Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0082

 

 

 

  

 

 

 

 

   2023           01             20                                       128/ШШ2023/0082

 

 

                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*****н дүгнэлттэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С******** нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Статистикийн улсын байцаагч Б.С******** миний бие Нийслэлийн Прокурорын  газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*****н 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С***** нь “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********гийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт бичсэн байна.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С******** нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*****н Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********д холбогдуулан гаргасан дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорынТөрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********гийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С******** хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                  Ө.БОЛОРЧИМЭГ