Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 154/ШШ2020/00339

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 154/ШШ2020/00339

Булган сум

ГЭРЛЭГЧДИЙН ЭВЛЭРЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД:ПБ92052500, Буянтынхан овогт Содномдоржийн Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:ПБ89050196, Эмчийнхэн овогт Уламсайны Чинзоригт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******тгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр*******инзоригтой 2012 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 06 сарын 10-нд хүү Мөнх-Эрдэнэ, 2016 оны 05 сарын 26-нд охин Мөнхсувд нар төрсөн. Нөхөр*******инзориг нь үр хүүхэд гэр бүлдээ хайр халамжгүй, байнгын гадуур дэмий хэсэж сэлгүүцдэг, гэр орондоо тогтвортой байдаггүй, хааяа архидан согтуурсан үедээ хэл амаар доромжлон хардаж сэрддэг, бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Түүнчлэн эцэг, эх, эгч нар нь бидний амьдралд хөндлөнгөөс оролцож байнгын эд хөрөнгө, мөнгөний хэрүүл маргаан хийж, хэл амаараа доромжлон дарамталдаг байсан. Энэ нь удаа дараа давтагдаж байгаа. Амьдралаа авч явах ямар ч чадваргүй. Хамтын амьдралын хугацаанд шинээр ашиглалтанд орсон 2 өрөө байр хадам аав, ээж, эгч нарын дэмжлэгээр 50 сая төгрөгөөр худалдан авч, ашиглахгүйгээр буцааж 70 сая төгрөгөөр үнэлж зарсан. Үүнээс байрны мөнгө 50 сая төгрөг бэлнээр авч нөхөр Чинзоригийн нэр дээр 49500000 төгрөг хадгаламжинд хийсэн. Үлдсэн 20 сая төгрөгийг аваагүй байгаа ч үүнийг хадам эцэг, эх авна биз, дээрх 49,5 сая төгрөгөөс машин авахад 18 сая төгрөгийг нэмэрлэж, хавар 5 сард хадам эх Б.Цэцээ сая төгрөгийг бэлнээр авч, үлдсэн сая төгрөгийг хүү Мөнх-Эрдэнэ, охин Мөнхсувд нарын хадгаламжинд хийсэн боловч 9 сард хадам эцэг Ч.Уламсайн, хадам эх Б.Цэцээ нар хэл ам хийсээр байгаад хадгаламжийг хаалгаж өөрсдөө бэлнээр 16,5 сая төгрөг гаргуулж авсан. Тиймээс дээрх хадам эцэг, эхэд бэлнээр өгсөн нийт 31,5 сая төгрөгийг гэр бүлийн гүшүүдэд ногдох хэсгээр хувааж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн хүү Мөнх-Эрдэнэ, охин Мөнхсувд нарын нэр дээр Төрийн банканд хадгаламж нээн тус бүр 1 сая төгрөг нийт 2 сая төгрөгийн хадгаламж нөхөр Чинзоригоос цуцлуулж үүнийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. Хамтын амьдарлын хугацаанд 6 ханатай гэр, машин /63-77 ХОА/, үхэр 10 толгой, үүнээс өөртөө ор, толь, будаа агшаагч, тоос сорогч, хүүхдийн угаалгын машин, хүүхдийн хувцасны ком, шарах шүүгээ зэргийг өөртөө авч үлдсэн. Бусад тавилга гэр машин үхэр зэргийг нөхөр*******инзоригт үлдээнэ. Үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй, Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна, мөн 2 хүүхдэд хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч*******инзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:*******инзориг миний бие эхнэр *******тгонцэцэгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эхнэр бид хоёрын дунд гэр бүлийн жаахан маргаан гарсан нь үнэн. Би эхнэрээсээ салахгүй цаашдаа эвлэрч амьдрах хүсэлтэй байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч *******тгонцэцэг, хариуцагч*******инзориг нар нь  шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: *******тгонцэцэг би нөхөр*******инзоригоос гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Одоо ингээд цаашдаа 2 хүүхдээ бодоод эвлэрээд амьдарч байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй гээд нөхөр бид хоёр эвлэрсэн. Цаашид эцэг, эх, ах, эгч нар нь амьдралд оролцохгүй гэсэн. Иймд бид хоёрын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрлэгчдийн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******тгонцэцэг, хариуцагч*******инзориг нар эвлэрсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Уг захирамж нь гэрлэлт цуцлуулах тухай дахин нэхэмжлэл гарсан тохиолдолд саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******тгонцэцэг, хариуцагч*******инзориг нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ