| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
2025/ШЦТ/204
МОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Т.А
Хохирогч: Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: О.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Оийн О /ИБД:.........../-т холбогдох эрүүгийн ........... дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: МОл Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт У хотын С дүүрэг, .... дугаар хороо, ............ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Оийн О (ИБД:.........)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Т сумын ... багийн төвд байрлах хүүхдийн цэцэрлэгийн гадна талд А.М, Б.О, Ж.Б нартай барилгын заслын ажил хийж байхдаа иргэн Г.Г, Ж.Б, Х.Б, Д.О, Ж.Б нартай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, Ж.Быг хутга барин “пизда ална” гэж орилж бусад руу дайрахад, хохирогч Ж.Б нь түүний уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор ар талаас нь тэврэх үед баруун гуяны дотор тал руу хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд:
Хохирогч Ж.Б: ...Би 2-3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Сумын төвийн эмнэлэг, А аймгийн нэгдсэн эмнэлэг, У хотод мөн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэсэн болон ирж явсан зардал, 3 сар ажилгүй байсан тул сарын дундаж цалинг 5,000,000 төгрөгөөр тооцож цалин гаргуулахаар тус тус нэхэмжилж нийт 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна гэв.
Эрүүгийн 2412................. дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Ж.Бы өгсөн: “...10 дугаар сарын 06-ны өдөр дүү Ж.Бтай хамт аавын байшингийн шалны паркетыг шахаж байтал 16 цаг өнгөрөөд 17 цаг эхэлж байхад цонхны тавцан дээр ил хавтан нааж байгаад силикон дуусахаар нь дүү Быг Г гэх айл руу силикон буюу наадаг хөөсөнд явуулсан. Тэгтэл Б хөөс ч үгүй сандарчихсан ороод ирсэн. “О ах цэцэрлэгийн гадна зодуулаад байна” гэж Г дүү бид хоёрт тэвдчихсэн хэлсэн. Тэгэхээр нь “юу болов яав” гээд Г, Б бид гурав цэцэрлэг рүү Бын цагаан Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад очсон. Явж очоод машинаас буусан чинь цэцэрлэгийн гадаа цэцэрлэгийн багш А, С, тогооч Б болон засварын ажил хийж байсан компанийн 4 залуу зогсож байсан. Намайг машинаас буутал А, С хоёр намайг барьж “болохгүй, болохгүй хэл амаараа учраа олоорой” гэж хэлэхээр нь би ямар нэгэн үйлдэл хийлгүй зогсож байсан. Тэр хооронд надтай ирсэн хоёр хүн, цэцэрлэг дээр байсан хүмүүс хоорондоо түлхэлцэж байснаа сүүлдээ цохилцоод зодолдоод эхэлсэн. Зодоон дуусаж байх үеэр О хүрч ирээд “хэл амаараа учраа ольё” гээд зогсож байсан. Тэгсэн чинь цэцэрлэгийн гадна зогсож байсан хүмүүсээс нэг нь “хутга” гэж орилохоор нь миний урд байсан саарал цамцтай, саарал өмдтэй туранхай залуу баруун гартаа хутга барьчихсан байсан. Х.Б гэх залуу руу алхаж байхаар нь би тэр залуутай хамгийн ойр байсан учраас Х.Быг хутгалчихаж магадгүй гэж бодоод тэр туранхай хутга барьчихсан байсан залууг араас нь очоод тэврээд авсан. Тэврэх үедээ биеийнх нь дээгүүр тэвэрчихсэн байсан. Тэгсэн чинь нөгөө залуу доошоо тОйж байгаад миний баруун гуяны дотор тал руу хутгалчихсан. Намайг хутгалсны дараа би тэр залууг урагш нь түлхэж холдуулаад өөрөө холдсон. Миний баруун гуянаас цус асгарч би хөл дээрээ тогтож чадахгүй байсан ба хоёр хүн ирээд машинд суулгаад гэр рүү аваад явсан. Эмчийн хэлснээр миний баруун хөлийн том гуяны булчин хэсэг рүү арван таван см орчим хутга гүн орсон байна гэсэн. Миний биеийн байдал босож алхаж чадахгүй, даралт ихсэж, зүрхний цохилт маш ихэсдэг болсон ба одоо эхнэрээрээ сахиуртай эмнэлэгт эмчлүүлж байна. Би уг залууг өмнө нь харж байгаагүй, огт танихгүй нэрийг нь ч мэдэхгүй хүн байсан. Намайг хутгалсны дараа уг залуу гараасаа шар өнгийн иштэй хутга газар шидэж байсан. Би түүнтэй огт харьцаагүй миний баруун гуя руу нэг удаа хутгалсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-28 хуу/
Хохирогч Ж.Бы дахин өгсөн: “...зодооны үеэр О цэцэрлэгийн арын хүрэн хаалга буюу гал тогооны өрөөний хаалгаар орсныг би маш сайн харсан...гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Гар хоосон байсан. Гарч ирэхийг нь анзаараагүй, нэг мэдэхэд сүүлд нь саарал машины урд зогсож байсан. Тэгээд Х.Бын араас хутга барьчихсан гүйж байхаар нь би очиж барьж аваад хутгалуулсан асуудал болсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 222 хуу/
Хохирогч Ж.Бы дахин өгсөн: “...би маш их гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон нааш цааш явсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 03 хуу/
Гэрч А.Мийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай ажилчид цэцэрлэгийн барилгын гадна тал пассатны ажил, хар замаск, явган хүний зам зэргийг тавих ажил хийж байсан. Өдөр 14 цагийн үед цэцэрлэгийн 2 багш, тогоочтойгоо нийлж бид нарт хоол хийж өгсөн. Тэгээд гадаа цемент зуурч байсан цэцэрлэгийн галч О гэх хүнийг би "ороод хоолоо идчих" гэж хэлээд гэдэс рүү нь түлхсэн чинь намайг шууд шанаадаад авахаар нь би зөрүүлээд цохиод авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад хоорондоо цохилцож байгаад нэг их удалгүй салсан. Би машиныхаа урд цэцэрлэгийн хашааны гадна тамхи татаад сууж байтал манай компанийн ажилчин О айлаас цемент ачиж ирж таарсан. О машинаасаа бууж О руу “та нар яагаад хүн дээрэлхээд байдаг пизда нар вэ" гэж Отой маргалдаж хоорондоо 2,3 цохилцоод авсан. Тэгсэн чинь саарал Примо маркийн машинтай залуу давхиж ирээд шууд Оыг араас нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би очиж салгаад тэр залууд "чи учрыг нь олж байж хүн рүү дайраарай" гэж хэлсэн чинь "та нар энд архи дарс уудаг манай газрыг балгас болгосон. Би та нарыг ална" гэж хэлээд машиндаа Оыг суулгаад тэр хоёр яваад өгсөн. Дараа нь цэцэрлэгийн багш Стай юм яриад сууж байтал цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 залуу, ахиад 2,3 мотоцикльтой залуучууд давхиж ирээд ямар ч үгийн зөрүү байхгүй бүгд ирээд бид нарыг бүгдийг нь зодоод эхэлсэн. Тэр үед манай компанийн залуу О, Оын машины хажууд манай компанийн Ч эгчтэй хамт тамхи татаад зогсож байтал нөгөө олон залуучууд "сум орон нутагт яагаад давраад байгаа пизда нар вэ" гээд учир зүггүй манай Оийг нүүр нүдгүй зодож нүдээд унасан. Оийг маш олуулаа нийлж газар унагаж байгаад нүдээд байсан. О дээр 3,4 хүн над дээр 3 хүн, О дээр оччихсон 5,6 хүн нүдээд зодоод байсан. Тэр үед О газар уначихсан "намайг аллаа шүү дээ ах аа" гээд орилоод байхаар нь би очоод салгаж босгосон чинь нөгөө хүмүүс Б руу дайраад эхэлсэн. Тэгээд О "та нар яагаад намайг зүгээр байхад зодоод байгаа юм. Би буруугүй шүү дээ” гээд уйлж байсан чинь хэдэн залуу төмөр труба барьчихсан “пиздаануудыг энд нь алнаа” гээд О рүү дайраад нэг нь Оийн хоолойг боогоод араас нь бариад авсан. Тэгээд нэг мэдсэн чинь О ухаан алдчихсан босож ирээд уйлаад байсан. О надад хэлэхдээ зодуулаад амь тэмцэж байх үедээ газарт 2 хутга байхаар нь хутгалчихвий гэж айгаад нэгийг нь шидэж холдуулаад нөгөөхийг нь шидэх гэж байтал нэг нь ирээд араас нь хоолойг нь боогоод ухаан алдаж байх үедээ буюу гар нь татганаад санамсаргүй байдлаар хутгалсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 36-38 хуу/
Гэрч Б.Оын өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн багийн цэцэрлэгийн тогооч, туслах багштай нь хамт айлаас цемент ачиж ирсэн ба намайг ирэхэд манай захирал Мтой Мөрөн багийн цэцэрлэгийн галч О гэх хүн муудалцаад зодолдсон байсан. Би Од дандаа яах гэж ингэж шалчигнаж байдаг юм бэ, чи өдөржингөө эд нартай хэрэлдэж муудалцлаа шүү дээ гэж хэлсэн чинь намайг цэцэрлэгийн хашааны цаанаас цохиод авсан. Тэгээд би хашаа давж ороод Отай муудалцаж хоорондоо цохилцсон. Тэгтэл сургуулийн галч гээд Примо маркийн машинтай залуу гэнэт хүрч ирээд миний араас өшиглөсөн. Тэр үед манай компанийн ажилчин О дүү маань ирээд тэр залууг салгаад аваад явсан ба тэр Примотой залуу Отай хамт машиндаа суугаад яваад өгсөн. Төд удалгүй байж байтал цагаан Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл, хар өнгийн Соната 6 маркийн 2 машинтай хүмүүс хүрч ирээд машинаасаа буугаад үгийн зөрүүгүй бид нар руу дайраад эхэлсэн. Би "за та нар юмны учрыг олчихоод дараа нь муудах асуудал ярья" гэж хэлтэл шууд өөдөөс бөөн бөөндөө дайраад бид нарыг зодоод эхэлсэн. Над дээр 4 хүн ирээд намайг бөөнөөр зодож цохиод эхэлсэн ба би газар унасан чинь дээрээс дэвсээд байтал цэцэрлэгийн багш, тогооч хоёр ирээд тэр хэдийг болиулж салгаад аваад явсан. Тэгээд би босож ирээд О миний машины урд газар уначихсан зодуулж байхаар нь очоод Оийг салгаж автал Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд намайг цохиж унагаад цаашаа аваад явсан. Тэр хооронд "энд чинь хүн хутгалчихлаа шүү дээ" гээд эмэгтэй хүмүүс орилолдоод байсан чинь над руу дайраад байсан хүмүүс хаяад явчихсан. Би араас нь яваад очтол Оийг 2,3 залуу доороо хийчихсэн "чи миний ахыг алчихсан бол яах юм бэ" гээд цохиод, зодоод байсан. Тэгээд би Оийг зодоод алчих гээд байхаар нь очиж аваад машиндаа оруулж суулгаад Мтой хамт нөгөө хүмүүстэй очиж "за одоо хэрүүл зодоон хийгээд яах вэ эмнэлэг, цагдаа дуудъя наад хүнээ яарА аваад эмнэлэг рүү яв" гэж хэлсэн. Тэгсэн тэнд байсан дуртай хүн бүр нь ирж цохиж аваад байсан. Зодоон эхэлж байх үед Оийн гарт хутга байхгүй байсан. Хаанаас хутга гаргаж ирсэнийг мэдэхгүй. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 41-43 хуу/
Гэрч Э.Бийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Т сумын ... багт сургуулийн дотуур байрны засварыг нөхөр Тын хамт хийж байхад хэдэн хүүхдүүд орж ирээд цэцэрлэгийн гадаа танай хүмүүсийг зодоод байна гэхээр нь гараад очих гээд явж байтал О урдаас ирж байхаар нь юу болоод байгаа талаар асуухад захирал М цэцэрлэгийн галчтай хэрэлдээд байна гэж хэлсэн. Тэгээд яваад очтол нэг саарал машин давхиж ирээд нэг эрэгтэй хүн бууж ирээд Оийг шууд жийгээд унагачихсан. Тэгэхээр нь “яаж байгаа юм бэ, зүгээр байгаа хүүхдийг аллаа” гэж хэлээд салсан. Тэгснээ нэг цагаан Приус ирсэн. Дотроос нь 5 залуу бууж ирээд ахиад 2 мотоцикль ирээд манай захирал М, О, Б гурвыг 3 талд бөөн бөөнөөрөө зодоод байсан. Тэгэхээр нь би “Оийг жоохон хүүхэд аллаа” гээд салгах гээд үзэхэд дийлэхгүй байсан. Тэгсэн нэг залуу нь намайг “дуугай бай” гээд алгадсан. Тэгээд нэг хартал Оийн утас газар байж байхаар нь би аваад бичлэг хийхгүй бол болохгүй юм байна. Хүн алах нь гээд бичлэг хийсэн. Тэгсэн чинь хутгалчихлаа гээд хүмүүс орилоод эхэлсэн чинь зодооноо больсон. Хутгалуулсан хүнийг танихгүй. Оийг зодож байсан, таван залуугийн нэг нь байсан. Хутгалуулчихлаа гэсэн чинь хоёр залуу нь эргэж очоод Оийг ахиад зодоод байснаа “тэр хутга нь хаана байна, өөрийг нь хутгалаад алчихъя” гээд орилоод байсан. Хэн хутгалсан талаар мэдэхгүй. Дараа нь хүмүүс Оийг хутгалчихлаа гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 46-47 хуу/
Гэрч Б.Тын өгсөн: “...намайг гараад гарахад О нь шокийн байдА хачин царайлчихсан, захирал М, Б нар руу хүмүүс дайраад зарим хүмүүс нь очоод цохиж аваад байсан. Мөн хүн хутгалсан гэж маргалдсан байдА байсан. Хэн хэнийгээ хутгалсан талаар би мэдээгүй, нутгийн хүмүүс Оийг хутгалчихсан гээд дайраад байсан. Намайг очиход хутгалуулсан хүн байхгүй байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд хутгалуулсан хүний араас гэр рүү нь явсан. Хүнээс сонсоход шавар хийж байсан цэцэрлэгийн галч захирал Мтой маргалдаж хүрз барьж дайрсан тэрнээс л болсон байх, цэцэрлэг дээр хийх ажил дуусгачихсан дотуур байрны ажил руу орчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 50-51 хуу/
Гэрч Ж.Бын өгсөн: “...Надтай хамт очсон 3 тэнд байсан 3 залуутай харилцан зодоон хийгээд салсан. Тэгээд О ах ирээд “боль учраа ололцъё” гэж хэлээд салаад байж байсан. Би нэг залуутай юм яриад байж байтал “хутга” гээд эмэгтэй хүн орилохоор нь харсан чинь Б ах туранхай залууг араас нь тэврээд автал хутга барьсан гараараа хойшоо нь ах руу савж харагдсан. Тэгсэн чинь нэг хутга унасан чинь манай дүү О тэр залууг өшиглөж унагаагаад газар дараад 2 удаа цохиж харагдсан. Тэгээд Б ах дээр очиход хөлнөөс нь цус гарчихсан өмдөө тайлахаар нь О ах нэг алчуур авчраад, би цамцаа урж хөлийг нь боогоод гэрт нь авчирсан. Хутга хаанаас гарч ирсэн талаар мэдэхгүй. Сүүлд дарга нь гэх залуутай ярилцаж байхад хутгалсан залуу гэх “Оийг цэцэрлэг рүү гүйгээд орохыг нь харсан. Айгаад орлоо гэж бодсон чинь хутга авч гарч ирснийг нь мэдсэнгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 54-55 хуу/
Гэрч Х.Бын өгсөн: “...Цэцэрлэг дээр байсан хүмүүс хоорондоо зодолдоод хэрэлдээд байсан. Тэгээд би ганцаараа саарал өнгийн Аллион маркийн машинтайгаа очсон чинь манай хамаатны ах болох Оыг тэнд ажиллаж байсан нэг залуу цохиж, унагаасан байхаар нь би тэр залуу дээр очоод араас нь хөлөөрөө жийж унагаасан чинь нэг жижигхэн биетэй залуу цэцэрлэгээс гарч ирээд намайг цохиж авсан. Тэгээд бид нар хоорондоо муудалцаж байгаад салсан юм. Дараа нь би О ахыг машиндаа суулгаад нөгөө нэг галч болох Бүж гэх хүнийг суулгаад Б гэрт нь хүргэж өгөөд Оыг хүргэж өгөх гээд явж байтал Б, Б гэх 2 хүн цэцэрлэг рүү явж байхаар нь бид хоёр цэцэрлэг рүү буцаж очсон. Цэцэрлэг дээр яваад очиход надтай хамт очсон Б, Б, Г, О нарын хүмүүс очоод тэнд байсан залуучуудтай зодолдоод эхэлсэн. Намайг анх очиход цохиж авдаг жижигхэн биетэй залууг би очоод алгадаад авсан. Тэр хооронд энд тэндээс хүмүүс нэмэгдэж ирсэн. Бөөн хэрүүл маргаан зодоон цохион болсон. Хэрүүл маргаан дуусаж байхад миний алгадаж авдаг залуу намайг цохих гээд дайрахад нь Б тэр залуугийн араас нь тэврээд авсан чинь гуя руу нь хутгалчихсан гэсэн. Намайг алгадах үед тэр хүүхэд хутга бариагүй байсан ба яг Быг хутгалах үйл явцыг би хараагүй. Тэгээд эмнэлэг цагдаа дуудаж салцгаасан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 58-59 хуу/
Гэрч Г.Гын өгсөн: “...Гэтэл удалгүй Б буцаж ирээд “Цэцэрлэг дээр манай хүргэн ах Оыг барилгын 2 залуу зодоод байна. Бүгдээрээ явъя" гэж хэлэхээр нь би Б, Б нарын хамтаар Бын эзэмшлийн Приус 30 маркийн автомашинаар цэцэрлэг дээр иртэл хүүхдийн цэцэрлэгийн засварын ажил хийж байгаа гэх эрэгтэй, эмэгтэй холимог 9 орчим хүмүүс байсан. Тухайн үед О бид нарыг очиход байхгүй байсан. Би тэр үед Б гэх хүн дээр очоод бага зэрэг маргалдаж, бид 2 бие биеэ хоёр хоёр цохилцсон юм. Тэгээд бид 2 хоорондоо юм ярилцаж байгаад би тэр үед цэцэрлэгийн засвар хийж байсан хүмүүсийн дарга нь гэх залуу дээр очоод "юу болоод яагаад та нар хүн зодоод байгаа юм” гэж хэлээд нэг цохих гэтэл хүүхдийн цэцэрлэгийн багш Э дундуур орж намайг цохиулаагүй юм. Тэгээд бид нар уг цэцэрлэгийн засвар хийж байсан хүмүүстэй ярилцаад учир зүйгээ олох гээд байж байтал манай нутгийн /надтай хамт байшингийн паркет шахаж байснаас өөр/ Б гэх залуу миний зүүн талд зогсож байснаа уг цэцэрлэгийн засвар хийж байсан Од гэх нэрийг нь сайн мэдэхгүй залуу руу дайрч “чи намайг өмнө зодож байсан. Чамайг нэг удаа цохиход яадгийн” гээд очоод нэг цохих шиг болоод буцаад алхтал Од гэх залуу “чамайг ална” гээд Бын араас нь явах үед миний ард зогсож байсан хүмүүс “наадах чинь гартаа хутгатай байна” гэж орилсон юм. Тэр үед надтай хамт байшингийн паркет шахаж байсан Б, Од гэх залуугийн араас тэврэх шиг болсон. Тэр үед Од гэх залуу Быг арагшаа баруун талын хөлийн цав орчимд 1 удаа хутгаар хатгасан юм. Тэр үед Б доошоо суусан харин Од гэх залуугийн хутгийг тэнд зогсож байсан О булааж авсан. Тэр үед тэнд зогсож байсан залуучууд Од гэх залууг түлхэж унагаад “чи хүн аллаа” гээд цааш аваад явсан. Би Б дээр очоод цааш нь Приус-30 маркийн автомашинд суулгасан юм. Тэгээд тэр үед тэнд байсан хүмүүс Т сумын цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 63-65 хуу/
Гэрч Б.Оын өгсөн: “...Б ах захирал гэх залуутай нь маргалдаад зогсож байхаар нь очтол нөгөө захирал залуу нь “учрыг нь олоорой, тайван байгаарай гэж хэлж байсан. Мөрөн багт амьдардаг С гэх эгч намайг “чи улс төрд үзэж байгаа хүн тайван байгаарай” гэж хэлсэн. Би ч ер хүнтэй гар зөрүүлээгүй. Тэгээд бусад маргалдаж байсан болон хоорондоо барьцалдаад байсан хүмүүсийг “больцгоо” гээд байж байтал нэг туранхай залуу 2 тийшээ харж байснаа хаанаас ч юм хутга гаргаж, ирээд “пиздаануудаа алнаа” гээд орилоод хутгаа дээш нь өргөтөл Б ах араас нь тэврээд автал баруун гартаа барьсан байсан хутгаараа хажуу талаараа 2 удаа Б ах руу савсан. Тэгээд “Б ахыг хутгалчихлаа” гээд би гүйж очоод жийж унагаагаад дээрээс нь дарж байгаад хутгыг нь гараас нь салгатал, эрээн иштэй хутга ахиад биеэс нь унасан. Тэгээд би хутгыг нь салгачихаад Б ах руу харахад гараараа гуяа дарчихсан, гарын завсраар цус гарч байхаар нь тэр туранхай залууг босгож ирээд нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгээд Б ахын гуяыг Б ах цамцаа урж боогоод машины ард суулгаад гэр рүү нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 68-69 хуу/
Гэрч Д.Оын өгсөн: “...Тэгээд Б биед хоёр түүний машинд суугаад нөгөө галч Бийг аваад гэрт нь хүргэж өгөөд манай гэр рүү явж байтал замд манай дүү нар болох Ж.Бын машин зөрөхөөр нь “за энэ болохоо байх нь зодоон болсныг мэдчихэж” гэж бодоод араас нь яваад очсон. Тэгэхэд манай дүү нарын нэг нь төмөр далайчихсан байхад нь “би боль” гээд болиулсан. Тухайн үед 17 цаг өнгөрч байсан санагдаж байсан. Тэр үед Г, О, Б, хоёр Б би тэгээд нөгөө талаас барилгын 3 залуу 1 хүүхэн, цэцэрлэгийн алба хаагч нар байсан. Манай дүү Х.Б Од гэх туранхай залуу дээр очоод "чи сая намайг зодоод байсан" гэж хэлээд алгадаж эргэсэн чинь “наад залуу чинь хутгатай” байна гээд тэнд байсан хүмүүс орилсон чинь Б, Од гэх залуугийн араас ухасхийгээд бариад авсан. Тэгсэн чинь Од баруун гартаа барьж байсан хутгаараа Бы гуя руу 1 удаа хутгалчихсан бөгөөд О тэр залууг жийж унагаад гарыг нь газар дарж байгаад хутгыг нь булааж авсан. Од гэх залуу босоод ирэхээр нь би түүн дээр очоод "чи хутга бариад яасан арчаагүй юм бэ" гэж хэлээд цохиод авсан ба дараа нь би дарга дээр нь очоод “чамаас болж энэ хэрүүл болсон шүү” гэж хэлээд цохиод авсан. Тэгээд Бы цус тогтохгүй байна гэхээр нь би очиж тогооч эгчийн ороолтоор хөлийг нь боож наад хүндээ ус өг гэж шанагатай ус авчирч өгсөн. Эмнэлэг, цагдаад тухайн үед дуудлагыг шуурхай өгсөн ба удаа ч үгүй эмнэлэг цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 72-74 хуу/
Гэрч Р.Б-Эрдэнийн өгсөн: “...Э “О, барилгын заслын захирал 2 зодолдоод байна. Хурдан ирээрэй” гэсэн тэгтэл цуг явсан бүдүүн залуу хурдан давхи гээд байхаар нь би “очоод зодолдож болохгүй шүү. Битгий оролцоорой” гэж гуйж байгаад яваад очтол зодоон намжсан барилгын заслын захирал гэх залуу бид хоёртой хамт явсан бүдүүн залууг “наадах чинь сая надтай зодолдсон, алаад өг” гээд орилсон чинь машинаас буугаад цамцаа тайлаад шавар зуурч байсан, галч Оыг толгой тархигүй нүдээд байхаар нь би дундуур нь орж арай гэж салгасан. Тэгээд А нөгөө залууг аваад би Оыг дагуулж яваад машинд нь суулгаад нөгөө ээлжийн галч Аийн хамт гэр рүү нь явуулсан. Тэгээд байж байтал Оын хадам талын 4 залуу ирээд Б, М гэх 2 залуу руу дайраад нэг их сүртэй зодолдоогүй Э, А бид 3 нэг нэгээр нь барьж аваад “учир зүйгээ ололц” гээд салгаад байж байтал цагаан цамцтай машин налаад хутга барьчихсан зогсож байсан чинь О “наадах чинь хутга барьчихсан” байна гэтэл Б араас нь барьж аваад хутгыг нь авах гэтэл нэг хутга уначихсан чинь багш А газар ойчсон хутга авч харагдсан. Тэгсэн чинь ахиад нэг цустай хутга унахаар нь хартал Бы гуянаас цус гараад байхаар нь би хүзүүнийхээ ороолтыг Од өгөөд хөлийг нь боолгуулсан юм. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудаад Быг гэрт нь хүргэж өгөх гээд дүү нар нь аваад явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 77-78 хуу/
Гэрч Р.Б-Эрдэнийн дахин өгсөн “...зодоон болж байх үеэр Од гэх залуу 2 хутга бариад зогсож байсан. Тэр залуу өөрөө гал тогооноос орж авсан байх гэж бодож байна. ...Хутга цэцэрлэгийн гал тогоонд байсан бид нар хоол бэлдэж байсан хутга юм” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 214-215 хуу/,
Гэрч М.Эын өгсөн: “...Б нь О ах Б ах нарыг суулгаад аваад явсан ба тун удалгүй цагаан Приус 30 маш хурдтай ирж цэцэрлэгийн хойно зогсоод 4 хаалга зэрэг Ойж баахан залуучууд бууж ирээд энд тэнд нүүр нүдгүй хоорондоо зодолдоод бужигналдаад эхэлсэн. Нэг харсан чинь нэг залуу нь төмөр барьчихсан далайгаад гүйж байхаар нь би "хүн аллаа" гээд уйлаад орилсон чинь тэр залуу төмрөө газар хаячихсан. Би хүн бүрд очиж "болиоч, болиод өгөөч" гэж гуйж орилж гүйсэн. Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс "Хутга" гээд орилолдоод эхлэхээр нь гүйгээд очсон чинь Бгийн саарал машины урд газар 2 ширхэг хутга байсан. 1 хутга нь цус болчихсон байхыг нь би харсан. Тэгээд хэн хэнийгээ хаана яаж байгаад хутгалчихсан талаар юу ч мэдэхгүй явж байсан. “Батка хутгалуулчихлаа” гээд хөлийг нь боож байсан. Би Батка дээр очоод эргээд хартал цагаан цамцтай туранхай хүүхдийг газар унагаад тал бүрээс нь өшиглөөд байсан. Тэгээд би “яачихсан юм бэ хэн хэнийгээ хутгалчхав” гэсэн чинь “энэ пизда байхгүй юу” гээд нөгөө туранхай залууг өшиглөөд байсан. Тухайн үйл явдал ямар аймаар байсан гэж санана, би тийм зүйлийг кинон дээрээс харж байсан Тухайн зодоон болж байх үе болон зодооны дараа компанийн дарга залуу ямар ч хөдөлгөөн хийгээгүй ба хүн бүр очиж цохиж аваад байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 81-83 хуу/
Гэрч Н.Аийн өгсөн: “...Б машинаа асаагаад О, Б нарыг суулгаад яваад өгсөн. Тэр хэд яваад нэг их удаагүй байтал цагаан Приус 30-тай 4 залуу нэлээн ширүүн бууж ирэхээр нь би урдаас нь очиж машиныг нь зогсоогоод ах дүү нар болох Ж.Б, Ж.Б нарыг зогсоогоод “байж байгаарай. Учрыг нь олж байж болно шүү гэж” хэлтэл хамт ирсэн 2 залуу нөгөө компанийн ажилчидтай зодолдоод эхэлсэн чинь тэр хоёр миний гараас мултраад яваад өгсөн. Ж.Б гэх залуу богино улаан төмөр барьчихсан Б руу далайсан чинь Э багш “хүүе чи хүн аллаа болиорой" гээд орилтол төмрөө газар хаясан ба энд тэндгүй бие биеэ барьж аваад зодолдоод бужигнаад дундуур нь гүйж байтал. Э "хүүе хутга" гэж орилохоор нь хартал 3, 4 хүний доор нэг эрээн иштэй хутга газар байсан. Би тэр хутгыг авах гээд тОйтол ахиад нэг хутга газар ойчсон ба тэр хутгыг хартал цус болчихсон хутга газар унасан. Тэгээд “хэн хутгалуулсан яав, ийв” гэтэл Б гэх залуу хутгалуулчихсан гуянаас нь нэлээн их цус гарчихсан зогсож байтал дүү Ж.Б нь цамцаа ураад О ах бариад зогсож байхаар нь би очиж аваад Бы гуяыг боож өгсөн. Тэгээд О ах ус уулгаж дүүгийнх нь машинд оруулж гэр рүү нь явуулж дараа нь цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 86-88 хуу/
Гэрч Н.Аийн дахин өгсөн “...тухайн хутгыг өмнө нь харж байсан. Манай хүүхдийн цэцэрлэгийн гал тогоонд хэрэглэж байсан хутга байсан. Цус болчихсон байсан хутга нь эрээн иштэй хутга байсан. Зодоон эхлэхээс өмнө нь тухайн хутга гал тогооны өрөөнд байсан. Манай цэцэрлэгийн ажилчид хоол хийх гээд мах хэрчиж, ногоо арилгаж байсан. Зодоон болох үед цэцэрлэгийн хаалга хаалттай цоожгүй байсан.” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 209-211 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн: “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Ж.Б нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,345,980 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 10090002080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 08-09 хуу/
Яллагдагч О.Оийн өгсөн: “…прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон зүйлчлэл миний хийсэн үйлдэлтэй таарч байна. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 246-247 хуу/
Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 438 дугаартай
“...1. Ж.Бы биед баруун гуяны гүн хутгалагдаж халдварлагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтОи алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 -т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.”...”гэх дүгнэлт /хх-ийн 117-119 хуу/
Шүүх шинжилгээний ерөнхий газар шинжээч цагдаагийн дэслэгч Э.Бат-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0325/1774 дугаартай
“1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай хутга нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн бор' өнгийн бариултай хутганаас цусны ул мөр илэрсэн, илэрсэн цус нь хүний цус байна, бусад биологийн гарА ул мөр илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалА байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн Б гэж хаягласан цус нь А(II) бүлгийн харьяалА байна.
5. Биологийн шинжилгээгээр харьцуулах шинжилгээ хийхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 192-193 хуу/
Шүүх шинжилгээний ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.Н, З.А нарын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай
“...1. Ж.Б /РД: /-ийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 06-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна...”гэх дүгнэлт /хх-ийн 204-205 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 хуу/
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ж.Бы 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд /1-ийн хх-ийн 120-151 хуу/
Шүүгдэгч О.Оийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 153 хуу/
Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаа /1-ийн хх-ийн 155-156 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-ийн хх-ийн 12-14 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Т сумын ... багийн төвд байрлах хүүхдийн цэцэрлэгийн гадна талд иргэн Ж.Б нь бусдад зодуулж, баруун гуяны гүн хутгалуулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
1.1 Шүүгдэгч О.О нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Т сумын ... багийн төвд байрлах хүүхдийн цэцэрлэгийн гадна талд Ж.Быг хутга барин “пизда ална” гэж орилж бусад руу дайрахад, хохирогч Ж.Б нь түүний уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор ар талаас нь тэврэх үед баруун гуяны дотор тал руу хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Бы өгсөн: “...тэгсэн чинь цэцэрлэгийн гадна зогсож байсан хүмүүсээс нэг нь “хутга” гэж орилохоор нь миний урд байсан саарал цамцтай, саарал өмдтэй туранхай залуу баруун гартаа хутга барьчихсан байсан. Х.Б гэх залуу руу алхаж байхаар нь би тэр залуутай хамгийн ойр байсан учраас Х.Быг хутгалчихаж магадгүй гэж бодоод тэр туранхай хутга барьчихсан байсан залууг араас нь очоод тэврээд авсан. Тэврэх үедээ биеийнх нь дээгүүр тэвэрчихсэн байсан. Тэгсэн чинь нөгөө залуу доошоо тОйж байгаад миний баруун гуяны дотор тал руу хутгалчихсан. Намайг хутгалсны дараа би тэр залууг урагш нь түлхэж холдуулаад өөрөө холдсон. Миний баруун гуянаас цус асгарч би хөл дээрээ тогтож чадахгүй байсан ба хоёр хүн ирээд машинд суулгаад гэр рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-28 хуу/, хохирогч Ж.Бы дахин өгсөн: “...зодооны үеэр О цэцэрлэгийн арын хүрэн хаалга буюу гал тогооны өрөөний хаалгаар орсныг би маш сайн харсан...гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Гар хоосон байсан. Гарч ирэхийг нь анзаараагүй, нэг мэдэхэд сүүлд нь саарал машины урд зогсож байсан. Тэгээд Х.Бын араас хутга барьчихсан гүйж байхаар нь би очиж барьж аваад хутгалуулсан асуудал болсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 222 хуу/, гэрч А.Мийн өгсөн: “... О надад хэлэхдээ зодуулаад амь тэмцэж байх үедээ газарт 2 хутга байхаар нь хутгалчихвий гэж айгаад нэгийг нь шидэж холдуулаад нөгөөхийг нь шидэх гэж байтал нэг нь ирээд араас нь хоолойг нь боогоод ухаан алдаж байх үедээ буюу гар нь татганаад санамсаргүй байдлаар хутгалсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 36-38 хуу/, гэрч Б.Оын өгсөн: “... Тэгээд би босож ирээд О миний машины урд газар уначихсан зодуулж байхаар нь очоод Оийг салгаж автал Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд намайг цохиж унагаад цаашаа аваад явсан. Тэр хооронд "энд чинь хүн хутгалчихлаа шүү дээ" гээд эмэгтэй хүмүүс орилолдоод байсан чинь над руу дайраад байсан хүмүүс хаяад явчихсан. Би араас нь яваад очтол Оийг 2,3 залуу доороо хийчихсэн "чи миний ахыг алчихсан бол яах юм бэ" гээд цохиод, зодоод байсан. Тэгээд би Оийг зодоод алчих гээд байхаар нь очиж аваад машиндаа оруулж суулгаад Мтой хамт нөгөө хүмүүстэй очиж "за одоо хэрүүл зодоон хийгээд яах вэ эмнэлэг, цагдаа дуудъя наад хүнээ яарА аваад эмнэлэг рүү яв" гэж хэлсэн. Тэгсэн тэнд байсан дуртай хүн бүр нь ирж цохиж аваад байсан. Зодоон эхэлж байх үед Оийн гарт хутга байхгүй байсан. Хаанаас хутга гаргаж ирсэнийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 41-43 хуу/, гэрч Э.Бийн өгсөн: “...Тэгээд яваад очтол нэг саарал машин давхиж ирээд нэг эрэгтэй хүн бууж ирээд Оийг шууд жийгээд унагачихсан. Тэгэхээр нь “яаж байгаа юм бэ, зүгээр байгаа хүүхдийг аллаа” гэж хэлээд салсан. Тэгснээ нэг цагаан Приус ирсэн. Дотроос нь 5 залуу бууж ирээд ахиад 2 мотоцикль ирээд манай захирал М, О, гурвыг 3 талд бөөн бөөнөөрөө зодоод байсан. Тэгэхээр нь би “Оийг жоохон хүүхэд аллаа” гээд салгах гээд үзэхэд дийлэхгүй байсан. Тэгсэн нэг залуу нь намайг “дуугай бай” гээд алагдсан. Тэгээд нэг хартал Оийн утас газар байж байхаар нь би аваад бичлэг хийхгүй бол болохгүй юм байна. Хүн алах нь гээд бичлэг хийсэн. Тэгсэн чинь хутгалчихлаа гээд хүмүүс орилоод эхэлсэн чинь зодооноо болсон. Хутгалуулсан хүнийг танихгүй. Оийг зодож байсан, таван залуугийн нэг нь байсан. Хутгалуулчихлаа гэсэн чинь хоёр залуу нь эргэж очоод Оийг ахиад зодоод байснаа “тэр хутга нь хаана байна өөрийг нь хутгалаад алчихъя” гээд орилоод байсан. Хэн хутгалсан талаар мэдэхгүй. Дараа нь хүмүүс Оийг хутгалчихлаа гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 46-47 хуу/, гэрч Б.Тын өгсөн: “...намайг гараад гарахад О нь шокийн байдА хачин царайлчихсан, захирал М, Б нар руу хүмүүс дайраад зарим хүмүүс нь очоод цохиж аваад байсан. Мөн хүн хутгалсан гэж маргалдсан байдА байсан. Хэн хэнийгээ хутгалсан талаар би мэдээгүй, нутгийн хүмүүс Оийг хутгалчихсан гээд дайраад байсан. Намайг очиход хутгалуулсан хүн байхгүй байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд хутгалуулсан хүний араас гэр рүү нь явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 50-51 хуу/, гэрч Ж.Бын өгсөн: “...Надтай хамт очсон 3 тэнд байсан 3 залуутай харилцан зодоон хийгээд салсан. Тэгээд О ах ирээд “боль учраа ололцъё” гэж хэлээд салаад байж байсан. Би нэг залуутай юм яриад байж байтал “хутга” гээд эмэгтэй хүн орилохоор нь харсан чинь Б ах туранхай залууг араас нь тэврээд автал хутга барьсан гараараа хойшоо нь ах руу савж харагдсан. Тэгсэн чинь нэг хутга унасан чинь манай дүү О тэр залууг өшиглөж унагаагаад газар дараад 2 удаа цохиж харагдсан. Тэгээд Б ах дээр очиход хөлнөөс нь цус гарчихсан өмдөө тайлахаар нь О ах нэг алчуур авчраад, би цамцаа урж хөлийг нь боогоод гэрт нь авчирсан. Хутга хаанаас гарч ирсэн талаар мэдэхгүй. Сүүлд дарга нь гэх залуутай ярилцаж байхад хутгалсан залуу гэх “Оийг цэцэрлэг рүү гүйгээд орохыг нь харсан. Айгаад орлоо гэж бодсон чинь хутга авч гарч ирснийг нь мэдсэнгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 54-55 хуу/, гэрч Х.Бын өгсөн: “...Оыг хүргэж өгөх гээд явж байтал Б, Б гэх 2 хүн цэцэрлэг рүү явж байхаар нь бид хоёр цэцэрлэг рүү буцаж очсон. Цэцэрлэг дээр яваад очиход надтай хамт очсон Б, Б, Г, О нарын хүмүүс очоод тэнд байсан залуучуудтай зодолдоод эхэлсэн. Намайг анх очиход цохиж авдаг жижигхэн биетэй залууг би очоод алгадаад авсан. Тэр хооронд энд тэндээс хүмүүс нэмэгдэж ирсэн. Бөөн хэрүүл маргаан зодоон цохион болсон. Хэрүүл маргаан дуусаж байхад миний алгадаж авдаг залуу намайг цохих гээд дайрахад нь Б тэр залуугийн араас нь тэврээд авсан чинь гуя руу нь хутгалчихсан гэсэн. Намайг алгадах үед тэр хүүхэд хутга бариагүй байсан ба яг Быг хутгалах үйл явцыг би хараагүй. Тэгээд эмнэлэг цагдаа дуудаж салцгаасан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 58-59 хуу/ , гэрч Г.Гын өгсөн: “...Б, Од гэх залуугийн араас тэврэх шиг болсон. Тэр үед Од гэх залуу Быг арагшаа баруун талын хөлийн цав орчимд 1 удаа хутгаар хатгасан юм. Тэр үед Б доошоо суусан харин Од гэх залуугийн хутгийг тэнд зогсож байсан О булааж авсан. Тэр үед тэнд зогсож байсан залуучууд Од гэх залууг түлхэж унагаад “чи хүн аллаа” гээд цааш аваад явсан. Би Б дээр очоод цааш нь Приус-30 маркийн автомашинд суулгасан юм. Тэгээд тэр үед тэнд байсан хүмүүс Т сумын цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 63-65 хуу/, гэрч Б.Оын өгсөн: “...Б ах захирал гэх залуутай нь маргалдаад зогсож байхаар нь очтол нөгөө захирал залуу нь “учрыг нь олоорой, тайван байгаарай гэж хэлж байсан. Мөрөн багт амьдардаг С гэх эгч намайг “чи улс төрд үзэж байгаа хүн тайван байгаарай” гэж хэлсэн. Би ч ер хүнтэй гар зөрүүлээгүй. Тэгээд бусад маргалдаж байсан болон хоорондоо барьцалдаад байсан хүмүүсийг “больцгоо” гээд байж байтал нэг туранхай залуу 2 тийшээ харж байснаа хаанаас ч юм хутга гаргаж, ирээд “пиздаануудаа алнаа” гээд орилоод хутгаа дээш нь өргөтөл Б ах араас нь тэврээд автал баруун гартаа барьсан байсан хутгаараа хажуу талаараа 2 удаа Б ах руу савсан. Тэгээд “Б ахыг хутгалчихлаа” гээд би гүйж очоод жийж унагаагаад дээрээс нь дарж байгаад хутгыг нь гараас нь салгатал, эрээн иштэй хутга ахиад биеэс нь унасан. Тэгээд би хутгыг нь салгачихаад Б ах руу харахад гараараа гуяа дарчихсан, гарын завсраар цус гарч байхаар нь тэр туранхай залууг босгож ирээд нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгээд Б ахын гуяыг Б ах цамцаа урж боогоод машины ард суулгаад гэр рүү нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 68-69 хуу/, гэрч Д.Оын өгсөн: “...манай дүү Х.Б Од гэх туранхай залуу дээр очоод "чи сая намайг зодоод байсан" гэж хэлээд алгадаж эргэсэн чинь “наад залуу чинь хутгатай” байна гээд тэнд байсан хүмүүс орилсон чинь Б, Од гэх залуугийн араас ухасхийгээд бариад авсан. Тэгсэн чинь Од баруун гартаа барьж байсан хутгаараа Бы гуя руу 1 удаа хутгалчихсан бөгөөд О тэр залууг жийж унагаад гарыг нь газар дарж байгаад хутгыг нь булааж авсан. Од гэх залуу босоод ирэхээр нь би түүн дээр очоод "чи хутга бариад яасан арчаагүй юм бэ" гэж хэлээд цохиод авсан ба дараа нь би дарга дээр нь очоод “чамаас болж энэ хэрүүл болсон шүү” гэж хэлээд цохиод авсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 72-74 хуу/, гэрч Р.Б-Эрдэнийн дахин өгсөн “...зодоон болж байх үеэр Од гэх залуу 2 хутга бариад зогсож байсан. Тэр залуу өөрөө гал тогооноос орж авсан байх гэж бодож байна. ...Хутга цэцэрлэгийн гал тогоонд байсан бид нар хоол бэлдэж байсан хутга юм” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 214-215 хуу/, гэрч М.Эын өгсөн: “...Б нь О ах Б ах нарыг суулгаад аваад явсан ба тун удалгүй цагаан Приус 30 маш хурдтай ирж цэцэрлэгийн хойно зогсоод 4 хаалга зэрэг Ойж баахан залуучууд бууж ирээд энд тэнд нүүр нүдгүй хоорондпо зодолдоод бужигналдаад эхэлсэн. Нэг харсан чинь нэг залуу нь төмөр барьчихсан далайгаад гүйж байхаар нь би "хүн аллаа" гээд уйлаад орилсон чинь тэр залуу төмрөө газар хаячихсан. Би хүн бүрд очиж "болиоч, болиод өгөөч" гэж гуйж орилж гүйсэн. Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс "Хутга" гээд орилолдоод эхлэхээр нь гүйгээд очсон чинь Бгийн саарал машины урд газар 2 ширхэг хутга байсан. 1 хутга нь цус болчихсон байхыг нь би харсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 81-83 хуу/, гэрч Н.Аийн дахин өгсөн “...тухайн хутгыг өмнө нь харж байсан. Манай хүүхдийн цэцэрлэгийн гал тогоонд хэрэглэж байсан хутга байсан. Цус болчихсон байсан хутга нь эрээн иштэй хутга байсан. Зодоон эхлэхээс өмнө нь тухайн хутга гал тогооны өрөөнд байсан. Манай цэцэрлэгийн ажилчид хоол хийх гээд мах хэрчиж, ногоо арилгаж байсан. Зодоон болох үед цэцэрлэгийн хаалга хаалттай цоожгүй байсан.” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 209-211 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.2. Шүүгдэгч О.О нь хохирогчийн эрүүл мэндэд баруун гуяны гүн хутгалагдаж халдварлагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
1.3. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамаарА, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
1.4. Иймд шүүгдэгч О.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.
2.2 Хохирогч Ж.Б нь шүүх хуралдаанд “Эмчилгээ хийлгэсэн болон ирж явсан зардал, 3 сар ажилгүй байсан тул сарын дундаж цалинг 5,000,000 төгрөгөөр тооцож цалин гаргуулахаар тус тус нэхэмжилж нийт 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Ж.Бы баруун гуяны гүн хутгалагдаж халдварлагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
2.3. МОл Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.4-т “энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь" болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заасан.
2.4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар “Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоох” шинжилгээгээр Ж.Бы сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна” гэж дүгнэсэн байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар сэтгэцэд учирсан хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож буюу 660,000х4,99=3,293,400 (гурван сая хоёр зуун ерөн гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
2.5 Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Анар эс эмийн сангаас эм тариа авсан гэх 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 30,550 төгрөг, 2025 оны 12 сарын 16-ны өдрийн 20,000 төгрөг, 22,000 төгрөг, 2025 оны 11 сарын 06-ны өдрийн 21,000 төгрөг, 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 23,400 төгрөг, 2024 оны 11 сарын 03-ны өдрийн 7,920 төгрөг, 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 66,900 төгрөгийн, Дондог боржгон эмийн сангаас эм тариа авсан гэх 2024 оны 11 сарын 03-ны өдрийн 7,950 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 4,300 төгрөг, 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 9,930 төгрөг, 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 20,100 төгрөгийн, Замбал эмийн сангаас 2024 оны 10 сарын 30-ны өдөр эм тариа авсан 4,500 төгрөгийн, Өгөөмөр Өгий ХХК эмийн сангаас 2024 оны 10 сарын 30-ны өдөр эм тариа авсан 19,500 төгрөгийн, МОл эм импекс концерн эмийн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ариутгасан бинт авсан 2,900 төгрөгийн, Хаш эмийн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тамедин авсан гэх 5,100 төгрөгийн, Ник ХХК шатахуун түгээх станцаас 2024 оны 10 сарын 22-ны өдөр шатахуун авсан гэх 20,000 төгрөгийн, Интер стандарт нефть шатахуун түгээх станцаас 2024 оны 11 сарын 11-ний өдрийн шатахуун авсан гэх 33,000 төгрөг, 2024 оны 11 сарын 03-ны өдрийн 85,000 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 40,000 төгрөг, 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 30,000 төгрөг, 40,000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 8,500 төгрөг, 20,000 төгрөг, 60,000 төгрөг, 40,000 төгрөг, 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 35,000 төгрөгийн, Өндөр-Улаан шатахуун түгээх станцаас 2025 оны 02 сарын 13-ны өдөр шатахуун авсан гэх 35,000 төгрөгийн, хоол хүнс, бараа үйлчилгээ авсан гэх Эмбүүтэй нуураас 2024 оны 10 сарын 12-ны өдөр 10,700 төгрөг, 2024 оны 10 сарын 13-ны өдөр 8,700 төгрөг, Эх бургАгаас 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 13,000 төгрөг, 2024 оны 10 сарын 19-ний өдөр 26,200 төгрөг, Цээнэ хайрханаас 2024 оны 10 сарын 04-ний өдөр 4,300 төгрөг, 2024 оны 10 сарын 08-ны өдөр 2,000 төгрөг, 2024 оны 10 сарын 11-ний өдөр 7,500 төгрөг, 2024 оны 10 сарын 12-ны өдөр 4,600 төгрөг, Голомт банк худалдан авалт гэсэн 13,900 төгрөг, Баялагаас 2024 оны 10 сарын 11-ний өдөр 15,000 төгрөг, 2024 оны 10 сарын 09-ний өдөр 47,000 төгрөг, Оломт буянтаас 2024 оны 10 сарын 08-ны өдөр 8,000 төгрөг, Алтангэрэл бараа бүтээгдэхүүн 31,000 төгрөг, Боломж дэлгүүрээс 2024 оны 11 сарын 08-ны өдөр 1,700 төгрөг, Барааны дэлгүүрээс 2024 оны 10 сарын 09-ний өдөр 18,000 төгрөг, Өгөөж баялагаас 2024 оны 10 сарын 07-ны өдөр 23,500 төгрөг, Цээнэ хайрханаас 2024 оны 10 сарын 14-ний өдөр 2,000 төгрөг, Миний сүлжээ дэлгүүрээс 2024 оны 10 сарын 23-ны өдөр 15,160 төгрөг, 2025 оны 10 сарын 26-ны өдөр 19,605 төгрөг, Бүрэн супермаркетаас 2024 оны 10 сарын 19-ний өдөр 36,150 төгрөг, 2024 оны 10 сарын 26-ны өдөр 48,482 төгрөг, 2,000 төгрөг, 6,550 төгрөг, Хаан банк худалдан авалт 6,600 төгрөг, Өсөх цэнхэр буян дэлгүүрээс 2024 оны 10 сарын 24-ний өдөр 11,400 төгрөг, 2024 оны 11 сарын 01-ний өдөр 4,450 төгрөг, Баялагаас 2024 оны 10 сарын 09-ний өдөр 9,000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 31,500 төгрөг, 2024 оны 10 сарын 11-ний өдөр 8,100 төгрөг, 2024 оны 10 сарын 14-ний өдөр 7,200 төгрөг, 2,000 төгрөг, борлуулалтын гүйлгээ 2024 оны 10 сарын 08-ны өдөр 18,000 төгрөг, 2024 оны 10 сарын 26-ны өдөр 60,000 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтыг тус тус гаргаж өгсөн байна.
2.5. Анар эс эмийн сангаас эм тариа авсан гэх 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 30,550 төгрөг, 2025 оны 12 сарын 16-ны өдрийн 20,000 төгрөг, 22,000 төгрөг, 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 23,400 төгрөг, 2024 оны 11 сарын 03-ны өдрийн 7,920 төгрөг, 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 66,900 төгрөгийн, Дондог боржгон эмийн сангаас эм тариа авсан гэх 2024 оны 11 сарын 03-ны өдрийн 7,950 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 4,300 төгрөг, 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 9,930 төгрөг, 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 20,100 төгрөгийн, Замбал эмийн сангаас 2024 оны 10 сарын 30-ны өдөр эм тариа авсан 4,500 төгрөгийн, Өгөөмөр Өгий ХХК эмийн сангаас 2024 оны 10 сарын 30-ны өдөр эм тариа авсан 19,500 төгрөгийн, МОл эм импекс концерн эмийн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ариутгасан бинт авсан 2,900 төгрөгийн, Хаш эмийн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тамедин авсан гэх 5,100 төгрөгийн баримт болон Ник ХХК шатахуун түгээх станцаас 2024 оны 10 сарын 22-ны өдөр шатахуун авсан гэх 20,000 төгрөгийн, Интер стандарт нефть шатахуун түгээх станцаас 2024 оны 11 сарын 11-ний өдрийн шатахуун авсан гэх 33,000 төгрөг, 2024 оны 11 сарын 03-ны өдрийн 85,000 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 40,000 төгрөг, 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 30,000 төгрөг, 40,000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 8,500 төгрөг, 20,000 төгрөг, 60,000 төгрөг, 40,000 төгрөг, 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 35,000 төгрөгийн, Өндөр-Улаан шатахуун түгээх станцаас 2025 оны 02 сарын 13-ны өдөр шатахуун авсан гэх 35,000 төгрөгийн баримтуудыг тус тус гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогчоос эмчилгээ, эм тарианд 297,550 төгрөг, эмнэлэгт 100,000 төгрөг төлсөн, шатахуунд 471,400 төгрөг зарцуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрх баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байх тул эдгээр 868,950 төгрөгийн хохирол, сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөг, нийт 4,162,350 төгрөгийг шүүгдэгч О.Оээс гаргуулж хохирогч Ж.Б олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас дэлгүүрээс хүнс, бараа худалдан авсан 500,197 төгрөгийг шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул үүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.6 Харин хохирогч Ж.Б нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
2.7 Хохирогч Ж.Б нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд 1,345,980 (нэг сая гурван зуун дөчин таван мянга есөн зуун ная) төгрөгийн төлбөр гарсан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар юм. Энэ төлбөрийг гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хүрээнд нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв
3.1. Шүүгдэгч О.О нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч О.От нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг түүний оршин суугаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4.1 Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
МОл Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Оийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг түүний оршин суугаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч О.Оээс 4,162,350 (дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга гурван зуун тавь) төгрөг гаргуулан хохирогч ............... оршин суух С овгийн Жгийн Бд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 500,197 (таван зуун мянга нэг зуун ерөн долоо) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оээс 1,345,980 (нэг сая гурван зуун дөчин таван мянга есөн зуун ная) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА