| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/02855/И |
| Дугаар | 101/ШШ2022/03243 |
| Огноо | 2022-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/03243
| 2022 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2022/03243 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...............................,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ........................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие .............................. нь 1991 оны 02 дугаар сарын 01-ний б/20 тоот тушаалаар техникийн албанд засварчнаар ажиллаж байгаад 1992 оны 9 дүгээр сарын 07-ны Б/119 дугаар тушаалаар 8 дугаар сарын 31-ээс чөлөөлөгдсөн. Засгийн газрын ордны хамгаалалтын албаны мэдэлд шилжиж ажиллаж байгаад буцаад Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ангийн захирагчийн 38 тоот тушаалаар 05-р сарын 08-аас Пургион автомашины жолоочоор, Хилийн цэргийн Удирдах газрын даргын 1996 оны 01 дүгээр сарын 02-ны 04 тоот тушаалаар газ 53 автомашины жолоочоор дэд ахлагч цолтой, Хилийн цэргийн удирдах газрын даргын 1997 оны 8 дугаар сарын 15-ны 697 тоот тушаалаар зил 130 маркийн автомашины жолоочоор 8 дугаар сарын 01-ээс томилогдон ажиллаж байгаад 1999 оны 9 дүгээр сарын 01-ээс ажлаас чөлөөлөгдөн цэргийн албанаас халагдсан. 2022.04 сард цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарахаар хөөцөлдөхөд 1995 оны 5 дугаар сарын 10-ний өдрөөс 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шүүхээр тогтоолгох хэрэгтэй байна гэсэн тул цэргийн тэтгэвэрт гарах нас болж байгаа тул тэтгэвэрт гарах бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн. Өөрийн ажлаас чөлөөлөгдсөн баримтаа 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын төв архиваас шүүлгэж үзэхэд хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Хилийн цэргийн удирдах газрын даргын 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 308 тоот тушаалаар 1999 оны 9 дүгээр сарын 01-ээс ажлаас чөлөөлөгдсөн, цэргийн албанаас халагджээ гэж гарч ирсэн. Харин 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хилийн цэргийн төв архиваас дугаар а/231 лавлагаа авахад ХЦ-ийн 0164 дүгээр ангид ажиллаж байгаад 1999 оны 04 дүгээр сарын 14-ний 308 тоот тушаалаар 1998 оны 09 дүгээр сарын 01-ээс ажлаас чөлөөлөгдөн, цэргийн албанаас халагджээ гэж нэг жилийн зөрүүтэй гарч ирсэн. Иймд миний Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 1995 оны 5 дугаар сарын 10-ний өдрөөс 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь үнэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлээ гаргасан. Архиваас тушаал гарч ирэхгүй байгаа 1998 оноос 1999 оныг дуусталх хугацааг тогтоож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлд цэргийн байгууллагад 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. Цэргийн байгууллага нь өөрийн төрөлжсөн архивтай. Хил хамгаалах ерөнхий газрын төв архивд иргэн ......................... холбоотой бүх тушаал болон цалингийн баримт хадгалагдсан байна. Цалингийн баримтаар 1995 оны 5 дугаар сараас 1998 оны 9 сар хүртэл цалин авч байсан нь нотлогдож байна. Иргэний ажилласан жилтэй холбоотой тушаал үрэгдсэн тохиолдолд иргэн ажилласан жилээ шүүхээр сэргээн тогтоолгодог. Гэтэл ..........................-н холбогдох тушаалууд, цалингийн баримт нь архивд хадгалагдсан байх тул иргэний хүсэлтийн дагуу 1999 оны 9 сар хүртэл ажилласнаар тооцох боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ........................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч нь шаардлагаа 1998 оны 9 дүгээр сараас 1999 оны дуустал хугацаанд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж хүсэлтийн үндэслэлийг тэтгэвэр тогтоолгох гэж тодорхой
.................................. нь 1999 оны 7 дугаар сараас 1999 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн и/1589 дугаартай цалингийн лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0/1519 дугаартай архивын лавлагаа, гэрч Д.Зэсэнбадрах, Д.Наваансамдан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-7, 23-28 дахь талд/
Хүсэлт гаргагч ................................. 1999 оны 7 дугаар сард ажилд томилсон, 199 оны 12 дугаар сарын 31-нд ажлаас чөлөөлсөн тушаал Цэргийн төв архивд хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар 1999 оны 7 дугаар сараас 1999 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч нь 1998 оны 9 дүгээр сараас 1999 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ........................ регистрийн дугаартай Маграгч овогт .................................... 1999 оны 7 дугаар сараас 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ