Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/02930

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/02930

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  ....................................,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ...................., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү охин ....................... төрүүлсэн. Би 2019 онд Герман улс руу суралцуулахаар явах болж, охиноо асрах боломжгүй болж, охин ........................... 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн аав ..............., ээж ....................... нарт үрчлүүлсэн. Одоо би сургуулиа төгсөн 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ирсэн тул охиноо өөр дээрээ авч асран халамжилж, өсгөх боломжтой болсон тул өөрийн охин ...................... аав, ээждээ үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Охин ......................... маань 2019 онд Герман улс руу суралцахаар явах болж, нөхөр бид 2 охин.............................. нь үрчилж авсан. Одоо охин маань сургуулиа төгсөөд ирсэн, .......................... охин ч ээжтэйгээ их дотно байдаг тул үрчлэлтийг хүчингүй болгож төрсөн ээжийнх нь асрамжид шилжүүлж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бямдадаш шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие ............................... нь *******ийн нэхэмжлэлтэй танилцсан ба уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие одоогоор хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул өөрийн биеэр шүүх хуралд оролцож чадахгүй боллоо. Иймээс уг хэргийг ...............................-н нэхэмжлэлийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ..................... нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ....................-г ........................, ..........................нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч ******* нь харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.

..................., .................. нар нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ..................-г П.Эрдэнэбат, Д.Нармандах нарт үрчлүүлж, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймаг Төгрөг сумын Иргэний бүртгэлийн байгууллага хүүхэд үрчилсний бүртгэлийн 1 дугаарт бүртгэж, Эрдэнэбатын Эгшиглэн нэрээр бүртгэсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, үрчлэн авагч эцэг, эхийн тайлбар, үрчлүүлэгч эцгийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 13-15, 33 дахь талд/

Энэхүү үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.

Охин ..................... одоо төрүүлсэн эх ......................-н асрамжид амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зохицуулсны дагуу цаашид охин ................... нь төрүүлсэн эхийн хамт амьдарч байгаа, үрчлэн авагч ...................., ....................... нар нь охин ......................-г төрсөн эхийнх нь асрамжид шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, охин ......................-г төрүүлсэн эх ................................-н асрамжид шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ........................... хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт нийцэж байх тул дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон, хуулийн 145 дугаар зүйлийн 145.8 дахь хэсэгт зааснаар охин ..............................-г эх ................................-н асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ............... /........................../-г Өвөрхангай аймаг Төгрөг сумын Иргэний бүртгэлийн байгууллага 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ......................, .......................... нарт үрчлүүлэхээр бүртгэсэн хүүхэд үрчилсний бүртгэлийн 1 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан охин ........................-г төрсөн эх ..................-н асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар ..........................-д холбогдох үрчлэлтийн талаарх бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эх ...........................-т олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтанд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч ...........................-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ