| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2022/0039/З |
| Дугаар | 126/ШШ2022/0033 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 126/ШШ2022/0033
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдох Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгахшаардлага бүхий Э.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т би дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э.Батбаатар нь удаан хугацаагаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу явахаар болсон тул тус шүүхэд гаргасан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР