| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1438/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1636 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1636
2025 06 23 2025/ШЦТ/1636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ /Баянгол дүүргийн хяналтын прокурор/,
шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогтой Г-ын Э-д холбогдох эрүүгийн 2405039130506 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ** дүүргийн ** дугаар хорооны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
** овогтой Г-ын Э (РД:*************************).
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Э нь “...** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн 5 давхарт байрлах “Соло” гэх нэртэй роллер тоглоомын газрын локерт байсан Ө.С-ийн эзэмшлийн Айфоне 13 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн 5 давхарт байрлах “Соло” гэх нэртэй роллер тоглоомын газрын локерт байсан Ц.Т-ийн эзэмшлийн Күй 92 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, И март худалдааны төвийн 5 давхарт байрлах “Соло” тоглоомын төвийн тээш хадгалах хайрцгаас насан хүрээгүй хохирогч С.С-ын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас түүнд 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ** овогтой Г-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720/долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
4. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 1,425,000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга /-н төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.С-д, 220,000 /хоёр зуун хорин мянга/-н төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ц.Т-т, 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.С-т тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эрүүгийн 2405039130506 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Г.Э-ийн Хаан банкны 5039484253 дугаартай дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 188 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ