Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 42

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Баатархүү, Д.Амгаланбаяр, Х.Алтангэрэл, С.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201201070250 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                         З.Ганцоож

Улсын яллагч                                                                         Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгч Х.Алтангэрэлийн өмгөөлөгч                          Ж.Цэцэгээ

Шүүгдэгч С.Отгонбаярын өмгөөлөгч                             Л.Ганганбарс

Шүүгдэгч Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Баатархүү нарын

өмгөөлөгч                                                                         Д.Цэнд-Аюуш

Хохирогч                                          Г.Баттогтох, Я.Цагаан, Г.Галбадрах,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч   Н.Чимгээ

Шүүгдэгч                                          Д.Баатархүү, Х.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ,            

                                                                                          С.Отгонбаяр,

Насанд хүрээгүй шүүгдэгч                                     Д.Амгаланбаяр нар оролцов.                                          

     

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эх, ах, дүү нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 05 тоот хашаанд оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй,

2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

            2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 9 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Должинсүрэнгийн Баатархүү /РД:ТЯ93121111/

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3 эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 04 тоот хашаанд оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй,

2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Доржийн Амгаланбаяр /РД:УЮ99072111/,

             3. Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, 8-10 насны 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын  4 дүгээр  гудамжны 01 тоот хашаанд оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй,

1994 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн шүүхийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлд зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

1996 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж өмнө тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сар 2 хоногийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нийт 7 жил 4 сар 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Вангаахан овгийн Халзаагийн Алтангэрэл /РД:ПБ66091539/

            4. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээж Ц.Оюунцэцэгийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага-Гүний 6 дугаар гудамжны 05 тоот хашаанд оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй,

              2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж уг таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулагдсан,

              2001 онд эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

              2003 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж нийт 3 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

            2006 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

            2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан нийт 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр  1 сар, 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Галзуут овгийн Сэвжидийн Отгонбаяр /РД:ЖЛ86061312/

 5. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эх Б.Дашнямын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3 дугаар баг, Булагийн 4 дүгээр гудамжны 3 тоот хашаанд оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй,

 2015 оны 7 дугаар сарын 06-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг     хариуцах чадвартай Бодонгууд овгийн Байгалмаагийн Бат-Эрдэнэ /РД:НП93102915/

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

1. Д.Баатархүү ганцаараа,

 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 16 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, иргэн Л.Энхмөнхийн байшингийн цонхоор орж гэрээс нь 2 ширхэг 250.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 6.6 грамм жинтэй 700.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг алтан бөгж, эмэгтэй хүний 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг бөгж, зүүлтний хослол, тус бүр 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэ бүхий цагаан шигтгээтэй ээмэг, кулоны хослол, 1 ширхэг 20.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгж,  бөөрөнхий мөнгөн унжуургатай 20.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн кулон, 1 ширхэг 50.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цагийн шар судалтай хөөрөг 1 ширхэг, түмэн наст хээтэй 30.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалинг зэргийг хулгайлан авч,

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, иргэн Ч.Эрдэнэчимэгийн байшингийн хаалгыг хөшин орж гэрээс нь 1 ширхэг 120.000 төгрөгийн дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг 36.000 төгрөгийн үнэ бүхий зэс аяга, 4 ширхэг 2 хос 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, 3 ширхэг 30.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн кулон, 3 ширхэг 30.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, 4 ширхэг 60.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, 1 ширхэг 50.000 төгрөгийн үнэ бүхий булган малгай, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий шармал өнгийн төмөр бүс, 1 ширхэг 3.500 төгрөгийн үнэ бүхий ургамлын тос, 1.800 төгрөгийн үнэ бүхий хүнсний масло зэргийг хулгайлан авч, 396.300 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 05-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух иргэн Г.Галбадрахын гэрийн цоожийг хөшин орж гэрээс НКС маркийн 350.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг зурагт, Нокио-1110 маркийн 10.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утас хулгайлан авсан 360.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 09-ний оройн 21 цагт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 10 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, иргэн Ө.Сарангоогийн гэрийн ханыг эвдэн орж гэрээс 2 ширхэг 1 бүрийн 150.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, Хятад улсад үйлдвэрлэсэн 1 ширхэг 120.000 төгрөгийн үнэ бүхий модны хөрөө, 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн гар утас хулгайлан авч, 520.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 10 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, иргэн У.Аззаяагийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс нь 2 ширхэг 300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух, иргэн Д.Даваадэлгэрийн гараашны хаалгыг эвдэн орж 1 ширхэг 160.000 төгрөгийн үнэ бүхий суурин төмөр таслагч, 80.000 төгрөгийн үнэ бүхий дорцовны ком, 50.000 төгрөгийн үнэ бүхий цохилттой дрилл, 60.000 төгрөгийн үнэ бүхий модны дрилл, 60.000 төгрөгийн үнэ бүхий мички резва татагч ком, 100.000 төгрөгийн үнэ бүхий суурин жижиг түрдэг хөрөө зэргийг хулгайлан авч, нийт 510.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2016 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 16 дугаар гудамжны 59 тоот оршин суух, Б.Тэгшбаатарын байшингийн цонхоор орж 1 ширхэг Кен маркийн 200.000 төгрөгийн үнэ бүхий цохилттой алх, 1 ширхэг 30.000 төгрөгийн үнэ бүхий түрдэг модны хөрөө, 1 ширхэг 20.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гар дрилл, 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэ бүхий дриллийн батерей цэнэглэгч, 1 ширхэг 50.000 төгрөгийн үнэ бүхий дрилл зэргийг хулгайлан авч 340.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2017 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 10 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, иргэн Ц.Агваанцэрэнгийн гэрээс нь нэг бүрийн үнэ нь 130.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг 260.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, нэг бүрийн үнэ нь 110.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг 330.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга бэлнээр 7.000 төгрөг хулгайлан авч нийт 597.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний үйдвэр үйлчилгээний задгайн гадна байсан иргэн Ш.Эрдэнэтуяагийн эзэмшлийн 51-31 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хулгайлан авч 270.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 22-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 3 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, иргэн С.Пүрэвдоржийн гэрийн хаалгыг эвдэн орж, гэрээс нь 500.000 төгрөгийн үнэ бүхий тархи манан хөөрөг, 120.000 төгрөгийн үнэ бүхий автомашины аккумлятор зэргийг хулгайлан авч 720.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

             Д.Баатархүү нь Д.Амгаланбаяртай бүлэглэн,

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь-Эхийн 25 дугаар гудамжны 264 тоотод оршин суух, иргэн Д.Мөнхбаатарын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс нь Самсунг маркийн 300.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг зурагт, Nike маркийн 370.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос пүүз, 40.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг орны бүтээлэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын 1 ширэг цүнх, 115.000 төгрөгийн үнэ бүхий МВС маркийн станц 1 ширхэг зэргийг хулгайлан авч 865.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 09-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, иргэн О.Сэр-Оддамбын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 8.000 төгрөгийн үнэ бүхий 750 граммын Морьт хангай архи 1 шил,  5.000 төгрөгийн үнэ бүхий 500 граммын Морьт хангай архи 1 шил, 40.000 төгрөгийн үнэ бүхий газын плитка, 3.600 төгрөгийн үнэ бүхий хэрэглээний газ 2 ширхэг, 5.000 төгрөгийн үнэ бүхий орны давуу, 1.5 митр урттай нэг бүрийн үнэ нь 7.500 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг сур нийт 150.000 төгрөг,  нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг эмээлийн дээсэн олом нийт 10.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг томсон дээс нийт 10.000 төгрөгийн, 30.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүүхдийн өмд, нэг бүрийн үнэ нь 1.700 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг АКМ маркийн бууны сум нийт 34.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 3.500 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг винтов бууны сум нийт 35.000 төгрөгийн, 210.000 төгрөгийн үнэ бүхий Маяти маркийн машины статчер, 70.000 төгрөгийн үнэ бүхий ddish маркийн станц, 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэг,  70.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг түрдэг хөрөө, 40.000 төгрөгийн үнэ бүхий дрилл, 38.000 төгрөгийн үнэ бүхий 40 литрийн хөнгөн цагаан бетон, 25.000 төгрөгийн үнэ бүхий таслагч зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 883.600 төгрөгийн,

            Мөн тухайн шөнө уг хашаанд байрлах гараашнаас иргэн А.Тэгшбаярын эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Чансаа маркийн зурагт зэргийг хулгайлан авч, нийт 1.583.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух, иргэн Я.Цагааны байшинд орж нэг килограмм нь 55.000 төгрөгийн үнэ бүхий 5 кг ноолуур хулгайлан авч, 275.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 203 тоотод оршин суух, иргэн Т.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн орж 400.000 төгрөгийн үнэ бүхий Монел маркийн зурагт,

           Мөн уг хашаанд оршин суух Д.Нарантуяагийн гэрийн хаалгыг эвдэн орж  450.000 төгрөгийн үнэ бүхий ACER маркийн 14 инчийн зөөврийн компьютер, 500.000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг,  25.000 төгрөгийн үнэ бүхий цүнх 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий цэрэг бүс 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос кист, 4.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос оймс, 1.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос оймс хуучин, 45.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний кэтэн гутал хуучин, 35.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний 1 хос пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шил 1 ширхэг, 2.000 төгрөгийн үнэ бүхий даалин 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 1 ширхэг, 120.000 төгрөгийн үнэ бүхий 1.5 грамм жинтэй монетон гинж 1 ширхэг, 370.000 төгрөгийн үнэ бүхий булган малгай 2 ширхэг, 45.000 төгрөгийн үнэ бүхий тарваган малгай 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий нокио маркийн гар утас, цэнэглэгчийн хамт, 22.000 төгрөгийн үнэ бүхий шампунь, ангижруулагч зэргийг хулгайлан авч нийт 1.819.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан. 

           Д.Баатархүү нь Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан Хөх-Чоно ХХК-ийн эзэмшлийн  YNGAN маркийн 1.800.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанд оршин суух Г.Шинэбилэгийн эзэмшлийн Хятад Улсад үйлдвэрлэсэн Жи-8 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлан авч 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

             2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 9 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гараашнаас 15.000 төгрөгийн үнэ бүхий 25 литерийн канистер, 10.000 төгрөгийн үнэ бүхий 80 ампер аккумлятор, 11.920 төгрөгийн үнэ бүхий 8 литр АИ-80 маркийн бензин, 160.000 төгрөгийн үнэ бүхий усны радитор, 50.000 төгрөгийн үнэ бүхий автомашины статчер, 450.000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн буу зэргийг хулгайлан авч нийт 696.920 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Баатархүү нь Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ, Х.Алтангэрэл нартай бүлэглэн

2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обут 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч нийт 440.000 төгрөгийн,

Мөн тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны носос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабел утас, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел утас, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн,

Мөн тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн орж 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар тайль хулгайлан авч нийт 1.007.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.

         Д.Баатархүү нь С.Отгонбаяртай бүлэглэн,

          2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 4 тоотод хашаанд иргэн П.Батчулууны 500.000 төгрөгийн үнэтэй хар халзан зүсмийн бярууг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, иргэн Д.Сүлдмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй 350.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, /1 килограмм 3.800 төгрөг нийт 11.400 төгрөгийн/ үнэ бүхий 3 килограм хонины мах хулгайлан авч нийт 361.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

          2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний гудамжинаас иргэн Б.Амгалангийн 350.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн 1 тооны бярууг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан. /Дээрх 3 удаагийн үйлдлээр яллагдагч С.Отгонбаяртай бүлэглэн 1.211.400 төгрөгийн хохирол учруулсан/ 

Яллагдагч Должинсүрэнгийн Баатархүү нийт 24 удаагийн хулгайн давтан үйлдлээр бусдын 16.071.220 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан.

            2. Д.Амгаланбаяр ганцаараа,

2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, иргэн Д.Баярсайханы гэрийн цоожийг эвдэн орж 320.000 төгрөгийг үнэ бүхий Делл маркийн зурагт хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан.

             Д.Амгаланбаяр нь Д.Баатархүүтэй  бүлэглэн,

              2016 оны 05  дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь-Эхийн 25 дугаар гудамжны 264 тоотод оршин суух, иргэн Д.Мөнхбаатарын гэрийн хаалгыг эвдэн орж Самсунг маркийн 300.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг зурагт, Nike маркийн 370.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос пүүз, 40.000 төгрөгийн үнэ бүхий орны бүтээлэг 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын 1 ширэг цүнх, 115.000 төгрөгийн үнэ бүхий МВС маркийн станц 1 ширхэг зэргийг хулгайлан авч 865.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 09-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух иргэн О.Сэр-Оддамбын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 8.000 төгрөгийн үнэ бүхий 750 граммын Морьт хангай архи 1 шил,  5.000 төгрөгийн үнэ бүхий 500 граммын Морьт хангай архи 1 шил, 40.000 төгрөгийн үнэ бүхий газын плитка, 3.600 төгрөгийн үнэ бүхий хэрэглээний газ 2 ширхэг, 5.000 төгрөгийн үнэ бүхий орны давуу, 1.5 митр урттай нэг бүрийн үнэ нь 7.500 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг сур нийт 150.000 төгрөг,  нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг эмээлийн дээсэн олом нийт 10.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг томсон дээс нийт 10.000 төгрөгийн, 30.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүүхдийн өмд, нэг бүрийн үнэ нь 1.700 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг АКМ маркийн бууны сум нийт 34.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 3.500 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг винтов бууны сум нийт 35.000 төгрөгийн, 210.000 төгрөгийн үнэ бүхий маяти маркийн машины статчер, 70.000 төгрөгийн үнэ бүхий ddish маркийн станц, 100.000 төгрөгийн үнэ бүхий  гар утас 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг түрдэг хөрөө, 40.000 төгрөгийн үнэ бүхий дрилл, 38.000 төгрөгийн үнэ бүхий 40 литрийн хөнгөн цагаан бетон, 25.000 төгрөгийн үнэ бүхий таслагч зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 883.600 төгрөгийн,

            Мөн тухайн шөнө уг хашаанд байрлах гараашнаас иргэн А.Тэгшбаярын эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Чансаа маркийн зурагт зэргийг хулгайлан авч, нийт 1.583.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

           2016 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн Я.Цагааны байшинд орж нэг килограмм y, 55.000 төгрөгийн үнэ бүхий 5 килограмм ноолуур хулгайлан авч, 275.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 203 тоотод оршин суух, иргэн Т.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 400.000 төгрөгийн үнэ бүхий Монел маркийн зурагт,

             Мөн уг хашаанд оршин суух Д.Нарантуяагийн  гэрийн хаалгыг эвдэн орж  450.000 төгрөгийн үнэ бүхий ACER маркийн 14 инчийн зөөврийн компьютер, 500.000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг,  25.000 төгрөгийн үнэ бүхий цүнх 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий цэрэг бүс 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос кист, 4.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос оймс, 1.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос оймс хуучин, 45.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний кэтэн гутал хуучин, 35.000  төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний 1 хос пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шил 1 ширхэг, 2.000 төгрөгийн үнэ бүхий даалин 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 1 ширхэг, 120.000 төгрөгийн үнэ бүхий 1.5 грамм жинтэй монетон гинж 1 ширхэг, 370.000 төгрөгийн үнэ бүхий булган малгай 2 ширхэг, 45.000 төгрөгийн үнэ тарваган малгай 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий нокио маркийн гар утас, цэнэглэгчийн хамт, 22.000 төгрөгийн үнэ бүхий  шампунь, ангижруулагч зэргийг хулгайлан авч нийт  1.819.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

            Д.Амгаланбаяр нь Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан Хөх-Чоно ХХК-ийн эзэмшлийн YNGAN маркийн 1.800.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанд оршин суух, Г.Шинэбилэг эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Хятад Улсад үйлдвэрлэсэн Жи-8 маркийн цэнхэр өнгийн мотоцклийг хулгайлан авч, 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

             2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 9 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гараашнаас 15.000 төгрөгийн үнэ бүхий 25 литрийн канистер, 10.000 төгрөгийн үнэ бүхий 80 ампер аккумлятор, 11.920 төгрөгийн үнэ бүхий 8 литр АИ-80 маркийн бензин, 160.000 төгрөгийн үнэ бүхий  усны радитор, 50.000 төгрөгийн үнэ бүхий автомашины статчер, 450.000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн буу зэргийг хулгайлан авч нийт 696.920  төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулсан,

              Д.Амгаланбаяр нь Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн ,

                2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, иргэн Г.Мөнхдөшийн гэрийн хаалгыг эвдэн орж, 110.000 төгрөгийн үнэ бүхий nike маркийн пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин, 50.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн як хуучин, 20.000 төгрөгийн үнэ бүхий давуун өмд хуучин, 45.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд шинэ, 25.000 төгрөгийн үнэ бүхий цамц хуучин, 25.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц хуучин, 15.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин, 8.000 төгрөгийн үнэ бүхий суран бүс хуучин, 15.000 төгрөгийн үнэ бүхий футволк хуучин,  20.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын оймс хуучин, 3.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх хуучин, зэргийг хулгайлан авч 351.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

             Д.Амгаланбаяр нь Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Алтангэрэл нартай бүлэглэн,

                2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий  аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обуд 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч  440.000 төгрөгийн,

Мөн тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны насос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабел утас, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел утас, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн,

           Мөн тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн орж, 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар тайль хулгайлан авч нийт 1.007.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Д.Амгаланбаяр нь Х.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ  нартай бүлэглэн,

          2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж  300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /12  хэмжээтэй/, 250.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /9 хэмжээтэй/, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /7 хэмжээтэй/, 180.000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутал, 250.000 төгрөгийн үнэ бүхий хромон гутал, 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хромон гутал, 25.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх, 20.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх зэргийг хулгайлан авч 1.325.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Доржийн Амгаланбаяр нийт 12 удаагийн хулгайн давтан үйлдлээр бусдын 11.842.520 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

             3. Б.Бат-Эрдэнэ нь Д.Баатархүү, Д.Амгаланбаяр нартай бүлэглэн

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан Хөх-Чоно ХХК-ийн эзэмшлийн YNGAN маркийн 1.800.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанд оршин суух, Г.Шинэбилэг эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Хятад Улсад үйлдвэрлэсэн Жи-8 маркийн цэнхэр өнгийн мотоцклийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

             2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 9 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, иргэн Б.Төмөрбаатарын гараашнаас 15.000 төгрөгийн үнэ бүхий 25 литрийн канистер, 10.000 төгрөгийн үнэ бүхий 80 ампер аккумлятор, 11.920 төгрөгийн үнэ бүхий 8 литр АИ-80 маркийн бензин, 160.000 төгрөгийн үнэ бүхий усны радитор, 50.000 төгрөгийн үнэ бүхий автомашины статчер, 450.000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн буу зэргийг хулгайлан авч нийт 696.920 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулсан.

           Б.Бат-Эрдэнэ нь Д.Баатархүү, Амгаланбаяр, Х.Алтангэрэл нартай бүлэглэн,

            2016 оны 09 дүгээр сарын 06-ний шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обут 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч  440.000 төгрөгийн,

Мөн тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны насос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабел утас, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел утас, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн,

             Мөн тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн 50.000 төгрөгийн үнэ  бүхий 1 ширхэг гар тайл хулгайлан авч 1.007.000 төгрөгийн бага бус хэмжээний эд хөрөнгө учруулсан,

            Б.Бат-Эрдэнэ нь  Х.Алтангэрэл, Д.Амгаланбаяр нартай бүлэглэн ,

             2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж 300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /12  хэмжээтэй/, 250.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /9 хэмжээтэй/, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /7 хэмжээтэй/, 180.000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутал, 250.000 төгрөгийн үнэ бүхий хромон гутал, 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хромон гутал, 25 000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх, 20.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх зэргийг хулгайлан авч 1.325.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Б.Бат-Эрдэнэ нь Д.Амгаланбаяртай бүлэглэн,

2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух иргэн Г.Мөнхдөшийн гэрийн хаалгыг эвдэн орж, 110.000 төгрөгийн үнэ бүхий nike маркийн пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин, 50.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн як хуучин, 20.000 төгрөгийн үнэ бүхий давуун өмд хуучин,  45.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд шинэ, 25.000 төгрөгийн үнэ бүхий цамц хуучин, 25.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц хуучин, 15.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин, 8.000 төгрөгийн үнэ бүхий суран бүс хуучин, 15.000 төгрөгийн үнэ бүхий футволк хуучин,  20.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын оймс хуучин, 3.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх хуучин, зэргийг хулгайлан авч 351.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, /яллагдагч Д.Амгаланбаяртай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 351 000 төгрөгийн/,

              Б.Бат-Эрдэнэ нь Х.Алтангэрэлтэй бүлэглэн,

             2017 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 дугаар гудамжны 01 тоот хашаанд байрлах Ч.Баярмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж, 240.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хромон гутал, 20.000 төгрөгийн үнэ бүхий дураймал мөнгөн бүс, 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы хэрэгсэл, 15.000 төгрөгийн үнэ бүхий ээмэг, 216.000 төгрөгийн үнэ бүхий интернет цацагч, 30.000 төгрөгийн үнэ бүхий куртик, 20.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд, 45.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц, 700.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг хулгайлан авч нийт 1.456.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч Б.Бат-Эрдэнэ нийт 8 удаагийн хулгайн үйлдлээр бусдын 8.035.920 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан давтан гэмт хэргийг үйлдсэн,

             4. Х.Алтангэрэл нь Д.Баатархүү, Амгаланбаяр, Д.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн

2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обуд 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч  440.000 төгрөгийн,

Мөн тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны насос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабел утас, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел утас, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн,

             Мөн тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн 50.000 төгрөгийн үнэ  бүхий 1 ширхэг гар тайль хулгайлан авч 1.007.000 төгрөгийн бага бус хэмжээний эд хөрөнгө  учруулсан.

             Х.Алтангэрэл нь  Б.Бат-Эрдэнэ, Д.Амгаланбаяр нартай бүлэглэн,

              2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж 300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /12  хэмжээтэй/, 250.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /9 хэмжээтэй/, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /7 хэмжээтэй/, 180.000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутал, 250.000 төгрөгийн үнэ бүхий хромон гутал, 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хромон гутал, 25.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх, 20.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх зэргийг хулгайлан авч 1.325.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

           Х.Алтангэрэл нь Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн,

2017 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 дугаар гудамжны 01 тоот хашаанд байрлах Ч.Баярмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж, 240.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хромон гутал, 20.000 төгрөгийн үнэ бүхий дураймал мөнгөн бүс, 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы хэрэгсэл, 15.000 төгрөгийн үнэ бүхий ээмэг, 216.000 төгрөгийн үнэ бүхий интернет цацагч, 30.000 төгрөгийн үнэ бүхий куртик, 20.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд, 45.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц, 700.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг хулгайлан авч нийт 1.456.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.  

Яллагдагч Халзаагийн Алтангэрэл нь нийт 4 удаагийн хулгайн давтан үйлдлээр бусдад 4.488.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирл учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

         5. С.Отгонбаяр нь Д.Баатархүүтэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 4 тоотод  хашаанд иргэн П.Батчулууны 500.000 төгрөгийн үнэ бүхий хар халзан зүсмийн бярууг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

             2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, иргэн Д.Сүлдмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй 350.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, /1 килогграмм 3800 төгрөг, нийт 11.400 төгрөгийн/ үнэ бүхий 3 килограмм хонины мах хулгайлан авч нийт 361.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

            2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо,  Их-гүний гудамжнаас иргэн Б.Амгалангийн 350.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн 1 тооны  бярууг  хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан.

 Шүүгдэгч Сэвжидийн Отгонбаяр нь нийт 3 удаагийн хулгайн давтан  үйлдлээр бусдын 1.211.400 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     1. Шүүгдэгч Д.Баатархүү, Д.Амгаланбаяр нар бүлэглэж 2016 оны 05  дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь-Эхийн 25 дугаар гудамжны 264 тоотод оршин суух, иргэн Д.Мөнхбаатарын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс эд зүйл хулгайлан авч  885.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

 Хохирогч Д.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь-Эхийн 25 дугаар гудамжны 647 тоотод оршин суудаг. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын үед эхнэр хүүхдийн хамт өвлийн байшингаа цоожлоод ажилдаа явсан. Тухайн үед байшин хашаанд хүн үлдээгүй бөгөөд 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд би эхнэр хүүхдээ гэрт оруулахгүйгээр цагдаа дуудсан. Цагдаа ирж үзлэг хийсэн бөгөөд манай гэрээс 32 инчийн зурагт, хоёр пүүз, орны бүтээлэг, хар ногоон өнгийн тамирын үүрдэг цүнх, зурагтны антены кабель, төхөөрөмж алдагдсан байсан ба бүргэд хаалгыг хэрэглэхийн аргагүй эвдсэн байсан. Алдагдсан эд зүйл болох зурагтыг 450.000 төгрөгөөр, жордон пүүзээ 420.000 төгрөгөөр, Nike брэндийн пүүзээ 60.000 төгрөгөөр, МВС станцаа 115.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 95 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мөнхбаатарын гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “...орны бүтээлэг 40.000 төгрөг, спорт цүнх 60.000 төгрөг, МВС станц 115.000 төгрөг, зурагт 300.000 төгрөгөөр, пүүзээ 250.000 төгрөгөөр, Nike брэндийн пүүзээ 120.000 төгрөгөөр нийт 885.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтас 96-97 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 81-86 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мөнхбаатарт эд зүйл хүлээлгэн өгсөн “...Шаргал өнгийн үдээстэй хар цагаан эмжээртэй цэнхэр өнгөтэй Nike гэсэн бичиг бүхий 1 хос пүүзийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 93 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр С.Отгонбаяр, Д.Амгаланбаяр бид нар Улаанбаатар хотод ажил хийхээр хот орсон. ...Дарь-Эхийн орчим нийтийн байр түрээслэн авч байрны түрээсийн мөнгөө олохоор 2016 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 14 цагийн үед Дарь-Эхийн гудамжаар явж байгаад улаан тоосгон байшинтай улаан өнгийн бүргэд хаалга байшинтай хашаа руу ороход нэг нохой сул байсан. Тэр үед Амгаланбаяр бид хоёр хашаа давж орсон. Тэгээд уг байшингийн хаалгыг хашаанд байсан ширмэн бөөрөнхий төмрөөр хөшиж онгойлгож байшин дотор ороод 42 инчийн зурагтыг улаан өнгийн бүтээлгэнд ороож бусад зүйлийг үзээд гарахдаа гутлын тавиур дээр байсан 2 ширхэг пүүз байхаар нь авч гарсан. Д.Амгаланбаяр бурхан дээр байсан 10.000 төгрөг авч гарсан. ...Гараад Отгонбаяр ах руу “...нэг зурагт байна зараад өгөөч...” гэж хэлээд 30 орчим минутын дараа ганцаараа ирсэн. Нэг цагаан машинтай залуу ирээд  зурагтыг маань 90.000 төгрөгөөр зарсан. Бид нар байрны 70.000 төгрөгөө өгөөд үлдсэн 20.000 төгрөгөөр нь хоол хүнс авсан. Хоёр пүүзний нэгийг нь өмсөөд нэгийг нь танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 152-153 хуудас/,

Шүүгдэгч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн тэнд Д.Баатархүү, С.Отгонбаяр нарын хамтаар явж байгаад байшингийн хаалгыг нь эвдэн ороод, зурагт, пүүз зэрэг зүйлийг аваад зурагтыг нь С.Отгонбаяр ах нэг найздаа 90.000 төгрөгөөр зарсан. Харин нэг пүүзийг нь С.Отгонбаяр ах авч явж байгаад цагдаад хураалгасан. Үлдсэн юмнуудыг бүгдийг нь С.Отгонбаяр ах аваад үлдсэн. Хаана зарсаныг нь би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 121-122 дугаар хавтас/,

2. Шүүгдэгч Д.Баатаархүү, Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан Хөх-Чоно ХХК-ийн эзэмшлийн YNGAN маркийн 1.800.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай дүү төв ороод ирье гээд миний мотоциклийг унаад явсан. Манай дүүгийн гэр нь Байдлагын 1 дүгээр гудамжны 01 тоотод байдаг бөгөөд дүү маргааш өглөөний 07 цагийн үед мотоциклио авсан уу гэж асуусан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Уг мотоцикль манай Хөх-Чоно ХХК-ийн өмч байгаа бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1.850.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Би мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан. Эвдрэл гэмтэл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 216 дугаар хуудас/,

Гэрч А.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ах Бат-Эрдэний хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь Нугаар гэх газарт Хөх-Чоно компанийн адууг маллаж байсан. Би Хөх-Чоно ХХК-ийн мотоциклийг унаж явж байгаад Байдлагын 1-1 тоотод 23 цагийн үед ирээд хашаандаа мотоциклио тавиад унтсан. Маргааш өглөө нь манай эхнэрийн дүү Ганболор гаднаас орж ирээд хашааны хаалга онгорхой байна, мотоцикл алга байна гэж хэлсэн. Алдагдсан мотоцикл Хөх-Чоно компани өмчлөлийн мотоцикль юм...” гэсэн  мэдүүлэг / 1 дүгээр хуудас 217 дугаар хуудас/,

Гэрч О.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Батжаргал ахынхаа мотоциклтой ирээд 00 цагийн үед ирээд хашаанд мотоциклио тавиад унтсан. Өглөө босоод ирсэн чинь мотоцикль алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хуудас 218 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 203-205 дугаар хуудас/,

Хохирогч А.Бат-Эрдэнийн гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “...Хятад улсад үйлдвэрлэсэн YIANGANG маркийн мотоцикль 1.800.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтас 222 дугаар хуудас/,

Хохирогч А.Бат-Эрдэнэд эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй, улсын дугааргүй YIANGANG маркийн мотоциклийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 211 дүгээр хуудас/,

 Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн үед Бат-Эрдэнэ, Д.Амгаланбаяр нарын хамтаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1-1  тоотын цагаан өнгийн байшингийн урд талд байрлуулсан байсан ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг авсан. Би тэр хашааны гадна очоод Б.Бат-эрдэнэ, Д.Амгаланбаяр хоёрыг гадаа үлдээгээд өөрөө дотогшоо хашаа руу орж  мотоциклийг түрж жижиг хаалгаар гарч ирээд баруун талын засмал замаар доошоо түрээд Байдлагын 4 дүгээр гудамжаар ороод асаах гэсэн чинь асахгүй болохоор нь Тогос-Уулын 7-1 тоотод байрлах Х.Алтангэрэлийн хашаанд очиж түүүнээс багаж авч утсыг нь таслаад асаах гээд ноцолдсон чинь асахгүй болохоор нь түрээд Нарийны 15 дугаар гудамжинд байрлах Д.Амгаланбаярын хамаатны эгчийн тоосгон байшинд оруулсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 187 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1-1 тоот хашаанаас Амгаа, Баатархүү бид нар мотоцикль хулгай хийж Нарийнд нуусан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 6 дугаар хавтас 132 дугаар хуудас/,

3. Шүүгдэгч Д.Баатархүү, С.Отгонбаяр нар бүлэглэж 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 4 тоот хашаанд иргэн П.Батчулууны хар халзан зүсмийн 500.000 төгрөгийн үнэ бүхий бярууг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтын талаар:

Хохирогч П.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед манай хашааны гадна байсан үхэр алга болсон байсан. Тэгээд хашааны гадна байсан үхэрнүүдээ бүртгэж үзэхэд, хар халзан, сүүл нь үзүүрээрээ тасарсан эр бяруу алга болсон байсан. Би тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний бярууг 500.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлүүлж авна...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 233, 235 дугаар хуудас/,

Гэрч Ж.Хишиг-Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын үед 2 танихгүй залуу шулсан үхрийн мах нэг килограмм нь 4000 төгрөгөөр зарж байхаар нь би тэр 2 залуугаас 24 килограмм мах худалдаж авсан. Манай цайны газарт эхлээд туранхай залуу орж ирээд “мах авах уу” гэж орж ирсэн, гараад өөрөөс нь арай өндөр махлаг залуутай цуг 24 кг ууттай мах авчирсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 236 дугаар хуудас/,

Хохирогч П.Батчулууны хулгайд алдагдсан бярууны 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээ “...Хар халзан зүсмийн бяруу 500.000 төгрөг...” /1дүгээр хавтас 237 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3-4 тоот хашаанд 6-7 тооны үхэр орж ирчихсэн байсан. Тэгэхээр нь би хар халзан зүсмийн бярууг нь авч үлдээд бусдыг нь хашаанаас хөөж гаргаж хаалгыг нь хаагаад тэр айлын хашаанд байх 3 амбаарын голын амбаарт нь оруулж уяж орхичихоод гэр рүүгээ орж хутга сүх зэрэг зүйлсийг аваад буцаж очоод тэр  амбаар дотор сүхээр цохиж унагаад янзалсан. Зарсан мах 200.000 гаруй төгрөг болсон бөгөөд би Отгонбаярт 10.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө хэрэглэсэн. ... Отгонбаярын хамт эр бярууны махыг нь 8 дугаар байрны цайны газарт 1 килограммыг нь 4.000 төгрөгөөр зарсан. Отгонбаяр нь надтай цуг 2 бяруу хулгай хийхэд, Сүлдмаагийн зурагтны хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэн харин Дарь-Эхийн Мөнхбаатарын гэрийн хулгай дээр хулгайн эд зүйлийг борлуулсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 188 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Баатархүүг  үхрийн махаа зарсаны дараа уулзаж түүнээс 10.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

4. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа  2016 оны 08 дугаар сарын 09-ний оройн 21 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 10 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, иргэн Ө.Сарангоогийн гэрийн ханыг эвдэн орж гэрээс эд зүйл хулгайлан авч, 520.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Ө.Сарангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөдөө зугаалганд яваад 3 хоноод байж байсан чинь манай хүү Сайханбилэг над уруу залгаад “...ээжээ манай гэрийн зүүн талын хана эвдэрсэн байна, хөрөө байхгүй байна...” гэхээр нь цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Маргааш өглөө нь ирээд юмаа шалгасан чинь миний цүнхтэй хувцсан дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга тус бүрийг нь 100.000 төгрөгөөр, цахилгаан хөрөөгөө 200.000 төгрөгөөр, гар утсаа 500.000 төгрөгөөр авч  байсан. Манай гэрийн ханаар хулгайч орсон байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 6 дугаар хуудас/, 

Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 сарын 09-ний орой би нөхрийгөө ирж байж магадгүй гэж бодоод хашаан дотор байсан Эксель маркийн машин дээр гараад харсан чинь ирээгүй байхаар буугаад хажуу айлын тэнд байсан алчуураа авах гээд очсон чинь улаан өнгийн юүдэнтэй цамцтай хүүхэд улаан өнгийн хөрөө барьчихсан сууж байсан. Би тэр хүүхдээс юун хөрөө бэ гэж асуусан чинь “...ойртвол ална шүү...” гээд ирсэн. Тэр хүүхэд хашааны завсраар хүн хараад нуруугаа харуулсан. Би тэгэхээр нь хурдан гараарай наад айл чинь эзэнгүй айл шүү гэж хэлчихээд гэр рүүгээ орсон, нөгөө хүүхэд хөрөөгөө аваад гараад явсан. Тэгээд манай нөхөр ирээд би түүнд хашаан дотор хүүхэд орж ирээд гээд яриад сууж байсан чинь манай хажуу айлын хүүхэд  “...манай гэрт хулгай орчихсон байна...” гэж надад хэлсэн. Тухайн хөрөө нь улаан өнгийн хөрөө байсан...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтас 7 дугаар хуудас/, 

Гэрч Т.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хугацааг сайн санахгүй байна, Рашаантын 25-9 тоот байдаг залуугийн гуйлтаар цахилгаан хөрөөг нь авсан. Эхлээд нэг банди гүйж ирээд хөрөө авна гэсэн таниас мөнгийг нь аваарай гэсэн гээд манай нөхөр Эрдэнэбатад хэлсэн.  ...Тэгээд нөгөө банди 1 хөрөө бариад гүйж ирсэн чинь манай нөхөр нэг татаж үзээд гайгүй хөрөө байна гээд 80.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 11-13 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 245-249/,

Мэдүүлгийн газар дээр шалгасан тухай тэмдэглэл /2 дугаар хавтас 1-3 дугаар хуудас/, 

Хохирогч Ө.Сарангоогийн гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 300.000 төгрөг, модны цахилгаан хөрөө 120.000 төгрөг, Samsung Galaxsy маркийн гар утас 100.000 төгрөг нийт 520.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /2 дугаар хавтас 15 хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Рашаантын 11-10 тоотод байх 2 ширхэг монгол гэрийн зүүн талын гэрийн зүүн талын ханыг эвдэн орж модны хөрөө, гар утас, 2 ширхэг мөнгөн аяга авч, Рашаантын 2 дугаар гудамжинд байрлах Энхтүвшин гэдэг хүнд хөрөөг нь зарсан. Бусад эд зүйлийг Улаанбаатар хотод аваачиж зарсан. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 186 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Д.Баатархүү, С.Отгонбаяр нар бүлэглэж 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний гудамжнаас  иргэн Б.Амгалангийн хүрэн зүсмийн 350.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны  бярууг хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Б.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай үхэр 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бэлчээрт яваад орой ирэхэд мухар халзан хүрэн зүстэй эр бяруу алга болсон байсан. Би алдагдсан бяруугаа 800.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 36 дугаар хуудас/,

Гэрч Н.Оюунсаруулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 сард наадмын үеэр санаж байна. Атар нь билүү Отгонбаяр билүү нэг мах ачаад хот хүргээд өгөөч гээд байсан. Маргааш өглөө нь Отгонбаяр би гэрийн гаднаас Баатархүү, Отгонбаяр, Атараа нар нэг гялгар ууттай мах ачаад надад 50.000 төгрөг өгнө гээд явсан замдаа Атараа нь мөнгө гаргаж ирээд бензин хийж өгсөн. Тэгээд Налайхын хойд талын цайны газарт зогсоод Отгонбаяр, Баатархүү нар махаа зөөж оруулаад гарч ирээд Отгонбаяр надад 50.000 төгрөг өгсөн. Тэгээд Баатархүү, Отгонбаяр нар Налайх дүүрэгт үлдсэн...” гэсэн мэдүүлэг/ 2 дугаар хавтас 38 дугаар хуудас/,

Гэрч Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь санахгүй байна. Отгонбаяр, Баатархүү нар манайд ирээд манай амбаарт үхрийн мах хийгээд өглөө ирээд авна гэхээр нь байшинд мах хийлгэсэн.  Тэгээд маргааш өглөө 5,6 цагийн орчим ирээд махаа авъя гээд аваад явсан. Би тэр хоёроос ямар утгатай мах юм гэж асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 39 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Амгалангийн алдагдсан бярууны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...эр бяруу 350.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /2 дугаар хавтас 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 20-ны орчим Их-Гүний 2 дугаар гудамжинд хэвтэж байсан хүрэн зүсмийн эр бярууг толгойгоор нь оосорлож Тогос-Уулын зүүн талын жалганд аваачиж нядлаад махыг нь Налайх дүүрэгт аваачиж зарсан...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хавтас 187-189 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч Д.Баатархүү, Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ нар бүлэглэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанд оршин суух Г.Шинэбилэгийн эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Хятад Улсад үйлдвэрлэсэн Жи-8 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч П.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мотоциклтойгоо шөнө гадуур явж байгаад 23 цагийн үед гэртээ ирээд гэрийнхээ баруун талд мотоциклио тавиад гэрт ороод унтсан. Шөнө бороо орсон өглөө боссон чинь миний мотоцикль алга болсон байсан. Би мотоциклио 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Би мотоциклио буцааж авсан одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 98-99 дүгээр /,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтас 87-89 дүгээр хуудас/,

Хохирогч П.Шинэбаярын хулгайд алдагдсан мотоциклийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...ЖИ-8 маркийн мотоцикль 700.000 төгрөг...” гэсэн үнэлгээ / 2 дугаар хавтас 101 дүгээр хуудас/,

Хохирогч П.Шинэбаярт эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хятад үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй 02-82 БРЗ улсын дугаартай MGL ЖИ-8 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /2 дугаар хавтас 93 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /шүүгдэгч Д.Баатархүү/ / 2 дугаар хавтас 94-95 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Рашаантын 8 дугаар гудамжны зүүн талын үзүүрийн айлын хажууд байсан цэнхэр өнгийн Жи-8 маркийн хужаа мотоциклийг хулгайлан авч Тогос-Уулын хойно эзэнгүй айлын амбаарт хийсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 187-189хуудас/,

Шүүгдэгч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот Тодонт дэлгүүрийн урд байдаг Шинэбилэг гэх ахын хашаанаас цэнхэр өнгөтэй мотоциклийг хулгайлсан, Бат-Эрдэнэ уг айлын хашаа руу ороод мотоциклийг нь түрж гаргаж ирээд Баатархүү  бид нар мотоциклийг нь түрээд Тогос-Уулд эзэнгүй хашаанд нуусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас, 119 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот айлын хашааны хаалгаар ороод гэрийн дэргэд байсан мотоциклийг хаалгаар түрж гаргаж ирээд Амгаланбаяр, Баатархүү бид 3 түрээд Тогос-Уулд байдаг эзэнгүй хашаанд хийсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 6 дугаар хавтас 135 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч Д.Баатархүү, Х.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Д.Амгаланбаяр нар бүлэглэж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас эд зүйл хулгайлан авч,  700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч бие засчихаад гэрийнхээ баруун талд байх төмөр амбаараа хартал хаалга онгорхой байхаар нь очоод үзтэл дотор нь байсан гагнуурын аппарат, аккумулятор цэнэглэгч, мопедон хөрөө, дамартай уртасгагч зэрэг алга болсон байсан. Тэгээд би хадам авсан байж магадгүй гэж бодоод асуусан чинь аваагүй гэхээр нь цагдаад мэдэгдсэн.  ...Манай хашаанд байсан цайвар саарал өнгийн 15-тай 6 нүхтэй машины савх шиг олон салаа хэлбэртэй хайлшин обуд алга болсон байсан. 1 ширхэгийг нь 30.000 төгрөгөөр үнэлнэ. Би гагнуурын аппарат, аккумулятор цэнэглэгч, шар дамартай уртасгагч, цахилгаан таслагч зэргээ олж авсан. Одоо хайлшин обудаа нэхэмжилнэ. Олдохгүй бол 30.000 төгрөг нэхэмжилнэ… ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 165-166 дугаар хуудас/,

Гэрч Г.Сэлэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Отгонцэцэг амбаараас юм алдагдсан байна гэж утсаар хэлсэн...”  гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 168 дугаар хуудас/,

Хохирогч Б.Отгонцэцэгийн амбаараас алдагдсан эд зүйлийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “...Гагнуурын аппарат 400.000 төгрөг, аккумлятар цэнэглэгч 150.000 төгрөг, мопедон хөрөө 70.000 төгрөг, уртасгагч 50.000 төгрөг, обуд 30.000 төгрөг нийт 700.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /2 дугаар хавтас 171, 170 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас 149-153 дугаар хуудас/,

Хохирогч Б.Отгонцэцэгт эд зүйл хүлээлгэн өгсөн “...Шар өнгөтэй дээрээ хар өнгийн хуванцар бариултай, цахиалгааны утастай гагнуурын аппарат, цагаан өнгийн аккумлятор цэнэглэгч, шар өнгийн дамартай цахилгааны уртасгагч утас, Кен маркийн тасдагч цахилгаан/мопедон/ хөрөө зэргийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтас 158 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрлэнгийн 14-04 тоотод байрлах монгол гэрийн баруун талын хаалга нь онгорхой төмөр амбаарнаас шар өнгийн гагнуурын аппарат, шар өнгийн дамартай уртасгагч, гар тасдагч, обуд, цэнэглэгч зэргийг Амгаланбаяр, Бат-Эрдэнэ, Алтангэрэл нартай хамт хулгай хийж Алтангэрэлийн гэрт аваачиж тэдний зооринд хадгалсан. Маргааш нь аккуллятор цэнэглэгч, дамартай уртасгагч зэргээ зарсан...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хавтас 188 хуудас/

8. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2015 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух иргэн Д.Даваадэлгэрийн гараашны хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлан авч, 510.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан  хэргийн талаарх нотлох баримтууд:

 Хохирогч Д.Даваадэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хашаандаа иртэл гараашны цоожийг доош цохиж ороод суурин таслагч 1 ширхэг, дорцовны ком, цохилттой дрилл, модны дрилл, мички резва татагч ком, суурин жижиг түрдэг хөрөө зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Миний алдагдсан эд зүйлийг 510.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтас 201 дүгээр хуудас/, 

Иргэний нэхэмжлэгч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны өвөл гэртээ байж байтал нэг 20 орчим насны эрэгтэй хүүхэд мөнгөний   хэрэг гарчихлаа өөрийнхөө багажийг зарах гэсэн юм гэхээр нь хэд бэ гэсэн чинь 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд 100.000 төгрөг өгөөд худалдаж авсан.  Би хулгайн эд зүйл гэдгийг мэдэхгүй авсан. Тухайн хүнд өгсөн 100.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 203 дугаар хуудас/,

 Гэрч Л.Намуунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх  Багануур дүүргийн Их-Гүний 7-10 тоот хашаанд байх байшингаа 2014 онд барьсан. Даваадэлгэр алдагдсан гэх эд зүйлийг худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтас 211 дүгээр хуудас/,

 Хохирогч Д.Даваадэлгэрийн гараашнаас алдагдсан эд зүйлийн 2015 оны 11 дүгээр 14-ний өдрийн “...суурин төмөр таслагч 160.000, дорцовын ком 80.000 төгрөг, цохилтой дрил 50.000 төгрөг, модны дрил 60.000 төгрөг, резва татагч 60.000 төгрөг, хөрөө 100.000 төгрөг нийт 510.000 төгрөг...” гэсэн үнэлгээ / 2 дугаар хавтас 215 дугаар хуудас/,

 Хохирогч Д.Даваадэлгэрт эд зүйл хүлээлгэн өгсөн “...суурин таслагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг хүлээн авлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар 236-237 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч Д.Баатархүү, С.Отгонбаяр нар бүлэглэж 2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух иргэн Д.Сүлдмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс нь эд зүйл хулгайлан авч 361.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Д.Сүлдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 01-ний шөнийн 22 цагийн үед хадам аавын гэрт очиж хоноод, маргааш өглөө нь 7 цагийн үед гэртээ ирсэн чинь хаалганы цоожийг мултлаад гэрийн баруун талд байсан зурагт аваад явчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн хаалгыг хөшиж орсон байсан, би зурагтаа 2014 онд 340.000 төгрөгөөр авч байсан мөн манай гэрийн хөрөгчинд байсан хонины гуя, хаа хоёр байсныг аваад явсан байсан уг мах ойролцоогоор 5-6 кг байгаа гэж бодож байна. Энэ хураагдаж ирсэн миний зурагт мөн байна. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 22-24 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 сард Баган-Гүний 6 дугаар гудамжинд байдаг Оюунцэцэг гэх эмэгтэйн хүү зүс таних махлаг залуу манайд ганцаараа орж ирээд “...ах та хавтгай дэлгэцтэй зурагт сонирхохгүй биз дээ хямдхан зурагт, ээжийгээ эмчилгээнд авч явах гэсэн...” юм гэхээр нь би “...ахад нь мөнгө байхгүй, тэтгэвэр буугаагүй байна...” гэхэд гараад явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа манай гэрт туранхай залуу орж ирээд Отгонбаяр ах намайг явуулсан “...таныг нөгөө зурагтаа авах юм уу, мөнгөтэй болсон уу...” гэж асуулгаж байна гэхээр нь одоогоор мөнгөгүй байна, гэхэд тэр залуу “...ахаа та гар утасныхаа дугаарыг өгчих...” гэхээр нь дугаараа өгсөн. Тэгээд би тэтгэврээ аваад байж байсан чинь махлаг залуу утсаар мөнгөтэй болсон уу гэхээр ахад нь 70.000 төгрөг байна гэхэд тэр залуу би 140.000 төгрөгөөр зарах гэсэн юм танд 70.000 төгрөгөөр чинь заръя гээд махлаг залуу ганцаараа хайрцагтай хавтгай дэлгэцтэй зурагт аваад орж ирсэн. Тэр зурагт удирдлага байхгүй зурагт байсан бөгөөд асааж үзэхэд зүгээр байсан. Би зурагт авахдаа “...хулгайн зурагт биш биз дээ...” гэхэд “...үгүй ээжийг эмчилгээнд авч явах гэж байна...” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 26-27 дугаар хуудас/,

Гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сард шиг санаж байна, намайг гэртээ байж байсан чинь Баатархүү гаднаас нимгэн дэлгэцтэй зурагт бариад манай гэрт орж ирсэн бөгөөд “...юун зурагт вэ...” гэхэд манай ахын зурагт байгаа юм гэж хэлсэн. Тэгээд зурагтаа манай гэрт орхиод явсан удахгүй ирж авна гэж хэлсэн. Тэр зурагт орхиж явснаас хойш  нэг билүү хоёр хоногийн дараа алга болсон байсан. Тэр зурагтыг манай гэрээс хэн авч явсан талаар мэдэхгүй байна. Баатархүүг зурагт авч ирдэг тэр өдөр Отгонбаяр гэртээ байсан. Мөн өдөр цагийг нь санахгүй байна. Баатархүү манай гэрт үхрийн мах тавих гэхээр нь тийм юм байхгүй гээд загнаад явуулсан. Өөр бол манай гэрт мах авч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 31 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтас 8-13 дугаар хуудас/,

Хохирогч Д.Сүлдмаагийн гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 08 дугаар сароын 07-ны өдөр “...32 инчийн зурагт LCD 350.000 төгрөг, Хониний 3 кг цул мах 11.400 төгрөг...” гэсэн үнэлгээ / 3 дугаар хавтас 25 дугаар хуудас/,

Хохирогч Д.Сүлдмаад эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Баатарсүрэнгээс хурааж авсан 32 инчийн хар хүрээтэй зурагтны доод талд Н гэсэн үсэгтэй шилэн хар тавцан хэрнээ тавцангийн хүрээ хэсгээрээ цагаан өнгийн шилэн хүрээтэй зурагтыг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас 16-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хуцаагийн 19-05 тоотод байрлах монгол гэрээс Отгонбаярын хамт 32 инчийн зурагт, хөргөгчнөөс нь цагаан тортой махыг авч зурагтыг нь Баатарсүрэн гэдэг хүнд зарсан...”  гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 188 хуудас/,

10. Шүүгдэгч Д.Баатархүү, Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ нар бүлэглэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 9 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гараашнаас эд зүйл хулгайлан, 696.920 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Б.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой хашаандаа байх автомашины гараашийнхаа хаалгыг түгжилгүй цоожны цүүнд нь 14 боолт сүвлэж цоожлоод 22 цаг өнгөрч байхад унтсан. Маргааш өглөө нь 7цагийн үед машины аккумулятор, цэнэглэж дуусаад гараашиндаа оруулаад тавих гээд гараашны жижиг хаалгаар ортол гараашийн том хаалга хагас онгорхой байхаар нь хаалгийг очоод шалгаж үзтэл цоожны дээд, доод онгорхой харагдаж байсан. Гарааш дотор эд зүйлээ үзтэл  зүүн талын хананд гэрийн дээвэр туурганы доор босоогоор нь хана налуулаад тавьсан ОХУ-д үйлдвэрлэсэн ТОК-8 маркийн  буу, газар савтай байсан 8 литр бензин, шар өнгийн хуванцар канистарь хаалганы дэргэд байсан хар, цагаан өнгийн 2 ширхэг аккумулятор байсан цагаан өнгийн дээрээ бариултай 80 ампер цагийн хуучин аккумулятор хулгайд алдагдсан байсан. Би алдагдсан буугаа 450.000 төгрөгөөр, 8 литр бензинээ 1 литрийн 1.490 төгрөг нийт 11.920 төгрөг, машины аккумулятор 20.000 төгрөгөөр, шар канистарь 15.000 төгрөгөөр, хаалганы зүүдэг цоожоо 10.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Мөн тэр шөнө усны шинэ зэс радиатор алдагдсан бөгөөд 180.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 160.000 төгрөгөөр, мөн машины статчераа 50.000 төгрөгөөр үнэлнэ. Би буугаа буцааж авсан, одоо олдоогүй байгаа эд зүйлээ нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хавтас 56 дугаар хуудас/

 Гэрч Д.Цэрэндуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төмөрбаатар гараашид орж ирээд хулгай орсон байна, буу, савтай бензин байхгүй байна гэсэн...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хавтас  61 дүгээр  хуудас/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 3 дугаар хавтас 42-45 дугаар хуудас/,

Хохирогч Б.Төмөрбаатарт буу хүлээлгэн өгсөн: “...ОХУ-д үйлдвэрлэсэн 24396 дугаартай гол төмөртэй, 27195 дугаартай замагтай Тоз-8 бууг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас 50 дугаар хуудас/,

Хохирогч Б.Төмөрбаатарт эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Шар өнгөтэй улаан өнгийн тагтай хуванцар канистарыг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /3 дугаар хавтас 52 дугаар хуудас/

Хохирогч Б.Төмөрбаатарын гараашнаас алдагдсан эд зүйлийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “...25 литрийн канистарь 15.000 төгрөг, 80 ампер цагийн аккумлятор 10.000 төгрөг, хаалганы зүүдэг цоож 10.000 төгрөг, АИ-80 маркийн бензин/8 литр/ 11.920 төгрөг, УАЗ-фругон маркийн машины усны радиатор 160.000 төгрөг, УАЗ-фругон маркийн машины татах релегүй статчер 50.000 төгрөг, Тоз-8 маркийн ангийн буу 450.000 төгрөг... нийт 696.920 төгрөг...” гэсэн үнэлгээ / 3 дугаар хавтас 58-60 хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Байдлагийн 9-6 тоот хашаанд байх гараашийн хаалганд байсан цүүг авч ороод шар 20 литр савтай бинзин, орос машины радиатор, ТОЗ-8 маркийн буу зэргийг Амгаланбаяр, Бат-Эрдэнэ нартай хамт хулгай хийж, авсан зүйлээ Алтангэрэлийн гэрт аваачсан. Алтангэрэл бууг нь нууж байгаад цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хавтас 187 хуудас/,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Байдлагын 9-6 тоот хашааг Амгаланбаяр давж ороод хашааны хаалга онгойлгоод Баатархүү бид 2 гараашинд  ороод  савтай бензин, калебрь маркийн буу, шар өнгийн канистарь, статчер, усны радиатор зэрэг эд зүйл хулгайлсан. Тэгээд хулгайлсан эд зүйлээ Алтангэрэлд аваачиж нуулгасан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 135 дугаар хуудас/,

 11. Шүүгдэгч Д.Баатархүү, Д.Амгаланбаяр нар бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 09-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух иргэн О.Сэр-Оддамбын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс эд зүйл хулгайлан авч 883.600 төгрөгийн,

Мөн тухайн шөнө уг хашаанд байрлах гараашнаас иргэн А.Тэгшбаярын эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Чансаа маркийн зурагт зэргийг хулгайлан авч, нийт 1.583.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч О.Сэр-Оддамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 09-ний өглөө хөдөө яваад ирсэн чинь хашааны хаалга онгорхой гэр цоожтой байсан боловч гэр ороход гэрийн эд хөгшил ундуй сундуй болсон байсан. Тэгээд хулгай орж гэж бодоод дуудлага өгсөн. Гэрээс улаан өнгөтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, цагаан өнгийн  1 ширхэг, цагаан өнгийн iphone 4s маркийн гар утас, 40 литрийн хөнгөн цагаан бетон, 1 ширхэг саарал өнгөтэй газан плетик, 2 ширхэг газ, 750 граммтай 2 шил архи, орны дэвсгэр давуу 1 ширхэг, Чансаа нэртэй мотоцикль зэрэг алдагдсан. …Миний алдагдсан улаан өнгийн цахилгаан хөрөөг 75.000 төгрөгөөр, улаан өнгийн цахилгаан дриллийг 45.000 төгрөгөөр, гар утас, газан плитка, газ зэргийн зах зээлийн үнээр, бетоноо 20.000 төгрөгөөр, архины үнийг мэдэхгүй, орны давууг 5.000 төгрөгөөр, мотоциклийнхоо үнийг мэдэхгүй байна, торон ууттай байсан 150 см урттай 20 ширхэг, ... дээс олом 2 ширхэг тус бүрийг 5.000 төгрөгөөр, томсон дээс 2 ширхэг тус бүрийг нь 5.000 төгрөгөөр, хүүхдийн өмд 30.000 төгрөг, цамц 15.000 төгрөг, хөх торгон дээл 40.000 төгрөгөөр үнэлнэ. ...Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэхэд Маяти маркийн тээврийн хэрэгслийн статчер, Ака бууны 20 ширхэг сум, Винтовын 10 ширхэг сум, DDISH-ийн станц зэрэг зүйлс тус тус алга болсон байсан. Би статчераа 210.000 төгрөгөөр, Ака бууны сумыг нэг бүрийг 1.700 төгрөгөөр, Винтов бууны сум 3.500 төгрөгөөр, станцаа 70.000 төгрөгөөр тус тус үнэлнэ...”  гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 101-102 хуудас/, 

Хохирогч А.Тэгшбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 05 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сум явахдаа өөрийнхөө эзэмшлийн Чансаа гэх нэртэй улсын дугааргүй мотоциклио найз Сэр-Оддамбын складад хийж орхисон. Тэгээд Багануур дүүрэгт ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан. Би уг нь мотоциклио 3 жилийн өмнө 2014 онд Нарантуул зах дээрээс 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан. Гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 105 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны хавар ажил дээрээ байж байсан чинь 20 орчим насны 1 залуу ирээд КЕТ гэсэн бичигтэй гар цахилгаан хөрөө худалдаж авах уу гэж асуусан. Би хулгайн юм биш биздээ гээд 10.000 төгрөгөөр аваач гээд гуйгаад байхаар авсан. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 107 дугаар хуудас/,

Гэрч М.Лутсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 5 дугаар сард миний гар утас руу 80910340 билүү, 80190340 билүү энэ 2 дугаарын аль нэг залгаад та мотоцикль худалдаж авна гэсэн үү гэж асуухаар нь үзье гэсэн чинь Дөрвөн-Бэрх хүнсний дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэж хэлээд тэнд уулзсан. Дөрвөн-Бэрх хүнсний дэлгүүрийн үүдэнд Амгаланбаяр гэдэг хүүхэд саарал өнгийн Хятад Улсад үйлдвэрлэсэн мотоцикль жолоодож ганцаараа ирсэн. Тэрээр 100.000 төгрөгөөр зарна гэхээр нь бм 80.000 төгрөгөөр авья гээд авахаар болсон. Би уг мотоциклио Боржигон овгийн Доржийн Амгаланбаяр/УЮ99072111/ гэх хүүхдээс тухайн үед канондож авсан түүний цахим үнэмлэхний хуулбар, утасны дугаар зэрэг нэг хуудас материалыг хэрэгт хавсаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хавтас 109 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3 дугаар хавтас 71-77 дугаар хуудас/,

Хохирогч О.Сэр-Оддамбын эд зүйл хүлээлгэн өгсөн: “...улаан өнгөтэй түрдэг хөрөөг хүлээлгэн өгөв...”  гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хавтас 98, 99 дүгээр хуудас/

Хохирогч О.Сэр-Оддамбын гараашнаас алдагдсан эд зүйлийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “...Морьт хангай 0.75 литрийн архи 8.000 төгрөг, Морьт хангай 0.5 литрийн архи 5.000 төгрөг, газан плитка 40.000, хэрэглээний газ 2 ширхэг 3.600 төгрөг, орны дэвсгэр даавуу 5.000 төгрөг, сур 1.5 метр 20 ширхэг  150.000 төгрөг, эмээлийн дээсэн олом 2.5 метр 2 ширхэг 10.000 төгрөг, томсон дээс 2.5 метр 2 ширхэг 10.000 төгрөг, хүүхдийн өмд 30.000 төгрөг, бууны сум/ака/ 20 ширхэг 34.000 төгрөг, бууны сум/винтов/ 10 ширхэг 35.000 төгрөг, маяти статчер 210.000 төгрөг, Ddish-ийн станц 70.000 төгрөг...”,

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “...Iphone4 утас 100.000 төгрөг, түрдэг хөрөө 80.000 төгрөг, дрилл 40.000 төгрөг, 40 бетон 38.000 төгрөг, таслагч 25.000 төгрөг...”,

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “...чансаа мотоцикль 700.000 төгрөг ...” гэсэн тус тус үнэлгээ / 3 дугаар хавтас 118-120 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хуцаагийн 19-01 тоотод байх монгол гэрийн цоожийг эвдэн орж усны хөнгөн цагаан 40 литрийн битон, газан плитка, 2 шил архи, шар сур, машины статчер зэргийг хулгайлан авч гараашинд байсан Чансаа маркийн мотоциклийг авсан бөгөөд мотоциклио Сэргэлэн гэдэг ченжид 80.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хавтас 189 хуудас/,

    12. Шүүгдэгч Д.Баатархүү, Д.Амгаланбаяр нар бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн Я.Цагааны байшинд орж  5 килограмм ноолуур хулгайлан авч, 275.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

                 Хохирогч Я.Цагааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05  дугаар сарын 03-ны өглөө босоод хойд талын байшингынхаа хаалгыг хартал хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хүүгээ дуудаад байшиндаа ортол шуудайтай ноолуур алга болсон байсан. Манай нөхөр алдагдсан ноолуурын 5 кг байсан гэж хэлсэн. Би дүүргийн үнэлгээний комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /3 хавтас 147 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтас 133-136 дугаар хуудас/,

Хохирогч Я.Цагааны байшингаас алдагдсан ноолуурын “...5 кг ноолуур 275.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /3 дугаар хавтас 151 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Байдлагын 5 дугаар гудамжны 5 тоотоос Амгаланбаярын хамтаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 5 кг ноолуур хулгайлан авсан. Ноолуураа ченж Баттулгад 250.000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгөө Амгаланбаяртай тэнцүү хувааж авсан. ...2016 оны 5 дугаар сарын эхээр байдлагын 5-5 тоотод байрлах цагаан байшингаас 5 кг ноолуурыг Амгаланбаярын хамт аваад нэхийний Баттулга гэдэг хүнд 250.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хавтас 189 дүгээр хуудас/,

 13. Шүүгдэгч Д.Баатархүү Д.Амгаланбаяр нар бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 203 тоотод  оршин суух иргэн Т.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс Монел маркийн 250 000 төгрөгийн үнэ бүхий зурагт,

Мөн уг хашаанд оршин суух Д.Нарантуяагийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс эд зүйл хулгайлан авч нийт 1.189.000 төгрөгийн нийт 1.439.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

 Хохирогч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээс гараад эмнэлэг орж шинжилгээ өгөөд 15 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хаалганы мөнгөлөг гялгар өнгөтэй зүүдэг цоожийг эвдэн хаалга онгорхой хулгай орсон байсан. Гэрт ороход эд зүйлийг гаргаж эмх цэгцгүй хаясан байсан. Манай гэрээс  хар өнгийн цүнхтэй 14 инчийн  ASUS брэндийн иж бүрэн зөөврийн компьютер алга болсон бөгөөд 2013 онд худалдаж авсан, одоо 600.000 төгрөгөөр үнэлнэ. Цэнхэр өнгийн спорт цүнх байсан дотор нь 32 размерийн цэнхэр өнгийн шинэ, хуучин 2 ширхэг жинсэн өмд, өргөн цэрэг бүс, хөл хамгаалагч кист 2 ширхэг, тод гэсэн үйлдвэрийн 2 ширхэг оймс, цүнх шинэвтэр бөгөөд 25.000 төгрөгөөр үнэлнэ, шинэ жинсэн өмдөө 30.000 төгрөгөөр, хуучин өмд, цэрэг бүс, хуучин саарал өнгийн пүүз, хуучин булган малгай зэргийг үнэлж мэдэхгүй байна, кистийг 15.000 төгрөгөөр, 2 ширхэг шинэ оймсийг 4.000 төгрөгөөр, хар өнгийн шинэ торон кетийг 45.000 төгрөгөөр, эрэгтэй нүдний шилийг 15.000 төгрөгөөр, мөнгөн гинжийг 50.000 төгрөгөөр, монетон гинжийг 120.000 төгрөгөөр, шинэ булган малгайг 185.000 төгрөгөөр, эрэгтэй хүний тарвган малгайг олон жилийн өмнө 45.000 төгрөгөөр авсан, гар утас цэнэглэгч зэргийг 45.000 төгрөгөөр, шампунь 11.000 төгрөгөөр, ангижруулагч 11.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд эдгээр зүйлс алга болсон...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 26 хуудас/,

Хохирогч Т.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хар өнгийн гадартай 32 инчийн Монел маркийн зурагт алдагдсан бөгөөд 250.000 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрээс зурагт хулгайд алдагдсан, Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/ 4 дүгээр хавтас 28 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4 дүгээр хавтас 6-13 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4 дүгээр хавтас 18-21 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Нарантуяад эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хар өнгийн гадартай 14 инчийн “Asus” брэндийн зөөврийн компьютер, залгуур чихэвч, мауз, салаалагч, цүнхний хамт, хар өнгийн торон кет 1 хос, Reebook фирмийн цагаан өнгөтэй хуучин пүүз 1 хос, хөх жинсэн өмд 1 ширхэг, шинэ оймс 3 ширхэг, хуучин оймс 2 ширхэг, хөлний кист 2 ширхэг, цэрэг суран бүс хуучин 1 ширхэг, ногоон даалинтай улаан толгойтой цагаан хөөрөг 1 ширхэг, Парадо фирмийн эрэгтэй хүний хар өнгөтэй нүдний шил 1 ширхэг, үсний шампунь 1 ширхэг,  ангижруулагч 1 ширхэг, үсний маск, тос 2 ширхэг 700 граммтай биеийн шингэн саван 1 ширхэг, 1 литрийн үсний шампунь 1 ширхэг, Сейко бугуйн цаг 1 ширхэг, Инова фермийн гар чийдэн 1 ширхэг, флаш 1 ширхэг, Нокиа фирмийн хуучин гар утас 4 ширхэг, 3 ширхэг гар утасны цэнэглэгчийн хамт, эмэгтэй хүний хар өнгөтэй үслэг эдлэлээр хийсэн малгай 1 ширхэг, хар өнгийн үслэг эдлэлэн малгай хуучин 1 ширхэг, эрэгтэй хүний хар өнгөтэй үслэг эдлэлэн малгай 1 ширхэг...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4 дүгээр хавтас 22 дугаар хуудас/,

Хохирогч Т.Түвшинжаргалын гэрээс алдагдсан эд зүйлийн “...32 инчийн MONEL брэндийн LED зурагт 250.000 төгрөг...” үнэлгээ /4 хавтас 60 дугаар хуудас/,

Хохирогч Т.Түвшинжаргалын эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Model №LD-32АО дугаартай, хар өнгийн гадартай 32 инчийн “Monel” брэндийн LED зурагт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтас 23 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нарантуяагийн гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 08 дугаар саырн 06-ны өдрийн “...спорт цүнх 25.000 төгрөг, жинсэн өмд 30.000 төгрөг, цэрэг бүс 20.000 төгрөг, хөл хамгаалах кист 15.000 төгрөг, оймс 4.000 төгрөг, хуучин өмсөж байсан оймс 1.000 төгрөг, эрэгтэй кетэн гутал 45.000 төгрөг, Reebook фермийн эрэгтэй пүүз 35.000 төгрөг, Прадо фермийн эрэгтэй хүний нүдний шил 15.000 төгрөг, хөөрөгний даалин 2.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын цагаан өнгийн хөөрөг 40.000 төгрөг, мөнгөн гинж 40.000 төгрөг, эмэгтэй хүний монетон гинж 120.000 төгрөг, булган малгай 370.000 төгрөг, тарваган малгай 45.000 төгрөг, Нокиа маркийн гар утас цэнэглэгчийн хамт 40.000 төгрөг, шампунь 11.000 төгрөг, ангижруулагч 11.000 төгрөг...” гэсэн үнэлгээ / 4 дүгээр хавтас 62-63 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нарантуяагийн гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 05 дугаар саырн 18-ны өдрийн “...ACER брэндийн 14 инчийн зөөврийн компьютер 450.000 төгрөг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 500.000 төгрөг, Nokia брэндийн товчлууртай гар утас 30.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /4 хавтас 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын орчим Отгонбаяр, Баатархүү бид нар хашаандаа 2 гэртээ айлын гэрийн хаалгыг нь  эвдэн  орж, 32 инчийн зурагт, хөөрөг, нөтбүүк, зэргийг авсан. Баатархүү нэг цүнхтэй зүйл авч гарч ирсэн юу авсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 121 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амгаланбаярын хамтаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2-203 тоотод байрлах 2 монгол гэрээс нэгнээс нь 32 инчийн зурагт, нөгөө гэрээс нөтбүүк, Нокио маркийн гар утас зэргийг аваад явж байгаад цагдаад саатуулагдсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтас 189 дүгээр хуудас/, 

14. Шүүгдэгч Д.Баатархүү, Х.Алтангэрэл, Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ нар бүлэглэж 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж эд зүйл хулгайлан авч 440.000 төгрөгийн,

Мөн тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлан авч 517.000 төгрөгийн,

Мөн тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гарын хаалгыг эвдэн орж 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар тайлийг хулгайлан авч нийт 1.007.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

              Хохирогч Г.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 сарын 27-ны өдөр 8 цагийн үед Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах гараашдаа очсон. Булан тойроод харахад дээврийн төмөр хуулагдсан байдалтай харагдсан. Гараашаас багажны саванд байсан мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, автомашины энгийн хөгжим, гар дрилл зэрэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг / 4 дүгээр хавтас 98 дугаар хуудас/,

Хохирогч С.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гараашаас машин угаагч насос, 12 вольтоор ажилладаг дугуй насос, таслагч цахилгаан гар хөрөө, шинэ 25 метр, хуучин 10 метр кабель утас зэрэг алга болсон.  ...Мөн ногоон эвхдэг гар мөсний өрөм, 220 вольтоор ажилладаг усан буу зэрэг хулгайд алдагдсан. Хулгайд алдагдсан ногоон эвхдэг гар мөсний өрөм, хар өнгийн бүрээстэй 25 метр урттай цахилгааны кабель утас, улаан өнгийн хуванцар хайрцагтай 12 вольтоор ажилладаг автомашины дугуйн насос, Макита маркийн ногоон өнгөтэй цахилгаан тасдагч хөрөө, улаан өнгөтэй Кен маркийн тасдагч, зэргээ зүйлээ хүлээн авлаа. Одоо машин угаадаг усан буу дутуу байгаа бөгөөд түүнийгээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 101 дүгээр хавтас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4 дүгээр 72-79 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтас 82-85 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Р.Намнансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хойд талын Тогос-Уулын 4-1 тоотод оршин суудаг Алтангэрэл гэдэг залуу 2016 оны 8 сарын эхээр хашаандаа машин засаад  байж байхад ганцаараа ирээд” та тасдагч авах уу, хямдхан зарна, таньд хэрэгтэй шүү дээ” гэхээр би тасалдаг багажийг нь үзэхэд улаан өнгөэтэй Кен маркийн жижиг тасдагч багаж байсан бөгөөд 30000 төгрөгөөр зарна гэхээр худалдаж авсан. Дараа нь Алтангэрэл ганцаараа шуудайнд юм хийчихсэн үүрч ирсэн бөгөөд үзэхэд улаан өнгийн хуванцар хайрцагтай цохилттой гар дрилл, шар өнгийн дамартай хар кабель утастай уртасгагч зэрэг байсан. Би дээрх 2 зүйлийг 60000 төгрөгөөр худалдаж авсан. Би Алтангэрэлээс 90000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг / 4 дүгээр хавтас 102-103 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг дэлгүүртээ байж байхад 20-23 насны туранхай залуу орж ирээд мөсний өрөм зарна гэсэн бөгөөд би 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуугаас 30.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг/ 4 дүгээр хавтас 105 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын эхээр төрсөн дүү Алтангэрэл хашаанд байрлах гараашдаа юм хийж байхад Алтангэрэлийн гэрээс дунд зэргийн өндөртэй нуруутай туранхай бор залуу гарч ирээд ахаа энэ банди нэг аккулятор, цахилгаан дугуй хийлдэг насос зэргийг хямд зарна та авах уу гэхээр үзсэн. Тэр залуу 20.000-30 000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь ахад мөнгө байхгүй гэхэд дүү Алтангэрэл хажуунаас нь ах хямд юм чинь авчихгүй юу даа гэсэн. Тэгэхээр нь мөнгө байхгүй гэхэд хэдэнхоногоос өгчих гэсэн. Тэгээд би авсан. Эхлээд 20.000 төгрөг өгсөн дараа нь 5.000 төгрөг өгсөн. Би 25.000 төгрөгөө нэхэмжилнэ...”  гэсэн мэдүүлэг / 4 дүгээр хавтас 106-107 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 сарын үед миний төрсөн дүү Дамдинсүрэн цагаан өнгийн шуудайтай эд зүйл авч орж ирээд үүнийг зарна гэнэ гэсэн. Тэгэхээр нь эзнийг нь авчир гэхэд миний зүс таних Соронз гэх залуутай хамт орж ирсэн. Соронз миний юм байгаа юм цахилгаан, кабелийн мөнгөө төлөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би итгээд шуудайтай эд зүйлийг үзэхэд улаан өнгийн гар дрилл, хар өнгийн бүрээстэй кабель утас, гар дрилл зэрэг байсан бөгөөд 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Би худалдаж авсан эд зүйлээ тэр өдрөө нөхөртөө үзүүлэхэд Дамдинсүрэн, Соронз нарт ийм эд зүйл байхгүй хулгайн юм болж таарлаа гэж намайг зэмлэсэн...” гэсэн мэдүүлэг / 4 дүгээр хавтас 109 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах 14 тоот гараашид хулгай орсон байсан бөгөөд 1 ширхэг тайль байхгүй байсан. Өөр эд зүйл хулгайд алдагдаагүй....” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 111 дүгээр хуудас/,

            2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлийн “...гар дрилл 30.000 төгрөг, мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим 260.000 төгрөг, Тоёота ист маркийн тээврийн хэрэгсэлд тавьж байсан автомашины хөгжим 150.000 төгрөг, усан бууны насос 130.000 төгрөг, тасдагч багаж 45.000 төгрөг, 12 вольтоор ажилладаг насос 30.000 төгрөг, цахилгаан гар хөрөө 60.000 төгрөг, тоос сорогч 80.000 төгрөг, кабелийн утас /25 метр/ 40.000 төгрөг, кабелийн утас /10 метр/ 12.000 төгрөг, тайль 50.000 төгрөг,

2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “...бүргэд хаалга 150.000 төгрөг, мөсний өрөм 120.000 төгрөг...” гэсэн тус тус үнэлгээ /4 дүгээр хавтас 121-123, 7 дугаар хавтас 3-5 дугаар хуудас/,

              Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 6 дугаар хавтас 14-23 дугаар хуудас/,

              Шүүгдэгч Д.Баатархүүгийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл/ 6 дугаар хавтас 24-42 дугаар хуудас/,

              Шүүгдэгч Д.Баатархүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /6 дугаар хавтас 43-54 дугаар хуудас/, 

  Шүүгдэгч Д.Баатархүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтас 56-69 дугаар хуудас/ ,

            Шүүгдэгч Д.Баатархүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /6 дугаар хавтас 70-93 дугаар хуудас/, 

 Шүүгдэгч Б.Бат-эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /6 дугаар хавтас 94-102 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрүүл мэндийн нэгдлийн хойд талд байрлах гараашны баруун талаасаа гурав дахь  эгнээний хойноосоо 4 дэх гараашны цоожийг эвдэн орж цагааны өнгийн приус-20 маркийн машин байсан энэ гараашнаас цэнхэр өнгийн мөсний өрөм, машин угаадаг усан буу, насос, 2 зэс кабель, гар дрилл, цахилгаан хөрөө гар хөрөө зэргийг авсан. Хойд талын баруун талын эгнээний гараашнаас 2 ширхэг автомашины хөгжим, 1 ширхэг модон сүх зэргийг хулгайлан авсан. Хамгийн баруун талын эгнээний хамгийн хойд талын гараашнаас никель гар тайль, 1 ширхэг том модон сүх, хөнгөн цагаан кабель утас зэргийг авч Алтангэрэлийн гэрт аваачсан. Эдгээр хэргүүдийг Алтангэрэл, Амгаланбаяр, Бат-Эрдэнэ бид нар нэг шөнийн дотор үйлдсэн...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 125 дугаар хуудас/ ,

           Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 27-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн 3 гараашнаас хулгай хийсэн. Баатархүү, Алтангэрэл, Бат-Эрдэнэ нар эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах 3 гараашийн дээвэр хаалгыг эвдэн орж эд зүйл хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг / 6 хавтас 118 дугаар хуудас/,

           Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амгаланбаяр, Баатархүү, Алтангэрэл бид нар эмнэлгийн ард байрлах 3 гараашны хаалга, дээврийг эвдэж ороод эд зүйл хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хавтас 135 дугаар хуудас/,

            15. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2017 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 10 дугаар гудамжны 06 тоотод оршин суух иргэн Ц.Агваанцэрэнгийн гэрийн хаалгыг хөшин орж хулгайлан авч 597.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

             Хохирогч Ц.Агваанцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот ороод маргааш нь 13 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны түлхүүр эргэхгүй гэрийн цоожны тагыг эргүүлээд зүүчихсэн байсан. Тэгээд гэртээ ороход ширээний шүүгээнд давхарлаад хийсэн 4 мөнгөн аяга байхгүй байсан.  Манай гэрээс 3 аяга нь цайны жижиг мөнгөн аяга харин 2 ширхэг нь дунд гарын мөнгөн аяганууд байсан. Би уг аягануудыг ноднин жил авсан сүүлийн үеийн аяганууд байсан. Бага гарын аягануудаа 120.000 төгрөгөөр харин дунд гарын аяга 130.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтас 74 дүгээр хуудас/,

             Иргэний нэхэмжлэгч Ч.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Надад нэг туранхай бор залуу 5 ширхэг мөнгөн аяга авчирч өгсөн. 4 аягыг нь зарсан харин 1 аягыг нь зараагүй тэр аяга нь ерөөл хэсэгтээ “...есөн хүсэл, мянган жаргалыг ерөөе...” гэсэн бичигтэй болохоор нь зараагүй. Тэр зарсан хүний нэрийг нь санахгүй байна. Би 5 ширхэг мөнгөн аягыг нийтэд нь 150.000 төгрөгөөр зарсан харин 4 аягаа зарахдаа 180.000 төгрөгөөр зарсан. Надад учирсан хохирол нээх байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтас 78 дугаар хуудас/,

             Гэрч А.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аавын гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, бурхан дээр байсан 7.000 төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 79 дүгээр хавтас/,

             Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 7 дугаар хавтас 92 дугаар хуудас/,

             Хохирогч Ц.Агваарцэрэнд эд зүйл хүлээлгэн өгсөн “...Бөөрөн хэсэгтэй Есөн хүсэл, мянган жаргалыг ерөөе 11-10 ангийн шавь нараас нь дурсгав 2014 он гэсэн бичглэлтэй, бөөрөн хэсэгтэй 2,2 3 см хэмжээтэй хоёр хэсэг газар цуурсан дунд гарын мөнгөн аягыг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл / 7 хавтас 97 хуудас/,

             Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 10-06 тоот хашааны урдуур явж байхад монгол гэр цоожгүй байхаар нь хашаа давж ороод 5 ширхэг мөнгөн аяга бурхан дээр байсан 7.000 төгрөгийг аваад гарсан. Би уг аягануудаа аваад Улаанбаатар хот руу яваад урт цагааны алт мөнгөний дарханд 5 аягаа 150.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг / 7 хавтас 95 хуудас/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хавтас 55-60 дугаар хуудас/,

             Хохирогч Ц.Агваанцэрэнгийн гэрээс алдагдсан эд зүйлийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 260.000 төгрөг, 3 ширхэг цайны аяганы хэмжээтэй мөнгөн аяга 330.000 төгрөг...” гэсэн үнэлгээ / 7 дугаар хавтас 71 дүгээр хуудас/,

           16. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2017 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний үйдвэр үйлчилгээний задгайн гадна байсан иргэн Ш.Эрдэнэтуяагийн эзэмшлийн 51-31 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хулгайлан авч 270.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

            Хохирогч Ш.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Алдарбаяр миний приус-30 маркийн машиныг найз Алтангэрэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний үйлдвэрийн хэсгийн задгайн гараашид машиныг тавьсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр залгаад дугуй алга болсон байна гэж хэлсэн. Би алдагдсан дугуйнуудаа үнэлж мэдэхгүй байна. ...Миний хүлээн авсан 2 ширхэг дугуй манай машины дугуй мөн байна. Би алдагдсан дугуйгаа 90.000 төгрөгөөр үнэлнэ. 3 дугуйнаас 2 ширхэг дугуйгаа хүлээн авсан 1 дугуй нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 130 дугаар хуудас/,

                Иргэний нэхэмжлэгч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Манай дэлгүүр ажилладаг. Баатар гэх залуу 3 ширхэг обудтай дугуйг 80.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Уг 3 дугуйнаас 1 ширхэг дугуйг нь зарсан 2 ширхэг дугуйг нь зараагүй байгаа. Манайх 14-тэй дугуйг 40.000 төгрөгөөр зардаг. Надад нэхэмжлэх зүйл огт байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 133-134 дүгээр хуудас/,

 Хохирхогч Ш.Эрдэнэтуяагийн алдагдсан эд зүйлийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “...автомашины дугуй, обуд /R15 хуучин/ 270.000 төгрөг...” гэсэн үнэлгээ / 7 дугаар хавтас 127 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтас 135-136 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Эрдэнэтуяад эд зүйл хүлээлгэн өгсөн “...Саарал өнгийн обудтай 2 ширхэг дугуй...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /7 дугаар хуудас 136-137 дугаар хуудас/

            Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө ганцаараа Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний хойд талд байрлах төв замын дагуу гарааш дээр очоод хойшоо харсан вакум цонхыг гаднаас жижиг төмрөөр хөшиж ороод хөх өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хүрдний талын урд дугуй болон арын дугуй болон 3 ширхэг дугуйг тайлж аваад гараашийн хаалгыг дотор талаас нь онгойлгоод дугуйгаа жалганд нуусан. ...Дугуйгаа Улаанбаатар хотод Өгөөмөр захын дугй зардаг хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Би дугуй хулгай хийхдээ ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 139 дүгээр хуудас/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас104-108 хуудас/,

17. Шүүгдэгч Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ нар бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух иргэн Г.Мөнхдөшийн гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлан авч 351.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Г.Мөнхдөшийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 9 цагт ажилдаа яваад, мөн оны 04 дүгээр сарын 03-ны өглөө ажлаасаа бууж ирээд монгол гэрийнхээ үүдний амбаарны хаалганы цоож цоожлоогүй зүгээр зүүлттэй байсан. Тэгээд гэрт ороход гэрийн хаалганы даруулга төмөр цоож нь газар, хаалга нь онгорхой байсан. Би ажилдаа явахдаа амбаар гэрээ цоожлоод явсан. Манай гэрийн шкафанд байсан эд зүйлийг гаргаад тавьсан. Гэрээс хувцас алдагдсан байсан, гомдол санал байхгүй шүүх хуралдаанд суухгүй...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 161 дүгээр хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 7 дугаар хавтас 143-145 дугаар хуудас/,

Хохирогч Г.Мөнхдөшид эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн жинсэн як, хар өнгийн Nike загварын пүүз, цэнхэр өнгийн даавуун цамц, хар өнгийн даавуун өмд, цагаан өнгийн урт түрийтэй спорт загварын оймс 1 хос, ногоон өнгийн даавуун гар цүнх зэргийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтас 154-156 дугаар хуудас/

Хохирогч Г.Мөнхдөшийн хулгайд алдсан эд зүйлийн 2017 оны  04 дүгээр сарын 08-ны өдрийн “...хар өнгийн Nike загварын пүүз 110.000 төгрөг, цэнхэр өнгийн жинсэн як 50.000 төгрөг, цэнхэр өнгийн жинсэн өмд 15.000 төгрөг, хар өнгийн даавуун өмд 20.000 төгрөг, цэнхэр өнгийн даавуун цамц 25.000 төгрөг, хар хөх өнгийн жинсэн өмд 45.000 төгрөг, хар өнгийн эрэгтэй ноосон цамц 25.000 төгрөг, хар хөх өнгийн жинсэн өмд 15.000 төгрөг, босоо захтай цагаан өнгийн фодволк 15.000 төгрөг, цагаан өнгийн урт түрийтэй спорт загварын оймс 20.000 төгрөг, ногоон өнгийн даавуун гар цүнх 3.000 төгрөг...” үнэлгээ /7 дугаар хавтас 158 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Бат-Эрдэнэтэй цуг Хуцаагийн 13-02 тоотоос хувцас хулгай хийсэн...”  гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтас 4 дүгээр хуудас/,

 Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хуцаагийн 13-02 тоотоос Амгаланбаяртай цуг хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтас 19 дүгээр хуудас/,

18. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой  Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 3 дугаар  гудамжны 06 тоотод оршин суух иргэн С.Пүрэвдоржийн гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлан авч 620.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч С.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ны оройн 17 цагийн үед гэрээ цоожлоод үсчин явсан. Тэгээд найзындаа байж байхад 23 цагийн үед эхнэр залгаад “...гэрээ цоожилсон уу гэрийн эд зүйл ундуй сундуй байна...” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь тархи манан хөөрөг даалинтайгаа алга болсон байсан, мөн машины аккулятор алдагдсан.   ...Хулгайд алдагдсан хөөргөө хүлээн авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй аккумлятороо хүлээн авчихвал надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтас 176 дугаар хуудас/,

Гэрч Г.Долгоржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг хашаандаа орж ирэхэд амбаарны хаалга онгорхой дэлгээтэй байсан гэртээ ороод гэрлээ асаахад гэрийн эд зүйл ундуй сундуй байсан. Манай гэрээс нөхрийн даалинтай хөөрөг, машины запас дугуй алдагдсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтас 177 дугаар хуудас/,

            Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрийн орчим Баатархүү надтай таарч машин аккумлятор авах уу гэсэн. Би уг зүйлийг нь 30.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 178 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ны ганцаараа Хуцаагийн 3-6 тоотод байрлах монгол гэрийн хаалгыг эвдэн орж хөөрөг даалин аваад гэрийн гадна байсан машины аккумляторыг хулгайлан авсан. Би машин аккумлятороо Онингоо гэх хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Хулгайлсан хөөрөг нь манай гэрт байгаа...” /7 дугаар хавтас 180 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас 165-167 дугаар хуудас/,

Хохирогчийн С.Пүрэвдоржийн эд зүйлийн “...тархи манан хөөрөг 500.000 төгрөг, аккумлятор 120.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /7 дугаар хавтас 171 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7 дугаар хавтас 172-173 хуудас/,

19. Шүүгдэгч  Х.Алтангэрэл , Б.Бат-Эрдэнэ нар бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 дугаар гудамжны 1 тоот хашаанд байрлах Ч.Баярмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс эд зүйл хулгайлан авч 1.356.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Ч.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө гэрт хулгай орсон байсан. Гэрээс дунд гарын цагаан хаш хөөрөг, 2 ширхэг эрэгтэй хүний хромон гутал, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн ээмэг, эмэгтэй хүний үнэртэй ус, шампунь, интернет цацагч, эмэгтэй хүний түрийтэй гутал, эмэгтэй хүний куртик, өмд зэрэг алдагдсан байна...” /7 дугаар хавтас 206 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас 188-190 дугаар хавтас/,

Хохирогч Ч.Баярмаад эд зүйл хүлээлгэн өгсөн: “...16 ширхэг эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, урдуураа товчтой ногоон өнгийн цамц 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн цэнхэр куртик 1 ширхэг саарал өнгөтэй ноосон цамц, Paris гэх бичиглэлтэй ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн нимгэн өмд, эмэгтэй хүний түрийтэй хос гутал...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтас 200-202 дугаар хуудас/,

             Хохирогчийн Ч.Баярмаа эд зүйлийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “...эрэгтэй хромон гутал 2 ширхэг 240.000 төгрөг, дууриамал эмэгтэй мөнгөн бус 1 ширхэг 20.000 төгрөг, мөнгөн ээмэг 2 ширхэг 50.000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл 16 ширхэг 50.000 төгрөг, унжлагатай ээмэг 1 ширхэг 15.000 төгрөг, эмэгтэй түрийтэй гутал 1 ширхэг 70.000 төгрөг, G-mobial-ийн интернет цацагч 1 ширхэг 216.000 төгрөг, эмэгтэй хүүхдийн жинсэн өмд 1 ширхэг 20.000 төгрөг, ноосон цамц 3 ширхэг 45.000 төгрөг нийт 756.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /7 дугаар хавтас 209 дүгээр хуудас/,

              Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь санахгүй байна. Алтангэрэлийн хамт Байдлагын 8-1 тоотод байрлах монгол гэрийн хаалгыг хөшин орж гэрээс хөөрөг, эмэгтэй хүний гутал, нүүрийн гоо сайханы зүйл, бүс зэргийг хулгайлан авсан. Би найз Мөнхзулд эмэгтэй хүний гутал, куртик, цамц, нүүрийн хэрэгсэл зэргийг өгсөн. Бусад зүйлийг нь Алтангэрэл мэдэж байгаа...” /7 дугаар хавтас 210 дугаар хуудас 8 дугаар хавтас 19 дүгээр хуудас/,

20. Шүүгдэгч Х.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Д.Амгаланбаяр нар бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж гэрээсэд зүйл хулгайлан  авч 1 340 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Б.Дашдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг хотод байхад манай хүү утсаар яриад манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, хромон гутал, түрүүвч, үүргэвч, пүүз зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Хулгайд алдагдсан эд зүйлээс 3 аяга, хромон, үүргэвч зэргээ буцаан авсан, олдоогүй байгаа эд зүйлээ авчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтас 235 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас 216-225 дугаар хуудас/,

Хохирогч Б.Дашдоржийн эд зүйлийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “...хуучин цагийн мөнгөн аяга 300.000 төгрөг, хуучин цагийн мөнгөн аяга 250.000 төгрөг, хуучин цагийн мөнгөн аяга 200.000 төгрөг, Хайпер данк 14 загварын эрэгтэй хүүхдийн пүүз 180.000 төгрөг, орос хромон гутал шинэ 250.000 төгрөг орос хромон гутал 39 размер 100.000 төгрөг, хар өнгийн үүргэвч 25.000 төгрөг, эрэгтэй хүний түрүүвч 15.000 төгрөг, ногоон эрээн өнгийн үүргэвч 20.000 төгрөг нийт 1.340.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /7 дугаар хавтас 233 дугаар хуудас/,

Хохирогч Б.Дашдоржид эд зүйл хүлээлгэн өгсөн: “...12 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 9 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 7 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, орос хромон гутал 1 ширхэг, ногоон эрээн үүргэвч 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас 227-229 дүгээр хуудас/,

 Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 сарын 02-ны орой 20 цагийн үед Байдлагын 6-1 тоот хашааны гадна Алтангэрэл, Бат-Эрдэнэ бид 3 ирсэн. Бат-Эрдэнэ хашааны хаалга давж ороод хаалга нээхэд Алтангэрэл бид 2 хашаанд орсон. Гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, ногоон эрээн үүргэвч 1 хос хромон гутал зэргийг цонхоор Алтангэрэлд  өгсөн. Энэ үед Бат-Эрдэнэ гал тогооны өрөөнд байсан үүргэвчинд 1 хос хромон гутал, пүүз зэргийг хийж Алтангэрэлд өгсөн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтас 2 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Байдлагын 6-1 тоотоос Алтангэрэл, Бат-Эрдэнэ нарын хамт хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтас 5 дугаар хуудас/

21. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 16 дугаар гудамжны 07 тоотод оршин суух иргэн Л.Энхмөнхийн байшингийн цонхоор орж гэрээс эд зүйл 1.140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Л.Энхмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн үед төрсөн эгч Лхагвадулам над руу утсаар яриад “...цонх чинь яагаад онгорхой байгаа юм вэ, хаагаагүй явчихсан юм уу...” гэж хэлэхээр нь би “...салхинд онгочихсон юм байгаа биз дээ та хаагаадах...” гэж хэлчихээд хулгай орсон юм шиг байгаа гэж бодоод эгчдээ “...шкафинд байгаа мөнгөн аяга, хөөрөг байна уу, үзчих” гэж хэлэхэд эгч үзчихээд “...байхгүй байна, шкафанд байсан зүйлүүдийг сандайлаад хаячихсан байна...” гэхээр би эхнэр уруугаа залгаад “...манай гэрт хулгай орчихсон байна, цагдаа дууд би одоо очлоо...” гэж хэлсэн. Тэгээд би 13 цаг өнгөрөөгөөд гэртээ очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийгдэж байсан. Цагдаа нар ямар эд зүйл алдагдсан байна гэхээр нь бүртгэж үзэхэд, бөгж, хөөрөг, даалин, 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний хослол алдагдсан байна. Хулгайд алдагдсан эд зүйлийн содон тэмдэг гэвэл, шинэ үеийн хийцтэй, ёроол хэсэгтээ тагш нь харагддаг, ёроолдоо эвтэй 4 амьтны хээтэй, “аз жаргал хүсье, ЗХ-ийн хамт олноос 2012.10.02” гэсэн бичигтэй дунд болон бага гарын 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан, дунд гарын мөнгөн аягыг 249.400 төгрөгөөр, бага гарын аягаа 199.000 төгрөгөөр, 6.6 граммтай 960 сорьцтой “хаан бугуйвч” эрэгтэй алтан бөгжөө 1.056.000 төгрөгөөр, шинэ үеийн хийцтэй хүрэн шардуу судалтай, улаан чулуун толгойтой гуулин нуухтай хөөргөө 200.000 төгрөгөөр, хүрэн өнгийн дугуй еэвэн хээтэй, 2 талдаа түмэн наст хээтэй, хүрэн өнгийн даалингаа 250.000 төгрөгөөр, цэнхэр дөрвөлжин шигтгээтэй мөнгөн хослол 40.000 төгрөгөөр, цагаан шигтгээтэй кулон 40.000 төгрөгөөр, цагаан өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж 20.000 төгрөгөөр, бөөрөнхий мөнгөн унжуургатай ээмэг, кулон 40.000 төгрөгөөр тус тус үнэлнэ...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтас, 22 дугаар хуудас/, 

Хохирогч Л.Энхмөнхийн эд зүйлийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...мөнгөн аяга дунд гарын 140.000 төгрөг, мөнгөн аяга бага гарын 110.000 төгрөг, алтан бөгж 700.000 төгрөг, мөнгөн хослол 40.000 төгрөг, цагаан шигтгээтэй ээмэг, кулон 30.000 төгрөг, цагаан өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж 20.000 төгрөг, бөөрөнхий мөнгөн унжуургатай ээмэг, кулон 20.000 төгрөг, хөөрөг 50.000 төгрөг, даалин 200.000 төгрөг...” гэсэн үнэлгээ/ 1 дүгээр хавтас 35 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 2-8 дугаар хуудас/, 

22. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2015 оны  11 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 05 тоотод оршин суух иргэн Ч.Эрдэнэчимэгийн байшингийн хаалгыг хөшин орж гэрээс эд зүйл хулгайлан авч 396.300 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаар нотлох баримтууд:

 Хохирогч Ч.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 25 дугаар хуудас 03 тоотод байх гэрээсээ намар Улаанбаатар хот руу хүүхэд харахаар явсан. Тэгээд тус гэрт маань манай нөхөр Б.Баатар үлдээд гэрээ харж байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ цоожлоод Улаанбаатар хот руу яваад 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр лүүгээ орох гэсэн чинь хаалга онгорхой байсан гэсэн. Тэгээд манай нөхөр над руу залгаж хэлсэн. Манай гэрээс 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг цагаан зэс аяга, манай нөхөр Баатарын эмээлийн бүүргэний 2 ширхэг полисон хяр, 4 хос мөнгөн ээмэг, 4 ширхэг мөнгөн бөгж, 3 ширхэг кулон, 1 ширхэг бүтэн ургамлын тос, 1 ширхэг дугуй масло, нимгэн зөөлөн бор өнгийн булган малгай, гоёлын шармал төмөр бүс зэрэг эд зүйлүүд алдагдсан. Би 1 ширхэг мөнгөн аягаа 120.000 төгрөг, 2 ширхэг цагаан өнгийн зэс аяга нэг бүр нь 18.000 төгрөг, 4 хос ээмэг 1 ширхэг нь 25.000 төгрөг, 4 ширхэг мөнгөн бөгж 1 ширхэг нь 15.000 төгрөг, 3 ширхэг кулон 1 ширхэг нь 10.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн гинж 1 ширхэг нь 5.000 төгрөг, ургамлын тос 3.500 төгрөг, масло 1.800 төгрөг, булган малгай 60.000 төгрөг, гоёлын шармал төмөр бүс 15.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. ...Үнэлгээний комисс манай гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 293.300 төгрөгөөр үнэлсэн байсан. Уг үнэлгээгээр хохиролоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг/ 1 дүгээр хавтас 136-139 дүгээр хуудас/,

Гэрч Б.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байшин руугаа орох гэсэн чинь байшингийн хаалга  онгорхой засвартай байсан. Тэгэхээр нь би гайхаад гэр рүү хартал хамаг юм онгичоод онгойлгоод хаячихсан эмээл газар шалан дээр унагачихсан, эмээлийн хажууд заазуур тавьсан байсан. Мөн авдрын таг онгойлгоод дотор даавуунд боосон дээл хувцсыг онгойлгоод хаячихсан байсан. Би гараад цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 141-142 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Эрдэнэчимэгийн гэрээс алдагдсан эд зүйлийн “...дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, цагаан өнгийн зэс аяга 18.000 төгрөг, 4 ширхэг хос мөнгөн ээмэг 50.000 төгрөг, 3 ширхэг мөнгөн кулон 10.000 төгрөг, 3 ширхэг мөнгөн гинж 10.000 төгрөг, 4 ширхэг мөнгөн бөгж 15.000 төгрөг, нимгэн булган малгай 50.000 төгрөг, шармал өнгийн төмөр бүс 15.000 төгрөг, ургамалын тос 3.500 төгрөг, масло 1.800 төгрөг...” гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтас 153 дугаар хуудас/,

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас 132 -135 дугаар хуудас/,

23. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 05-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух иргэн Г.Галбадрахын гэрийн цоожийг хөшин орж гэрээс хулгайлан авч 360.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч Г.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2016 оны 08 дугаар сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байхад гэрээс гараад Соронз баарны хойно дугуй засварын газарт 23 цаг хүртэл дугуй нөхүүлээд  АТМ-ээс мөнгө аваад шөнийн 01 цаг гээд гэртээ иртэл гэрийн хаалганы цүүг хөшиж гэрт ороод гэрийн зүүн талд байсан 32 инчийн зурагт алдагдсан байсан. Би зурагтаа 350.000 төгрөгөөр авч байсан авсан үнээр нь үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хуудас 183 дугаар хуудас/,

Гэрч Б.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед нөхөр Галбадрахын хамт дугуй засуулаад найзындаа очоод шөнийн 01 цаг болж байхад гэртээ иртэл гэрийн хаалганы цүүний нэг талыг мулталж байгаад цоожийг нь хаалганд үлдээгээд гэрт байсан зурагт алга болсон байсан. Мөн зурагтны хажууд байсан. Нокио 1110 дугаарын гар утас байхгүй болсон байхаар нь цагдаа дуудсан. Би алдагдсан гар утсаа 21.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 185 дугаар хуудас/,

Хохирогч Г.Галбадрахын гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “...32 инчийн LCD зурагт 350.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтас 186-187 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 172-178 дугаар хуудас/,

24. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 10 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн У.Аззаяагийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс эд зүйл хулгайлан авч, 300.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

              Хохирогч У.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нохойдоо хоол өгөхөөр ирэхэд манай гэрийн хаалга хөшигдсөн байсан боловч гэрийн эд зүйл эмх цэцэгтэй байхаар нь би ээжийн гэрээс даруулга авч ирээд цоожилсон. Маргааш 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирээд  шүүгээнд байсан 2 ширхэг мөнгөн аягаа шалгаж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга алга болчихсон байсан. Цагдаад мэдэгдсэн. Аягаа хосоор нь 300.000 төгрөгөөр авсан...”  гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 63-64 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас 44 -51 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /яллагдагч Д.Баатархүү/ /2 дугаар хавтас 61-63 дугаар хуудас/,

Хохирогчийн У.Аззаяагийн гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “...Мөнгөн аяга 300.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /2 дугаар хавтас 68 дугаар хуудас/,

25. Шүүгдэгч Д.Амгаланбаяр ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы гэрийн цоожийг эвдэн орж гэрээс эд зүйл хулгайлан авч 320.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Хохирогч  Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Төв аймгийн Эрдэнэ суманд мал малладаг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирэхэд манай хүү гэрт байхгүй компьютер алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би алдагдсан компьютерээ 320.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг/ 2 дугаар хавтас 127-128 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас 107-111 дүгээр хуудас/,

 Хохирогч Д.Баярсайханы гэрээс алдагдсан эд зүйлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Делл маркийн комьпютер 320.000 төгрөг...” үнэлгээ /2 дугаар хавтас 138 дугаар хавтас/,

26. Шүүгдэгч Д.Баатархүү ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 16 дугаар гудамжны 59 тоотод оршин суух Б.Тэгшбаатарын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлан авч 340.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан

 Хохирогч Б.Тэгшбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хашаандаа очсон чинь эхнэр Солонгоо байшингийн хаалга цоожгүй байна гэж хэлэхээр нь ортол унтлагын орооны шкафны тольтой хаалга газар уначихсан орон дээр хувцас овоолоод тавьчихсан байсан. Байшингаас цохилттой алх буюу молдок, түрдэг хөрөө цэнэглэдэг гар дрилл, дрилл цэнэглэгч, батарей зэрэг алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цохилттой алх 240.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг үнээр нь үнэлнэ, хөрөөгөө 30.000 төгрөгөөр, дриллээ 2015 онд 70.000 төгрөгөөр авсан байсан, батарей цэнэглэгчээ 20.000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг / 3 хавтас 202 хуудас/,

Хохирогч Б.Тэгшбаатарын байшингаас алдагдсан эд зүйлийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...Кен гэсэн бичиглэлтэй цохилттой алх 200.000 төгрөг, түрдэг модны хөрөө 30.000 төгрөг, цахилгаан гар дрилл 20.000 төгрөг, уг дриллний батерей цэнэглэгч 40.000 төгрөг, дрилл 50.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /3 дугаар хавтас 211 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3 дугаар хавтас 187-190 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Занданпүрэвийн хулгайд алдсан бог малын 2016 оны 10 дугаар сарын 04-ний “...Эр хонь 110.000 төгрөг, Эр ямаа 80.000 төгрөг, шүдлэн эр хонь 80.000 төгрөг, эм хонь 70.000 төгрөг нийт 340.000 төгрөг...” гэсэн үнэлгээ, /3 дугаар хавтас 182 дугаар хуудас/

 Прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаартай “...Яллагдагч Д.Амгаланбаяр, Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 23 дугаар гудамжны 3 тоот хашаанд байсан иргэн Б.Занданпүрэвийн хоттой хониноос 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хонь хулгайлан авсан болох нь нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан “...бага бус хэмжээ буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгт хүрэхгүй...” байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн тогтоол,/ 8 дугаар хавтас 90-91 дүгээр хуудас/

Б.Занданпүрэвийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, /8 дугаар хавтас 96 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Занданпүрэвийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “...Батаа овогтой Занданпүрэв миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, /9 дүгээр хавтас 52 дугаар хуудас/

Н.Баатарсүрэнг 2016 оны 09 дүгээр саырн 15-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, /3 дугаар хавтас 26 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Баатасүрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан: “...Л.Баатарсүрэн мийни бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцохгүй тул шүүгдэгч нараас хохирол 70.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, /9 дүгээр хавтас 53 дугаар хуудас/

         Шүүгдэгч Д.Баатархүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний хийсэн хэрэг тодорхой юм чинь мэдүүлэг өгмөөргүй байна. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 16 гудамжны 7 тоот хашаа Энхмөнхийн гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрдэнэчимэгийн гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжны 14 тоот Галбадрахын гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 10 дугаар гудамжны 5 тоот Аззаяагийн гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2016 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 16 дугаар гудамжны 59 тоот Тэгшбаярын гэрээс хулгай хийсэн гэх дээрх 5 үйлдлийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Бусад үйлдлүүдийг нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаад тогтоогдсон учраас хүлээн зөвшөөрч байна.

         Тухайн үед би цагдан хориотой байсан. Цагдаагийн эрүүгийн төлөөлөгч Энхманлай Амгаланбаяр, Бат-Эрдэнэ бид гурвыг цагдан хорихоос түрээр гаргаад өрөөндөө оруулаад гаднаас 2 цаасан хайрцагтай хэрэг оруулж ирээд энэ дотроос та хоёрын хийсэн хэрэг байна уу? би та нарыг өдөр бүр гадуур түрээр гаргаад найз нөхөд, найз охидуудтай чинь уулзуулъя, оны эцэс болоод тайлан гарах гээд байна, би та нарт хэдэн төгрөг өгье хэдэн үйлдэл авчих гээд байхаар нь дээрх үйлдлүүдийг авсан юм. Би тухайн үед Энхманлай байцаагчаас 100.000 төгрөг авсан нь үнэн. Бид нарыг цагдан хорихоос ажлын цаг тарсны дараа аваад оройн цагаар буцааж оруулдаг байсан. Би яагаад зөвшөөрсөн юм бэ? гэхээр надаас байцаагч гуйгаад байсан. Би зам шалгалтаар явахаасаа өмнө хавтаст хэрэгтэй танилцчихаад мэдүүлэг өгчихөөд дараа нь зам шалгалтаар явдаг байсан. Би дээрх 5 үйлдлээ хийгээгүй гэдгээ прокурорт хэлж байсан, тухайн үедээ эрүүгийн төлөөлөгч Энхманлай бид нарт мөнгө өгөөд цагдан хорихоос түрээр гаргаад зам шалгалтаар авч яваад хориотой байсныг маань далимдуулаад мөнгө төгрөг өгөөд байсан. Би тухайн үедээ түрээр гаръя гэж бодоод дээрх 5 үйлдлийг хүлээн зөвшөөрөөд өөр дээрээ авчихсан юм. Би энэ талаараа прокурорын шатанд гомдол гаргасан бөгөөд эрүүгийн төлөөлөгч Энхманлай нь надад би ажилгүй боллоо, намайг шалгуулахаар дээшээ явуулах гээд байна гээд гуйгаад байхаар нь гомдлоо буцаагаад авчихсан. Энэ тухай прокурор эрүүгийн төлөөлөгч нар бүгд сайн мэдэж байгаа.

         Би Амгаланбаяртай Байдлагийн 5 дугаар гудамжны 5 тоот хашааны цагаан байшингийн цоожийг нь хөшөөд орон дээр байсан 2 тал шуудайтай ноолуурыг Амгаланбаяртай авсан. Хуцаагийн 19 дүгээр гудамжны 1 тоот хашааны гражнаас цагаан өнгийн хужаа мотоцикль, гэрийн цоожийг нь эвдлэн орж гэрээс газан плетька, машины стартер авсан Амгаланбаяр Мягмардорж бид 3 байсан, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанаас Амгаланбаяр, Бат-Эрдэнэтэй хамт хулгай хийсэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Дарь-эхэд хаягийг нь сайн мэдэхгүй байна, Амгаланбаяртай хамт гэрт нь орж 2 пүүз, 1 ширхэг зурагт хулгайлсан, Сүхбаатар дүүргээс Амгаланбаяртай хамт явж байгаад нэг зурагт хулгайлсан.

         Бат-Эрдэнэ, Амгаланбаяр нартай Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоотоос цэнхэр өнгийн мотоцикль, Байдлагийн 1 дүгээр гудмжны 1 тоот ногоон өнгийн мотоцикль, Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 4 тоотоос, Байдлагийн 9 дүгээр гудамжны 6 тоотоос буу, шар савтай бензин, машины радиатор хулгайлсан.

Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 4 тоотын Отгонцэцэгийн гэрийн гадна баруун талд байсан төмөр амбаараас гагнуурын аппарат, цахилгаан аккумльятор цэнэглэгч, уртасгагч, төмрийн хөрөө, обуд зэргийг хулгайлсан. Дараа нь эмнэлгийн хойд талын 3 гражнаас нэг шөнийн дотор 1 үйлдлээр баруун талаасаа 3 дахь эгнээний хойд талаасаа 4 дэх гражнаас мөсний өрөм, насос дериль зэргийг авсан. Мөсний өрмийг нь нэг дэлгүүрийн хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Баттогтохын гражнаас машины хөгжим, жижиг сүх хулгайлсан. Х.Алтангэрэл тэр үед гражны гадаа хүн хараад зогсож байгаад авсан зүйлүүдийг нь дээрээс буулгаад ачдаг байсан.

Би мөрдөн байцаалтын шатанд Отгонбаяртай үхэр хийсэн гэж мэдүүлсэн боловч үнэндээ Отгонбаяртай хулгай хийсэн зүйл байхгүй. Сүлдмаагийн зурагтыг би ганцаараа авсан. Үхэр хулгайлсан зүйл байхгүй. Надад мөнгөний хэрэг гараад Хуцаагийн 19 дүгээр гудамжны 5 тоотоос 32 инчийн зурагт хулгайлчихаад Хэрлэн Байдлагаар явж байгаад Хэрлэнгийн зүүн талын гудамжны үзүүрт байдаг дэлгүүрийн Мөнхцэцэг гэдэг эгчээс зурагт авах уу гэж асуусан чинь авахгүй гэхээр нь Отгонбаярыг зараад өг гэж гуйсан. Батчулууны үхэрний хувьд бэлчээртэй бэлчиж байгаад хажуу айлын хашаа руу орчихоод гарахгүй байхаар нь хөөсөн тэгсэн чинь нэг бяруу нь хашаанаас гарахгүй байсан, тэгэхээр нь мөнгөний хэрэг гараад нөгөө бярууны хүзүүгээр юмаар уяад амбаар руу тууж  оруулаад тэнд нь цохиж унагаагаад хийсэн. Тэгээд махыг нь Алтангэрэлийн тэргэн дээр ачаад Их Гүнд Отгтонбаярын гэрт очсон бөгөөд тухайн үед Отгонбаярын ээж нь байхаар нь танай амбаарт түр хийчихье гэсэн чинь үгүй гэхээр нь хажуу айлынх нь амбаар руу махаа түр хийсэн. Тэр махаа маргааш нь Налайх руу авч яваад зарсан.…Отгонбаярын ээж нь тухайн үед хүүхдээ гэртээ байсан, намайг мах, зурагт авч орж ирсэн тухай мэдүүлсэн байгаа. Энэ бол үнэн зөв мэдүүлсэн байгаа. …байцаалтан дээр хэргээ задлах зорилготой худлаа мэдүүлсэн. …7 дугаар байрны цайны газарт махаа өгсөн. Би махаа зарах гэж явж байгаад Отгонбаяртай 7 дугаар байрны гадаа таарсан бөгөөд хамт цайны газарт мах оруулж өсгөн. Мах зарсан өдрөө Отгонбаярт 10,000 төгрөг өгсөн. Налайх руу мах зарахаар яваад махаа зарчихаад тэр өдөртөө мөнгөөрөө тансагласан. Хулгайлсан зүйлүүдийг Отгонбаяр зарж өгдөг байсан. …Би Бат-Эрдэнэтэй сүүлд танилцсан. Рашаант, Хэрлэн, Байдлагаас хулгай хийхэд хамт явсан. …Миний хэрэг прокурор руу шилжих үед би прокурорт хүсэлт гаргаад хэрэгтэйгээ танилцах үеэр Цэрэнжамц байцаагч надаас байцаалт авахдаа өөрөө мэдүүлэг бичээд ийм байж болно биз дээ гарын үсгээ зур гээд надад хүлээлгэсэн, намайг ганц үйлдэл авчих гээд байхаар нь би гарын үсэг зураад авсан…” гэсэн мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

         Шүүгдэгч Д.Амгаланбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би даалтад гармаар байна гэсэн чинь Цэрэнжамц байцаагч намайг Байдлагийн 7 дугаар гудамжны 09 тоотын ганц үйлдэл авчих гэхээр нь би аваагүй, дараа нь би даалтанд гараад цагдаагийн хэлтэс дээр бүртгүүлээд явж байсан чинь намайг зодсон, тэгээд би авсан. Би ганцаараа хулгай хийж чадахгүй намайг зодож байгаад хүлээлгэсэн. Би зодуулсан тухайгаа ээж, өөрийнхөө ихэрт хэлж байсан. Рашаантын 8 дугаар гудамжны 10 тоотоос иж 8 гэсэн цэнхэр өнгийн мотоцикль авахад Баатархүү, Бат-Эрдэнэ бид гурав байсан, Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 4 тоотоос гагнуурын аппарат, обуд зэргийг Баатархүү, Бат-Эрдэнэ, Алтангэрэл бид 4 явсан, Байдлагийн 5 дугаар гудамжны 05 тоотоод 5 кг ноолуур авахад Баатархүү бид хоёр явсан. Эмнэлгийн хойд талын 3 граж дээр Баатархүү, Бат-Эрдэнэ, Алтангэрэл бид нар явсан, хотын үйлдлийг Баатархүү бид хоёр хийсэн. Отгонбаяр оролцоогүй, хулгайлж авсан зүйлээ заруулсан. Улаанбаатар хотод цагдаад баригдаад зодуулж байхдаа сандарсандаа Отгонбаярыг хамт явсан гээд хэлчихсэн. …эд зүйлээ авч явж байгаад удалгүй цагдаад баригдсан. Улаанбаатар хотын үйлдэлд Баатархүү бид хоёр явсан. Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны Мөнхдөшийн гэрээс Бат-Эрдэнэтэй цуг явж хулгай хийгээд авсан зүйлээ эзэнгүй айлын байшингийн дээвэр дээр орхисон. …Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотын Дашдоржийн гэрийн хулгай хийхэд Бат-Эрдэнэ бид хоёр явсан Алтангэрэл байгаагүй. …11 үйлдлийг хүлээн зөвшөөрөөд ганцаараа үйлдсэн 1 үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэсэн мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

         Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би Рашаантаас мотоцикль авахад Баатархүү, Амгаланбаяр хоёртой явсан, Байдлагаас мотоцикль авахад Баатархүү, Амгаланбаяр бид гурав явсан, 3 гражаас хулгай хийхэд Баатархүү, Амгаланбаяр, Алтангэрэл бид 4 хамт явсан. Хэрлэнгээс гагнуурын аппарат, залгуур, хөрөө, обуд зэргийг Баатархүү, Амгаланбаяр, Алтангэрэл бид 4 явсан, Байдлагаас буу авахад Баатархүү, Амгаланбаяр бид 3 явсан, 2017 онд хулгай хийгээгүй. Байдлагийн 6 дугаар гудамжны 01 тоотоос Амгаланбаяр бид 2 явсан Алтангэрэл яваагүй. 3 ширхэг мөнгөн аяга, хром, пүүз, гар цүнх зэргийг авсан. Авсан зүйлээ эзэнгүй айлын хашаанд нуусан. Орой нь цагдаад баригдаад буцаагаад гаргаж өгсөн. Би Алтангэрэлтэй хамт Байдлагийн 8 дугаар гудамжны 01 тоотоос хөөрөг, хувцас хунар, гутал будаг шунх авсан. Хуцаагаас Амгаланбаяр бид хоёр пүүз, өмд хувцас авсан. Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй Алтангэрэлийн гэрт амьдардаг байсан. 8 удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг,/шүүхийн хэлэлцүүлэгт/

         Шүүгдэгч Х.Алтангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Байдлагийн 6 дугаар гудамжны 01 тоотын хулгайн үйлдэлд би яваагүй, би тухайн үед байгаагүй. Байдлагийн 8 дугаар гудамжны 01 тоотын хулгайн үйлдэлд бас яваагүй, юу ч авч байгаагүй. Бат-Эрдэнэ манай гэрт амьдардаг байсан. Надад Баатархүү хөөрөг өгсөн, намайг зараад өг гэхээр нь зараагүй хадгалж байгаад буцаагаад өгчихсөн. Ийм 2 үйлдэл дээр би яваагүй. Би 3 гражний хулгайн үйлдэлд явсан нь үнэн. Гражнаас авсан зүйлүүд манай гэрийн амбаарт байсан нь үнэн. Би буцаагаад өгсөн. Надад авч идэж уусан зүйл байхгүй. Би боломжийн амьдралтай хэдэн малтай. Би Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 4 тоот руу ороогүй, гэхдээ зурагт нь манайд байсан. Би 4 үйлдлийнхээ 2 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 2 үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэсэн мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           Шүүгдэгч С.Отгонбаярын шүүх хэлэлцүүлэгт өгсөн “…Зурагтны хулгай гээд яриад байна. Би бол хамт яваагүй, тухайн үед би гэртээ байсан, манай ээж мэдэж байгаа. Баатархүү тэр үед нэг зурагт бариад ороод ирсэн. Тэгэхээр нь би уурлаад хулгайн эд зүйл юм уу гэсэн чинь үгүй, би ажлын хөлсөнд авсан гээд намайг зараад өг гэхээр нь би цоожний хар гэдэг ахад зарж өгсөн. Хулгайн эд зүйл гэж би мэдээгүй. Дараа нь Баатархүү түрдэг тэргэн дээр 2 шуудайтай мах байхаар нь би энэ юу юм бэ? гэсэн чинь би хөдөө модны ажил хийгээд хөлсөнд нь авсан юм танайд түр тавьчихъя гэхэд нь манай ээж уурлаад тавиулаагүй. Энэ үйлдлүүдэд би ерөөсөө хамаагүй. 7 дугаар байрны хажууд явж байсан чинь Баатархүүтэй таарсан. Тэгсэн чинь Баатархүү цайны газарт мах өгөхөөр ярьчихсан байгаа гэхээр нь цуг махыг нь оруулж өгөөд 10.000 төгрөг авсан үнэн. Дараа нь Налайх руу мах зарахад нь 20.000 төгрөг авсан. Сүлдмаагийн гэрээс авсан зүйлийг зараад мөнгийг Баатархүүд бүгдийг нь өгсөн. …Би Баатархүүд  тухайн үедээ итгэсэн байсан. Энэ ямар учиртай мах юм бэ? гэж асуусан чинь хөдөө ажил хийгээд хөлсөнд нь авсан гээд байсан. Тэгээд намайг зараад өг гэхээр нь би зарж өгөөгүй харин нэг таньдаг хүндээ хэлээд машинаар нь Баатархүү тэр хоёртой Налайх руу махаа зарахаар явсан, намайг цуг явчих гээд гуйгаад байсан. Баатархүүтэй хулгай хийсэн зүйл байхгүй. …Дараа нь би Баатархүүтэй таараад яагаад тэгж мэдүүлсэн юм бэ? би өмнө нь хэрэгт холбогдож байсан, намайг та нарыг уруу татсан байна гэж бодно шүү дээ гэж асуусан чинь Баатархүү надаас уучлалт гуйгаад би хэргээ сунжруулах гэж тийм мэдүүлэг өгсөн гэж хэлж байсан.

           Хохирогч Б.Цагааны шүүх хуралдаанд өгсөн: “…Би 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэрээсээ ноолуураа авчраад Байдлагийн 5 дугаар гудамжны 5 тоотод  хүүгийндээ байлгаж байгаад гэрээс нь ноолуураа алдсан. Би ноолуурын төлбөрөө төлүүлмээр байна. Би одоо гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           Хохирогч Г.Баттогтохын шүүх хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 10 цагийн үед граж дээрээ очтол дээврийн төмрийг нь хуулаад банзыг нь ховхлоод хаячихсан байсан. Тэгээд граж онгорхой эд зүйл нь эмх замбараагүй болсон байсан. Манай граж 127 дугаартай граж байгаа. Би гражнаасаа машины 2 хөгжим, гар дрель, машины зүүн гар талын хоёр хаалга хөшсөн байсан, нийтдээ 440.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг

           Хохирогч Г.Галбадрахын шүүх хуралдаанд өгсөн: “…2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Тогос уулын 4 дүгээр гудамжны 14 тоот өөрийн гэрээсээ зурагтаа хулгайд алдсан юм. Машиныхаа дугуйг нөхүүлчихээд ирсэн чинь зурагт маань алга болсон байсан. 300.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хүмүүс одоо аваагүй гээд байна. Өөр нэмж ярих зүйл алга...” гэсэн мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 Шүүгдэгч Х.Алтангэрэлийн гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтас 14-23 дугаар хуудас/,

 Шүүгдэгч С.Отгонбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд / 4 дүгээр хавтас 150-165 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Д.Баатархүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд / 4 дүгээр хавтас 175-195 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Б.Бат-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд / 5 дугаар хавтас 02-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд / 5 дугаа хавтас 18-25, 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Баатархүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд/ 4 дүгээр хавтас 198-233 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт болон бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд нийцсэн, шүүгдэгч нар өөрийн гэм бурууг хүлээсэн нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар батлагдаж байх тул яллах үндэслэлтэй болно.

Дээрх баримтууд нь тухайн гэмт хэргийн үйлдлийг хангалттай нотолжээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч Д.Баатархүүг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 16 дугаар гудамжны 07 тоотод оршин суух иргэн Л.Энхмөнхийн байшингийн цонхоор орж гэрээс эд зүйл хулгайлж 1.140.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, иргэн Ч.Эрдэнэчимэгийн байшингийн хаалгыг хөшин орж гэрээс нь эд зүйл хулгайлан авч 396.300 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 05-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух иргэн Г.Галбадрахын гэрийн цоожийг хөшин орж гэрээс эд зүйл хулгайлан авч 360.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 10 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн У.Аззаяагийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс нь 2 ширхэг 300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан,

            2016 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 16 дугаар гудамжны 59 тоот оршин суух Б.Тэгшбаатарын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлан авч 340.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь нотлогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Амгаланбаярыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы гэрийн цоожийг эвдэн орж 320.000 төгрөгийг үнэ бүхий эд зүйл хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь

Шүүгдэгч Х.Алтангэрэлийг Б.Бат-Эрдэнэ, Д.Амгаланбаяр нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлан авч 1.340.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тус тус нотлогдохгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Д.Баатархүүгийн шүүх хуралдаанд өгсөн: “...2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 16 гудамжны7 тоот хашаа Энхмөнхийн гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ш.Эрдэнэчимэгийн гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос Уулын 4 дүгээр гудамжны 14 тоот Г.Галбадрахын гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их Гүний 10 дугаар гудамжны 5 тоот У.Аззаяагийн гэрээс хулгай хийсэн гэх үйлдэл, 2016 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийний 16 дугаар гудамжны 59 тоот Тэгшбаярын гэрээс хулгай хийсэн гэх дээрх 5 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн эрүүгийн төлөөлөгч Энхманлай Амгаланбаяр, Бат-Эрдэнэ бид гурвыг цагдан хорихоос түрээр гаргаад өрөөндөө оруулаад гаднаас 2 цаасан хайрцагтай хэрэг оруулж ирээд энэ дотроос та хоёрын хийсэн хэрэг байна уу? би та нарыг өдөр бүр гадуур түрээр гаргаад найз нөхөд, найз охидуудтай чинь уулзуулъя, оны эцэс болоод тайлан гарах гээд байна, би та нарт хэдэн төгрөг өгье хэдэн үйлдэл авчих гээд байхаар нь дээрх үйлдлүүдийг авсан юм. Би тухайн үед Энхманлай байцаагчаас 100.000 төгрөг авсан нь үнэн. би дээрхи 5 хэргийг нь үйлдээгүй юм…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Алтангэрэлийн “…Байдлагын 6 дугаар гудамжны 1 тоотоос би хулгай хийгээгүй оролцоогүй…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн  “…Байдлагийн 6 дугаар гудамжны 1 тоотоос хулгай хийхэд Амгаланбаяр бид 2 явсан Алтангэрэл яваагүй…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Амгаланбаярын өгсөн “…Би даалтад гармаар байна гэсэн чинь Цэрэнжамц байцаагч намайг Байдлагийн 7 дугаар гудамжны 09 тоотын ганц үйлдэл авчих гэхээр нь би аваагүй, дараа нь би даалтанд гараад Цагдаагийн хэлтэс дээр бүртгүүлээд явж байсан чинь намайг зодсон, тэгээд би авсан. Би ганцаараа хулгай хийж чадахгүй намайг зодож байгаад хүлээлгэсэн. Би зодуулсан тухайгаа ээж, өөрийнхөө ихэрт хэлж байсан. …Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотын Дашдоржийн гэрийн хулгай хийхэд Бат-Эрдэнэ бид хоёр явсан Алтангэрэл байгаагүй…” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Баатархүүгийн үйлдсэн гэх 5 үйлдэл, Д.Амгаланбаярын үйлдэл, Х.Алтангэрэлийн бусадтай бүлэглэж үйлдсэн гэх үйлдэл нь шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэнийг нотлохгүй байх бөгөөд гэрчийн мэдүүлэгүүд нь шүүх хуралдаанд хулгайн хэрэг үйлдсэнээ шүүгдэгч нарын хүлээн мэдүүлсэн хэрэгт хамааралтай зэргээс дүгнэхэд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдохгүй байна.

                        Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “...яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно...” гэж заасан бөгөөд “бусдын эд хөрөнгийг хулгайлсан” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримтууд нь хууль зөрчиж авагдсан ба дээрх үйлдлүүд нь бусад нотлох баримтаар батлагдаагүй тул дан ганц яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн тэдгээрийн гэм бурууд дүгнэлт өгөх боломжгүй.

            Иймд шүүгдэгч Д.Баатархүү, Д.Амгаланбаяр, Х.Алтангэрэл нарыг дээрхи үйлдлүүдэд оролцсон нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Отгонбаярыг Д.Баатархүүтэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 4 тоотод  хашаанд иргэн П.Батчулууны 500.000 төгрөгийн үнэ бүхий хар халзан зүсмийн бярууг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

             2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух иргэн Д.Сүлдмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй 350.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, /1 килограмм 3800 төгрөг, нийт 11.400 төгрөгийн/ үнэ бүхий 3 килограмм хонины мах хулгайлан авч нийт 361.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо,  Их-Гүний гудамжнаас иргэн Б.Амгалангийн 350.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн 1 тооны  бярууг  хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлүүдэд шүүгдэгч С.Отгонбаяр оролцсон болох нь тогтоогдохгүй байна.

           Харин Д.Баатархүүгийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авч борлуулсан үйлдэл хийсэн болох нь шүүгдэгч Д.Баатархүүгийн шүүх хуралдаанд өгсөн “…Би мөрдөн байцаалтын шатанд С.Отгонбаяртай үхэр хийсэн гэж мэдүүлсэн боловч үнэндээ С.Отгонбаяртай хулгай хийсэн зүйл байхгүй. Сүлдмаагийн зурагтыг би ганцаараа авсан. Үхэр хулгайлсан зүйл байхгүй. Отгонбаярыг зараад өг гэж гуйсан. Отгонбаярын ээж нь тухайн үед хүүхдээ гэртээ байсан, намайг мах, зурагт авч орж ирсэн тухай мэдүүлсэн байгаа. …байцаалтан дээр хэргээ задлах зорилготой худлаа мэдүүлсэн. Хулгайлсан зүйлүүдийг Отгонбаяр зарж өгдөг байсан…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Отгонбаярын шүүх хуралдаанд өгсөн “…би Баатархүүтэй хулгай хийсэн зүйл байхгүй. Хулгайн мах заран мөнгө авсан, мөн зурагт аваад ирхээр нь зарсан…” гэсэн мэдүүлэг хэрэгт цугларсан гэрч Ж.Хишиг-Оюуны өгсөн “…мах зарсан туранхай залууг зүс харвал танина махлаг залууг танихгүй байх…” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Н.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрт туранхай залуу орж ирээд Отгонбаяр ах намайг явуулсан “таныг нөгөө зурагтаа авах юм уу, мөнгөтэй болсон уу” гэж асуусан. …70.000 төгрөгөөр чинь заръя гээд махлаг залуу ганцаараа хайрцагтай хавтгай дэлгэцтэй зурагт аваад орж ирсэн....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 26-27 дугаар хуудас/, гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баатархүү гаднаа нимгэн дэлгэцтэй зурагт бариад манай гэрт орж ирсэн… Баатархүүг зурагт авч ирдэг тэр өдөр Отгонбаяр гэртээ байсан. …Баатархүү манай гэрт үхрийн мах тавих гэхээр нь тийм юм байхгүй гээд загнаад явуулсан....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас 31 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд прокуророос шүүгдэгч С.Отгонбаярт холбогдуулан эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүсэнийг эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Отгонбаярын үйлдсэн эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирогч Д.Нарантуяагийн “…дээл нь гэрт байсан байна…” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 26 хуудас/, шүүгдэгч Д.Баатархүү, Д.Амгаланбаяр нарын “…гинж, дээл зэрэг зүйлс хулгайлаагүй…” гэсэн мэдүүлэг улсын яллагчийн “…Д.Нарантуяагийн гэрээс алдагдсан гэх 500.000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 1 ширхэг, 120.000 төгрөгийн үнэ бүхий 1.5 грамм жинтэй монетон гинж 1 ширхэг зэргийг хулгайлсан гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тус хэргээс дээрхи үйлдлийг хуульд заасанаар хэрэгсэхгүй болгох…” гэсэн санал зэргийг дүгнэхэд тус үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 1. Шүүгдэгч Д. Баатархүү нь ганцаараа

 2016 оны 08 дугаар сарын 09-ний оройн 21 цагт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 10 дугаар гудамжны 11 тоотод оршин суух иргэн Ө.Сарангоогийн гэрийн ханыг эвдэн орж гэрээс 2 ширхэг 1 бүрийн 150.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, Хятад улсад үйлдвэрлэсэн 1 ширхэг  120.000 төгрөгийн үнэ бүхий модны хөрөө, 1 ширхэг 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн гар утас хулгайлан авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2015 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух иргэн Д.Даваадэлгэрийн гарашны хаалгыг эвдэн орж 1 ширхэг  160.000 төгрөгийн үнэ бүхий суурин төмөр таслагч, 80.000 төгрөгийн үнэ бүхий дорцовны ком, 50.000 төгрөгийн үнэ бүхий цохилттой дрилл, 60.000 төгрөгийн үнэ бүхий модны дрилл, 60.000 төгрөгийн үнэ бүхий мички резва татагч ком, 100.000 төгрөгийн үнэ бүхий суурин жижиг түрдэг хөрөө зэргийг хулгайлан авч, нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2017 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 10 дугаар гудамжны 06 тоотод оршин суух иргэн Ц.Агваанцэрэнгийн гэрийн хаалгыг хөшин орж гэрээс нь нэг бүрийн үнэ нь 130.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг 260.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, нэг бүрийн үнэ нь 110.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг 330.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга бэлнээр 7.000 төгрөг хулгайлан авч нийт 597.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2017 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний үйдвэр үйлчилгээний задгайн гадна байсан иргэн Ш.Эрдэнэтуяагийн эзэмшлийн 51-31 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хулгайлан авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2017 оны 03 дугаар сарын 22-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 3 дугаар  гудамжны 06 тоотод оршин суух иргэн С.Пүрэвдоржийн гэрийн хаалгыг эвдэн орж, гэрээс нь 500.000 төгрөгийн үнэ бүхий тархи манан хөөрөг, 120.000 төгрөгийн үнэ бүхий автомашины аккумлятор зэргийг хулгайлан авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 4 тоотод  хашаанд иргэн П.Батчулууны 500.000 төгрөгийн үнэтэй хар халзан зүсмийн бярууг хулгайлан авч хохирол учруулсан болох нь,

2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух иргэн Д.Сүлдмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй 350.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, /1 килограмм 3.800 төгрөг нийт 11.400 төгрөгийн/ үнэ бүхий 3 килограмм хонины мах хулгайлан авч нийт 361.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний гудамжинаас иргэн Б.Амгалангийн 350.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн 1 тооны бярууг хулгайлан авч хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч Д. Баатархүү нь Д.Амгаланбаяртай бүлэглэн,

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь-Эхийн 25 дугаар гудамжны 264 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаатарын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс Самсунг маркийн 300.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, Nike маркийн 370.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос пүүз, 40.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг орны бүтээлэг, 60.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын 1 ширэг цүнх, 115.000 төгрөгийн үнэ бүхий МВС маркийн станц 1 ширхэг зэргийг хулгайлан авч  885.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 05 дугаар сарын 09-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух иргэн О.Сэр-Оддамбын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 8.000 төгрөгийн үнэ бүхий 750 граммын Морьт хангай архи 1 шил,  5.000 төгрөгийн үнэ бүхий 500 граммын Морьт хангай архи 1 шил, 40.000 төгрөгийн үнэ бүхий газын плитка, 3.600 төгрөгийн үнэ бүхий хэрэглээний газ 2 ширхэг, 5.000 төгрөгийн үнэ бүхий орны давуу, 1.5 митер урттай нэг бүрийн үнэ нь 7.500 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг сур нийт 150.000 төгрөг,  нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг эмээлийн дээсэн олом нийт 10.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг томсон дээс нийт 10.000 төгрөгийн, 30.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүүхдийн өмд, нэг бүрийн үнэ нь  1.700 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг АКМ маркийн бууны сум нийт 34.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 3.500 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг винтов бууны сум нийт 35.000 төгрөгийн, 210.000 төгрөгийн үнэ бүхий маяти маркийн машины старттер, 70.000 төгрөгийн үнэ бүхий ddish маркийн станц, 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэг,  70.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг түрдэг хөрөө, 40.000 төгрөгийн үнэ бүхий дрилл, 38.000 төгрөгийн үнэ бүхий 40 литрийн бетон, 25.000 төгрөгийн үнэ бүхий таслагч зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 883.600 төгрөгийн, тухайн шөнө уг хашаанд байрлах гараашнаас иргэн А.Тэгшбаярын эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Чансаа маркийн зурагт зэргийг хулгайлан авч, нийт 1.583.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн Я.Цагааны байшинд орж нэг килограмм нь 55.000 төгрөгийн үнэ бүхий 5 кг ноолуур хулгайлан авч, 275.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 203 тоотод оршин суух иргэн Т.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн орж 250.000 төгрөгийн үнэ бүхий Монел маркийн зурагт, уг хашаанд оршин суух Д.Нарантуяагийн гэрийн хаалгыг эвдэн орж 450.000 төгрөгийн үнэ бүхий ACER маркийн 14 инчийн зөөврийн компьютер, 30000 төгрөгийн үнэ гар утас 1 ширхэг, 25.000 төгрөгийн үнэ бүхий цүнх 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд 1 ширхэг,  20.000 төгрөгийн үнэ бүхий цэрэг бүс 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос  кист, 4.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос оймс, 1.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос оймс хуучин,  45.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний кэтэн гутал хуучин, 35.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний 1 хос пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шил 1 ширхэг, 2.000 төгрөгийн үнэ бүхий даалин 1 ширхэг,  40.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг 1 ширхэг, 370.000 төгрөгийн үнэ бүхий булган малгай 2 ширхэг, 45.000 төгрөгийн үнэ бүхий тарваган малгай 1 ширхэг,  40.000 төгрөгийн үнэ бүхий нокио маркийн гар утас, цэнэглэгчийн хамт, 22.000 төгрөгийн үнэ бүхий  шампунь, ангижруулагч зэргийг хулгайлан авч нийт 1.189.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь 

Шүүгдэгч Д. Баатархүү нь Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан Хөх-Чоно ХХК-ийн эзэмшлийн  YNGAN маркийн 1.800.000 төгрөгийн үнэ бүхий мотоциколь хулгайлан авч хохирол учруулсан болох нь,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанд оршин суух Г.Шинэбилэгийн эзэмшлийн Хятад Улсад үйлдвэрлэсэн Жи-8 маркийн цэнхэр өнгийн мотоцклийг хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

             2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 9 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гараашнаас 15.000 төгрөгийн үнэ бүхий 25 литрийн канистер, 10.000 төгрөгийн үнэ бүхий 80 ампер аккумлятор, 11.920 төгрөгийн үнэ бүхий 8 литер АИ-80 маркийн бензин, 160.000 төгрөгийн үнэ бүхий усны радитор, 50.000 төгрөгийн үнэ бүхий автомашины статтер, 450.000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн буу зэргийг хулгайлан авч нийт 696.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Д. Баатархүү нь Д.Амгаланбаяр, Б.Бат-Эрдэнэ, Х.Алтангэрэл нартай бүлэглэн

2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий  аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обут 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гарашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч нийт 440.000 төгрөгийн, тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны носос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабел утас, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел утас, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн, тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн орж 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар тайл хулгайлан авч нийт 1.007.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь.

              /Шүүгдэгч Д.Баатархүү нь ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 17 удаагийн хулгайн давтан үйлдлээр бусдын нийт 12.664.920 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авч, хохирол учруулсан болох нь/.

              2. Шүүгдэгч Д.Амгаланбаяр нь  Д.Баатархүүтэй  бүлэглэн,

              2016 оны 05  дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь Эхийн 25 дугаар гудамжны 264 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаатарын гэрийн хаалгыг эвдэн орж Самсунг маркийн 300.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг зурагт, Nike маркийн 370.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос пүүз, 40.000 төгрөгийн үнэ бүхий орны бүтээлэг 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын 1 ширэг цүнх, 115.000 төгрөгийн үнэ бүхий МВС маркийн станц 1 ширхэг зэргийг хулгайлан авч  885.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 05 дугаар сарын 09-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух иргэн О. Сэр-Оддамбын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 8.000 төгрөгийн үнэ бүхий 750 граммын  Морьт хангай архи 1 шил,  5.000 төгрөгийн үнэ бүхий 500 граммын Морьт хангай архи 1 шил, 40.000 төгрөгийн үнэ бүхий газын плитка, 3.600 төгрөгийн үнэ бүхий хэрэглээний газ 2 ширхэг, 5.000 төгрөгийн үнэ бүхий орны давуу, 1.5 митер урттай нэг бүрийн үнэ нь 7.500 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг сур нийт 150.000 төгрөг,  нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг эмээлийн дээсэн олом нийт 10.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 5.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг томсон дээс нийт 10.000 төгрөгийн, 30.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүүхдийн өмд, нэг бүрийн үнэ нь 1.700 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг АКМ маркийн бууны сум нийт 34.000 төгрөгийн, нэг бүрийн үнэ нь 3.500 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг винтов бууны сум нийт 35.000 төгрөгийн, 210.000 төгрөгийн үнэ бүхий  маяти маркийн машины старттер, 70.000 төгрөгийн үнэ бүхий dgish маркийн  станц, 100.000 төгрөгийн үнэ бүхий  гар утас 1 ширхэг,  70.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг түрдэг хөрөө, 40.000 төгрөгийн үнэ бүхий дрилл, 38.000 төгрөгийн үнэ бүхий 40 литерийн хөнгөн цагаан бетон, 25.000 төгрөгийн үнэ бүхий таслагч зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 883.600 төгрөгийн, тухайн шөнө уг хашаанд байрлах гараашнаас иргэн А.Тэгшбаярын эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Чансаа маркийн зурагт зэргийг хулгайлан авч, нийт 1.583.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            2016 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн Я.Цагааны байшинд орж нэг килограмм 55.000 төгрөгийн үнэ бүхий 5 кг ноолуур хулгайлан авч, 275.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 203 тоотод оршин суух иргэн Т.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 250.000 төгрөгийн үнэ бүхий Монел маркийн зурагт хулгайлсан, уг хашаанд оршин суух Д.Нарантуяагийн  гэрийн хаалгыг эвдэн орж  450.000 төгрөгийн үнэ бүхий ACER маркийн 14 инчийн зөөврийн компьютер, 30000 төгрөгийн үнэ гар утас 1 ширхэг, 25.000 төгрөгийн үнэ бүхий цүнх 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд 1 ширхэг,  20 000 төгрөгийн үнэ бүхий цэрэг бүс 1 ширхэг,  15.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос  кист, 4.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос оймс, 1.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос оймс хуучин,  45.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний кэтэн гутал хуучин, 35.000  төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний 1 хос пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шил 1 ширхэг, 2.000 төгрөгийн үнэ бүхий даалин 1 ширхэг,  40.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг 1 ширхэг, 370.000 төгрөгийн үнэ бүхий булган малгай 2 ширхэг, 45.000 төгрөгийн үнэ тарваган малгай 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий нокио маркийн гар утас, цэнэглэгчийн хамт, 22.000 төгрөгийн үнэ бүхий  шампунь, ангижруулагч зэргийг хулгайлан авч нийт 1.189.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            Шүүгдэгч Д.Амгаланбаяр нь Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан Хөх-Чоно ХХК-ийн эзэмшлийн YNGAN маркийн мотоцикль хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанд оршин суух Г.Шинэбилэг эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий Хятад Улсад үйлдвэрлэсэн Жи-8 маркийн цэнхэр өнгийн мотоцклийг хулгайлан авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

             2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 9 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гараашнаас 15.000 төгрөгийн үнэ бүхий 25 литрийн канистер, 10.000 төгрөгийн үнэ бүхий 80 ампер аккумлятор, 11.920 төгрөгийн үнэ бүхий 8 литер АИ-80 маркийн бензин, 160.000 төгрөгийн үнэ бүхий  усны радитор,  50.000 төгрөгийн үнэ бүхий автомашины статтер, 450.000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн буу зэргийг хулгайлан авч нийт 696.920 төгрөгийн  хохирол учруулсан болох нь,

               Шүүгдэгч Д.Амгаланбаяр нь Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн ,

                2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух иргэн Г.Мөнхдөшийн гэрийн хаалгыг эвдэн орж, 110.000 төгрөгийн үнэ бүхий Nike маркийн пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин, 50.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн як хуучин, 20.000 төгрөгийн үнэ бүхий давуун өмд хуучин, 45.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд шинэ,  25.000 төгрөгийн үнэ бүхий цамц хуучин, 25.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц хуучин, 15.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин, 8.000 төгрөгийн үнэ бүхий суран бүс хуучин, 15.000 төгрөгийн үнэ бүхий футволк хуучин,  20.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын оймс хуучин, 3.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх хуучин, зэргийг хулгайлан авч 351.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Д.Амгаланбаяр нь Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Алтангэрэл нартай бүлэглэн,

                2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий  аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обут 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч 440.000 төгрөгийн, тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны носос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабел, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн, тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн орж, 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар тайл хулгайлан авч нийт 1.007.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Д.Амгаланбаяр нь Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн,

          2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж 300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /12  хэмжээтэй/, 250.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /9 хэмжээтэй/, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /7 хэмжээтэй/, 180.000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутал, 250.000 төгрөгийн үнэ бүхий хромон гутал, 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хромон гутал, 15.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч, 25.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх, 20.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх зэргийг хулгайлан авч 1.340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

/Шүүгдэгч Д.Амгаланбаяр нь бусадтай бүлэглэж нийт 11 удаагийн хулгайн давтан үйлдлээр бусдын 10.527.520 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авч, хохирол учруулсан/

           3.Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Д.Баатархүү, Д.Амгаланбаяр нартай бүлэглэн,

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан Хөх-Чоно ХХК-ийн эзэмшлийн  YNGAN маркийн 1.800.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлан авч хохирол учруулсан болох нь

            2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 15 тоот хашаанд оршин суух Г.Шинэбилэг эзэмшлийн 700 000 төгрөгийн үнэ бүхий Хятад Улсад үйлдвэрлэсэн Жи-8 маркийн цэнхэр өнгийн мотоцклийг хулгайлан авч хохирол учруулсан болох нь,

             2016 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 9 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гараашнаас 15.000 төгрөгийн үнэ бүхий 25 литрийн канистер, 10.000 төгрөгийн үнэ бүхий 80 ампер аккумлятор, 11.920 төгрөгийн үнэ бүхий 8 литер АИ-80 маркийн бензин, 160.000 төгрөгийн үнэ бүхий  усны радитор,  50.000 төгрөгийн үнэ бүхий автомашины статчер, 450.000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн буу зэргийг хулгайлан авч нийт 696.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Д.Баатархүү, Амгаланбаяр, Х.Алтангэрэл  нартай бүлэглэн,

            2016 оны 09 дүгээр сарын 06-ний шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий  аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обуд 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч  440.000 төгрөгийн, тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны насос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабель утас, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел утас, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн, тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн 50.000 төгрөгийн үнэ  бүхий 1 ширхэг гар тайл хулгайлан авч нийт 1.007.000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь,

 Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Д.Амгаланбаяртай бүлэглэн,

             2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж  300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /12  хэмжээтэй/, 250.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /9 хэмжээтэй/, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга /7 хэмжээтэй/, 180.000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутал, 250.000 төгрөгийн үнэ бүхий хромон гутал, 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хромон гутал, 15 000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч, 25 000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх, 20.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч цүнх зэргийг хулгайлан  авч 1.340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух иргэн Г.Мөнхдөшийн гэрийн хаалгыг эвдэн орж, 110.000 төгрөгийн үнэ бүхий nike фермийн пүүз, 15.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин, 50.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн як хуучин,  20.000 төгрөгийн үнэ бүхий давуун өмд хуучин, 45 000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд шинэ, 25 000 төгрөгийн үнэ бүхий цамц хуучин, 25.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц хуучин, 15 000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд хуучин,  8.000 төгрөгийн үнэ бүхий суран бүс хуучин, 15.000 төгрөгийн үнэ бүхий футволк хуучин,  20.000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын оймс хуучин, 3.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх хуучин, зэргийг хулгайлан авч 351.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

 Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Х.Алтангэрэлтэй бүлэглэн,

             2017 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 дугаар гудамжны 01 тоот хашаанд байрлах Ч.Баярмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж, 240.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хромон гутал, 20.000 төгрөгийн үнэ бүхий дураймал мөнгөн бүс, 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы хэрэгсэл, 15.000 төгрөгийн үнэ бүхий ээмэг, 216.000 төгрөгийн үнэ бүхий интернет цацагч, 30.000 төгрөгийн үнэ бүхий куртик, 20.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд, 45.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц, 600.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг хулгайлан авч нийт 1.356.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь.

/Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нийт 8 удаагийн хулгайн давтан үйлдлээр бүлэглэж бусдын  7.950.920 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлсан болох нь/

             4.Шүүгдэгч Х.Алтангэрэл нь Д.Баатархүү, Д.Амгаланбаяр, Д.Бат-Эрдэнэ  нартай бүлэглэн

2016 оны 09 дүгээр сарын 06-ний шөнө Хэрлэнгийн 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн амбаарнаас Хятад Улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, 150.000 төгрөгийн үнэ бүхий  аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий мопедон хөрөө 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий обут  1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Г.Баттогтохын гараашны дээврийг хуулан орж, 30.000 төгрөгийн үнэ бүхий гар дрилл, 260.000 төгрөгийн үнэ бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй автомашины хөгжим, 150.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжим зэргийг хулгайлан авч  440.000 төгрөгийн, тухайн шөнө уг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн С.Батзаяагийн гараашийн хаалгыг эвдэн орж, 130.000 төгрөгийн үнэ бүхий усан буны носос, 45.000 төгрөгийн үнэ бүхий тасдагч багж, 30.000 төгрөгийн үнэ бүхий 12 вольтоор ажилладаг насос, 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 40.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр кабел утас, 12.000 төгрөгийн үнэ бүхий 10 метр кабел утас, 120.000 төгрөгийн үнэ бүхий мөсний өрөм зэргийг хулгайлан авч нийт 517.000 төгрөгийн, тухайн шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн ард байрлах иргэн Ч.Балжиннямын гараашны хаалгыг эвдэн 50.000 төгрөгийн үнэ  бүхий 1 ширхэг гар тайл хулгайлан авч нийт 1.007.000 төгрөгийн бага бус хэмжээний эд хөрөнгө  учруулсан болох нь.

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн,

2017 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 дугаар гудамжны 01 тоот хашаанд байрлах Ч.Баярмаагийн гэрийн хаалгыг эвдэн орж,  240.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хромон гутал, 20.000 төгрөгийн үнэ бүхий дураймал мөнгөн бүс, 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы хэрэгсэл, 15.000 төгрөгийн үнэ бүхий ээмэг, 216.000 төгрөгийн үнэ бүхий интернет цацагч, 30.000 төгрөгийн үнэ бүхий куртик, 20.000 төгрөгийн үнэ бүхий жинсэн өмд, 45.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц , 600.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг хулгайлан авч нийт 1.356.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь   

            /Шүүгдэгч Халзаагийн Алтангэрэл нь бусадтай бүлэглэж нийт 3 удаагийн хулгайн давтан үйлдлээр бусдад 3.063.000 төгрөгийн хохирл учруулсан болон нь/ шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн баримтууд зэрэг дээрхи нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч нарт нарт учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээтэй байна.

Шүүгдэгч Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Алтангэрэл, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амгаланбаяр нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг тодорхой цаг хугацааны завсарлагатайгаар хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар давтан гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нар нь хулгайн үйлдэлдээ гүйцэтгэгчээр оролцож, ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хандсан нь дээрхи хулгайн үйлдлүүдээр болон шүүгдэгч нарын “…мөнгө олох зорилгоор хулгай хийсэн…” гэсэн мэдүүлэгүүд зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Баатархүү нь ялтай байхдаа ганцаараа 8 удаа, бусадтай бүлэглэн 9 удаагийн үйлдлээр нийт 17 удаагийн давтан үйлдлээр бусдын 12.664.920 төгрөгийн эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтрэн орж хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Д.Амгаланбаяр нь бусадтай бүлэглэн 11 удаагийн давтан үйлдлээр 10.527.520 төгрөгийн эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтрэн орж хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь бусадтай бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр 7.950.920 төгрөгийн эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтрэн орж хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь бусадтай бүлэглэн 3 удаагийн давтан үйлдлээр 3.063.000 төгрөгийн эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтрэн орж хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Ш.Эрдэнэтуяа, Г.Арцбулаг, Г.Мөнхдөш, Д.Даваадэлгэр, Д.Нарантуяа, Б.Отгонцэцэг, Д.Сүлдмаа, Иргэний нэхэмжлэгч Р.Намнансүрэн, Цэцэгтуяа, О.Батдорж, Х.Дамдинсүрэн, О.Бямбаа, Ц.Туяа, С.Батжаргал, Ч.Балжинням, Ц.Тунгалаг, О.Баярсайхан, Н.Гантулга, С.Батзаяа, П.Норовсүрэн нар нь “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эд зүйлд учирсан хохиролд хохирогч Ө.Сарангоо нь 520.000 төгрөг, хохирогч Ц.Агваанцэрэнд 487.000 төгрөг, хохирогч С.Пүрэвдорж 120.000 төгрөг, хохирогч Б.Амгалан 350.000 төгрөг, хохирогч П.Батчулуун 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбаатар 635.000 төгрөг, хохирогч Б.Төмөрбаатар 154.600 төгрөг, хохирогч О.Сэр-Од-Дамба 803.600 төгрөг, хохирогч Я.Цагаан 275.000 төгрөг, хохирогч А.Тэгшбаяр 700.000 төгрөг, хохирогч Г.Баттогтох 330.000 төгрөг, хохирогч Б.Дашдорж 320.000 төгрөг, хохирогч Ч.Баярмаа 541.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Баатарсүрэнд 70.000 төгрөг, Б.Занданпүрэв 110.000 төгрөгийг  шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилж бусад эд зүйлээ хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас харагдаж байна.

Иймд шүүгдэгч Д.Баатархүүгээс хохирогч Ө.Сарангоод 520.000 төгрөг, Ц.Агваанцэрэнд 487.000 төгрөг, С.Пүрэвдоржид 120.000 төгрөг, Б.Амгаланд 350.000 төгрөг, П.Батчулуунд 500.000 төгрөг, Д.Мөнхбаатарт 317.500 төгрөг, Б.Төмөрбаатарт 77.300 төгрөг, Сэр-Од-Дамбад 401.800 төгрөг, Я.Цагаанд 137.500 төгрөг, А.Тэгшбаярт 350.000 төгрөг, Г.Баттогтоход 110.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Л.Баатарсүрэнд 70.000 төгрөг, Б.Занданпүрэвт 36.600  төгрөгийг  тус тус гаргуулж олгохоор,

Шүүгдэгч Д.Амгаланбаяраас хохирогч Д.Мөнхбаатарт 317.500 төгрөг, Б.Төмөрбаатарт 77.300 төгрөг, О.Сэр-Од-Дамбад 401.800 төгрөг, Я.Цагаанд 137.500 төгрөг, А.Тэгшбаярт 350.000 төгрөг, Г.Баттогтоход 110.000 төгрөг,  Б.Дашдоржид 160.000, Б.Занданпүрэвт 36.600  төгрөгийг  тус тус гаргуулж олгохоор,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс хохирогч Г.Баттогтоход 110.000 төгрөг,  Б.Дашдоржид 160.000 төгрөг, Ч.Баярмаад 270.500 төгрөг, Б.Занданпүрэвт 36.600  төгрөгийг  тус тус гаргуулж олгохоор байна.

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь Г.Баттогтоход 110.000 төгрөг, Ч.Баярмаад 270.500 төгрөг тус тус төлсөн болох нь хохирол хүлээн авсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзхээр байна.

Иймд шүүгдэгч Х.Алтангэрэл нь хохирол төлбөр төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд хуульд заасан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амгаланбаяр нарт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч нарын хувийн байдалыг харгалзан хуульд заасан ялуудаас баривчлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Баатархүү нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох, харин түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас хорих ялыг сонгон хэрэглэж эдлэх ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь эрхэлсэн ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Баатархүү нь 175 хоног, Б.Бат-Эрдэнэ нь 145 хоног, шүүгдэгч Д.Амгаланбаяр нь 119 хоног, Х.Алтангэрэл нь 91 хоног, С.Отгонбаяр нь 83 хоног тус тус цагдан хоригдсон нь хэрэгт цугларсан баримтуудаас харагдаж байх тул тэдний хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэгч багаж болох зэвэрсэн 48.7 см урттай төмөр 1 ширхэг, мөн 46.4 см урттай арматурын төмөр 1 ширхэг, саарал өнгөтэй цоожлогч гогцоо нь гулзайсан цоож 1 ширхэг, хажуу талдаа гялгар өнгийн наалттай made in korea гэх бичиглэлтэй саарал өнгийн зүүдэг цоож 1 ширхэг /6 хавтас 9-12х/  зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Шүүгдэгч Д.Баатархүү нь усны тэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд зүйлийн үнэлгээ /4хавтас 132-136х/ шүүгдэгч Д.Баатархүү, Х.Алтангэрэл нарын мэдүүлэгүүд зэргээр тогтоогдож байх тул усны тэргийг улсын орлого болгохоор байна.

Мөрдөн байцаагчийн Г-2208001276 дугаартай газар болон хашаа байшин битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Х.Алтангэрэлд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурьдагдсан үнийн дүн үнэлгээтэй зөрсөн байх тул улсын яллагч шүүх хуралдаанд залруулсан болно.   

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2,  248 дугаар зүйлийн 248.1, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Должинсүрэнгийн Баатархүүд холбогдох
  2. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 16 дугаар гудамжны 07 тоот хашаанд оршин суух Л.Энхмөнхийн байшингийн цонхоор орж гэрээс нь эд зүйл хулгайлан авч 1140.000 төгрөгийн хохирол учруулсан
  3. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 05 тоот хашаанд оршин суух Ч.Эрдэнэчимэгийн байшингийн хаалгыг хөшин орж гэрээс нь эд зүйл хулгайлан авч, 396.300 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2016 оны 08 дугаар сарын 05-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжны 14 тоот хашаанд оршин суух Г.Галбадрахын гэрийн цоожийг хөшин орж гэрээс эд зүйл хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 10 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух У.Аззаяагийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс нь 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2016 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 16 дугаар гудамжны 59 тоот хашаанд оршин суух Б.Тэгшбаатарын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Доржийн Амгаланбаярт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы гэрийн цоожийг эвдэн орж 320.000 төгрөгийг үнэ бүхий эд зүйл хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  8. Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Вангаахан овгийн Халзаагийн Алтангэрэлд холбогдох бусадтай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Дашдоржийн  байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлан авч 1.340.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  9. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 203 тоотод оршин суух Д.Нарантуяагийн  гэрийн хаалгыг эвдэн орж 500.000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 1 ширхэг, 120.000 төгрөгийн үнэ бүхий 1.5 грамм жинтэй монетон гинж 1 ширхэг зэргийг хулгайлан авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан Прокуророос яллах дүгнэлт үйлдэн Галзуут овгийн Сэвжидийн Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг заасан Галзуут овгийн Сэвжидийн Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  12. Шүүгдэгч Боржигон овгийн Должинсүрэнгийн Баатархүү, Боржигон овгийн Доржийн Амгаланбаяр, Вангаахан овгийн Халзаагийн Алтангэрэл, Бодонгууд овгийн Байгалмаагийн Бат-Эрдэнэ нарыг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Должинсүрэнгийн Баатархүүд эд хөрөнгө хураахгүйгээр  гурван /3/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  14.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Вангаахан овгийн Халзаагийн Алтангэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Бодонгууд овгийн Байгалмаагийн Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан /6/ сарын хугацаагаар баривчлах  ял шийтгэсүгэй.
  16. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Доржийн Амгаланбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан /6/ сарын хугацаагаар баривчлах  ял шийтгэсүгэй.
  17. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Баатархүүгийн гурван /3/ жилийн, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Алтангэрэлийн хоёр /2/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.
  18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгтээ Д.Баатархүүгийн цагдан хоригдсон 175 хоног, Б.Бат-Эрдэнийн 145 хоног, Х.Алтангэрэлийн 91 хоног, Д.Амгаланбаярын 119 хоног, С.Отгонбаярын 83 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  19. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатархүүгээс хохирогч Ө.Сарангоод 520.000 төгрөг, Г.Агваанцэрэнд 487.000 төгрөг, С.Пүрэвдоржид 120.000 төгрөг, Б.Амгаланд 350.000 төгрөг, П.Батчулуунд 500.000 төгрөг, Д.Мөнхбаатарт 317.500 төгрөг, Б.Төмөрбаатарт 77.300 төгрөг, О.Сэр-Од-Дамбад 401.800 төгрөг, Я.Цагаанд 137.500 төгрөг, А.Тэгшбаярт 350.000 төгрөг, Г.Баттогтоход 110.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Баатарсүрэнд 70.000 төгрөг, Б.Занданпүрэвт 36.660  төгрөгийг гаргуулж,

шүүгдэгч Д.Амгаланбаяраас хохирогч Д.Мөнхбаатарт 317.500 төгрөг, Б.Төмөрбаатарт 77.300 төгрөг, О.Сэр-Од-Дамбад 401.800 төгрөг, Я.Цагаанд 137.500 төгрөг, А.Тэгшбаярт 350.000 төгрөг, Г.Баттогтоход 110.000 төгрөг,  Б.Дашдоржид 160.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Занданпүрэвт 36.660  төгрөгийг  гаргуулж,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс хохирогч Г.Баттогтоход 110.000 төгрөг,  Б.Дашдоржид 160.000 төгрөг, Ч.Баярмаад 270.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Занданпүрэвт 36.650 төгрөгийг  гаргуулж тус тус олгосугай.

  1. Шүүгдэгч Х.Алтангэрэл нь хохирогч Г.Баттогтоход 110.000 төгрөг,  Ч.Баярмаад 270.500 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдсугай.
  2. Хохирогч Ш.Эрдэнэтуяа, Г.Арцбулаг, Г.Мөнхдөш, Д.Даваадэлгэр, Д.Нарантуяа, Б.Отгонцэцэг, Д.Сүлдмаа, Иргэний нэхэмжлэгч Р.Намнансүрэн, Б.Цэцэгтуяа, О.Батдорж, Х.Дамдинсүрэн, О.Бямбаа, Ц.Туяа, С.Батжаргал, Ч.Балжинням, Ц.Тунгалаг, О.Баярсайхан, Н.Гантулга, С.Батзаяа, П.Норовсүрэн нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Алтангэрэлд оногдуулсан хоёр /2/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тэнсэж, хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвдэгч багаж болох зэвэрсэн 48.7 см урттай төмөр 1 ширхэг, мөн 46.4 см урттай арматурын төмөр 1 ширхэг, саарал өнгөтэй цоожлогч гогцоо нь гулзайсан цоож 1 ширхэг, хажуу талдаа гялгар өнгийн наалттай made in korea гэх бичиглэлтэй саарал өнгийн зүүдэг цоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай
  5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 35.000 төгрөгийн үнэ бүхий гар хийцийн усны түрдэг тэргийг улсын орлого болгосугай.
  6. Мөрдөн байцаагчийн Г-2208001276 дугаартай газар болон хашаа байшин битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Х.Алтангэрэлд буцаан олгосугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Х.Алтангэрэлд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Д.Амгаланбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, С.Отгонбаярт урьд авсан авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  8. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Амгаланбаяр, Х.Алтангэрэл нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.БЯМБАЖАВ