байна, материалтай чинь танилцаад дуудна, дуудсан цагт бэлэн байгаарай, янз бүрийн зүйл ярьж болохгүй шүү, шалгалт өгсөн гэж хэлээрэй, хүний нөөцөөс холбогдоно” гэж нэг эрэгтэй хүн надад хэлсэн. Тэгээд би ярьж дуусаад М.М-тэй холбогдож над руу ярьсан гэдгээ хэлэхэд за тэгвэл Баяжуулах цех рүү л ажилд орох юм байна даа гэсэн, өөр зүйл яриагүй. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М.М над руу мессежээр үлдэгдэл мөнгөө өнөөдөр өгөөрэй гэж хэлэн бэлнээр аваад ирээрэй гэж хэлмэгцээ, өө дүүгийн данс руу хийчих гээд Төрийн банкны ************ дугаартай дансыг өгөхөөр нь би **** багийн *-*-** тоот гэртээ байж байхдаа өөрийн эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данснаасаа 5,000,000 төгрөгийг С гэдэг хүний ************ дугаартай данс руу интернэт банк аппликейшинг ашиглан шилжүүлэн өгөхөд 2023 оны 01 дүгээр сард хаашаа ч явахгүй шүү, эгч нь хурдлуулна гэж хэлсэн. Тэгээд уг өдрөөс хойш одоог хүртэл яасан бэ, юу болсон бэ, би хэзээ хаана яаж ажилд орох юм бэ гэж байнга асуухад хүлээж бай удахгүй, болно, санаа зоволтгүй л гээд байсан. Мөн би М эгчтэй холбогдож та М.М-ээс миний ажлыг асуугаад өгөөч гэж асуулгахад удахгүй бүтнэ ээ л гээд байсан. Надад нэг л бүтэхгүй юм шиг санагдаад би ****** ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн О гэдэг даргын утсыг олж шууд өөртөө нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр холбогдон ярьж М.М гэдэг хүнийг таних уу, таны нэрийг бариад намайг ажилд оруулж өгнө гээд 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлэхэд би хүнээс мөнгө авч ажилд оруулахгүй, чи залилуулсан байна, цагдаадаа ханд гэж хэлсэн, тэгээд би М.М-д залилуулсан гэдгээ мэдэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14-р тал/,

- З.С-ын Хаан банкны ********** тоот дансны хуулга /1-р хх-ийн 15-17, 49-50-р тал/,

- Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/170 дугаартай албан тоот, /1-р хх-ийн 21-р тал/,

- “****** *******” ТӨҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 113/232, 113/229 дугаартай "... З-ийн С-, М-ийн М нар нь ****** ******* ТӨҮГ-т ажилладаггүй болно...” гэх тодорхойлолт, албан тоот, /1-р хх-ийн 31-33-р тал/,

- Дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл: “... хохирогч З.С нь 10,000,000 төгрөгийг М.О-ын эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данс руу, 5,000,000 төгрөгийг Б.С-ийн эзэмшдэг Төрийн банкны ************ дугаартай данс руу тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 34-р тал/,

- М.О-ын эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 37-48-р тал/,

- Н.М-ын эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 51-55-р тал/,

- З.Б-ийн эзэмшлийн Төрийн банкны ************ тоот харилцах дансны хуулга /1-р хх-ийн 61-63-р тал/,

- Хохирогч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.О гэдэг хүний зургийг харлаа, уг хүн нь М.М-ын нөхөр гээд байсан миний бичиг баримтыг авсан хүн мөн байна. ..” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 85-р тал/,

- Хохирогч Н.Э-ын мэдүүлсэн: ...Би ****** ******* ТӨҮГ ажилд орохын тулд Орхон аймгийн Баян-Өндөр сум ****** багт байрлах ******** худалдааны төвийн * дүгээр давхарт байдаг нотариатын газар М.М-тэй 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийн бичгэн гэрээ хийж гэрээгээ хиймэгцээ нотариатын газартаа түүнд бэлнээр өгөхдөө тухай үеийн ханшаар тус мөнгийг БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юанаар өгсөн. ...2022 оны 12 дугаар сард намайг ажилд оруулж өгч чадахгүй гэдгээ хэлж миний авсан мөнгийг хүүгийн хамт болон тухайн үед өгсөн юанийн дагуу тооцож мөнгийг эргүүлж өгөхөд нийт 17,430,000 төгрөг болж байсан юм...”гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 89-р тал/,

гэрчээр мэдүүлсэн...тэгээд 2022.8.8-ны өдөр М.М бид 2 уулзахад 15,000,000 төгрөг өгчих,гурван сарын дараа Баяжуулах үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн албан тушаалд оруулж өгье гээд итгүүлэн ...15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж  мөнгийг бэлэн юаниар өгсөн.Тэгээд 3 сарын дараа ажилд орох минт нэг л худлаа санагдаад байхаар нь ****** *******-ийн захиргааны хэлтэс рүү очиж М.М-ын асууж тодруулахад ажилладаггүй гэж надад хэлэхээр нь М.М-тэй холбогдож “мөнгөө авъя” гэхэд 2022.12.20-ны өдөр хүртэл цувуулан өгсөөр байгаад 15,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн юм. Анх М.М-тэй 2022 оны 7 сарын сүүлээр уулзахад ****** ******* ТӨҮГ-ын Захиргааны байранд хүрээд ир гээд очиход ажлын хувцастай гарч ирээд сул орон тоо байгаа жагсаалтыг харуулж надаас ажилд шаардлагатай бүхий л бичиг баримтуудын хуулбарыг гаргуулан авч намайг итгүүлсэн юм...гэх мэдүүлэг 1-р хх-ийн 92-94 дэх талд/,

- гэрч Н.М-ын мэдүүлсэн: “...З.С нь манай хамаатны******* бөгөөд надтай их ойр дотно байж амьдралын бүхий л зүйлсийг ярьж байдаг. Тэгээд нэг өдөр 2022 оны 11 дүгээр сард байсан санагдаж байна, өөрөө болохоор Орхон аймгийн МСҮТ-д багшаар ажиллаж байхдаа ****** ******* төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд орох хүсэлтэй байна, хэрхэн яаж ордог юм бол шалгалтыг нь өгчих юм сан гэж яримагцаа надаас мэддэг хүн байвал асуугаад өгөөч гэхээр нь би тодруулж өгье гээд хэсэг хугацаанд З.С-тэй холбоогүй байж байхад З.С өөрөө над руу дахин холбогдоод ****** ******* төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд орох талаар та хүнээс асууж тодруулсан уу гэхээр нь гэнэт тухайн үедээ М.М-ыг санаж түүнтэй холбогдож хэрхэн яаж ажилд орох талаар асуухад миний утасны дугаарыг өгчих би өөрөө холбогдоод шалгалт болон хэрхэн яаж орох талаар мэдээлэл өгье гэж хэлсний дагуу би З.С-д М.М-ын ******** дугаарыг өгөхөд шууд холбогдсон эсэх талаар бол яг мэдэхгүй байна. Удалгүй хэд хоногийн дараа З.С над руу залгаад М.М 15,000,000 төгрөг өгчих юм бол ****** ******* төрийн өмчит үйлдвэрийн газарт Хөдөлмөр аюулгүй байдлын инженер албан тушаалд 2023 оны 02 дугаар сардаа багтаад оруулж өгнө гэж надад хэлэхээр мөнгө битгий өгөөрэй, ажлаа сайн асуугаарай янз бүрийн асуудалд оров гэж хэлэхэд за гэсэн юм. Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын эхээр З.С над руу утсаар залгаад эгч ээ би М.М-д 15,000,000 төгрөгийг өгчихсөн гэж хэлэхээр нь та хоёрын наад мөнгөний чинь асуудалд би оролцохгүй шүү, мөнгө битгий өгөөрэй гэж хэлээд байхад “яагаад өгчихөж байгаа юм гэхэд найдвартай гэсэн, 2023 оны 02 дугаар сард багтаагаад намайг ажилд оруулж өгнө гэсэн, итгэж байна” гээд байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 100-101-р тал/

- Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2-в/5026 дугаартай: “...******* М-ын О нь Замын-Үүд авто боомтоор 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гарсан, 08 дугаар сарын 08-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлтэй байна...” гэх албан тоот, /1-р хх-ийн 225-р тал/

 

- Мобиком ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/8784 дугаартай: “...********-Б.Ч РД:******** /одоо ашиглалтад байхгүй/ ********-М.О /РД:********/одоо ашиглалтад байхгүй/...” гэсэн албан тоот, /1-р хх-ийн 246-р тал/

- Б.Э-гийн Хаан банкны 5217410450 дугаартай хуримтлалын хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Э-гийн Хаан банкны ********** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Б-ын Голомт банкны ********** дугаартай дансны хуулга, /2-р хх-ийн 5-10-р тал/

- гэрч Р.Б-ын мэдүүлсэн:.. ****** ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын хүний нөөцийн хэлтэст харьяалагддаг 54 мэргэжилтэн ажилладаг. М.О, М.М нарын хүмүүс дээрх мэргэжилтэн дотор байхгүй, урд өмнө нь ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 12-р тал/

- Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /2-р хх-ийн 64-65-р тал/

- Хохирогч М.Б-ын эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 66-67-р тал/

- Дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн: ...хохирогч М.Б нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийн М.М-ын эзэмшдэг Хаан банкны ********** дугаарын данс руу, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг түүний нөхөр М.О-ын эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данс руу тус тус шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, /хх-ийн 69-70-р тал/

 

- Хохирогч М.Б-ын мэдүүлсэн ...М.О манай дүүд “манай эхнэр ****** *******-т хүний нөөц хийдэг чамайг ажилд оруулж өгье“ гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь манай дүү би ажилд орохгүй манай ахыг ажилд оруулчих гэж хэлээд тэгээд би М.О-ын эхнэр М.М-тэй очиж уулзахад намайг бичиг баримтаа аваад ир, чамайг ажилд оруулж өгье, 15,000,000 төгрөг өгчих, сүүлчийн хугацаа 09 дүгээр сарын 30 гэхэд ажилд оруулж өгье гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 05 дугаар саран 30-ны өдөр ********** тоот данс руу М.Б гэх утгаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ********** тоот данс руу “******** Б” гэх утгаар 2,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “******** Б” гэсэн утгаар 3,000,000 төгрөг шилжүүлсэн. ... Би нэг зүйл хэлэхээ мартсан байна, үлдэгдэлд 5,000,000 төгрөг өгөхийнхөө өмнөхөн М.М надтай утсаар ярьж Төрийн өмчит үйлдвэрийн газрын өргөдөл чинь байхгүй байна. Манай нөхөртэй ярьж байгаад гараараа бичээд өгчих гэсний дагуу би М.О-той холбогдож байгаад уулзаж өгсөн... ” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 74-р тал/

- Гэрч М.Б-ийн мэдүүлсэн: ...2022 оны 05 дугаар сард гэнэт над руу чат бичихдээ ахын дүү юу хийж байна, ****** ******* ТӨҮГ-т ажилд орох уу манай эхнэр хүний нөөцөөр ажилладаг, ах нь одоо үйлдвэрт ажиллаж байна асуудалгүй дээ гэхээр нь би бол өөрөө ажилд орохгүй, манай ах М.Б гэж хүн байгаа, орж болох уу гэсэн чинь “асуудалгүй шүү дээ манай эхнэртэй холбогдоод асуучих” гээд дугаарыг нь өгсөн. Тэгээд би эхлээд ахад хэлэхгүйгээр өөрөө түрүүлж М.М-тэй утсаар холбогдож ахынхаа талаар хэлэхэд асуудалгүй, холбогдох бичиг баримтуудаа авч ирээд надад өгчих 15,000,000 төгрөгийг өгнө дөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 79-р тал/

- Дансанд дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн: Хохирогч Ц.А, Л.Б нар нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус М.О-ын эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай данс руу, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг Д.П-ийн эзэмшдэг Төрийн банкны ************ дугаартай данс руу, З.М-ийн Төрийн банкны ************ дугаартай данс руу 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, /2-р хх-ийн 121-134-р тал/

Хохирогч Ц.А-ийн мэдүүлсэн: ...2021 онд манай *****-****** эмнэлэгт хэвтэж байхдаа М.О гэх хүнтэй танилцсан байсан. 2023 оны 01 дүгээр сард манай хүү рүү М.О утсаар залгаад ах нь чамайг Гок-д ажилд оруулаад өгье гэж хэлсэн байсан. М.О нь өөрийгөө Гок-д ажилладаг манай эхнэр М.М Гок-д хүний нөөц хийдэг гэж хэлсэн байсан. Тэгээд би нөхрийн хамт М.О-ын эхнэр М.М гэх хүүхэнтэй гэрийнх нь гадаа уулзахад “өө ах эгч хоёр минь асуудалгүй, шууд ажилд оруулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд баярлаад уулзчихаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа М.М манай нөхөр рүү утсаар залгаад хүүхдийнхээ материал болон өргөдлөө бичээд өг гэхээр нь бүх зүйлээ бүрдүүлээд хүргэж өгсөн. Энэ өдрөөс хойш хүн хоолонд оруулна, хүний гарыг хүндрүүлэх хэрэгтэй байна гээд мөнгө нэхэж эхэлсэн. Тэгээд би өөрийн данснаасаа М.О гэх хүний Хаан банкны ********** тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг “******** А” гэсэн утгаар шилжүүлсэн. Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ********** тоот данс руу 4,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ************ гэсэн данс руу “Б” гэсэн утгаар хийсэн, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ************ тоот дан руу 200,000 төгрөг “О” гэсэн утгаар хийсэн. Тэгээд 15,200,000 төгрөг нийт шилжүүлсэн. Энэ цагаас хойш утсаа авахгүй худал хэлээд байсан учир цагдаагийн байгууллагад хандсан М.М-тэй ******** дугаар руу залгаж холбогддог байсан. Тэгээд М.О-той холбоо барилгүй байж байгаад сүүлд 2023 оны 10 дугаар сард залгаж байгаад уулзахад “дүү нь худлаа яриад эхнэртэйгээ нийлж байгаад мөнгө авчихлаа, нотариат ороод мөнгийг чинь өгье гэхээр нь нөхөр бид хоёр хуулийн зөвлөгөө хүнээс авсан чинь гэмт хэрэг  цагдаагийн байгууллагад ханд гэсэн тул би нотариат орж гэрээ хийгээгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 140-142-р тал/

- Л-ийн Б-ын эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, /2-р хх-ийн 150-154-р тал/

- гэрч Ц.Л-ийн мэдүүлсэн: ...Тэгээд 2023 оны 01 дүгээр сард хүү Л.Б эхнэр бид хоёрт хандаж эмнэлэгт хамт хэвтэж байсан М.О гэдэг ах байгаа юм, надтай холбогдоод “дүү ажил юу хийж байна, ажилгүй байгаа бол ****** ******* ТӨҮГ ажилд оруулаад өгье, манай эхнэр хүний нөөцөөр ажилладаг, ах нь өөрөө ярьж байгаад ажилд орчихлоо, ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн байсан. Миний санаж байгаагаар 2023 оны 01 дүгээр сарын хорьд хавьцаа байсан санагдаж байна, М.О дахин манай хүүтэй холбогдож*******ийгээ манай эхнэртэй очоод уулзуулчих гээд ******** дугаарыг өгсөн байхаар нь би залгаж эхнэр Ц.А-гийн хамтаар М.М-тэй танилцсан. М.М-тэй байрных нь гадаа уулзахад “манай нөхөр М.О надаас гуйгаад манай нэг хуурай дүү байгаа юм, ****** ******* ТӨҮГ ажилд оруулаад өгөөч гэсэн болохоор би зөвшөөрч байгаа юм, анкет өргөдөл гээд холбогдох бичиг баримтуудаа авч ирээд надад өгөөрэй” гэсний дагуу би 7 хоногийн дараа хүүгийн хамтаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлээд М.М-д гэрийнх нь гадаа очиж өгөхөд М.М ****** *******-ийн ажлын хувцастай байсан. Тэгээд бичиг баримт өгөөд хэд хоногийн дараа над руу М.М залгаад хүүгийн чинь ажил бараг бүтэж байна, хуулийн хэлтэс дээр байгаа хэдэн хүмүүсийн гарыг цайлгахгүй бол болохгүй байна, 15,000,000 төгрөг шилжүүлээрэй, би өөрийн дансаараа авч болохгүй манай нөхөр М.О-ын ********** дугаартай данс руу шилжүүлээрэй гэхээр нь эхнэр бид хоёр ярилцаж байгаад хаширлаад 2023.01.24-ний өдөр эхнэрийн эзэмшдэг Хаан банкны 5094382313 дугаартай данснаас М.М-ын өгсөн М.О-ын Хаан банкны ********** дугаартай данс руу 10,000,000 төгрөгийг ****** багт байрлах төв Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн. Мөнгөний эх үүсвэр нь эхнэр маань цалингийн зээлээ авсан юм. Тэгээд хэд хоногийн дараа М.М дахин надтай утсаар холбогдож үлдэгдэл мөнгөө хийчих гэсний дагуу 4,000,000 төгрөгийг эхнэрийн данснаас 2023.02.03-ны өдөр М.О-ын Хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлж өгсөн. 4 хоногийн дараа буюу 2023.02.07-ны өдөр М.М дахин надтай утсаар ярьж үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нь өөрийнхөөээс аваад нөгөө ажилд оруулж өгөх гэж байгаа хүмүүстээ өгчихлөө, таийн минь Төрийн банкны ************ дугаартай данс руу 1,000,000 төгрөгөө шилжүүлчих гэж хэлэхээр нь итгээд эхнэрийн данснаас хүүгийн данс руу хийж байгаад 1,000,000 төгрөгийг хүүгийн Хаан банкны ********** дугаартай данснаас Төрийн банкны ************ дугаартай данс руу шилжүүлсэн. Энэ цагаас хойш холбоо барих нь багасаж утсаа авахгүй болж хаяа даа мессеж бичихээр болж байгаа удахгүй болно гээд худлаа яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 156-157-р тал/

- гэрч Д.П-ийн мэдүүлсэн:...Миний Төрийн банкны ************ дугаартай дансанд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ********** дугаартай данснаас 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаар мэдэхгүй байна. Учир нь энэ үед охин М.М надаас банкны виза картаа ашиглуулаач гэж хэлээд авчихсан байсан юм. Би Л.Б гэдэг хүнийг танихгүй. Энэ үед М.М өөрийнхөө дансаар мөнгө авахаар өөр тийшээ явчхаад байна, тийм учраас картаа өгөөч гэж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 159-р тал/

- гэрч З.М-ийн мэдүүлсэн: “...Таны асууж байгаа гүйлгээ ямар учиртай болохыг үнэхээр мэдэхгүй байна. Тухайн үед М.М банкны виза картыг аваад ашиглаж байсан гэж санаад байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 161-р тал/

- ****** ******* ТӨҮГ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай:“...Б.Э, М.Б, Т.С, Б.Э, Л.Б нар нь ****** ******* ТӨҮГ ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй байна...” гэх албан тоот, /2-р хх-н 180-р тал/

- Хохирогч Б.Т-ийн эхнэр Д.Ч-тэй байгуулсан Зээлийн гэрээний хуулбар, /3-р хх-ийн 20-р тал/,

- Хохирогч Б.Т-ийн мэдүүлсэн: ...М.М гэх хүнийг манай эхнэр Ч нь таньдаг байсан юм. М.М нь ****** ******* ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж манай эхнэрт хэлсэн байсан. Ингээд эхнэр Ч, Ц бид гурав М.М-тэй 2023 оны 03 дугаар сард уулзахаар болоод **** багт үйл ажиллагаа явуулдаг ****** нэртэй хоолны газар ороод хамт хоол идээд ярилцсан. Энэ үед М.М нь “дээд сургууль төгссөн бичиг баримт, 3 үеийн намтар, мэргэжлийн үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа эх хувиар нь өгөөрэй, би жирэмсний амралттай байгаа 15,000,000 төгрөгөөр ажилд оруулж өгнө. Эхний ээлжид 7,500,000 төгрөгөө бэлнээр өгөөрэй гялс О даргад оруулж өгнө гэж хэлсэн. Ингээд тухайн өдрөө уулзаад салцгаасан. Ингээд хоёр хоногийн дараа Ц-ийн данснаас 7,500,000 төгрөгийг бэлнээр гаргаж цаасан уутанд хийгээд *-** дугаар байрны гадна талд очиж М.М-тэй уулзаж мөнгөө бэлнээр өгсөн. Ингээд 2-3 хоногийн дараа М.М нь залгаад “би жирэмсний амралтаа авах гээд байна үлдсэн мөнгөө яаралтай хиймээр байна, дарга нарт мөнгөө хувааж өгөх хэрэгтэй байна, тэгж байж ажилд оруулж өгнө, үлдсэн мөнгөө гялс өгчих” гэж хэлсэн. Энэ үед******* Б-ийн данснаас 7,500,000 төгрөгийг М.О гэдэг хүний хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлсэн гүйлгээний утга дээр нь зээл гэж бичиж шилжүүлсэн. Ингээд хэд хоногийн дараа М.М-ыг бид нарыг залилж мөнгө авсан гэдгийг өөр нэг хүнээс мэдсэн. Ингээд М.М-тэй уулзахаар болоод Анхны оч өрхийн эмнэлэг дээр уулзахаар болоод очиж уулзаж бид нарыг залилж мөнгө авсан байна, чи өөр хүнээс бас ийм байдлаар мөнгө аваад залилсан гэдгийг чинь бид мэдсэн мөнгө авъя гэж хэлсэн чинь М.М нь нөхөртэйгөө хамт явж байсан ба маргааш орой 18 цагийн үед мөнгийг чинь гаргаад өгчихнө гэж хэлсэн. Ингээд маргааш нь мөнгө авах гэтэл олигтой хариу өгөөгүй. Иймэрхүү байдлаар явсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Мөнгө төгрөгөө авъя гэхээр худлаа, үнэн шалтаг хэлсээр байгаад өдийг хүргэсэн....” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 29-р тал/

-гэрч М.Ц-гийн мэдүүлсэн:...2023 оны 03 дугаар сард бэр Ч, хүү Т нар надтай уулзаж утсаар яриад ****** *******т ажилд оруулах найдвартай хүн байна мөнгө хэрэгтэй байна гэж асуухаар нь би хэдээр оруулдаг юм бэ гэсэн чинь 15,000,000 төгрөг гэж хэлсэн. Ингээд анх тухайн ажилд оруулах гэж байгаа хүнтэй уулзах үед нь би хүү бэр хоёртойгоо хамт очиж уулзахад М.М гэх******* өөрийгөө ****** *******т ажилладаг найдвартай ажилд оруулж өгнө гэж хэлж байсан. Ингээд тухайн өдрөө 7,500,000 төгрөгийг би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаар бэлнээр гаргаж аваад хүү Т бэр, Ч нарт өгөөд хамт очиж уулзаж байсан. Ингээд хүү Төмөрсүхийн материалуудыг мөнгөний хамт өгсөн. Ингэхдээ надтай гэрээт хийсэн. 7,500,000 төгрөгийг хүүтэй өгнө гэсэн гэрээ хийсэн. Үүний дараа 2,3 хоногийн дараа хүү Т, бэр Ч нар над руу залгаад ажилд орох баталгаажсан гэнэ, ирэх долоо хоногт болчих юм байна яаралтай үлдсэн мөнгөө өгөөрэй гэж хэлсэн байсан. Ингээд би өөрийн танил хүнээ 7,500,000 төгрөгийг хүүтэй зээлж нөхөж Л.Б-ийн Хаан банкны ********** дугаартай данс руу авч дараа нь М.М-ын нөхөр М.О-ын Хаан банкны ********** дугаартай данс руу 7,500,000 төгрөгийн шилжүүлсэн. Гүйлгээний утган дээр нь өөрийнхөө ******** дугаарыг бичиж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 31-р тал/

- гэрч Д.Ч-ын мэдүүлсэн: “...Би М.М гэх*******тэй хэдэн жилийн өмнө Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан **** худалдааны төвд хамт ажилладаг байсан. Тухайн үед анх танилцаж байсан. 2023 оны 03 дугаар сард М.М нь над руу фэйсбүүк мессенжерээр чат бичиж орж ирсэн. Эхэндээ ойр зуурын юм яриад ****** *******т ажилладаг гэж хэлж байсан. Энэ үед би нөхөр Т-г одоогоор ажилгүй байгаа гэж хэлсэн чинь М.М нь би тэгвэл танай нөхрийг ****** *******-т ажилд оруулаад өгье, ажилд оруулж өгөх таньдаг хүн байгаа, миний нөхрийн төрсөн ах О гэх хүн байгаа гэж хэлсэн. Ингээд М.М-тэй уулзахаар болоод ****** нэртэй хоолны газарт нөхөр Т, Ц нарын хамт очиж М.М-тэй уулзаж ажилд орохоор болоод бичиг баримтуудаа өгөөд бэлнээр 7,500,000 төгрөгийг *-** дугаар байрны гадна талд хүргэж өгөөд бичиг баримтаа өгсөн. Ингээд 1-2 хоног холбоотой байж байгаад үлдсэн мөнгөө яаралтай шилжүүлээрэй гэж хэлээд дахин 7,500,000 төгрөгийг хадам Ц-гийн Хаан банкны данснаас ********** дугаартай М.О гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 33-р тал/

- Хохирогч Б.Т, яллагдагч М.М нарын харилцсан фейсбүүк чатын хуулбар, /3-р хх-ийн 51-107-р тал/

- Хохирогч Г.Ц , яллагдагч М.М хооронд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, /3-р хх-ийн 127-р тал/

- Хохирогч Г.Ц-ийн мэдүүлсэн: “... Би 2019 оны 05 дугаар сард Бадар хундага эмнэлэгт хэвтэж байхдаа М.М-тэй 1 өрөөнд хамт хэвтэж байхдаа танилцсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа надтай ойр зуур юм ярьж байгаад намайг үйлчилгээний төвд ломбард ажиллуулдаг гэдгийг мэдэж авсан. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр М.М надтай ******** дугаарын утсаар холбогдож М.О-ын Ниссан мурона маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 5,000,000 төгрөг зээлэх гэсэн юм. Махны наймаа хийх гэж байгаа гэхээр нь өмнө нь 2 удаа мөнгө аваад эргүүлээд төлсөн юм чинь гэж итгээд машиныг нь өөрийн ********** баг, *** *-** тоот хаягтай хашаандаа байрлуулж, ажлын өрөөндөө байж байхдаа 5,000,000 төгрөгийг ХААН банкны ********** тоот данснаас М.О-ын ХААН банкны ********** тоот данс руу шилжүүлсэн. Үдээс хойш М.М нь дахин надтай холбогдож 500,000 төгрөг дутчихлаа гэхээр нь мөн М.О-ын данс руу шилжүүлж өгсөн. 1 сарын дараа М.М-тэй холбогдож мөнгөө нэхсэн чинь нөхөр байхгүй байна, удахгүй өгнө гэхээр нь итгэж явсаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэхэд ямар ч мөнгө өгөхгүй байхаар нь машинаа нэр дээр шилжүүлж өгөх үү гэхэд машинаа зарах гээд Улаанбаатар хотод 2 хүнтэй тохирсон байгаа, би 2 ихэр нялх хүүхэдтэй болсон. М.О-оос итгэмжлэл өөр дээрээ хийлгүүлээд авчих, бичгэн дээрээ гэрээ хийгээд нотариатаар гэрчлүүлье, тэгээд машинаа аваад Улаанбаатар хот явлаа гэхээр нь итгээд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр М.М-тэй 10 хоногийн хугацаатай хүүгээ тооцож, 7,200,000 төгрөгийн гэрээ байгуулаад 3-17 дугаар байрны нотариат ороход гэрчлүүлэх шаардлага байхгүй, гэрээ байхад болно гэхээр нь 7 хоногийн хугацаа өгье, энэ хугацаандаа мөнгөө өгөөрэй, өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гээд машиныг нь М.М-д хүлээлгэж өгсөн. Ингээд 7 хоног өнгөрөхөд мөнгөө өгөхгүй байхаар нь М.М-тэй холбогдоход машинаа зараагүй, хөдөөний хүнд малаар худалдахаар болсон, би одоо хөдөө явах гэж байна, авах хүн нь хавиргаа хугалсан тул ирж чадахгүй байна, та надад бензиний 200,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би Хаан банкны данснаасаа 200,000 төгрөг М.М-ын Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа холбогдоход эхнэртэй нь явж байна, эхнэрийнх нь нэр рүү шилжүүлэх гэж байна гээд, нөхөр ирэхгүй байна, нөхөр ирэхээр болчих гээд байна гээд өдий хүрсэн ...Би 5,700,000 төгрөгөө дээрх хүмүүсээс яаралтай гаргуулж авмаар байна  гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 133-134, 136-р тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, худалдах худалдан авах гэрээний хуулбар, /3-р хх-ийн 206-209-р тал/

- гэрч У.Т-ийн мэдүүлсэн:...Тэгээд би өөрийн утаснаас ******** дугаарын утас руу залгахад******* хүн авахаар нь “****** *******” ТӨҮГ-т******* дүүгээ ажилд оруулж өгөх гэсэн юм, Улаанбаатар хотоос холбогдож байна, чамайг хэн гэдэг юм гэсэн чинь намайг М.М гэдэг ажилд оруулж өгч болно, ирээд уулзаарай гэсэн тэгээд 2 хоногийн дараа дахин холбогдоход надтай холбогдож байгаад дипломын хуулбар, намтар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, өргөдөл, цээж зураг зэрэг бичиг баримтуудаа аваад ир гэхээр нь би Улаанбаатар хотод байна ажилд орох******* дүүгээ явуулчихъя гээд Э руу ярьж холбогдох бичиг баримтуудыг нь хэлэхэд Э М.М-тэй холбогдож байгаад ********* багт байдаг *****-*** салоны урд уулзаж байгаад өөрт нь өөрийн бичиг баримтуудаа өгсөн байсан. Би ямар нэгэн холбоогүй байж байгаад 2023.02.09-ний өдөр өглөөний 11 цагийн орчимд Орхон аймгийн Баян- Өндөр суманд ирж ******** дугаарын утсаар М.М-тэй холбогдож ирсэн байна, хэрхэн яаж, ямар албан тушаалд, хэдий хугацаанд оруулж өгч чадах юм бэ гэсэн чинь “****** *******” ТӨҮГ-ын “Баяжуулах Үйлдвэр”-т краны машинистаар ны өдрийн дотор оруулж өгнө, 15,000,000 төгрөгийг өгөхөд болно гэсэн. Мөн “****** *******” ТӨҮГ-ын хэсэг бүлэг дарга нарын нэрийг хэлээд байсан болохоор үнэхээр итгээд өөрийн найз Э-г дүүгээ гэж хэлээд ажилд оруулахаар М.М-тэй ярилцан тохиролцсон. Баяжуулах үйлдвэрийн О гэдэг даргын нэрийг хэлээд байсан өөр ямар даргын нэрийг хэлж байсныг одоо санахгүй байна. М.М нь 15,000,000 төгрөгийнхөө 10,000,000 төгрөгийг бэлнээр аваад ирээрэй гэсэн болохоор би 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ****** багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны дотор Э-тэй холбогдож байгаад уулзаж түүний хадгаламжид нь байсан 10,000,000 төгрөгийг теллерээр дамжуулан хар уутан дотор хийн авч би М.М-тэй утсаар холбогдож “******” ресторанд уулзахаар болоход ганцаараа ирээрэй гэхээр нь Э-г үлдээгээд ********** багт байрлах “******” ресторанд уулзаж бэлнээр 10,000,000 төгрөгийг М.М-д өгөхөд ямар нэгэн бичгэн гэрээ хийгээгүй амаар ярилцаж тохиролцоод өгсөн. Би тэгээд ямар ч холбоогүй байж байгаад 2023.02.18-ны өдөр М.М руу мессеж бичихэд “****** *******” ТӨҮГ-ын хуулийн хэлтсээс гарч ирж байна, мөнгө нэмэх шаардлагатай байна, зарим нэг хүний гарыг нь цайлгах гэсэн юм, 3,000,000 төгрөг нэмж өгнө үү гэхээр нь би Э-тэй холбогдож 3,000,000 төгрөгийг Э-ээс данс руугаа шилжүүлэн авч өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай данснаасаа М.М-ын өгсөн Хаан банкны ********** дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг * дүгээр хорооны ****-** тоотод байж байхдаа шилжүүлэн өгсөн. Тэгээд ямар нэгэн холбоогүй байж байгаад ажилд оруулж өгөх хугацаа нь буюу 2023.03.08- ны өдөр болохоор нь М.М-тэй холбогдоход удахгүй, цехийн дарга өөрөө холбогдож дуудах болно, хуулийн хэлтэс дээр хүлээж байна, бичиг баримт нь цех дээрээ очсон байгаа гэж хэлсэн. Тэгээд 2023.03.13-ны өдөр хоёр авгай гарын үсэг зурахгүй байна, тэр хоёр хүнд нь мөнгө өгчихвөл болох гээд байна үлдэгдэл 2,000,000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь би Э-тэй холбогдож 2,000,000 төгрөгийг данс руугаа авч өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай данснаасаа М.М-ын өгсөн ********** дугаартай данс руу Хан-Уул дүүрэг * дүгээр хорооны ****-** тоот хаягтай гэртээ байж байхдаа шилжүүлэн өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш гар утас авахгүй, мессеж бичихээр удаж байгаад хариу өгөх, хариу өгөхөөрөө бүтэхгүй ямар нэгэн шалтаг тоочсоор байгаад өнөөдрийг хүрсэн тул Цагдаагийн байгууллагад хандах болсон юм, түүний бичиж байсан мессеж болон чатуудын зургийг өргөдөлд хавсаргасан байгаа...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 240-241-р тал/

- хохирогч Б.Э-гийн мэдүүлсэн: ...Би өөрийн нөхөр М.А-ийн эрэгтэй найз болох У.Т-тэй 2023 оны 02 дугаар сард утсаар ярьж байгаад “****** *******” ТӨҮГ-т ажилд орох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж таньж мэддэг хүн байгаа юу оруулахад туслаад өгөөч гэхэд судлаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа яг хоногийг нь санахгүй байна, У.Т надтай холбогдоод М.М гэдэг******* байна, өөрөө утсаар ярилаа, “****** *******” ТӨҮГ-т 15,000,000 төгрөгөөр ажилд оруулж өгч чадна гэж хэлэхээр нь яагаад ч юм олон жил найзалж байгаа гэр бүлийн найз маань ярьсан болохоор итгээд мөнгийг нь өгөөд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Хоёр гурван хоногийн дараа байсан санагдаж байна ямар ч байсан 2023 оны 02 дугаар сарын эхэн үед У.Т над руу залгаад М.М-ын  ******** гэсэн дугаарыг өгч, холбогдож яриад ажилд ороход хэрэгтэй иргэний үнэмлэхийн хуулбар, намтар, дипломын хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, цээж зураг зэрэг холбогдох бичиг баримтуудаа өгчих гэхээр нь би ******** дугаарын утас руу залгаад У.Т-ийн ярьсан хүн байна, бичиг баримтуудаа өгөх гэсэн юм гэсэн чинь ********* багт байрлах ***** *** салоны гадна ирээд өгчих гэсний дагуу очиж М.М-д бүх бичиг баримтуудаа өгөхөд юу ч ярилгүй аваад орсон. Тэгээд 2023.02.09-ний өдөр М.М-тэй биечилж уулзахаар У.Т Улаанбаатар хотоос ирмэгцээ эхлээд надтай уулзаж урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгөх хэрэгтэй байна гэхээр нь бид хоёр төв Хаан банкин дээр уулзаж ...теллерээр дамжуулж бэлэн 10,000,000 төгрөгийг авч хар уутанд хийн У.Т-д өгсөн. Аав, маань БНСАУ-руу ирж очдог болохоор мөнгийг данс руу оруулж гарган эргэлтэд оруулсан юм, өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. У.Т миний 10,000,000 төгрөгийг бэлнээр авч явахдаа М.М-тэй “******” ресторанд уулзаж өгнө гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа У.Т надтай уулзаж ямар ч байсан мөнгийг нь өгсөн, М.М 2023.03.08-ны өдөр гэхэд ажилд оруулж өгнө гэж хэлсэн гэсэн мөн намайг******* дүүгээ гээд хэлчихсэн гэсэн. ..2023.02.18-ны өдөр У.Т над руу чат бичиж түүнтэй харилцсан талаарх чатуудынхаа зургийг нь явуулаад даргын гар хүндрүүлэх хэрэгтэй байна 3,000,000 төгрөг нэмээд өгөөч гэсэн утгатай чат байхаар нь******* Д.Б-ын Голомт банкны ********** дугаартай дансанд байсан өөрийн 3,000,000 төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн *-**-** тоот хаягтай гэртээ байж байхдаа интернэт банк апплейкешнийг ашиглаж У.Т-ийн Хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлэн өгсөн. Би*******ын интернэт банкны нэвтрэх нэр нууц үгийг мэддэг юм. У.Т гол яриаг хийгээд байгаа болохоор У.Т-д өгсөн, би анхнаасаа М.М-тэй харилцаагүй болохоор шууд шилжүүлж өгөөгүй юм. Тэгээд У.Т надад мөнгийг М.О гэдэг хүний данс руу хийчихлээ гэж хэлсэн, М.М-ын өгсөн данс руу шилжүүлчихлээ гэж байсан. Би 2023.03.08-ны өдөр У.Т-гээс юу болсон талаар тодруулахад У.Т М.М-ээс асууж цехийн дарга нь өөрөө ярина хүлээж байгаарай, хоёр хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 2,000,000 төгрөг өгчих гэж байна гэхээр нь би******* Д.Б-ын Голомт банкны ********** дугаартай дансанд байсан өөрийн 2,000,000 төгрөгийг шууд У.Т-ийн Хаан банкны данс руу шилжүүлэн өгөхөд өгчихлөө гэж хэлсэн. Би мөнгөө шилжүүлэхдээ өөрийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн *-**-** тоот хаягтай гэртээ байж байсан. Тэгээд энэ өдрөөс хойш би У.Т-ээс юу болж байна гэж асуухад М.М холбоогүй байгаад байна, хариу өгөхгүй байна, өгөхөөрөө худлаа яриад байгаа юм шиг сонин сонин юм яриад байна гэж хэлэх болсон, тэгээд У.Т нь Цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг, /3-х хх-ийн 248-249-р тал/

- Дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн: “...Хохирогч Т.С нь өөрийн эхнэр болох Т.Ц-ийн Хаан банкны ********** дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,500,000 төгрөгийг М.О-ын эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данс руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны ********** дугаартай данс руу 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн өөрийн ах Ц.Л-ийн *********** дугаартай данснаас 1,500,000 төгрөгийг М.О-ын Хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, /4-р хх-ийн 28-30-р тал/

- хохирогч Т.С-ын мэдүүлсэн: “...Би 2018 оны 5 дугаар сард Өвөр Монголд М.О-той хамт морин циркт жүжигчнээр ажиллаж байхдаа танилцсан. Тэгээд М.О бид хоёр 2018 оны 10 дугаар сард монгол хамт ирсэн. Тэгээд тэр цагаас хойш би Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байхдаа М.О-той 2022 онд дахиж уулзсан чинь манай эхнэр ****** *******т хүний нөөцөөр ажилладаг чи үйлдвэрт ажилд орох уу гэсэн тэгэхээр нь өө ямар сайн юм бэ тэгье гэж хэлсэн чинь М.О эхний ээлжид 10 сая төгрөг өгчих гэхээр нь за гэж хэлээд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ********** тоот данс руу 3 сая төгрөг Хайр дааж яваарай М.М-ээ С-ээс гэсэн утгаар шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ********** тоот данс руу 5,5 сая төгрөгийг АТЦ.Т.С ажил урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хамаатны ах Л-ийн хаан банкны данснаас М.О-ын ********** тоот данс руу 1,5 сая төгрөг С ажил гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлсэн ингээд нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 35-р тал/

- Дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн: “...Хохирогч Э.У нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус М.М-ын  эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данс руу, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг М.Он эзэмшдэг Хаан банкны ********** дугаартай данс руу тус тус шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, /4-р хх-ийн 83-84-р тал/,

- хохирогч Э.У-ийн мэдүүлсэн: “...Би М.М гэх хүнтэй 2022 оны 06 дугаар сард танилцсан.Тухайн үед М.М өөрийгөө ****** *******ийн хүний нөөцөөр ажилладаг би нөхрөө ажилд оруулъя гэсэн чинь өө тэгэлгүй яах вэ би ажилд оруулж өгч чадна 16,000,000 төгрөг гэхээр нь надад одоо алгаа би 2 хуваагаад олж өгье гэж хэлсэн чинь тэг тэг гэсэн. Тэгэхээр нь би баярлаад нөхрийнхөө мэргэжлийн үнэмлэхийг М.М-д өгсөн. Тэгээд хэд хонгийн дараа надаас 4,000,000 төгрөг өг гэхээр нь 2022 оны 06 дугаар сарын сүүлээр төрийн банкны 130901849354,130901849355 гэсэн дансаар У гэсэн утгатай 4,000,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хаан банкны ********** тоот данс руу Ө гэсэн утгатай 3,000,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хас банкны ********** тоот данс руу У гэсэн утгаар 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.М-ын нөхөр болох М.О-н хаан банкны *********** тоот данс руу Э гэсэн утгаар 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бүх мөнгөө өгч дуусаад М.М болон М.О руу залгахад утсаа авахгүй эсвэл авахаараа өнөө маргааш оруулна гэж худал ярьсан. Тэгээд эрдэнэт зар дээр М.М болон М.О нарыг залилагч гэсэн утгатай пост орсон байхаар нь залилуулснаа мэдээд цагдаад өргөдөл гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.М нь надтай холбогдож нарийн бичиг хүүхэнд 500,000 төгрөг өгөх хэрэгтэй байна гээд манай нөхөр М.О-ын данс байгаа юм гээд ********** дугаартай дансыг надад өгөхөөр нь тухайн үед бэлэн мөнгөтэй байсан учраас нөхрийн үеэл эгч М-тэй холбогдоод данс руу мөнгө хийгээд өгөөч дараа нь танд өгчихье гэж хэлээд ********* дугаартай данснаас 500,000 төгрөгийг шилжүүлсэн, эгчээс авсан мөнгөө эргүүлээд өөрт нь өгсөн тул энэ асуудал ямар нэгэн хамаарал байхгүй. Энэ мөнгө өгч байх хугацаанд ******** дугаараас эрэгтэй хүн ярьж Баяжуулах үйлдвэрийн О дарга байна, бэлэн байж байгаарай удахгүй дуудна шүү гэж ярьдаг байсан, тэгээд М.М өөрөө байн байн залгаж мөнгөө нэхээд удахгүй бүтнэ гээд байдаг байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 89, 91-р тал/,

- М.М /РД:********/ нь 2022,2023 онд ажил эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь үнэн болно” гэх Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт/1-р хх-ийн 21 дэх талд/

-Иргэн М.М /РД:********/ нь ...нийгмийн халамжийн сангаас үйлчилгээ авдаггүй,Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 409-с доош оноотой хамрагдсан болохыг тодорхойлов” гэх Орхно аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт/1-р хх-ийн 25 дахь талд,

-  М.М /РД:********/ нь “****** *******” ТӨХК-д ажилладаггүй болно” гэх тодорхойлолт/1-р хх-ийн 33 дахь талд

,-М.О нь /РД:********/ 2022,2023 онд ажил эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь үнэн болно” гэх Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт/1-р хх-ийн 178 дахь талд/

Шүүгдэгч М.М-ын  яллагдагчаар мэдүүлсэн:..намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. М.О нь Улаанбаатар хот руу ирж очдог ажилтай байсан болохоор хаяа даа Эрдэнэт хотод ирэхээрээ банкны виза картаараа гүйлгээ хийдэг байсан. Банкны виза картыг ашиглахдаа өөрөө мөнгө хийдэг байсан эсэхийг мэдэхгүй байна, мөнгө байгаа юу гэж надаас асуухаар нь мөнгө байгаа гэж хэлээд карт аваад явдаг байсан. Эдгээр үйлдлүүдэд М.О-ын оролцоо байхгүй. Хохирогч З.Солонгын эрүүгийн 2325001920569 дугаартай хэрэгт хохирогч Г.Ц-ийн эрүүгийн 2325000000658, хохирогч Б.Т-ийн эрүүгийн 2325000000608, хохирогч Б.Э-гийн эрүүгийн 2425000000025, хохирогч М.Б-ын эрүүгийн 2425000000027, хохирогч Ц.А-ийн эрүүгийн 2425000000028, хохирогч  Т.С-ын           эрүүгийн          2425000000029, хохирогч Э.У-ийн 2425000000030 дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгаж байгаад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. М.О нь хохирогч Т.С, М.Б, Ц.А нарыг надад холбож өгсөн өөр холбож өгсөн хүн байхгүй, гэхдээ авсан мөнгөнөөс М.О өөр авсан юм байхгүй, би нийт 118,400,000 төгрөгийг бусдаас залилж авсан маргах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 154-р тал/

Шүүгдэгч М.О-ын яллагдагчаар мэдүүлсэн:.. намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие М.М-ын авсан мөнгөнөөс өөрт авсан үйлдэл нэг ч байхгүй. Түүнээс нэг ч төгрөг авч байгаагүй. Миний бие Г.Ц, М.Б, Ц.А, Т.С нарын хохирогчоор тогтоогдсон хэргүүдэд яллагдагчаар татагдсанд хүлээн зөвшөөрч байна, харин бусад уйлдлуүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь ямар нэгэн оролцоо байхгүй, М.М өөрөө миний дансыг ашигласан. М.М.Б, Ц.А, Т.С нарын үйлдэлд М.М-ыг холбож өгсөн болохоор хүлээн зөвшөөрч байгаа юм тэрнээс мөнгөнөөс нь авсан юм байхгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 146-р тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.М, хамтран амьдрагч М.О нар үгсэн тохиролцож, “****** *******” ТӨҮГ-т хүний нөөц хийдэг, өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь ****** ******* ТӨҮГ-т ажилд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдал үүсгэн ярьж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглаж,

           М.Б-ээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс  09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөг,

 Э.У-аас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөг,

 Т.С-ээс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөг,

 З.С-ээс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөг,

 Ц.А-аас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөг,

 Б.Э-ээс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөг,

 Б.Т-ээс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 03 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөг,

        Г.Ц-ээс “Ниссан мурано” маркийн **-** СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явж машинаа зарах гэж байна бензиний мөнгө өгөөч гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч Г.Ц-д нийт 5,700,000 төгрөг авч, бүлэглэн 8 удаагийн үйлдлээр 103,400,000 төгрөгийн,

         М.М нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Н.Э-ээс Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ***** худалдааны төвийн нотариатын газар зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөг авч, нийт  бусдад 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 118,400,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг, дансны хуулгууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, харилцан хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч М.М, М.О нар 2021-2023 онд хамтран амьдрахдаа, М.М нь “би ГОК-д ажилладаг ажилд оруулж өгч болно”гэж, М.О нь “би ГОК-д ажилладаг, манай эхнэр ГОК-д хүний нөөц хийдэг ажилд оруулж өгнө шүү” гэж бусдад санал болгож, “төрийн алба хаагчийн болон ****** ******* ТӨҮГ-ын анкетуудыг бөглөөд, диплом, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар гэрчлээд ****** ******* ТӨҮГ-т ажилд орохыг хүссэн өргөдлөө бичээд 2 хувь цээж зургийн хамт аваад ир” гэж баримт бүрдүүлэн авч, ажилд ороход 15,000,000 төгрөгийг надад өгнө, эхний ээлжинд урьдчилгаа... төгрөг өгөөрэй гэж, мөн иргэд хоорондын гэрээгээр халхавчлан, М.О-ын **********, ********** дугаартай данс, М.М-ын  **********, түүнийийн Төрийн банкны ************, Төрийн банкны ************, ************, ************, Хас банкны ********** зэрэг данснууд руу болон бэлнээр мөнгөнүүдийг эзэмшилдээ авч,

 бусдаас авсан мөнгөө төлөх, өдөр тутмын ахуйн хэрэглээндээ, тухайлбал, эм, хүнсний бараа, хоол, дата, хувцас, хүүхдийн хэрэглээний зүйлс худалдан авах зэргээр захиран зарцуулж байсан болох нь дансны гүйлгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүдээр тогтоогдсон ба,

- ****** ******* ТӨҮГ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 117/13 дугаартай:“...Б.Э, М.Б, Т.С, Б.Э, Л.Б нар нь ****** ******* ТӨҮГ ажилд орохоор өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй байна” гэх албан тоот, /2-р хх-н 180-р тал/

- М.М /РД:********/ нь 2022, 2023 онд ажил эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь үнэн болно” гэх Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт/1-р хх-ийн 21 дэх талд/

-Иргэн М.М /РД:********/нь...нийгмийн халамжийн сангаас үйлчилгээ авдаггүй, Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 409-с доош оноотой хамрагдсан болохыг тодорхойлов” гэх Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /1-р хх-ийн 25 дахь талд,

-М.М /РД:********/ нь “****** *******” ТӨХК-д ажилладаггүй болно” гэх тодорхойлолт/1-р хх-ийн 33 дахь талд/,

- М.О нь /РД:********/ 2022, 2023 онд ажил эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь үнэн болно” гэх Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт/1-р хх-ийн 178 дахь талд/ зэрэг нотлох баримтуудаар,

М.М, М.О нар нь, иргэдээс авсан мөнгөнүүдийг буцаан төлөх нөхцөл боломжгүй, ажил эрхэлдэггүй, тогтмол цалин хөлс орлогогүй, амьжиргааны түвшин доогуур, “****** *******” ТӨХК-д ажилладаггүй атлаа” Гок-д ажилладаг, хүний нөөц хийдэг” гэж худал хэлж олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын их хэмжээний мөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авсан байдал тогтоогдсон.

Хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан ба,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”гэж материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжийг заасан.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...ял шийтгэнэ” гэж “залилах” гэмт хэргийн шинж, үйлдлийн аргыг тодорхойлон заасан ба эдгээр аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж тогтоосон.

Шүүгдэгч М.М, М.О нар үргэлжилсэн үйлдлээр бусдын 118,400,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдлүүд нь, хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хоорондоо хамаарал бүхий нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг тодорхойлон заасан.

Шүүгдэгч нарын үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрийн шунахай сэдэлтээр өдөөгдсөн, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан ба байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгожээ.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.М бүлэглэж 9 удаагийн үйлдлээр 118,400,000 төгрөгийн, М.О бүлэглэж 8 удаагийн үйлдлээр 103,400,000 төгрөгийн хохирол учруулж, “****** *******” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч итгүүлэн, зохиомол байдал зориуд бий болгож төөрөгдүүлэн залилах гэмт хэргийг 2022 оны 5 сараас 2023 оны 8 сарын хооронд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Хохирлын хэмжээ, үйлдлийн тоо, дансны хуулгаар гарсан зарлага зэргээр амьжиргааны эх үүсвэр болгосон байдал тогтоогдсон. Н.Э-ын 3200 юань буюу 15,000,000 төгрөгийг “ажилд оруулж өгнө” гэж гэрээгээр халхавчлан авсан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар “бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай. Шүүгдэгч М.М 42,600,000 төгрөгийн хохирол төлсөн. М.О хөрөнгө шилжүүлэх замаар хохирол төлж байгаа гэх боловч шилжсэн баримт ирээгүй тул төлсөн гэж үзэх үндэслэлгүй. М.О-оос 42,600,000 төгрөг гаргуулан хохирогч З.С-д 12,500,000 төгрөг, М.Б-д 15,000,000 төгрөг, А-д 15,200,000 төгрөг олгуулах нь зүйтэй гэж ,

Хохирогч нарын өмгөөлөгч Д.О: Хохирогч Э-ийн хохирол төлөгдсөн, С-д 12,500,000 төгрөг, М.Б-д 15,000,000 төгрөг, А-д 15,200,000 төгрөг гаргуулан олгоно уу. М.О нь газар хашаа байшинг хохиролд тооцон шилжүүлэхээр гэрээ байгуулсан боловч хөрөнгө шилжээгүй байна гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С: М.М гэм буруугаа хүлээсэн. Бүх үйлдлээ хүлээн мэдүүлсэн. 3 хүний хохирлыг бүрэн төлсөн. С-д 2,600,000 төгрөг төлсөн. Амьжиргааны эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдлыг анхаарна уу, мөнгөний зарцуулалтыг анхаарна уу гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: Шүүгдэгч М.М гэм буруугаа хүлээсэн. Гэвч нотлох баримт шалгуулах хүсэлт гаргаж байгааг дэмжиж байна. Дансны үзлэгийг бүрэн хийж зарцуулалтыг тогтоох шаардлагатай. Энэ нь хэргийг зөв зүйлчлэхэд ач холбогдолтой гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М: М.О хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирогч нарт 42,600,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж,

- Иргэдийн төлөөлөгч Г.Б: Залилангийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг буруутай гэж үзэж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч М.М шүүхэд хандаж: Гэм буруугаа хүлээж байна, харамсаж байна. Намайг цагдан хоригдоод гарч ирэхэд 2 бага хүүхэд хатигандаа баригдсан, дунд хүү уулзахгүй зугтсан, хэцүү байдалтай байсан. Тэгээд би хүүхдүүдээ хараад харамсаад, энэ олон сая төгрөг хаашаа юунд зарцуулагдав гэж бодсон. Тэгээд данснуудыг нэг бүрчлэн үзсэн. Миний мэдэхгүй зарлага олон байсан. Дансны зарлагын хөдөлгөөнүүдийг шалгуулмаар байна. Хүүхдүүдийнхээ эрхийг зөрчиж ийм байдалд байлгаж байгаадаа харамсаж байна гэж,

-шүүгдэгч М.О шүүхэд хандаж: Маш их харамсаж байна, хохирогч нараас уучлал гуйж байна. Адилхан амьдрах гээд явж байгаа залуу хүмүүсийн боломжийг хулгайлж ийм муухай зүйл хийсэндээ харамсаж, гутарч байна гэжээ.

Шүүгдэгч М.М-ын “дансны зарлагын хөдөлгөөнүүдийг шалгуулах” хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн.

Хэргийн 1, 2, 3, 4 дүгээр хавтаст авагдсан, дансны зарлагын хөдөлгөөнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүдээр, хохирогч З.С-ээс авсан 15,000,000 төгрөгөөс 14 сая төгрөгийг хохирогч Н.Э-д шилжүүлсэн, хохирогч М.Б-ээс авсан 10,000,000 төгрөгийг 5 сарын 30-нд 6,354,000 төгрөгийг бусдын данс руу “У” гэж шилжүүлсэн ба бусад мөнгийг 5 сарын 30, 31, 6 сарын 01-ний өдрүүдэд “М” гэсэн утгаар жижгээр зарцуулсан,

2023.1.24-нд Ц.А-аас орж ирсэн 10,000,000 төгрөгийг 24-31-ний өдрүүдэд жижгээр “дэлгүүр, хүнсний ногоо, эмийн сан, дата, хангайн бүс, Баялаг төв, Ойгонбүрд, Дэлгэрхаан дэлгүүр, Өргөө, номадс, кофе шоп, Калм лоунж, Эрхэс, Ноён пицца...зэрэг утгатай гүйлгээнүүд хийсэн, 2 сарын 7-нд орсон 1,000,000 төгрөг, 6 сарын 19-ний 200,000 төгрөгийг мөн дээрхитэй адил утгаар жижгээр гүйлгээ хийсэн,

хохирогч Б.Э-гийн найз Т-ээс 2023.3.13-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгөөс тэр өдрөө ”хүү” гэсэн утгаар 2 удаа 500,000 төгрөг, 13-аас 17-ны өдрүүдэд “дэлгүүр, хүнсний ногоо, эмийн сан, дата, Хангайн бүс, Баялаг төв, Ойгонбүрд, Дэлгэрхаан гэх мэт утгаар жижгээр зарцуулсан,

2023.2.18-нд Т-ээс шилжүүлсэн 3,000,000 төгрөгөөс тэр өдөр нь 600,000 төгрөгийг “Од торго” гэх утгаар, 18-аас 24-ний өдрүүдэд “Хүлэг худалдаа, эмийн сан, хүнсний ногоо, Ойгонбүрд, Дэлгэрхаан дэлгүүр, дата, сод монгол, шунхлай гэх зэрэг утгаар жижгээр зарцуулсан,

хохирогч Т.С-ын эхнэр Н.Ц-ийн 2022.7.06-ны өдөр шилжүүлсэн 5,500,000 төгрөгөөс тэр өдөр нь “машин” гэсэн утгаар 4,700,000 төгрөг, ”эрдэнэт” гэсэн утгаар 37,000 төгрөг, ”эрдэнэт гүүпэр түлхүүр” гэсэн утгаар 350,000 төгрөг шилжүүлж, бусад мөнгийг дата гэсэн утгаар зарцуулсан, 2022.7.09-нд орж ирсэн 1,500,000 төгрөгийг 9,10-ны өдрүүдэд жижгээр зарцуулсан,

хохирогч Э.У-ийн 2022.8.05-нд М.М-ын  ********** тоот дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг тухайн өдөр нь “ажил” гэсэн утгаар шилжүүлсэн, 8 сарын 10-нд шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг тухайн өдөр нь  “М” гэсэн утгаар шилжүүлсэн, 2023.1.08-нд М.О-ын ********** тоот дансаар шилжүүлсэн 500,000 төгрөгийг 8,9-ний өдрүүдэд жижгээр зарцуулсан байдал тогтоогдсон. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг богино хугацааны дотор амьжиргаандаа зарцуулах, бусдад өр төлөх байдлаар зарцуулж дуусгадаг байсан байдал тогтоогдож байх тул шүүгдэгч М.М-ын “дансны зарлагын хөдөлгөөнүүдийг шалгуулах” хүсэлт, түүний өмгөөлөгчийн “хэргийн бодит байдал тогтоогдоогүй” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн.

Анхан шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийн талаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа,...Л.Б, Н.Э нарыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч хэрхэн шйидвэрлэсэн нь тодорхойгүй байна...” гэж заасан. Үүний дагуу 2024.6.07-ны өдөр прокурор 61 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргаж, “...М.М-ыг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.Э-ыг “****** ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хуурч, Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ***** худалдааны төвийн нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөг  авсан...гэх зэрэг нийт 9 удаагийн үйлдлээр нийт 118,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон....”гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

      Шүүгдэгч М.М, М.О нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож,

       Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,   

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.        

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа,

6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулахдаа,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараахь байдлаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлж...болно” гэж заасныг баримтлан, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулсан.

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: М.М-д 6 жил 5 сарын хугацаагаар, М.О-д 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,

-хохирогчийн өмгөөлөгч: шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээдэггүй. Хохирогч нар 2 үл хөдлөх хөрөнгө авлаа, хэзээ хохирол бодитойгоор барагдах бол гэж бодож байна гэж,

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С: шүүгдэгч М.М гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн, асрамжид нь 2 настай 2 ихэр хүүхэд,13-14 насны 2 хүүхэд, 70-72 настай******* нар нь байдаг амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулна уу гэж,

       -Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М: шүүгдэгч М.О гэм буруугаа хүлээсэн, хохирлыг хашаа байшин газраа өгч нөхөн төлсөн. Асрамжид нь 10 настай хүү, өндөр настай нь байдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт 103,400,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч М.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сум *-р баг **** ** гудамж **** тоот 541 м кв гэр бүлийн хэрэгцээний газар, уг газар дээрх 76.1мкв хувийн сууц зэргийг хохирогч Б.Т, Т.С, Б.Э нарын өмчлөлд 40,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, хохирогч З.С-д 2,600,000 төгрөг бэлнээр төлсөн,

шүүгдэгч М.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сум **-р баг ******* * гудамж ** тоот 798м кв гэр бүлийн хэрэгцээний газар, уг газар дээрх 51м кв хувийн сууц зэргийг хохирогч З.С, Ц.А, М.Б нарын өмчлөлд 36,600,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, бэлнээр Ц.А-д 3,000,000 төгрөг, М.Б-д 2,800,000 төгрөг, З.С-д 200,000 төгрөг өгсөн баримтууд хэрэгт авагдсан тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Шүүгдэгч М.М-ын асрамжид байгаа бага насны хүүхдүүд болох А.М, М.М, М.А, М.А нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е ургийн овогт М-ын М, Б ургийн овогт М-ын О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,1.4-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,1.4-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, М.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан Орхон аймаг Баян-Өндөр сум болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч М.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ын цагдан хоригдсон 178 хоногийг, М.М-ын цагдан хоригдсон 131 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 71 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.М-ын асрамжид байгаа 10 настай А.М /РД:********/, 14 настай М.М /РД:********/, 2 настай М.А /РД:********/, 2 настай М.А /РД:********/ нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.А

                                                                                       ШҮҮГЧИД                            Э.Э

                                                                                                                                    Б.Д