Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0027

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “Т**** Ц*****” ХХК,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*****,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Б.Б*****,

            Хариуцагч: *******,*******ын улсын ахлах байцаагч С.Г******Ц*******,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х******, Б.М***** нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, өмгөөлөгч Б.Б********, хариуцагч С.Г****Ц****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Т***** Ц*****” ХХК нь *******,*******ын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Шударга өрсөлдөөн*******ын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан бөгөөд шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. “Т******* Ц******” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн МБМ20225/28 дугаартай “Ц******* худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу дотоодын Ц***** үйлдвэрлэгч “М***** Б**** М****” ХХК-ийн Ц******ийг жижиглэнгээр худалдан борлуулдаг аж ахуй нэгж юм.

3. Маргаан бүхий акт болох Шударга өрсөлдөөн*******ын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “Т**** Ц*****” ХХК-ийг Ц******ийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

4. Уг шийтгэлийн хуудсыг “Т****** Ц*******” ХХК-д *******,*******ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/******* тоот албан бичгээр мэдэгдсэн.

5. Гомдол гаргагч “Т****** Ц*******” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2022/7963 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг тогтоох тухай” захирамжаар буцааж, гомдол гаргагч нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

6. Гомдол гаргагч “Т******Ц******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай "Т****** Ц******” ХХК нь барилгын материалын худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд манай компанид *******,*******ын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэх хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан.

6.1. Ингэхдээ биднийг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан. Гэвч хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийн "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн зохицуулалтын урьдач нөхцөл болох Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:" гээд 12.1.10-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэсэн нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагатай.

6.2. Аливаа зөрчилд хохирогч тогтоогдож хохирлыг тооцон гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Гэтэл *******, хэрэглэгчийн Төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй, Ц*****ийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй юм.

6.3. Учир нь, “Т****** Ц*****” ХХК нь Ц*****ийн үйлдвэрлэгч биш бөгөөд зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх угаас боломжгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж юм. Манай компани нь Ц***** хүлээн авах, ачиж буулгах зардал, тээврийн зардал, ажиллах хүч, түлш шатахууны зардал, олох боломжтой ашиг зэргийг тооцон үзсэний үндсэн Ц******ийн үнийг тогтоож борлуулсан нь хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ингэж төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар ийм зорилгоор хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй.

6.4. Иймд **************ын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах", мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэснийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу Цийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, Цийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

7.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд Цийн хомсдол үүсэж, Цийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд УБТЗ Х****Н****Н****-ийн АБТЭМА-44-д Ц хүлээн авсан “М**** Б *****М****” ХХК, “М****** Ц*****” ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд Цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан. Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.

7.2. Үүнд:

1. "Гурвалжин", "44”, Баянзүрх дүүрэгт байрлах “Цайз", 100 айл зэрэг зах, худалдааны төвүүдэд “М***** Ц****" ХХК, "М*** Б**** М*****” ХХК-ийн Цийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн;

2. Дотоодын Ц үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 12-ний өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан Ц******ийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Цийн үнэд өөрчлөлт оруулаагүй;

3. Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг "М***** Б***** М*****” ХХК, "М**** Ц****" ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг Цийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, "М**** Б**** М*****” ХХК-ийн хувьд УБТЗ Х****Н****Н****-тай Ц вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл

хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан 44 зах дахь Цийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Цийн нийлүүлэлт эрс багассан;

4. Зах, худалдааны төвүүдэд Ц******ийн хомсдол үүсэж, Ц****ийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “М**** Б**** М****” ХХК-ийн гэрээт борлуулагч "Т**** Ц****” ХХК нь УБТЗ Х****Н***Н****-ийн АБТЭМА-44-д 198 тн Ц хүлээн авсан.

5. "Т***** Ц****” ХХК нь “М*** Б*** М***” ХХК-иас 1 тн Цийг 275,500 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон.

6. Дотоодын Ц*** үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс Цийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад «Т**** Ц*****” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад Ц****ийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 1 тн тутамд 310,000-348,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан Ц****ийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 1 тн тутамд 400,000- 480,000 төгрөгөөр болгон Ц*****ийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ц*****ийн Хаан банкны *******, Ю.Ш******гийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

7.3. Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар "Т**** Ц*****” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “Т ****Ц*****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “Т***** Ц*****” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч улсын ахлах байгцаагч нь *******,*******ын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаар удирдамжийн дагуу Цийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, Ц****ийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийгээд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор нэр бүхий 15 аж нэгжийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг нээсэн, үүнд гомдол гаргагч “Т**** Ц****” ХХК багтжээ. 

3. Улмаар хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “Т**** Ц****” ХХК-ийг Ц****ийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.   

4. Гомдол гаргагч “Т***** Ц*****” ХХК нь “Шударга өрсөлдөөн*******ын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргаж үндэслэлээ “...хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй, Ц****ийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн зохицуулалтад хамааралгүй, ...“Т***** Ц****” ХХК нь Ц****ийн үйлдвэрлэгч биш бөгөөд зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх угаас боломжгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж юм. Манай компани нь Ц**** хүлээн авах, ачиж буулгах зардал, тээврийн зардал, ажиллах хүч, түлш шатахууны зардал, олох боломжтой ашиг зэргийг тооцон үзсэний үндсэн Ц****ийн үнийг тогтоож борлуулсан нь хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй, ...Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ингэж төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар ийм зорилгоор хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй...” гэж тайлбарлан маргасан.

5. Хариуцагчаас “...Дотоодын Ц***** үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс Цийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад “Т**** Ц*****” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад Ц*****ийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 1 тн тутамд 310,000-348,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан Ц****ийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 1 тн тутамд 400,000- 480,000 төгрөгөөр болгон Ц****ийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ц******ийн Хаан банкны *******, Ю.Ш*****гийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон...” гэж маргасан.

6. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчих зөрчлүүдийг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 4-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: ...4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,  Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ...12.1.10.хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ.  

7. Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан *******, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ: ...6.1.2.бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ...7.1.2.бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” гэж тус тус зааснаар тухайн аж ахуй эрхлэгч нь зах зээлд зүй ёсны монополь байдалтай, эсхүл давамгай байдалтай тохиолдолд *******,*******аас бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хянахаар хуулиар зохицуулсан байна.

8. Уг маргааны тохиолдолд “Т**** Ц*****” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн МБМ20225/28 дугаартай “Ц*** худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу дотоодын Ц*** үйлдвэрлэгч “М**** Б**** М****” ХХК-ийн Ц*****ийг жижиглэнгээр худалдан борлуулдаг аж ахуй нэгж бөгөөд зүй ёсны монополь байдалтай эсхүл давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш юм.

9. Зах зээлд худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах үйл явц нь уг зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээс хамаарах зарчимтай. Иймд жижиглэнгээр Ц*** худалдан борлуулдаг гомдол гаргагч компани нь өөрсдийн зардал, ашгаа тооцоолон үнэ тогтоож, Ц**** худалдан борлуулсныг хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчилд хамааруулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

10. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан. 

11. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй.

12. Гэтэл хариуцагчийн дээрх шийтгэлийн хуудсаар зөрчил гэж тогтоосон ажиллагаагаар гомдол гаргагч хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны ямар арга хэрэглэсэн, түүний үр дүнд хууль бус хэдий хэмжээний орлого олсон, учруулсан хохирол болон хохирол учирсан нөхөн төлбөрийг тогтоогоогүй, зөвхөн тухайн аж ахуй нэгжийн гүйцэтгэх захирал болон түүний гэр бүлийн гишүүний дансны хуулгад хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдогчийн мэдүүлгээр үнээ нэмж худалдан борлуулсан нь нотлогдсон гэх тайлбарыг өгч байгаа нь хуульд нийцээгүй, зөрчлийг хуульд зааснаар шалгаж тогтоосон гэж үзэхээргүй байна.

13. Түүнчлэн хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Ц*****ийн үнийн өсөлтөд хийсэн хяналт шалгалтын танилцуулга”, түүний хүснэгт 10 /хэргийн 39-40 хуудас/, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээс  үзэхэд *******,*******ын ажлын хэсэг “Гурвалжин” зах, “Цайз” зах, “44” зах, 100 айл зах зэрэгт хяналт шалгалт хийж, эдгээр захуудад бүгдэд нь Цийн үнэ нэмэгдсэн талаар танилцуулгадаа дурдсан атлаа хариуцагч нь зөвхөн “44” зах дээр Ц худалдан борлуулдаг нэр бүхий 15 аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээж, түүнээс 6 аж ахуй нэгжид шийтгэл оногдуулсан. Ингэхдээ эдгээр аж ахуйн нэгж Цийн үнийг нэмснээс шалтгаалан бусад захуудад үнэ нэмэгдсэн талаар шалтгаант холбоог тогтоосон нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй хэрнээ зөвхөн эдгээр 6 аж ахуйн нэгж нь үнээ үндэслэлгүйгээр нэмснээс шалтгаалан зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

14. Дээрх үндэслэлүүдээр “Т**** Ц*****” ХХК-ийн Цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байх тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасныг баримтлан “Т Ц” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, *******,*******ын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, гомдол гаргагч “Т**** Ц****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.БОЛОРЧИМЭГ