Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74

 

                                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,

улсын яллагч Б.Бүжинлхам,

өсвөр насны шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... ...холбогдох эрүүгийн 2517000000069 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ...сурдаг, ам бүл ..., ... нарын хамт ... аймгийн ... сумын ... баг, ... байрны ...тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, ...овогт ... ... /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө 01 цагийн үед ...аймаг, ...сум, ... баг, .. тоотод хохирогч ...машин дотроос ориллоо гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаас түүний уруул орчимд цохиж, эрүүл мэндэд нь үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний гадна булчингийн хугарал, 2 дугаар шүдний буйланд цус хуралт, уруул, эрүү, баруун тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч ... үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 80 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

3. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед найз охин ... хамт ...сумын ...дугаар баг, .. тоот гэртээ харьсан. Шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байтал хаалга хүн цохисон. Тэгэхээр нь хэн бэ гэхэд “... байна, ахаа хаалгаа онгойлгоорой” гээд онгойлгоход ... нь “Нөгөө хашхираад байсан хүмүүс чинь хаана байна, пизда минь” гээд үгийн зөрүүгүй миний уруул орчим хэсэгт ... нь гараараа 3 удаа цохиж, миний баруун талын дээд уруул сэтэрч, үүдэн 1 шүд хугарч амнаас цус гараад тогтохгүй байсан. ...Тухайн үед ...ын амнаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...Эмчилгээний зардалд 1,400,000 төгрөг ...аас авсан. Надад одоо гомдол, санал бахйгүй. Цаашид шүд хийлгүүлсэн зардлаа иргэний шүүхээр нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15, 17 хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай гэрийн хаалгыг 01 цаг 30 минутын үед хүн цохисон. Тэгээд ... гэрийн хаалга онгойлгоод ...ын хамт миний унтаж байсан том өрөөнд орж ирээд ... “нөгөө хашхираад байсан хүмүүс чинь хаана байна” гэж орилж байгаад ... нь гараараа ... уруул орчим 3 удаа цохиж, ... амнаас нь цус гараад тогтохгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

5. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Төрсөн дүү ... холбогдож “... гэх хүүхэд манай гэрт орж ирээд ...зодчихлоо, та гялс хүрээд ирээрэй” гээл уйлаад ярихаар нь очиход тус байрны гадаа ... гэх хүүхэд, ..., ... нар байсан. ... уруул сэтэрч цус гарсан, 1 шүд нь унасан байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

6. Насанд хүрээгүй гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “... хаалга цохиж дотогш ороод ...тай маргалдаж “Сая орилоод байсан хүмүүс чинь хаана байна, одоо үзье” гэж хэлж байгаад ... нь ... уруул орчимд гараараа 1 удаа цохиж, түүний амнаас цус гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

7. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэрийн хаалгыг ... онгойлгоод ... нь ...тай маргалдаж “Сая орилоод байсан хүмүүс чинь хаана байна, одоо үзье” гээд ... ... уруул орчимд 1-2 удаа цохиж түүний амнаас цус гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

8. Насанд хүрээгүй гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/

9. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “... нь эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч, үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 301,462 төгрөгийг зарцуулсан байна. Тус зарцуулсан төлбөрийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/

10. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 7147 дугаартай дүгнэлтэнд: Ж.... биед үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний гадна булангийн хугарал, 2 дугаар шүдний буйланд цус хуралт, уруул, эрүү, баруун тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2-оос доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ц.Бадрал гэжээ. /х.х-ийн 38-39 хуудас/,

11. хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас тоолсон баримт /х.х-ийн 5-10, 42 хуудас/

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 50 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ...ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ... нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Прокуророос шүүгдэгч ... гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгч ... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ... 1 400 000 төгрөг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч ...ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв. Эрүүл мэндийн даатгалын газраас шүүгдэгч ...аар нэхэмжилсэн 301 462 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ...ыг хүлээн зөвшөөрсөн ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ...т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:                                         

1. Шүүгдэгч ...овогт ... ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ...т ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч ...т хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ...т хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ...нь үүдэн шүдний эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...аас 301 462 /гурван зуун нэг мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ