Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/03541

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11-ний өдөр Дугаар 101/ШШ2019/03541 Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Д-н Ц, Б овогт Э-н Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012-06-23-ны өдөр төрсөн охин Ц.А, 2015-06-06-ны өдөр төрсөн хүү Ц.Т нарыг эх Э.Ө-н асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар охин Ц.А-д эцэг Д.Ц 11 нас хүртэл нь сар бүр 150.000 төгрөгийн тэтгэлэг төлөх, тэтгэлэгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор Э.Ө-н 0 дансанд шилжүүлэх, мөн хичээлийн хэрэглэл, өвөл зуны хувцас, секц дугуйланд явах төлбөр зардлыг хариуцах, хүү Ц.Т-д холбогдох зардлыг эх Э.Ө хариуцах, хариуцагч Э.Ө хүү Ц.Т-д тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 000, Y-220 дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 000 тоот хаягт байршилтай 62,56 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг Э.Ө-т өмчлөх эрхийг Д.Ц шилжүүлж, хариуцагч Э.Ө зээлийг цаашид төлж байхаар тохиролцож эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 даьх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Э.Ө нарын тохиролцсоноор охин Ц.А-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Ц-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч Э.Өнөрцэцэгээс төлсөн 580.485 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Э.Ө-с 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгох, нэхэмжлэгч Д.Ц-с 554.035 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.Ө-т олгосугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 70200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Д.Ц, эх Э.Ө нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай

8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА