| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2021/00347/И |
| Дугаар | 148/ШШ2021/00435 |
| Огноо | 2021-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 148/ШШ2021/00435
| 2021 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 148/ШШ2021/00435 | Сэлэнгэ аймаг |
******* Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, 00 тоотод байрлах, ******* банк /РД:5341469/ ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр баг, 7 дугаар байр 41 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, ******* банкны харилцааны менежер ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: 95050814/ Э.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 8 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай, Баттулгын Даваа-Очир, /регистрийн дугаар: ПК-94041112/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 8 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай, *******гийн Номин-Эрдэнэ, /регистрийн дугаар:МЮ-92082702/ нарт холбогдох
Зээлийн үндсэн төлбөр 109.253.191,9 төгрөг, зээлийн хүү 6.862.702,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.05 төгрөг, нотариатын төлбөр 7,500 төгрөг нийт 116,124,305.09 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Б.Даваа-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хариуцагч Б.Даваа-Очир /ПК-94041112/, хариуцагч Э.Номин-Эрдэнэ /МЮ 92082702/ нар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 150000662523 тоот зээлийн гэрээг байгуулан ******* банкны Сэлэнгэ салбараас 109,800,000 төгрөгийн Ажилтны орон сууцны зээлийг 240 сарын хугацаатай сарын 0,5 хувийн хүүтэйгээр, зээлийн
гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8- дугаар баг 3 дугаар хэсэг 306 тоот 109м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буур хээр Буурын гол 3 гудамж 306 тоот 402м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалан авсан. Зээлийн гэрээний 2.1.6-н 2.1.6.1-2.1.6.4-д заасан нөхцөлийн дагуу зээлийн хүүг сарын 1,5 хувь болгон өөрчилсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2 эрх үүргийг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 109,253,191,9 төгрөг, зээлийн хүү 6,862,702,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911,05 төгрөг нийт 116,116,805,09 төгрөг байна. Иймд нийт зээлийн төлбөр 116,116,805,09 төгрөг, нотариатын төлбөр 7,500 төгрөг нийт 116,124,305.09 төгрөгийг гаргуулж ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү...гэх.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...
Хариуцагч Б.Даваа-Очир нь ******* банк Сэлэнгэ салбарт ажиллаж байх хугацаандаа эхнэр Э.Номин-Эрдэнэтэй хамтран 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1500066245523 тоот зээлийн гэрээ байгуулан орон сууцны зээл авсан. Тэгээд гэрээнд заасан хуваарийн дагуу зээл төлөгдөөгүй удсан учраас зээлийн гэрээ цуцлах, үндсэн зээлийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл дээр уг зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүүг тооцож оруулсан. Энэ нь хариуцагч Б.Даваа-Очирын ажлаас гарсан өдрөөс хойш хүүг нэмэгдүүлж хуримтлуулсан болно. Уг зээлдэгч нь 2020 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар гэх хоёр сарын зээл төлөөгүй учраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс зээлийн хүүг нэмэгдүүлсэн ба нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч зээлээ төөлөөгүй зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 109,800,000 төгрөг болсноос одоогийн үндсэн зээлийн үлдэгдэл 109,253,1,09 төгрөг. Энэ дээр нэмээд 8 дугаар сарын 06-ны өдрийн ажлаас гарснаас хойш 11 сарын 06-ны өдөр хүртэл хуримтлуулсан хүүг сарын 1,5 хувь болж нэмэгдүүлсэн. 8 сард зээлээс төлсөн хүү хасагдсан байна. 08 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дугаар сарын 06-хүртэл төлөгдөөгүй байгаа хүү нь 4,797,294,04 төгрөг хүү нэмэгдүүлсэн байна. 9 сарын 27-ны өдрийн төлөх ёстой хүү 556,813,08 төгрөг, 10 дугаар сарын 24-ны 538,782,086 төгрөг нэмэгдэж байна. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хүү 969,000 төгрөг нэмэгдсэн байна. Үүнээс хойш зээлийн хүүг зогсоосон байна... гэх,
Хариуцагч Б.Даваа-Очир нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...
...Миний бие нь эхнэрийн хамт ******* банкны Сэлэнгэ салбараас орон сууцны зээл авсан. Зээлийн төлөлтийг 7,8 дугаар сард зээлээ хэвийн төлж байсан. Миний бие 8 сард ******* банкнаас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тэгээд 9 сарын төлөлтөө хийх гэтэл шинэ ажилд орсон учраас төлж чадаагүй. Зээлийн гэрээ эргэн төлөлтийн хувиар дээр автоматаар хүүг нэмэгдүүлсэн нь зээлээ төлөхөд хүндрэл гарсан. Тухайн үед 11 сараас хүүг нэмэгдүүлсэн бол мөнгөн дүнг багасгах боломжтой байсан. Тэгээд хүү нэмэгдээгүй тохиолдолд цаашид төлөөд явах боломжтой байсан боловч хүү нэмэгдсэнээр төлөх боломжгүй болсон. Миний зүгээс нэхэмжлэгч талын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Орон сууцны гэрээний 2.1.6 зааснаар хүүг нэмэгдүүлсэн талаар надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй нь зээлийг төлөх боломжгүй өндөр дүнтэй болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Э.Номин-Эрдэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа:
...******* овогтой Номин-Эрдэнэ миний бие нь 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр ******* банкны Сэлэнгэ салбараас 240 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй 109.800.000 төгрөгийн өртөгтэй орон сууцны зээлд нөхрийнхөө хамтран зээлдэгчээр орсон. Нөхөр болох ******* овогтой Даваа-Очир нь ******* банкны Сэлэнгэ салбарт ажилладаг байсан бөгөөд уг орон сууцыг ажилтаны зээлээр авсан. Нөхөр 2020 оны 08 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ба ажиллах хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлж байсан, ажлаас гарсаны дараа зээлийн хүүг нэмж мөн өмнөх саруудын хүүг төл гэснээр харилцагчийн өр орлогын харьцааны 45 хувиас хэтэрсэн хүүг хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэмсэн тул тус зээлийн гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож зээлийн гэрээний 2.1.6 дахь заалтыг хүчингүйд тооцож өгнө үү...гэжээ
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь хариуцагч Б.Даваа-Очир, Э.Нандин-Эрдэнэ нартай 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 150000662523 тоот зээлийн гэрээ мөн өдрийн 150000662523/01 тоот барьцааны гэрээ тус тус байгуулсаны үндсэн дээр тус банкны салбараас дээрх зээлдэгч нарт 109,800,000 төгрөгийн ажилтны орон сууцны зээлийг 240 сарын хугацаатай сарын 0,5 хувийн хүүтэйгээр, барьцааны гэрээний хавсралтад заасан нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан дээрх зээлийг олгосон боловч дээрх зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, 2.1.6.1, 2.1.6.4-д заасныг зөрчсөн, мөн гэрээний 2.2, 3.2-ыг эрх үүргийг зөрчсөн, өөрөөр хэлбэл зээл авсаны дараа ажлаасаа гарсан, мөн гэрээний 2.1.6.3, 2.1.6.4, 2.1.7, 3.2.14-д заасан үүргийн дагуу 2021 оны 06 сарын 23-ны байдлаар зээлийн үндсэн төлбөрт 109,253,191.9 төгрөг, зээлийн хүү 6,862,702.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.05 төгрөг, нийт 116,116,805.09 төгрөг мөн нотариатын төлбөр 7,500 төгрөг, бүгд 116,124,305.09 төгрөгийг гаргуулахаар, мөн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан эсэх /хх-ийн 9-18 дугаар тал/, түүний хүчин төгөлдөр эсэх дээр мөн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хэмжээ зэрэг тооцоон дээр маргаангүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулга, тооцооны баримтаас үзэхэд: зээлийн үндсэн хүүд /556,813.087 + 538,782.867 + 1,239,200.597/ нийт 6,826,088.29 төгрөг болон нэхэмжлэлд тусгагдсан шаардлага болох 6,862,702.14 төгрөгөөс хасахад 36,613.85 төгрөгийн хүү илүү тооцсон, мөн нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 911.05 төгрөг тооцсон боловч дээр тооцооны баримт /хх-ийн 77-78 тал/ -аас үзэхэд энэхүү хүүг хэрхэн тооцсон болох хийгээд тооцооны баримт хавсаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын заримыг нотлоогүй гэж үзэн нийт 37,524.90 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийт нэхэмжлэлийн шаардлагаас /116,124,305.09 37,524.90/ 116,086,780.19 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь; хариуцагч нар нь дээрх зээлийн үлдэгдэл төлбөр болох 109,253,191.09 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,826,088.29 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 116,086,779.19 төгрөгийн шаардлага дээр маргаангүй гэсэн тайлбар болон хавтаст хэргийн 6-18, 77-78 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс гаргасан бичгийн баримт болох зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчийн зээлийн харилцах дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Харин хариуцагч нар нь: /хх-ийн 48-49 тал/ хариуцагч Б.Даваа-Очирын шүүх хуралдаанд өгсөн ...2020 оны 06 сарын 29-нд дээрх зээлийг авсан бөгөөд 2020 оны 08 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний 2.1.6, 2.1.6.1-д зааснаар зээлийн хүүг бидэнтэй зөвшилцөхгүй нэмэгдүүлж тооцсон, мөн нэмэлт гэрээ байгуулахгүйгээр тулган шаардсан гэх тайлбар өгч байгаа боловч зээлдэгч, зээлдүүлэгч талуудын хооронд дээрх зээлийн болон барьцааны хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, талууд харилцан тохиролцож зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон нь зээлдэгчээс дээрх тайлбар, .нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй буюу зээл, хүүг төлөхгүй гэх шалтгаан үндэслэл, нотолгоо болохгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар ...хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хавтаст хэрэгт энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримт авагдаагүй бөгөөд хариуцагч нар нь дан ганц тайлбараар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг няцаасан буюу нотолсоон гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байна. Мөн хуулийн 451.2-д ...зээлийн гэрээг бичгээр /талууд/ хийхээс гадна 453.1, 453.2-т зааснаар ... зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ... ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар тус тус зохицуулжээ.
Дээрх зээлийн гэрээний хугацаа нь 2040 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл байхаар талууд тохиролцсон боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар ...хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах, мөн хуулийн 221.3-т зааснаар ... гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор тус тус зохицуулжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар ...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808,771.05 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 116,086,780.19 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 738.384 төгрөгийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Хариуцагч Э.Номин-Эрдэнэд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдэхэд ... Миний бие Ковид-19 халдвар авсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд хариу төайлбар өгсөн. Иймд хариуцагч Б.Даваа-Очир нь онлайнаар шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хэргийг хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Даваа-Очир, Э.Номин-Эрдэнэ нараас 116.086.780.19 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 37.524.90 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т тус тус зааснаар Б.Даваа-Очир, Э.Номин-Эрдэнэ нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 баг 3 хэсэг 306 тоотод байрлах 109 мкв талбайтай хувийн сууц, V-1317007350, №000719793 тоот, 123,068,447 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц, Г-1317001777, №000633998 дугаартай Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 баг 3 хэсэг 306 тоотод байрлах 402 мкв 1,000,000 төгрөгийн үнэ бүхий өмчлөлийн газар, зурагт-1, буйдан-1, гал тогооны тавилга зэрэг нийт 2.700.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808.771.05 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 738.384 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж мөн хуулийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд зааснаар бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар з мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН