Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

 

 

 

                                                                                  2025/ШЦТ/209

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Эын А /ИБД:........../-т холбогдох эрүүгийн 2412.......  дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн ........... суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш  мэргэжилтэй, А аймгийн Ч сумын .......... мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт А аймгийн ...... сумын ....багийн Н тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овгийн Эын А (ИБД:)

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн ........... сумын .............. ажиллаж байхдаа буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2023 оны 10 дугаар сард тус сумын З багийн фондны өвсийг нийлүүлэх талаар тендер зарлаагүй атлаа “Ө” ХХК-ийн захирал С.Гтэй уулзаж, өвс нийлүүлэх талаар тохиролцож, 2023 оны 10 дугаар сард 500 боодол өвсийг өвсний фондод урьдчилан авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Архангай аймгийн ........... сумын Засаг даргын “Өвс тэжээлийн фонд бүрдүүлэх ажлын үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гарган, “Ө” ХХК-ийг тендер сонгон шалгаруулалтаар шалгаруулж, улмаар тус сумын З багийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан дээрх өвсний орлогыг багийн .......... Б.Г эзэмшлийн Хаан банкны ....... тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ............ дугаарын данс руу 5 удаагийн гүйлгээгээр 4.100.000 төгрөг шилжүүлэн авч захиран зарцуулсан, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хадам дүү Х.Бын эзэмшлийн Хаан банкны ............. тоот дансанд зээлийн төлбөр болох  2.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн зэргээр өөртөө 6.100.000 төгрөгийн давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

      

            Эрүүгийн 2412..............тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           Гэрч С.Гийн дахин өгсөн “...Надад анх 2023 оны 10 дугаар сард ........... сумын .......... А нь сумын нөөцийн өвсны фонд бүрдүүлэх шаардлагатай байна. Та бидэнд өвс нийлүүлээд өгөөч, мөнгийг нь он гаргаад өгье гэж гуйсны дагуу миний бие өөрийн зардлаар Төв аймгийн Цээл сумаас ........... сумын төвд авчирсан байсан өвснөөсөө 500 ширхэг /боодол/ өвсийг 1 ширхэгийг нь 18,000 төгрөгөөр бодож ...... сумын ....багийн дарга Б.Гд хүлээлгэж өгч байсан. Мөн 2023 оны 12, 2024 оны 01 дүгээр сарын үед дахин 598 ширхэг өвсийг Засаг даргын тамгын газрын нярав Н, З багийн дарга Б.Г нарт хүлээлгэж өгч байсан. Энэ үед .......... А нь надтай уулзаад өөр багуудаас өвс авах талаар хэлж таниас авах өвс 20,000,000 төгрөг гарах болохоор бид тендер зарлана аж ахуйн нэгжтэй хүн байх шаардлагатай гэж хэлсэн учир миний бие түүнтэй тохиролцож, тухайн тендерт нь материалаа өгч, 02 дугаар сарын 21-ний өдөр сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж 1598 ширхэг өвс хүлээлгэн өгөх болсон. Тэгээд миний бие 2024 оны 03 дугаар сарын сүүл үеэс дахин үлдсэн 500 ширхэг өвсийг Засаг даргын тамгын газрын нярав Нд хүлээлгэн өгч, нийт ........... сумын Засаг даргын тамгын газарт гэрээнд заасан 1598 ширхэг өвс хүлээлгэн өгсөн юм. Би гэрээнд заасан төлбөр тооцоогоо бүрэн гүйцэтгэн ........... сумын Засаг даргын тамгын газраас хүлээн авсан. Одоо бидэнд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 18-20 хуу)

 

Гэрч С.Гийн дахин өгсөн “...Би “Ө” ХХК-ийг 2019 онд ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж байсан. Би тухайн компанийн захирал бөгөөд надаас өөр ямар нэгэн ажилтан байхгүй би ганцаараа үйл ажиллагаа явуулдаг. Би ........... сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгараад өвс нийлүүлэхээр болсон. Гэхдээ намайг тендерт оролцохоос өмнө сумын .......... А 2023 оны намар намайг дуудаж та Засаг даргын Тамгын газарт “З багийн фондны өвс нийлүүлээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхдээ мөнгийг нь өвс зарсны дараа өгнө гэж надад хэлсний дагуу би 500 боодол өвсийг ченж нараас 1 боодлыг нь 14.000-15.000 төгрөгөөр бодож өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад сумын Засаг даргын Тамгын газарт 1 боодлыг нь 17.000 төгрөгөөр бодож худалдсан. Үүний дараа 2024 оны 01-02 дугаар сард ........... сумын .......... А надтай уулзаад та ерөөсөө тендерт материалаа өг танаас дахиж нэмж өвс авах шаардлагатай байна гэж хэлсний дагуу би Засаг даргын хэлснээр материалаа өгөөд байж байсан чинь 20 орчим хоногийн дараа тендер сонгон шалгаруулах комиссын гишүүн над руу залгаад та тендерт шалгарсан байна. Гэрээгээ хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Улмаар би ........... сумын Засаг даргын тамгын газарт очиж гэрээ байгуулж урьдчилгаа мөнгийг “Ө” ХХК төрийн банкны дансаар хүлээн авч мөнгөө захиран зарцуулсан. Урьдчилгаа мөнгө орсны дараа би дараагийн өвсөө ченж нараас  худалдан авахаар явж нийт 1098 боодол өвс худалдаж аваад сумын Засаг даргын тамгын газарт буулгаж хүлээлгэж өгсөн юм. Сүүлд өгсөн өвсийг би 1 боодлыг нь 17,000 төгрөгөөр бодож өгсөн. Би уг тендерээс ашиг гэж 2,000,000 төгрөг авсан. Би жил болгон хувиараа өвс худалдаж аваад сумынхаа малчдад зарж борлуулдаг юм. Тийм учраас .......... Э.А надаас өвсний фонд өг гэж гуйсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 41-43 хуу)

Гэрч Б.Г өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Архангай аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газарт сумын .......... А намайг дуудаж "танай багт олгох өвс ирсэн, буулгаж аваарай” гэж хэлсэн. Улмаар би Засаг даргын тамгын газрын агуулахад очиход Гийн авч ирсэн 300 боодол өвсийг А дарга З багийн фондын өвс, хүлээж аваарай гэж хэлээд өгсөн. Улмаар дээрх 300 боодол өвсийг тухайн үедээ ашиглаагүй ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад үлдээсэн. Үүний дараагаар 2023 оны 11 дүгээр сард мөн Г ........... сумын Засаг даргын тамгын газарт дахин 300 боодол өвс авч ирсэн байсан. Энэхүү өвсийг мөн л .......... А намайг хүлээж аваарай гэж утсаар залгаж хэлж байсан бөгөөд тухайн үед ........... сумын засаг даргын тамгын газрын агуулахад багтахгүй байсан учраас 300 боодол өвсийг манай гэрийн хашаанд буулгаж үлдээсэн. Улмаар 2023 оны 12 дугаар сард мөн л Г ........... сумын Засаг даргын тамгын газарт 200 боодол өвс авч ирсэн.  Үүнийг сумын .......... А надад хэлэхдээ З багт өгч байгаа юм, чи хүлээж аваарай гэж хэлж байсан. Улмаар би дээрх 200 боодол өвсийг мөн л өөрийнхөө хашаанд буулгаж хүлээж авсан. Үүний дараагаар 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г дахин 200 боодол өвсийг ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад буулгасан. Мөн дээрх өвсийг намайг хүлээж авахыг сумын .......... А үүрэг болгосон. Хамгийн анх ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад буулгасан 300 боодол өвсийг би 2023 оны 12 дугаар сард З багийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр буюу 1 боодлыг 15,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Улмаар манай хашаанд буулгасан 500 боодол өвснөөс 450 боодол өвсийг 2024 оны 01 дүгээр сар гэхэд З багийн малчин өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр худалдаж борлуулсан. Харин 50 боодол өвсийг манай хашаанд мал амьтан орж ирж идээд, зарим нь тарж бутраад дууссан. Ингээд би нийтдээ 750 боодол өвсийг сумын З багийн 65-66 орчим өрхөд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан. Уг нь тухайн өвснүүдийг айл өрх болгонд 3 боодол өвс хөнгөлөлттэй үнээр худалдахаар тооцоолсон боловч зарим айл өрхүүд худалдаж авахгүй гэсэн учраас өвс хэрэгцээтэй байсан айл өрхөд хөнгөлөлттэй үнээр худалдсан. Надад сумын Засаг даргын тамгын газраас олгосон 750 боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр худалдаад дансаар нийтдээ 6,800,000 төгрөг цугларсан би уг мөнгийг Төрийн санд тушаах гэтэл ........... сумын .......... А нь над руу утсаар холбогдож “чамд цугларсан өвсний мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг Бын ........... дугаарын данс руу шилжүүлчих” гэж хэлсний дагуу би түүний хэлсэн дансанд 2,000,000 “ganerdene” гэсэн утгаар шилжүүлсэн. Б нь ........... сумын .......... Аын нөхөр Тийн төрсөн дүү нь юм. Улмаар ........... сумын .......... Э.А надад дахин “нөгөө өвснийхөө мөнгөнөөс миний данс руу мөнгө шилжүүл” гэж хэлээд дараах байдлаар надаас авсан. Үүнд: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус өөрийнхөө Хаан банкны ........ дугаарын дансанд шилжүүлж авсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ........... сумын .......... А над руу залгаж “Гарьд ах өвс авах гэсэн чинь өвсний мөнгө нь дутчихлаа, чи өвсний мөнгөнөөсөө 700,000 төгрөг шилжүүл” гэж хэлээд ........ дугаарын данс руу 700,000 төгрөгийг надаар шилжүүлүүлсэн. Ингээд ........... сумын .......... Аын хэлснээр би надад дансаар цугларсан нийт 6,800,000 төгрөгийг түүний хэлснээр шилжүүлж өгсөн. Харин өөрийнхөө дансаар аваагүй бэлэн цугларсан нийт 2,000,000 төгрөгийг би 2024 оны 10 дугаар сарын дундуур төрийн санд тушаасан. Үлдэгдэл 2,450,000 төгрөгийг манай сумын зарим иргэд өгөөгүй байгаа. Тухайн үед өвс хөнгөлөлттэй үнээр худалдаж байхад манай багийн зарим иргэд мөнгөгүй байна гэж хэлээд зээлээр өвс авч байсан. Тухайн иргэдээс мөнгөө төлөөгүй нийт 15-16 орчим иргэн байгаа. ...Би надад хариуцуулж өгсөн өвснүүдийг зарцуулахдаа өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр бүртгэл хөтөлсөн. Мөн зээлээр авсан хүмүүсийн бүртгэлийг хөтөлсөн. Надад дээрх дэвтрүүд байгаа. ...Миний мэдүүлэгт дурдсан Гарьд гэх хүн нь Гийг хэлж байгаа юм. Манай сумын иргэд Гийг Гарьд гэж дууддаг юм. Манай багт үүнээс өөр Гарьд гэх нэртэй хүн байхгүй. ...Дээрх хүмүүс хоорондоо ямар харилцаатай эсэх талаар би мэдэхгүй. Миний мэдэхээр Э.А .......... манай З багийн иргэн. Мөн С.Г нь манай З багийн иргэн юм...Саяхан 2024 оны 10 дугаар сарын дундуур ........... сумын .......... А миний утас руу залгаж “өрөөнд хүрээд ир” гэж хэлсэн улмаар ........... сумын Засаг даргын өрөөнд орж дарга Атай уулзахад “нөгөө мөнгөө чамд өгье, чиний данс руу хийж болохгүй байх, чи эхнэрийнхээ дансыг өгчих” гэж хэлээд миний эхнэр Оын .......... дугаарын дансанд 6,500,000 төгрөгийг өөр хүний дансаар шилжүүлсэн. Улмаар “400,000 төгрөгийг надад өгөөрэй. Харин 6,100,000 төгрөгийг өөрөө аваад тушаагаарай” гэж хэлсний дагуу эхнэрийнхээ данснаас 400,000 төгрөгийг бэлнээр авч Ат бэлэн өгсөн. Харин үлдсэн 6,100,000 төгрөгийг би шууд сумын төрийн сангийн дансанд шилжүүлсэн. .............. сумын Засаг даргын тамгын газрын агуулахад одоо нийтдээ 800 орчим боодол өвс байгаа байх гэж бодож байна. Үүнийг нярав мэдэж байгаа..” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 22-24, 47-50, 99-100 хуу)

Гэрч О.Оын өгсөн “...Манай багаас тухайн фондод бүрдүүлсэн 1598 ширхэг өвснөөс авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 26-28 хуу)

Гэрч Ц.Мийн өгсөн “...Манай багт тухайн фондод бүрдүүлсэн 1598 ширхэг өвсийг 1 ширхгийг нь 15,000 төгрөгөөр буюу нийт 750,000 төгрөгөөр худалдан авч, миний бие өвс авсан иргэдийн өгсөн мөнгийг бэлнээр өөр дээрээ төвлөрүүлж, бүрдүүлэн нярав Н.Нийн Төрийн банкны данс руу шилжүүлж байсан. Мөн тухайн үед манай багийн 2 иргэн нярав Н.Нээс 50 ширхэг өвс авсан талаараа хэлээд надад бэлэн 750,000 төгрөг өгсөн. Өмнө нь манай багаас өнжмөл өвснөөс 50 ширхгийг авсан бэлэн 750,000 төгрөг өгсөн. Өмнө нь манай баг бас өнжмөл өвснөөс 50 ширхгийг авсан байсан учир нийт 2,000,000 төгрөгийг нярав Н.Нийн Төрийн банкны данс руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 30-32 хуу)

Гэрч Г.Тийн өгсөн“...Манай багт тухайн фондод бүрдүүлсэн 1598 ширхэг өвснөөс авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 34-35 хуу)

Гэрч Х.Бын өгсөн “...Би Хаан банканд ..............дугаарын данстай. Уг дансыг би 2020 оноос хойш ашиглаж байгаа миний эзэмшлийн данс юм.............. сумын ..........ар ажиллаж байсан Э.А буюу миний бэр эгч 2023 онд надаас “малчны зээл төлөх гэж байгаа, 3 сая төгрөг зээлэх үү” гэж гуйсан юм. Улмаар би нөхөртэйгөө ярилцаж байгаад Э.Ат 3 сая төгрөг зээлүүлсэн юм. Үүний дараагаар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.А надтай холбогдож дээрх зээлсэн мөнгөө төлөх гэж байгаагаа хэлээд миний эзэмшлийн ........... дугаартай дансны дугаарыг авсан. Улмаар тухайн өдөр миний дээрх дансанд “G” утгатай 2 сая төгрөг, мөн Э.Аын эзэмшлийн данснаас 1 сая төгрөг тус тус орж ирсэн. Энэ нь дээрх өрөө төлж байгаа гэж хэлсэн юм...Би өчигдөр над руу Авлигатай тэмцэх газраас залгаж дуудахаар нь өөрийн нөхөр болох Чд энэ талаар хэлсэн юм. Тэгсэн чинь миний нөхөр Ч энэ талаар миний төрсөн ах Ттэй утсаар ярьсан юм. Тэгээд Авлигатай тэмцэх газраас дуудаж байгаа талаар хэлэхэд удалгүй А эгч Т ахын утсаар надтай ярьсан юм...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 54-56 хуу)

Гэрч Н.Чы өгсөн “...Би ........... сумын З багийн .......... Б.Г гэх хүнийг танина. ...Улмаар удалгүй намайг байхгүй байхад А миний эхнэр Бтай утсаар ярьсан байсан. Юу гэж хэлсэн талаар би сонсоогүй. Харин намайг тухайн өдрийн шөнө унтах гэж байхад миний эхнэр Б надад “Атай утсаар ярьсан, намайг цагаан идээ авсан гэж хэлээрэй” гэж хэлсэн гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй. Би Архангай аймгийн ........... сумын ..........ар ажиллаж байсан Э.А гэх хүнийг танина. Э.А нь манай хадам ах Тийн эхнэр нь бид 2 нэг айлын базууд юм. Э.А манайхаас мөнгө төгрөг зөндөө зээлж байсан. Зээлсэн мөнгөө өгч байсан. Э.А манай эхнэр бид 2-оос 2023 оны 03 дугаар сард мөнгө зээлж байсан. Банкны мөнгө дармаар байгаа талаар хэлж зээлж байсан. Яг хэдэн төгрөг зээлсэн гэдгээ тодорхой мэдэхгүй байна. Зээлсэн мөнгөө удааж байгаад өгсөн. Гэхдээ хэзээ, ямар байдлаар өгсөн гэдгийг манай эхнэр л мэдэж байгаа. Ямар ч байсан зээлсэн мөнгөө өгсөн. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй....” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 60-62 хуу)

Гэрч Н.Нийн өгсөн “...Миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард Ө ХХК-ийн захирал Г ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад 300 боодол өвс буулгасан. Түүнийг Г бид 2 өөрсдөө Гийн машинаас буулгаж хүлээн авсан. Тухайн 300 боодол өвсийг Г З багийн малчин өрхүүдэд 1 боодлыг нь 15,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Дараа нь ........... сумын .......... Аын хэлсний дагуу Гийн ачиж авч ирсэн 300 боодол өвсийг агуулахад багтахгүй байсан учраас Г хашаанд буулгасан юм. Тэгээд дараагийн удаа 2023 оны 12 дугаар сард дахин 200 боодол өвсийг мөн л Г хашаанд буулгасан. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г дахин 200 боодол өвс ачиж ирэхээр нь ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад буулгасан. Улмаар 2024 оны 03 дугаар сард Г дахин 598 боодол авч ирээд хүлээн авах ажлын хэсгийн гишүүдэд хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 22 боодол өвсийг пресс нь тасарчихсан тарчихсан байсан учраас дахин удалгүй 22 боодол өвс ачиж ирээд Г бид 2-т хүлээлгэж өгсөн. Ингээд нийтдээ 1620 боодол өвсийг хүлээн авсан. Тухайн өвснүүдийг хүлээн авсан гэх гэрэл зураг байгаа. Өөрөөр тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан нотлох баримт байхгүй. Одоо ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад нийт 870 орчим боодол өвс байгаа. Гд нийт 800 боодол өвс хүлээлгэж өгсөн. Үүнээс 50 боодол өвс нь задраад байхгүй болчихсон гэж хэлж байсан. Харин үлдсэн 750 боодол өвсийг багийн малчин иргэдэд хөнгөлөлттэй үнээр буюу 1 боодлыг нь 15,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Цаг агаартай холбоотой байсан учраас буюу дулаарчихсан учраас иргэд тухайн өвсийг худалдаж аваагүй. Одоо өнжмөл өвс болчихсон тамгын газрын агуулахад байгаа. Г тухайн хөнгөлөлттэй үнээр борлуулсан өвсний мөнгийг хэзээ, хэнд, хэрхэн тушаасан гэдгийг би мэдэхгүй байна. Сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд тушаасан байх. Надад дээрх фондны өвсний мөнгийг дансаар болон бэлнээр өгсөн хүн байхгүй. Би ........... сумын .......... Э.А гэх хүнийг танина. Э.А нь манай сумын ..........ар ажиллаж байсан. Нэг нутгийн хүмүүс гэдэг утгаар нэгнээ таньдаг. Найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би А даргатай ямар ч мөнгө төгрөг өр авлагатай холбоотой асуудал байхгүй. Ө ХХК-ийн захирал Гийг нэг нутгийн хүн гэдэг утгаар нь танина. Төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би Г гэх хүнтэй ямар ч мөнгө төгрөг, өр авлагатай холбоотой асуудал байхгүй. Би Хаан банканд ............... дугаарын дансыг 2015 оноос хойш ашиглаж байгаа. Надаас өөр хүн миний дээрх дансыг ашигладаггүй...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 67-69 хуу),

Гэрч Ц.Сгийн өгсөн “...Би ........... сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05 дугаартай үнэлгээний хороо байгуулах тухай захирамжийн дагуу Өвсний фонд бүрдүүлэх тендерийн ажлын үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тухайн тендерийн ажлын зарыг 2024 оны 01 дүгээр сард Tender.gov.mn сайт дээр байршуулж нийтэд зарлан мэдээлсэн. Улмаар тухайн тендерийн ажлыг 2024 оны 02 дугаар сарын эхээр нээхэд 1 компани санал ирүүлсэн байсан. Тухайн компанийн нэр нь Ө байсан. Үнэлгээний хорооны нарийн бичгээр С.Ц, гишүүнээр Б.Т нар орж ажилласан. Тухайн тендерийн ажил нь ........... сумын Засаг даргын тамгын газарт өвс фонд бүрдүүлэх зорилгоор 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 1620 боодол өвс худалдан авах ажил байсан. Улмаар үнэлгээний хорооны гишүүд ........... сумын .......... Э.Ат үнэлгээний хорооны зөвлөмж танилцуулахдаа уг тендерийн ажилд Ө ХХК ганцхан санал ирүүлсэн талаар хэлэхэд .......... Э.А “угаасаа энэ Ө ХХК-иас өвс урьдчилаад зээлээр аваад буулгачихсан байгаа” гэж хэлж байсан. Урьдчилаад өвс авсан тухай тухайн үед л мэдсэн юм. Ингэж болохгүй талаар .......... Э.Ат тухайн үед аман байдлаар хэлж байсан. Э.А “өвөлжилт хүндэрсэн эрсдэл өндөр байгаа учраас урьдчилаад Ө ХХК-иас зээлээр авчихсан байгаа” гэж тайлбарлаж байсан. Би үнэлгээний хороонд ажиллахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдлээ бөглөсөн...Тендер сонгон шалгаруулалтын техникийн нөхцөлд 1620 боодол шивээгүй, ногоон өвс байхаар заасан байсан. Харин Ө ХХК нь ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг чиглэлтэй байсан учраас түүнийг нь харж байгаад ганцхан компани санал ирүүлсэн учраас шалгаруулсан юм. Харин 1620 боодол шивээгүй, ногоон өвс байх ёстой гэсэн шаардлагыг нь тухайн ажлыг хүлээн авах ажлын хэсгээр хүлээн авч акт үйлдэх ёстой байдаг. Тухайн тендер сонгон шалгаруулалт явуулж авсан 1620 боодол өвсийг сумын малчин өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр худалдах, малчдын аж ахуй амьдралыг дэмжих зорилгоор худалдан авсан юм. Тухайн хөнгөлөлттэй үнээр борлуулсан өвсний орлого нийт 8,350,000 төгрөг Засаг даргын тамгын газрын төрийн сангийн үндсэн дансанд байгаа. Уг мөнгийг З багийн ..........  Г Төрийн сангийн дансанд 2024 оны хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан тушаасан байсан. Сүүлд 6,500,000 төгрөгөөр орлого хийсэн шиг санагдаж байна. Тэгээд нийлээд 8,350,000 төгрөг болсон байх. З багт хөнгөлөлттэй үнээр борлуулахаар өгсөн 800 боодол өвснүүд нь нийт 12,000,000 төгрөг болох ёстой. Харин З багийн .......... Г нь 50 боодол өвс задраад дууссан гэж байсан. Үлдэгдэл мөнгийг нь зээлээр авсан малчид нь өгч дуусаагүй байгаа гэсэн тайлбар хэлсэн...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 73-76 хуу),

Гэрч Ц.Мын өгсөн “...Би А аймгийн З ........буюу захиалагчийг төлөөлж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх дугаартай гэрээг Ө ХХК-тай байгуулсан. Уг гэрээнд ........... сумын 2024 оны өвсний фондод нийт 1620 боодол өвсийг 29,970,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан юм. Намайг уг компанитай гэрээ байгуулахад Ө ХХК нь тендерт шалгарчихсан байсан. Тендерийн ажил нь хэрхэн явагдсан талаар би мэдэхгүй байна. ...Би Засаг даргын тамгын газрын складад буулгасан 500 боодол өвсийг нүдээр үзэж харсан. Харин үлдсэн өвснүүдийг З баг, Хүрэм багийн .......... нар өөрсдөө хүлээн авсан байх. Мөн ..........ар ажиллаж байсан Э.А надад 2023 оны 12 дугаар сард “...өвөлжилт хүндэрч магадгүй байх, урьдчилаад өвсөө авч байвал яах вэ” гэж асууж  байсан. Би А ..........д хандаж тухайн үед “...он гараад төсвийн хуваарь тавигдсаны дараа худалдан авалтаа хийх...” талаар зөвлөж байсан...Ө ХХК-иас нийт 1620 боодол өвс худалдан авахаар гэрээ байгуулсан. Энэ өвсөө ч авсан. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэх үедээ нийт 1598 боодол өвс хүлээн авсан акт үйлдэж сүүлд нь үлдсэн 22 боодол өвсийг С.Гөөс нярав Н хүлээн авсан. Одоо ........... сумын Засаг даргын тамгын газрын 2 складад үлдсэн өвснүүдийг хуваагаад хадгалж байгаа. Одоо үлдэгдэл нийт 850 гаруй боодол өвс хадгалагдаж байгаа. Тухайн үед өвөлжилт өмнөх оныг бодоход харьцангуй гайгүй байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 80-83 хуу),

Гэрч Б.Тын өгсөн “...Миний санаж байгаагаар уг тендер сонгон шалгаруулалт нь 2024 оны 01 дүгээр сард зарлагдаж сонгон шалгаруулалт явагдсан. Би уг тендер сонгон шалгаруулалт нь яг хэдний өдөр зохион байгуулагдсан, зарлан мэдээллийг хэн, хэрхэн иргэдэд хэрхэн хүргүүлсэн талаар санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан худалдан авах ажиллагааны Tender.gov.mn сайт дээр зарлан мэдээллийг байршуулсан байх гэж бодож байна. Би уг тендер сонгон шалгаруулалтад нийт хэдэн санал, материал ирснийг санахгүй байна. Миний санаж байгаагаар тендер сонгон шалгаруулалтад “Ө” ХХК шалгарсан. Уг тендерийн ажлын техникийн нөхцөлд “пресслэсэн, шинэ ургацын ногоон өвс байх ёстой гэсэн шаардлага шалгуур байсан.  Ө ХХК нь үнэлгээний хороонд материалаа ирүүлэхдээ техникийн нөхцөлд дурдсан нөхцөл шаардлагын хүрээнд өвс нийлүүлнэ гэсэн материал ирүүлснийг үндэслэж шалгаруулсан. Уг тендерийн ажилд нийтдээ 1620 ширхэг өвс нийлүүлэхээр заасан байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 87-89 хуу),

Гэрч С.Цгийн өгсөн “...Миний санаж байгаагаар тус тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгээр орж ажиллаж байсан. Тус тендер нь 2024 оны 02 дугаар сарын эхээр нээхээр зарлагдаж байсан. Зарыг Худалдан авах ажиллагааны цахим мэдээллийн санд шивж оруулсан. ...Уг тендер сонгон шалгаруулалтад 1 компани материал ирүүлж оролцсон. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тендерийг албан ёсоор нээсэн. Уг тендерийн ажлын техникийн нөхцөлд “өнжмөл биш байх ёстой, пресс томтой байх ёстой, ногоон өвс байна” гэж заасан байсан. Нийтдээ 1620 боодол өвс нийлүүлэхээр тендерийн баримт бичигт заасан байсан. ...“Ө” ХХК нь ........... суманд бараа ажил үйлчилгээг өөрийнхөө машинаар тээвэр хийдэг компани байсан...Миний мэдэж байгаагаар тухайн 1620 боодол өвс нь нийтдээ 2-3 удаа тасалж ачигдаж ирсэн юм. Би сүүлд Гэс сонсоход тендер зарлахаас өмнө 1000 орчим боодол өвс худалдан авсан гэж хэлж байсан. Мөн ........... сумын .......... А тендер зарласны дараахан С бид 2-д “өвс үнэд орохоос нь өмнө фондны өвс бэлдсэн, Ө ХХК-ийн захирал Гөөс өвс авсан” гэж хэлж байсан. С бид 2 сумын .......... Ат ингэж болохгүй талаар хэлэхэд “нэгэнт авчихсан, өвс үнэд орох гээд байсан, тиймээс зээлээр өвс нийлүүлсэн” гэж хэлсэн. Би жилийн эцсийн байдлаар шалгахад хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан өвсний орлогод 8,050,000 төгрөг Төрийн санд төвлөрсөн байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 93-96 хуу),

Гэрч Ц.Оын өгсөн “...Манай сумынхан С.Г гэх хүнийг Гарьд гэж дууддаг юм. Энэ хүнтэй найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. ...Би Хаан банкинд .......... дугаарын данстай. Би уг дансыг ашиглаж эхлээд 10 орчим жил болж байгаа. Надаас өөр хүн миний дээрх дансыг захиран зарцуулдаггүй. Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байх намайг ажил дээрээ байхад миний.............. дугаарын дансанд “зээл” гэсэн утга бүхий 6,500,000 төгрөг орсон байсан. Би үүнийг хэн шилжүүлсэн гэдгийг нь тухайн үедээ мэдээгүй. Улмаар нөхөр Гэс асуухад “........... сумын .......... Э.А мөнгө хийнэ гэсэн, чи надад бэлнээр авч өгөх юм байна шүү” гэж хэлж байсан. Улмаар би тухайн өдрөө дээрх 6,500,000 төгрөгийг сумын Хаан банкны салбараас бэлнээр авч өөрийн нөхөр Гд бэлнээр өгсөн юм. ...Тухайн үед сумаас манай багт олгосон өвснүүдийг агуулахад нь багтахгүй манай хашаанд буулгасан байсан. Түүнийг Г З багийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдсан. Ямар учраас миний Хаан банкны дансанд тухайн 6,500,000 төгрөгийг хийсэн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 104-105 хуу),

Гэрч С.Батбаярын өгсөн “...Би Хаан банканд ............ дугаарын данстай, мөн өөр 2-3 данс байдаг. Гэхдээ байнга ашигладаг нь .........дугаарын данс юм. Энэхүү дансыг надаас өөр хэн нэгэн ашиглаж захиран зарцуулдаггүй. Э.А надаас мөнгө төгрөг зээлж байсан асуудал байгаа. Миний сайн санаж байгаагаар 2024 онд Э.А надаас 500,000 төгрөг зээлээд буцаагаад өгч байсан. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ би дансаар шилжүүлж байсан. Миний санаж байгаагаар 2024 оны 02 дугаар сард Э.А надаас 3 сая төгрөг зээлж авч байсан. Уг мөнгийг зээлэхдээ надад юу гэж хэлж зээлж байсныг санахгүй байна. Надаас мөнгө зээлэхдээ мөнгөний хэрэг гарлаа түр мөнгө зээлээч гэж гуйдаг байсан. Би нэг ангид хамт сурч байсан мөн нэг нутгийн хүмүүс учраас мөнгө зээлж байсан. Дээрх 3 сая төгрөгийг надаас зээлээд 2,500,000 төгрөгийг дансаар 500,000 төгрөгийг бэлнээр өгч байсан юм. Би ........... суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд Ат 3 сая төгрөг зээлэхдээ дэлгүүрийн үйл ажиллагааны орлогоос өгсөн...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 115-116 хуу),

Яллагдагч Э.Аын өгсөн “...би өөрийн  хийсэн үйлдлийн алдаа дутагдлыг ойлгож байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (3-ийн хх-ийн 54-55  хуу)

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-ийн хх-ийн 12 хуу)

Архангай аймгийн ........... сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/16 дугаартай “Хяналт тавьж хүлээж авах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, ажлын хэсгийн гишүүд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Фондны өвс хүлээн авсан акт” үйлдэж 1598 ширхэг өвс хүлээн авч гэрээ (1-ийн хх-ийн 118-122 хуу)

Гэрч Б.Гэс Хаан банкны ........ дугаарын дансны хуулга (1-ийн хх-ийн 128-130 хуу)

А аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн .........дугаартай “Э.Аыг ажилд томилох тухай” захирамж (1-ийн хх-ийн 155 хуу)

Мөрдөгчөөс дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (1-ийн хх-ийн 156-165, 173-177 хуу)

 Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ө ХХК-ийн хувийн хэрэг, нэр бүхий иргэд, албан тушаалтны төрөл садангийн лавлагаа (2-ийн хх-ийн 132-165 хуу)

Гэрч Б.Гэс хэргийн материалд тусгуулахаар гаргаж өгсөн Төрийн банкны төлбөр тушаасан баримт (2-ийн хх-ийн 130 хуу)

Архангай аймгийн ........... сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/15 тоот гэрээ байгуулж, эрх олгох тухай захирамж /2-ийн хх-ийн 207 хуу/

Архангай аймгийн ........... сумын З ........санхүүгийн алба “Өвсний фонд бүрдүүлэх” тендерийн материал (2-ийн хх-ийн 170-230 хуу)

  Архангай аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газрын “Ө” ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ......... дугаартай гэрээ байгуулж худалдан авсан 1620 боодол “П”-ний 2023 оны 09-12 дугаар сарын зах зээлийн үнэлгээг гаргуулсан шинжээчийн  дүгнэлт (2-ийн хх-ийн 249-250, 3-ийн хх-ийн 1-6 хуу)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа (3-ийн хх-ийн 63 хуу)

Э.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд (3-ийн хх-ийн 64-75 хуу)

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл (3-ийн 116-117 хуу), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

  1. Гэм буруугийн талаар:

 

              1.1 Шүүгдэгч Э.А нь 2023 оны 10 сард Архангай аймгийн ........... сумын ..........ар ажиллаж байсан нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан юм.  

 

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээг худалдан авах  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг 7.1.4-т “... тухайн тендер шалгаруулалтанд оролцохдоо ... үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцсон” ...оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “Захиалагч, түүнийг төлөөлөх ажилтан, албан тушаалтан болон үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар энэ хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар сонирхогч этгээд, оролцогч болон тэдгээрийг төлөөлж байгаа аливаа этгээдтэй уулзах, холбоо тогтоохыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж заажээ.

 

             Шүүгдэгч Э.А нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн ........... сумын ..........ар ажиллаж байхдаа дээрх хуульд заасан баримталбал зохих хэм хэмжээг зөрчиж өвс тэжээлийн фонд бүрдүүлэх тендер шалгаруулалт зарлаагүй байхдаа “Ө” ХХК-ийн захирал С.Гийг тендерт оролцохыг зөвлөж түүнээс барааг буюу 500 боодол өвс урьдчилан авч албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худалдан борлуулсан өвсний мөнгөнөөс 6,100,000 төгрөг авч, захиран зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон болох нь гэрч С.Гийн дахин өгсөн “...Надад анх 2023 оны 10 дугаар сард ........... сумын .......... А нь сумын нөөцийн өвсны фонд бүрдүүлэх шаардлагатай байна. Та бидэнд өвс нийлүүлээд өгөөч, мөнгийг нь он гаргаад өгье гэж гуйсны дагуу миний бие өөрийн зардлаар Төв аймгийн Цээл сумаас ........... сумын төвд авчирсан байсан өвснөөсөө 500 ширхэг /боодол/ өвсийг 1 ширхэгийг нь 18,000 төгрөгөөр бодож ...... сумын ....багийн дарга Б.Гд хүлээлгэж өгч байсан. Мөн 2023 оны 12, 2024 оны 01 дүгээр сарын үед дахин 598 ширхэг өвсийг Засаг даргын тамгын газрын нярав Н, З багийн дарга Б.Г нарт хүлээлгэж өгч байсан. Энэ үед .......... А нь надтай уулзаад өөр багуудаас өвс авах талаар хэлж таниас авах өвс 20,000,000 төгрөг гарах болохоор бид тендер зарлана аж ахуйн нэгжтэй хүн байх шаардлагатай гэж хэлсэн учир миний бие түүнтэй тохиролцож, тухайн тендерт нь материалаа өгч, 02 дугаар сарын 21-ний өдөр сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж 1598 ширхэг өвс хүлээлгэн өгөх болсон. Тэгээд миний бие 2024 оны 03 дугаар сарын сүүл үеэс дахин үлдсэн 500 ширхэг өвсийг Засаг даргын тамгын газрын нярав Нд хүлээлгэн өгч нийт ........... сумын Засаг даргын тамгын газарт гэрээнд заасан 1598 ширхэг өвс хүлээлгэн өгсөн юм...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 18-20 хуу), гэрч Б.Г “...2023 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Архангай аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газарт сумын .......... А намайг дуудаж "танай багт олгох өвс ирсэн, буулгаж аваарай” гэж хэлсэн. Улмаар би Засаг даргын тамгын газрын агуулахад очиход Гийн авч ирсэн 300 боодол өвсийг А дарга З багийн фондын өвс, хүлээж аваарай гэж хэлээд өгсөн. Үүний дараагаар 2023 оны 11 дүгээр сард мөн Г ........... сумын Засаг даргын тамгын газарт дахин 300 боодол өвс авч ирсэн байсан. Энэхүү өвсийг мөн л .......... А намайг хүлээж аваарай гэж утсаар залгаж хэлж байсан. 2023 оны 12 дугаар сард мөн л Г ........... сумын Засаг даргын тамгын газарт 200 боодол өвс авч ирсэн.  Үүнийг сумын .......... А надад хэлэхдээ З багт өгч байгаа юм, чи хүлээж аваарай гэж хэлж байсан. Үүний дараагаар 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г дахин 200 боодол өвсийг ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад буулгасан. Мөн дээрх өвсийг намайг хүлээж авахыг сумын .......... А үүрэг болгосон. Хамгийн анх ........... сумын Засаг даргын тамгын газрын агуулахад буулгасан 300 боодол өвсийг би 2023 оны 12 дугаар сард З багийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр буюу 1 боодлыг 15,000 төгрөгөөр худалдан борлуулсан. надад сумын Засаг даргын тамгын газраас олгосон 750 боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр худалдаад дансаар нийтдээ 6,800,000 төгрөг цугларсан би уг мөнгийг Төрийн санд тушаах гэтэл ........... сумын .......... А нь над руу утсаар холбогдож “чамд цугларсан өвсний мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг Бын 5151005487 дугаарын данс руу шилжүүлчих” гэж хэлсний дагуу би түүний хэлсэн дансанд 2,000,000 “ganerdene” гэсэн утгаар шилжүүлсэн. Б нь ........... сумын .......... Аын нөхөр Тийн төрсөн дүү нь юм. Улмаар ........... сумын .......... Э.А надад дахин “нөгөө өвснийхөө мөнгөнөөс миний данс руу мөнгө шилжүүл” гэж хэлээд дараах байдлаар надаас авсан. Үүнд: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус өөрийнхөө хаан банкны 5151021330 дугаарын дансанд шилжүүлж авсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ........... сумын .......... А над руу залгаж “Гарьд ах өвс авах гэсэн чинь өвсний мөнгө нь дутчихлаа чи өвсний мөнгөнөөсөө 700,000 төгрөг шилжүүл” гэж хэлээд 5167879357 дугаарын данс руу 700,000 төгрөгийг надаар шилжүүлүүлсэн. Ингээд ........... сумын .......... Аын хэлснээр би надад дансаар цугларсан нийт 6,800,000 төгрөгийг түүний хэлснээр шилжүүлж өгсөн. Харин өөрийнхөө дансаар аваагүй бэлэн цугларсан нийт 2,000,000 төгрөгийг би 2024 оны 10 дугаар сарын дундуур төрийн санд тушаасан. Үлдэгдэл 2,450,000 төгрөгийг манай сумын зарим иргэд өгөөгүй байгаа...миний мэдэхээр Э.А .......... манай З багийн иргэн. Мөн С.Г нь манай З багийн иргэн юм...Саяхан 2024 оны 10 дугаар сарын дундуур ........... сумын .......... А миний утас руу залгаж “өрөөнд хүрээд ир” гэж хэлсэн улмаар ........... сумын засаг даргын өрөөнд орж дарга Атай уулзахад “нөгөө мөнгөө чамд өгье, чиний данс руу хийж болохгүй байх, чи эхнэрийнхээ дансыг өгчих” гэж хэлээд миний эхнэр Оын 5151088691 дугаарын дансанд 6,500,000 төгрөгийг өөр хүний дансаар шилжүүлсэн. Улмаар “400,000 төгрөгийг надад өгөөрэй. Харин 6,100,000 төгрөгийг өөрөө аваад тушаагаарай” гэж хэлсний дагуу эхнэрийнхээ данснаас 400,000 төгрөгийг бэлнээр авч Ат бэлэн өгсөн. Харин үлдсэн 6,100,000 төгрөгийг би шууд сумын төрийн сангийн дансанд шилжүүлсэн..” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 22-24, 47-50, 99-100 хуу), гэрч Ц.Мийн өгсөн “...Манай багт тухайн фондод бүрдүүлсэн 1598 ширхэг өвсийг 1 ширхгийг нь 15,000 төгрөгөөр буюу нийт 750,000 төгрөгөөр худалдан авч, миний бие өвс авсан иргэдийн өгсөн мөнгийг бэлнээр өөр дээрээ төвлөрүүлж, бүрдүүлэн нярав Н.Нийн Төрийн банкны данс руу шилжүүлж байсан. Мөн тухайн үед манай багийн 2 иргэн нярав Н.Нээс 50 ширхэг өвс авсан талаараа хэлээд надад бэлэн 750,000 төгрөг өгсөн. Өмнө нь манай багаас өнжмөл өвснөөс 50 ширхгийг авсан бэлэн 750,000 төгрөг өгсөн. Өмнө нь манай баг бас өнжмөл өвснөөс 50 ширхгийг авсан байсан учир нийт 2,000,000 төгрөгийг нярав Н.Нийн Төрийн банкны данс руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 30-32 хуу), гэрч Х.Бын өгсөн “...Би хаан банканд ............ дугаарын данстай. Уг дансыг би 2020 оноос хойш ашиглаж байгаа миний эзэмшлийн данс юм.............. сумын ..........ар ажиллаж байсан Э.А буюу миний бэр эгч 2023 онд надаас “малчны зээл төлөх гэж байгаа, 3 сая төгрөг зээлэх үү” гэж гуйсан юм. Улмаар би нөхөртэйгөө ярилцаж байгаад Э.Ат 3 сая төгрөг зээлүүлсэн юм. Үүний дараагаар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.А надтай холбогдож дээрх зээлсэн мөнгөө төлөх гэж байгаагаа хэлээд миний эзэмшлийн .......... дугаартай дансны дугаарыг авсан. Улмаар тухайн өдөр миний дээрх дансанд “G” утгатай 2 сая төгрөг, мөн Э.Аын эзэмшлийн данснаас 1 сая төгрөг тус тус орж ирсэн. Энэ нь дээрх өрөө төлж байгаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 54-56 хуу), гэрч Н.Чы өгсөн “...миний эхнэр Б надад “Атай утсаар ярьсан, намайг цагаан идээ авсан гэж хэлээрэй” гэж хэлсэн гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 60-62 хуу), гэрч Н.Нийн өгсөн “...Миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард Ө ХХК-ийн захирал Г ........... сумын засаг даргын тамгын газрын агуулахад 300 боодол өвс буулгасан. Түүнийг Г бид 2 өөрсдөө Гийн машинаас буулгаж хүлээн авсан. Тухайн 300 боодол өвсийг Г З багийн малчин өрхүүдэд 1 боодлыг нь 15,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Дараад нь ........... сумын .......... Аын хэлсний дагуу Гийн ачиж авч ирсэн 300 боодол өвсийг агуулахад багтахгүй байсан учраас Г хашаанд буулгасан юм. Тэгээд дараагийн удаа 2023 оны 12 дугаар сард дахин 200 боодол өвсийг мөн л Г хашаанд буулгасан. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г дахин 200 боодол өвс ачиж ирэхээр нь ........... сумын засаг даргын тамгын газрын агуулахад буулгасан. Улмаар 2024 оны 03 дугаар сард Г дахин 598 боодол авч ирээд хүлээн авах ажлын хэсгийн гишүүдэд хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 22 боодол өвсийг пресс нь тасарчихсан тарчихсан байсан учраас дахин удалгүй 22 боодол өвс ачиж ирээд Г бид 2-т хүлээлгэж өгсөн. Ингээд нийтдээ 1620 боодол өвсийг хүлээн авсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 67-69 хуу), гэрч Ц.Сгийн өгсөн “...тухайн тендерийн ажил нь ........... сумын Засаг даргын тамгын газарт өвс фонд бүрдүүлэх зорилгоор 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 1620 боодол өвс худалдан авах ажил байсан. Улмаар үнэлгээний хорооны гишүүд ........... сумын .......... Э.Ат үнэлгээний хорооны зөвлөмж танилцуулахдаа уг тендерийн ажилд Ө ХХК ганцхан санал ирүүлсэн талаар хэлэхэд .......... Э.А “угаасаа энэ Ө ХХК-иас өвс урьдчилаад зээлээр аваад буулгачихсан байгаа” гэж хэлж байсан. Урьдчилаад өвс авсан тухай тухайн үед л мэдсэн юм. Ингэж болохгүй талаар .......... Э.Ат тухайн үед аман байдлаар хэлж байсан. Э.А “өвөлжилт хүндэрсэн эрсдэл өндөр байгаа учраас урьдчилаад Ө ХХК-иас зээлээр авчихсан байгаа” гэж тайлбарлаж байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 73-76 хуу), гэрч Ц.Мын өгсөн “...Би А аймгийн З ........буюу захиалагчийг төлөөлж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх дугаартай гэрээг Ө ХХК-тай байгуулсан. Уг гэрээнд ........... сумын 2024 оны өвсний фондод нийт 1620 боодол өвсийг 29,970,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан юм. Намайг уг компанитай гэрээ байгуулахад Ө ХХК нь тендерт шалгарчихсан байсан. Тендерийн ажил нь хэрхэн явагдсан талаар би мэдэхгүй байна...Би Засаг даргын тамгын газрын складад буулгасан 500 боодол өвсийг нүдээр үзэж харсан. Харин үлдсэн өвснүүдийг З баг, Хүрэм багийн .......... нар өөрсдөө хүлээн авсан байх. Мөн ..........ар ажиллаж байсан Э.А надад 2023 оны 12 дугаар сард “...өвөлжилт хүндэрч магадгүй байх, урьдчилаад өвсөө авч байвал яах вэ” гэж асууж  байсан. Би А ..........д хандаж тухайн үед “..он гараад төсвийн хуваарь тавигдсаны дараа худалдан авалтаа хийх...” талаар зөвлөж байсан...Ө ХХК-иас нийт 1620 боодол өвс худалдан авахаар гэрээ байгуулсан. Энэ өвсөө ч авсан. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэх үедээ нийт 1598 боодол өвс хүлээн авсан акт үйлдэж сүүлд нь үлдсэн 22 боодол өвсийг С.Гөөс нярав Н хүлээн авсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 80-83 хуу), гэрч Б.Тын өгсөн “...Миний санаж байгаагаар уг тендер сонгон шалгаруулалт нь 2024 оны 01 дүгээр сард зарлагдаж сонгон шалгаруулалт явагдсан. Би уг тендер сонгон шалгаруулалт нь яг хэдний өдөр зохион байгуулагдсан, зарлан мэдээллийг хэн, хэрхэн иргэдэд хэрхэн хүргүүлсэн талаар санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан худалдан авах ажиллагааны Tender.gov.mn сайт дээр зарлан мэдээллийг байршуулсан байх гэж бодож байна. Би уг тендер сонгон шалгаруулалтад нийт хэдэн санал, материал ирснийг санахгүй байна. Миний санаж байгаагаар тендер сонгон шалгаруулалтад “Ө” ХХК шалгарсан. Уг тендерийн ажлын техникийн нөхцөлд “пресслэсэн, шинэ ургацын ногоон өвс байх ёстой гэсэн шаардлага шалгуур байсан.  Ө ХХК нь үнэлгээний хороонд материалаа ирүүлэхдээ техникийн нөхцөлд дурдсан нөхцөл шаардлагын хүрээнд өвс нийлүүлнэ гэсэн материал ирүүлснийг үндэслэж шалгаруулсан. Уг тендерийн ажилд нийтдээ 1620 ширхэг өвс нийлүүлэхээр заасан байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 87-89 хуу), гэрч С.Цгийн өгсөн “...Тендер 2024 оны 02 дугаар сарын эхээр зарлагдаж байсан. Нийтдээ 1620 боодол өвс нийлүүлэхээр тендерийн баримт бичигт заасан байсан. ...“Ө” ХХК нь ........... суманд бараа ажил үйлчилгээг өөрийнхөө машинаар тээвэр хийдэг компани байсан...Миний мэдэж байгаагаар тухайн 1620 боодол өвс нь нийтдээ 2-3 удаа тасалж ачигдаж ирсэн юм. Би сүүлд Гэс сонсоход тендер зарлахаас өмнө 1000 орчим боодол өвс худалдан авсан гэж хэлж байсан. Мөн ........... сумын .......... А тендер зарласны дараахан С бид 2-д “өвс үнэд орохоос нь өмнө фондны өвс бэлдсэн, Ө ХХК-ийн захирал Гөөс өвс авсан” гэж хэлж байсан. С бид 2 сумын .......... Ат ингэж болохгүй талаар хэлэхэд “нэгэнт авчихсан, өвс үнэд орох гээд байсан, тиймээс зээлээр өвс нийлүүлсэн” гэж хэлсэн. Би жилийн эцсийн байдлаар шалгахад хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан өвсний орлогод 8,050,000 төгрөг Төрийн санд төвлөрсөн байсан...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 93-96 хуу), гэрч Ц.Оын өгсөн “...миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байх намайг ажил дээрээ байхад миний 5151088691 дугаарын дансанд “зээл” гэсэн утга бүхий 6,500,000 төгрөг орсон байсан. Би үүнийг хэн шилжүүлсэн гэдгийг нь тухайн үедээ мэдээгүй. Улмаар нөхөр Гэс асуухад “........... сумын .......... Э.А мөнгө хийнэ гэсэн, чи надад бэлнээр авч өгөх юм байна шүү” гэж хэлж байсан. Улмаар би тухайн өдрөө дээрх 6,500,000 төгрөгийг сумын хаан банкны салбараас бэлнээр авч өөрийн нөхөр Гд бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 104-105 хуу), гэрч С.Батбаярын өгсөн “...Э.А надаас мөнгө төгрөг зээлж байсан асуудал байгаа. Миний сайн санаж байгаагаар 2024 онд Э.А надаас 500,000 төгрөг зээлээд буцаагаад өгч байсан. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ би дансаар шилжүүлж байсан. Миний санаж байгаагаар 2024 оны 02 дугаар сард Э.А надаас 3 сая төгрөг зээлж авч байсан. Уг мөнгийг зээлэхдээ надад юу гэж хэлж зээлж байсныг санахгүй байна. Надаас мөнгө зээлэхдээ мөнгөний хэрэг гарлаа түр мөнгө зээлээч гэж гуйдаг байсан. Би нэг ангид хамт сурч байсан мөн нэг нутгийн хүмүүс учраас мөнгө зээлж байсан. Дээрх 3 сая төгрөгийг надаас зээлээд 2,500,000 төгрөгийг дансаар 500,000 төгрөгийг бэлнээр өгч байсан юм. Би ........... суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд Ат 3 сая төгрөг зээлэхдээ дэлгүүрийн үйл ажиллагааны орлогоос өгсөн...” гэх мэдүүлэг (1-ийн хх-ийн 115-116 хуу), яллагдагч Э.Аын өгсөн “...би өөрийн  хийсэн үйлдлийн алдаа дутагдлыг ойлгож байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (3-ийн хх-ийн 54-55  хуу),  Архангай аймгийн ........... сумын засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/16 дугаартай “Х тухай” захирамж, ажлын хэсгийн гишүүд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Ф” үйлдэж 1598 ширхэг өвс хүлээн авсан гэрээ (1-ийн хх-ийн 118-122 хуу), Ьендер шалгаруулалтын зарлад /1-ийн хх-171х/, Архангай аймгийн ........... сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/15 тоот гэрээ байгуулж, эрх олгох тухай захирамж /2-ийн хх-ийн 207 хуу/, Архангай аймгийн ........... сумын засаг даргын тамгын газрын “Ө” ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ........... дугаартай гэрээ байгуулж худалдан авсан 1620 боодол “Пресс томтой, өнжмөл биш, шивээгүй, ногоон өвс”-ний 2023 оны 09-12 дугаар сарын зах зээлийн үнэлгээг гаргуулсан шинжээчийн  дүгнэлт (2-ийн хх-ийн 249-250, 3-ийн хх-ийн 1-6 хуу) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

1.2 Дээрхээс дүгнэхэд Архангай аймгийн ........... сумын .......... Э.А нь тендер шалгаруулалт зарлаагүй байхдаа “Ө” ХХК-ийн захирал С.Гөөс 500 боодол өвс урьдчилан авч албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худалдан борлуулсан өвсний орлого 6,100,000 төгрөгийг захиран зарцуулж байгаа үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

              1.3 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Иймд шүүгдэгч Э.Аыг нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

2.1.  Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй болно.

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            3.1 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

             3.2. Шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзаж түүнд нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Ат оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Э.Ат хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

  1. Бусад асуудлын талаар:

 

    1. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор

бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 580,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, түүнд тэнсэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                     ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Д овгийн Эын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  7.3  дугаар  зүйлийн  2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ат тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр  зүйлийн  4, 5  дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.  

 

            5. Шүүгдэгч Э.Ат хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  7. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 580,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА