Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ  аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Хохирогч Б.Б********

Шүүгдэгч Г.Г********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Г***** холбогдох 25330008000*** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2**** оны ** дугаар сарын **-ний өдөр Б**** аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, С***** аймгийн О****** сумын *****хөдөө оршин суух, улсаар авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О****** овогт Г.Г*** /РД:*******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Шүүгдэгч Г.Г****** нь С**** аймгийн О**** сум ******байрны гадна 2025 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.Б******** үл ялих зүйлээр шалтаглаж эрүүл мэндэд нь халдаж нүүр, эрүү хэсэгт нь цохисны улмаас эрүү ясны хугарал, эрүүний зүүн үений хагас мултрал, зүүн доод 1-3-р шүдний сулрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г******** өгсөн: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна. Тухайн үед би хохирогчийг гэмтээх, эрүүг нь хугалчихъя гэсэн бодол байгаагүй. Цаашид хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээ сувилгааг  хариуцаад явна. Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Б******* өгсөн: “...Тэр өдөр Д,А ****бид хэд уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орцны гадаа гэр лүү нь орох гээд би гадаа бие засаж байхад Г***** ах гарч ирэх шиг болсон. Бид хэдийг дүүг нь дээрэлхэж байна гэж буруугаар ойлгоод дүү дээрэлхээд байгаа юм уу гэж хэлэх шиг болохоор дөхөж очоод тайлбарлах гэхэд цохисон. Бид хоёр эвлэрсэн. Хоорондоо учраа олсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Б****** гаргасан гомдол мэдээллийг бүртгэлийн №1100.045.25******** дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

            2. Гэрч Д.Д****** өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 20-ны орой Б.А***нартай бид архиа гаргачхаад гэртээ оръё гээд орцонд зогсож байсан. Тэгсэн чинь Г******* 3 давхраас орилоод энд хэн хэн байна вэ гэхээр нь би Д****** байна аа гэсэн тэгээд Б****** шат руу өгсөөд очсон чинь үгийн зөрүүгүй шууд нүү лүү нь цохиод авсан тэгээд А******** дуудаад гэртээ оруулсан…” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6/,

3. Д********** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 364 дугаартай 1. Б. Б****** биед эруу ясны хугарал, эрүүний зүүн үений хагас мултрал, зүүн доод 1-3-р шудний супрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо 4. Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна шинжээчийн дүгнэлт/хх-ийн 14-15/,  

4. Хохирогч Б.Б******** 2025 оны 04 дүгээр сарын 20-ны 22 цагийн үед би Д, А****** нартай хамт сургуулийн цаана хашааны буланд 2.5 литр савлагаатай 3 пиво хувааж уусан. Ууж дуусчхаад А********** байрны гадна орцны үүдэнд юм яриад зогсож байсан. Би байрны буланд бие засаж байтал орцноос хүн гараад ирэх шиг болсон. Эргээд хартал Г****** ах “дүү дээрэлхээд байгаа юм уу” гээд орилсон. Ахаа гээд үг хэлэх завдалгүй миний эрүү хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд цохиулж газар уначхаад шүдээ барьтал доод хэсгийн шүд маань хөдлөөд байсан. Тэгээд Г***** ах дүү А********* аваад орсон. Би гэр лүүгээ харьсан. Шудээ усаар зайлаад унтаад өгсөн. Маргааш сэртэл шүд, эрүү хэсгээр хүчтэй өвдөөд байхаар нь цагдаад хандчихаад цэргийн зарлан болж байсан тул мэдүүлэг өгөлгүй шууд эмчийн үзлэгт нь орсон. Эмч чи тэнцэхгүй байхаа эмнэлэг явсан чинь дээр байхаа гэхээр нь Дархан луy үзүүлэхээр явсан. Ийм л зүйл болсон..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 22/,

5. Гэрч Г.А******** намайг дээрэлхээд байгаа гэж бодсон бололтоо манай ах Г, Б******** нүүрэн тус газарт 1 удаа цохиод намайг гэртээ ор гээд дагуулаад орсон..." гэх мэдүүлэг/хх-ийн 7-8/

6. Яллагдагч Г.Г******* өгсөн: “… Би С******* аймгийн О****** туул сумын 14 дүгээр байрны гадна 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хөдөөнөөс мах авч ирээд гэртээ оруулсан чинь гэрт дүү А******** /18 настай/ байхгүй байсан. Ингээд би гэртээ ганцаараа байж байхад манай байрны гадаа баахан хүмүүс шуугилдаад нэгнийгээ дээрэлхэж байгаа нь сонсогдсон. Ингээд тухайн хүмүүсийн яриаг сонсоод байж байхад манай дүүгийн хоолой тэр хүмүүсийн дунд сонсогдохоор гэрээсээ би гараад байрны урд орцны хаалганы үүдэнд гарахад тэр хүмүүс орцны үүдэнд манай дүү А******** түүний хуурай ах нар болох Д,Б*****3 хамт зогсож байхад нь би дүү А******* хандаж гэртээ ор гэж хэлчхээд тамхи татаад тэр хүмүүсийн хажууд зогсож байсан чинь Д******* манай орцны хажууд хаалганаас холгүй бие засаж /шээгээд/ зогсож байснаа дуусаад над руу хүрч ирсэн. Д****** над руу ирэхэд нь та нар манай дүүг дагуулж явж архи уухаа болиоч гэж хэлэхтэй зэрэгцээд өөрийнхөө нүүрийг миний нүүрэн дээр тулгаад гараа далайхад би цохих вий гэж айгаад далдираад байсан. Намайг дээрэлхээд байсан учир би Д***** зүүн хацар луу өөрийн баруун гараараа алгадсан. Алгадсаны дараа том биетэй буюу Д******** хамт байсан хүн орцны хаалганы араас над руу хүрч ирэхээр би айсандаа намайг нийлж зодох гэж байна гэж бодоод зүүн гар тийшээ биеэ эргүүлж баруун гараараа зүүн талын эрүү рүү нь цохисон. Тэгээд би дүүгээ аваад гэр лүүгээ яваад орсон. Тухайн өдөр гэртээ дүүгийн хамтаар хоночхоод маргааш өглөө нь мал төллөж байгаа болохоор О******* суманд хөдөө Тооройн мод гэх газар луу мал руу яваад байж байтал манай ээж рүү Б******** аав нь Б***** гэх хүн залгаад манай хүүгийн эрүү нь хугарсан байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би санаа зовоод Б******* өөрийн "Г.Г*****" гэсэн фейсбүүкээс **********гэсэн фейсбүүк рүү биеийн байдлыг асууж чат бичиж гайгүй юу өвдөж байна уу хагалгаанд хэзээ орох уу гэж хэлтэл хагалгаанд орно гэж хэлсэн. Ингээд хагалгаанд нь мөнгө хэрэг болох байх гэж бодоод би Хаан банкин дахь өөрийн 50521******* тоот данснаас 5******** Ж.Г******** гэдэг хүний данс руу 3,000,000 сая төгрөг хагалгаанд орохоос нь өмнө хийсэн. Би одоо хэзээ шилжүүлсэн гэдгээ санахгүй байна..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 32-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч Г.Г********* нь С***** аймгийн О****** сум *****байрны гадна 2025 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.Б******* үл ялих зүйлээр шалтаглаж эрүүл мэндэд нь халдаж нүүр, эрүү хэсэгт нь цохисны улмаас эрүү ясны хугарал, эрүүний зүүн үений хагас мултрал, зүүн доод 1-3-р шүдний сулрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:  

1. С******** аймгийн С********* сум дахь Сум дундын Ц******* хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Б******* гаргасан гомдол мэдээллийг бүртгэлийн №*******дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

2.Хохирогч Б.Б**** мэдүүлэг /хх-ийн 22/,

3.Гэрч Д.Д********** мэдүүлэг/хх-ийн 5-6/,  *****дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3** дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 14-15/,  

4. Гэрч Г.А******* мэдүүлэг/хх-ийн 7-8/,

5. Яллагдагч Г.Г********** мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч Г.Г********* С**** аймгийн О****** сум ********байрны гадна 2025 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.Б******** үл ялих зүйлээр шалтаглаж эрүүл мэндэд нь халдаж нүүр, эрүү хэсэгт нь цохисны улмаас эрүү ясны хугарал, эрүүний зүүн үений хагас мултрал, зүүн доод 1-3-р шүдний сулрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй, улсын яллагчтай маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Г.Г****** нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Иймд шүүгдэгч Г.Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Г.Г******* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Б.Б******** эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн. /хх-ийн 43-45-р тал/,

Хохирогч Б.Б******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй буюу нэхэмжлэхгүй талаараа мэдүүлсэн./хх-ийн 22/,

Шүүх хуралдаанд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилнэ гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Г.Г******* шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч шүүгдэгч Г.Г********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх саналыг ялын саналыг шүүхэд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г******* үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г******* 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан.

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг хуулийн дээрх заалтын дагуу ач холбогдолгүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О******** овогт Г.Г******** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г******** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч Г.Г******** нь хохирогчийн эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4.Энэ  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА