| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2021/00407/И |
| Дугаар | 148/ШШ2021/00425 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 148/ШШ2021/00425
| 2021 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 148/ШШ2021/00425 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.*******ын нэхэмжлэлтэй, Ж.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулах-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд 1988 онд төрсөн, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 хэсэг, 10 давхарын 6 дугаар байр, эрхэлсэн ажилгүй
******* овгийн *******гийн *******
регистрийн дугаар:МА-88022121
Хариуцагч:Говь-Алтай аймаг, Есөн булаг суманд 1986 онд төрсөн, дээд боловсролтой, уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 хэсэг, 10 давхарын 6 дугаар байр, Алтанбулагийн чөлөөт бүсийн цахилгаан эрчим хүч хариуцсан мэргэжилтэн, цахилгааны инженер ажилтай
******* овогт *******ы *******
регистрийн дугаар:ДЭ-86040111
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие нь 2008 онд Ж.*******тай танилцан улмаар 2014 оны 04 дүгээр сарын 30-нд гэрлэлтийн 3906/000419 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин М.******* төрсөн.Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж байнга маргалдах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!...гэжээ.
Нэхэмжлэгч: Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би анх нөхөртэйгөө 2008 онд танилцсан. Тэгээд хамт амьдарч байх хугацаанд 2013 онд охин ******* маань төрж,бид 2014 онд гэрлэлтэй албан ёсоор батлуулсан. Түүнээс хойш бид бангын хэрүүл маргаантай амьдарч ирсэн. Бид бие биентэйгээ ойлголцдоггүй, миний хэлсэн үгийг ойшоодоггүй, гэр бүлийн ямар нэгэн асуудал гараад энэ талаар өөрт нь хэлэхээр ямар нэгэн асуудалд дээр дандаа өөрийгөө өмөөрч тийм зүйл байхгүй л ... гэж хариулдаг. Ер нь л байнгын хэрүүл маргаантай байдаг. Одоо охин маань 8 настай. Бид хоёрын хэрүүлийг сонсоод сууж байх нь хэцүү л байдаг байх. Бид хоёр салах тал дээр тохиролцсон гэж бодож байгаа. Би охинооо өөрөө авч өсгөнө. Эцгээс нь тэтгэвэр авахгүй. Бид эд хөрөнгийн талаар ч хоорондоо тохиролцсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!...гэв.
. Хариуцагч: Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бид танилцаж дараа нь гэрлээд 10 гаруй жил боллоо. Одоо охин маань 8 настай. Гэр бүлийн маргаан хувьд бол манай эхнэр өөрөө эхлүүлдэг. Хоёр хүний амьдрал учраас нэг нь зүтгээд ямар ч нэмэргүй байдаг. Эхнэр өөрөө хүчилж хэрүүл эхлүүлэхэд дунд нь байгаа хүүхэд аягүй хэцүү байдалд ордог... Намайг одоо шүүхэд хоёр дахь удаагаа дуудаж байна. Өмнө жил шүүхэд намайг өгчихөөд Солонгос улс руу явсан. Одоо явж ирээд дахиад шүүхэд өгч байна. Эцсийн байдалд энэ бүх асуудалд би буулт хийгээд дуусаж байна. Охиноо ээжид нь үлдээх тал дээр уг нь бид тохиролцсон, хүүхдийн тал дээр маргалдаад яах вэ? гэж бодсон. Харин одоо эхнэр одоо ажилгүй байгаа би охиноо өөрөө авч өсгөсөн ч чадна гэж бодож байна.
Би анх 2011 онд Сэлэнгэ аймагт ирсэн. Бид хоёрын хооронд 10 жилийн хамтын амьдрал байна. Бүтээж байсан амьдрал минь зогсонги байдалд ороод байна. Тэгээд хэн нэгэн хичээхгүй байгаа болохоор би буулт хийсэн... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь Ж.*******т холбогдуулан Гэрлэлт цуцдуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2008 онд танилцан хамт амьдарч байгаад 2014 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд охин 2013 оны 11 дүгээр сарын 11-нд охин М.******* төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Н.*******, Ж.******* нарын гэр бүл болсныг 2014 оны 04 дүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 4304000009 дугаарт бүртгэсэн гэх Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин М.*******ы №0000894317 дугаарай Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид нь гэрлэлт цуцлуулах асуудлаар 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.
Зохигчид нь сүүлийн жилүүдэд гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсны улмаас гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, эд хөрөнгийн талаар хоорондоо тохиролцсон байна.
Харин хариуцагч Ж.******* нь шүүх хуралдаанд хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй...гэж байгаа боловч энэ талаар өмнө нь маргаагүй, эхийн асрамжинд хүүхэд үлдээхэд ямар нэгэн харшлах байдлын талаар нотлох баримт байхгүй, хүүхдийн асрамжийн талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь зүйлд Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж зааснаар хүүхдийн санал асуухад 2013 оны 11 дүгээр сарын 11-нд охин М.******* ...Ээжтэйгээ хамт амьдарна гэж боддог... гэсэн байх тул бага насны охин М.*******ыг эхийн асрамжинд үлдээж хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул насанд хүрээгүй хүрээгүй охин М.*******ыг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчидод анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Н.*******ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овгийн *******гийн *******, ******* овогт *******ы ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 11-нд төрсөн охин М.*******ыг эх Н.*******ын асрамжинд үлдээж хэвээр үлдээж, зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй гэсний дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9,38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэх болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ