| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2033000000065 |
| Дугаар | 2021/ДШМ/08 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ДШМ/08
Н.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид:
Прокурор Т.Дэлгэрсайхан /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяа /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2020/0047/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, *** настай, ***эгтэй, ***** боловсролтой, малчин, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ********оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй ******* овгийн *******ийн ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр” гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*******, Н.******* нартай маргалдаж улмаар Н.*******н биед халдаж тархи доргилт, хамар ясны хугарал, 7 сартай жирэмсэн хугацаанаасаа өмнө төрөхийг завдаж буй байдал, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Н.*******д холбогдох хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 51 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч ******* овогт *******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.******* нь хохирогчид эмчилгэний зардалд 288.410 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Н.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжпүүлсүгэй...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзснийг би хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч надад 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосоныг дор дурьдсан нөхцөл байдлын улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон тохиолдолд манай суманд хийлгэх ажил байхгүйгээс хүндрэл учирдаг. Өмнө нь би 2019 онд тус шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлээд Баруунбүрэн сумандаа ялаа биелүүлсэн юм Энэ хугацаанд сумаас өдөр тутамд хийх ажил гаргаж өгөхгүй хүлээлгэх, хугацаа алдах зэрэг хүндрэл гарч байсан. Энэ жил Ковид 19 өвчин гарсантай холбоотой онцгой дэглэм тогтоосон учир улам бүр хүндрэлтэй болно гэж үзэж байна.
2.Хөтөлд ажиллаж болох хэдий ч онцгой дэглэм тогтоосонтой холбоотой айл гэртээ хүн суулгахгүй, зочид буудал ч ажиллахгүй, өдөр бүр өөр сумаас ирж очоод байх боломжгүй байгаа нь уг ялыг биелүүлэх боломжгүй байдал хүрч эцэст нь би хохироход хүрэх тул надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй болно гэж үзэж гомдолтой байна.
Иймд уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж миний шүд рүү цохиж гэмтэл учруулсан үйлдлийг шалган тогтоолгохоор давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу..” гэжээ.
Хохирогч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Н.******* миний биед хохирол учруулсан гэмтэл нь одоо хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа. Шөнө унтахад битүүрч, хатуу цусан бүрхүүл гардаг явж үзүүлэх боломж бүрдэхгүй байна. Яагаад гэвэл “Ковид-19” хөл хорионы үе таарсан мөн миний бие жирэмсэн төрөх хугацаа ойртсон. Миний бие нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрөх учраас нялх, нярай хүүхэдтэй учир дуудсан цагт өөрийн биеэр очиж чадахгүй болно. ******* овогтой гэрч болох Ц.*******ын мэдүүлэг хангалтгүй, Н.******* нь Ш.*******г заамдаж, зандарч байсныг Н.******* миний бие салгах гэж очиж нүүрэн тус газраа түлхснийг Ц.******* нь цохисон болгож байгаа нь шударга бус байна. Анхан шатны шүүхэд хутга барьж “ална” гэж заналхийлж айлган сүрдүүлснийг дурьдахгүй байсан.
-Бид явах гээд машиндаа суух гэж байтал араас нь ална гэж хутга барьж гарч ирснийг Н. дүү болох Н.******* хутгыг нь булаагаад авсан юм. Иймд Н.*******, Н. бэр дүү болох Ш. нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг өгөхийг хүсэж байна. Н. үүдэн шүд унасан гэж биднийг гүтгэж байгаа учраас үнэн мөнийг шийдэж өгөхийг хүсэж байна. Н.******* нь давж заалдаж байгаа бол бид өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Энэ хүний үйлдлийг санаатайгаар гэж үзэж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Н. давж заалдах шатны гомдлыг дэмжиж оролцож байна. Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ял нь орон нутагт биелүүлэхэд хүндрэлтэй байдаг талаар гомдолдоо дурдсан байна. ... Мөн энэ гэмт үйлдэл нь харилцан зодолдсон шүүгдэгч Н. биед ч гэмтэл учирсан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэг мөр шалгуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн байдал нотлогдон тогтоогдсон бөгөөд Анхан шатны шүүх зөв зүйтэй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ... Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №2020/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг төлж арилгасан байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан.
...Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлахдаа “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу эрүүгийн ******* дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Н. Н.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон байна. Шүүгдэгч Н.******* нь өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгуулж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болно. Иймд Н.*******ас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №2020/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнийг нийгэмд тустай ажил хийлгэж ялыг эдлүүлэхээр, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн давж заалдсан гомдлын дагуу Н.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр” гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*******, Н.******* нартай маргалдаж улмаар Н.*******н биед халдаж тархи доргилт, хамар ясны хугарал, 7 сартай жирэмсэн хугацаанаасаа өмнө төрөхийг завдаж буй байдал, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллаганы явцад хуулийн дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар нотлогджээ.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч Н. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.
Харин шүүгдэгч Н. “..Мөн тухайн хэрэг гарах үед миний урд үүдэн шүд унаж, миний биед гэмтэл учирсан юм. Миний биед гэмтэл учирсныг хэсгийн төлөөлөгч мэдсэн бөгөөд намайг шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуул, шинжээч томилсон тогтоол хийж өгнө гэхэд нь би өөрөө Ш.*******, Н.Аптай нарт гомдолгүй, худ ураг улсууд юм чинь тэднийг яллагдагчаар татаад хэрэггүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, намайг хохирогчоор тогтоох шаардлагагүй гэж хүссэний дагуу энэ асуудлыг шалгаагүй юм. Миний шүд рүү цохиж үүдэн шүд унасны улмаас цус гарсан учир Ш.*******гийн дээл цус болсон гэж үзэж байна. Миний хувьд Ш.*******г хүнтэй зөв мэндэлсэнгүй гэж хэрүүл маргаан гаргасан, тэдний хэлж мэдүүлсэнчлэн Н.*******г цохисон буруутай хэдий ч намайг эхэлж Н.******* цохисон нь гэрч Ц.*******ын мэдүүлэгээр нотлогдож байгаа болохоор бүх бурууг би хүлээгээд тэд хохирогч болж үлдэж байгаа нь шудрага бус юм байна гэдгийг би шүүх хурлын явцад маш сайн ойлгосон. Ийм болохоор би намайг цохиж гэмтээсэн энэ үйлдлийг нь шалгуулах хүсэлтэй байна. Мөн миний шүд унаж цус гарсан нь гэрч Ш.*******, хохирогч Н.******* нарын мэдүүлгээр нотлон тогтоогдож байна. Иймд уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж миний шүд рүү цохиж гэмтэл учруулсан үйлдлийг шалган тогтоолгохоор давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу...” гэх заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч Ш.*******, хохирогч Н.******* нар нь шүүгдэгчийг зодож үүдэн шүдийг хугалсан үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...үүдэн нэг шүд унасан гэхдээ яг тухайн үед болсон үйл баримтыг санахгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэж татгалзсан байдлаар мэдүүлсэн, гэрч Ц.*******ын мэдүүлгээр хохирогч Ш.******* шүүгдэгчийг цохиж шүдийг нь хугалсан талаар мэдүүлээгүй байх тул энэ хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй юм.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн давж заалдсан гомдол, хохирогчийн гаргасан тайлбар болон Монгол улсад ковид-19 өвчин дотооддоо тархсаны улмаас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор шүүгдэгч Н.******* төв суурин газраас алслагдсан суманд оршин суудаг, тухайн суманд нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх нь хязгаарлагдмал байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүгдэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. Үүнд:
2 дугаар заалтыг:
“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,
3 дугаар заалтыг:
“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөн найруулсугай.
2.Шүүгдэгч Н.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ