Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2021/00424

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2021/00424

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүххуралдаанаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1982 онд төрсөн, дээд боловсролтой, ургамал хамгаалалын шинжээч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 24 дүгээр байрны 13 тоотод оршин суух хаятай, Хилийн мэргэжлийн хяналтын албанд байцаагч ажилтай

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар:ЧА- 82060666

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие 2016 онд Д.*******тэй танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2017 оны 02 дугаар сарын 19-нд охин Б.*******төрсөн. Д.*******гийн хүсэлтээр гэрлэлтээ батлуулаагүй, өөрийн гэсэн орон байргүй, түрээсийн байранд амьдарч байгаа.Тэрээр Улаанбаатар хотод ажиллаж надаас салах хүсэлтэй байгаа.Одоо охин маань 4 настай.Би Хилийн мэрэгжилийн хяналтын албанд улсын байцаагч ажилтай, охин маань цэцэрлэгт орж байгаа тул Д.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч: Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би хариуцагч Д.*******тэй 2016 оноос хамтран амьдарч байгаад 2017 онд охин *******төрсөн.Одоо охин минь 4 настай, бид хоёр гэр бүлийн маргаантай байсан учраас хоёр тийш болсон.Би гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо ааваар нь *******гийн. *******гэж овоглон гэрчилгээг нь авсан.Одоо тусдаа амьдарч байгаа тул охиндоо тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтын богино,1-215 тоотод оршин суух гэх

Хөх тайж овгийн Даваахүүгийн ******* /регистрийн дугаар ЦЗ-70090312/ шүүхэд гаргасан тайлбартаа:

...Ц.*******гийн Д.******* надад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.Ц.*******тай миний бие 2016 онд танилцан 2017 оноос эхлэн хамтран амьдарсан.2017 онд охин *******төрсөн. Бид хувийн таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарч байгаа.Охин Хүслэнг ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Охин Б.*******миний төрсөн хүүхэд мөн, Тэтгэлэг төлөхөд маргаж,татгалзахгүй. Шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй...гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь Д.*******д холбогдуулан Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь 2016 онд танилцан хамтран амьдарч байх хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 19-нд охин Б.*******төрсөн, зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан охин Б.Хүслэнг эцэг Д.*******гээр овоглон авсан №4301000082 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Д.******* шүүхэд ...2017 онд охин *******төрсөн...Охин Хүслэнг ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Охин Б.*******миний төрсөн хүүхэд мөн. Тэтгэлэг төлөхөд маргаж, татгалзахгүй...гэх тайлбар гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, бага насны охин Б.Хүслэнг эх Ц.*******гийн асрамжинд хэвээр үлдээж, эцэг Д.*******гээс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг,эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны бага насны охин Б.Хүслэнг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх...тэтгэлэг...шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж тус тус нөхөн гаргуулж төсвийн орлого болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагч Д.*******гийн ...шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэх хүсэлтийг үндслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг нотлох баримтын хүрээнд шийдсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны охин Б.Хүслэнг эх Ц.*******гийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 19-нд төрсөн охин Б.Хүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Даваахүүгийн *******гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжинй тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар Ц.******* нь улсын тэмдэгтийн хуааамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.*******гээс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34.416 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн тсулах Г.Уянгад даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дугуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ