Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2021/00423

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2021/00423

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.*******ийн нэхэмжлэлтэй, Г.Бат-Эрдэнэд холбогдох Гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, ******* суманд 1990 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны 5 дугаар байрны 2 тоотод оршин суух, Бугант Оюу ХХК-ний Хишиг дэлгэрэх цайны газарт зөөгч ажилтай

******* овгийн *******ийн *******

регистрийн дугаар:ББ- 90080302

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие нь 2008 онд ******* овогтой Бат-Эрдэнэтэй танилцан улмаар 2010 онд 0164093 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 02-нд Бат-Эрдэнийн ******* төрсөн.Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон 2019 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд байгаа.Бид одоо тус тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтийг минь цуцлаж, охин Б.*******г миний асрамжинд үлдээж эцэг Г.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ...гэжээ.

 

Нэхэмжлэгч: Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие анх 2010 онд Г.Бат-Эрдэнэтэй гэр бүл болоод 2012 онд охин ******* төрсөн. Бид хоёр хамт амьдарч байх хугацаанд Г.Бат-Эрдэнэ нь архи уудаг байсан. Энэ байдлаас нь болоод бид хоёр 2019 оны 05 ;euggj сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Түүнээс хойш хоорондоо ярилцаад эвлэрэх гэж олон удаа хичээсэн боловч эвлэрч чадаагүй.Иймд бид хоорондоо эвлэрэх боломжгүй гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.Одоо охин маань надтай хамт амьдардаг. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охинд маань хуулийн дагуу тэтгэвэр тогтоож өгнө үү!... гэв.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ерөө суманд 1986 онд төрсөн, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны Төвийн 1-74 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй

Харнууд овгийн *******ийн Бат-Эрдэнэ /регистрийн дугаар МТ-86122511/ 2021 оны 08 дугаар сарын 23-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие Д.*******тэй 2008 оны намар танилцаад түрээсийн байранд хамт амьдарч байгаад 2010 онд тусдаа гарсан. Энэ хугацаанд охин ******* 2012 онд төрсөн. ******* нь миний төрсөн охин үүүнд маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө... Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2019 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Хамт амьдарч байх хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас таарч тохирохгүй хэрүүл маргаан үүсдэг байсан. Эвлэрээд сайхан амьдарч чадахгүй учраас хэн хэндээ төвөг болмооргүй байна. Миний бие өнгөрсөн 2 жилийн хугацаанд охиндоо ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Охиноо ээжийнх асрамжинд үлдээнэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь Г.Бат-Эрдэнэд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь 2008 онд танилцан, улмаар 2010 онд гэрлэлтээ батлуулан гэр бүлж болж, энэ хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 02-нд охин Б.******* төрсөн, мөн зохигчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оноос тус тусдаа амьдарч байгаа, тусдаа амьдрах хугацаанд охин Б.******* эхийн асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Д.*******, Г.Бат-Эрдэнэ нарын гэр бүл болсныг 2012 оны 07 дугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 10 дугаарт бүртгэж, №0164093 дугаартай олгосон Гэрлэлтийн баталгааны хуулбар, охин Б.*******гийн №0000789018 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, нэхэмжлэгч Д.******* нь охин Б.*******гийн хамт амьдарч талаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Захирагчийн албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ...******* овогтой ******* /ББ-90080302/ ам бүл 2. Охин Бат-Эрдэнэ овогтой *******гийн хамт... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Д.*******, Г.Бат-Эрдэнэ нар нь гэрлэлт цуцлуулах асуудлаар 2021 оны 08 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.

Хариуцагч Г.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Миний бие Д.*******тэй 2008 оны намар танилцаад түрээсийн байранд хамт амьдарч байгаад 2010 онд тусдаа гарсан. Энэ хугацаанд охин ******* 2012 онд төрсөн. ******* нь миний төрсөн охин үүүнд маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө... Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна... Охиноо ээжийнх асрамжинд үлдээнэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй...гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин Б.*******г эхийн асрамжинд хэвээр үлдээж, хуулинд зааснаар эцэг Г.Бат-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны бага насны охин Б.*******г хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчидод анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж төсвийн орлого болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овгийн *******ийн *******, Харнууд овгийн *******ийн Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны охин Б.*******г эх Д.*******ийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 02-нд төрсөн охин Б.*******г 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг *******ийн Бат-Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдусгай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

 

6.Зохигчдын хооронд эд хөрөнгөийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даргад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Бат-Эрдэнээс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34.416 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дугуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ