Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-н Цэд холбогдох эрүүгийн 2527000000095 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, """"""""""""""""" өдөр """"""""""""""""суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт, """""""""""""""багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """"" регистрийн дугаартай, Ш овогт Д-н Ц.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэв.

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12 дугаар сараас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэст ажиллаж байна. Одоо нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн эргүүлийн цагдаа ажилтай. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хархорин сумын нутаг дэвсгэрт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд """"""""""" улсын дугаартай приус-20 /Рrius-20/ маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Д овогтой Ц гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт; регистрийн дугаарыг нь шалгахад 2024 оны 10 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтуурал шалгах драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 2.13%-тай гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч    Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед """""" Ш гэх газар Р гэх мал малладаг хөдөөний айлд очиж үрээ хөнгөлсөн. Ц гуай 11 цагийн үед Р-нд ирж үрээ хөнгөлж байсан хүмүүстэй хамт 1 шил архи хувааж уусан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

""""""""""цагдаагийн хэлтсийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""" регистрийн дугаартай Д овогтой Ц 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдөр ...согтууруулах ундаа ...багажаар шалгахад 2.13% согтолттой...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1517 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогч Д-н Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Ц нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"" улсын дугаартай “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

хэрэгт авагдсан Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12 дугаар сараас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэст ажиллаж байна. Одоо нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн эргүүлийн цагдаа ажилтай. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр """"""""""" нутаг дэвсгэрт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд """"""""""" улсын дугаартай приус-20 /Рrius-20/ маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Д овогтой Ц гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт; регистрийн дугаарыг нь шалгахад 2024 оны 10 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтуурал шалгах драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 2.13%-тай гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, гэрч Х.Дгийн “2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед """""" Ш гэх газар Р гэх мал малладаг хөдөөний айлд очиж үрээ хөнгөлсөн. Ц гуай 11 цагийн үед Р-нд ирж үрээ хөнгөлж байсан хүмүүстэй хамт 1 шил архи хувааж уусан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, """""""""""""""""""" хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""" регистрийн дугаартай Д овогтой Ц 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдөр ...согтууруулах ундаа ...багажаар шалгахад 2.13% согтолттой...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, """""""""""""""""" шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1517 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогч Д-н Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч Д.Ц нь """"""""""""""" сумын нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"" улсын дугаартай “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Цийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс шалгаж тогтооход түүний амьсгал дахь спиртийн агууламж 2,13 промиль (%) байсан нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Д.Цийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

            Шүүхээс шүүгдэгч Д.Цийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"" улсын дугаартай “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би шүүгдэгч Д.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Д.Ц-д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Цагдан хоригдсон хоноггүй. Түүнд Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ш овогт Д-н Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Д.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.

Дөрөв: Бусад асуудлаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт Д-н Цийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1.  Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА