Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,

 

нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ......... овогт ................ холбогдох эрүүгийн 251700000.... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ........-ны өдөр ........... аймгийн ............. суманд төрсөн, ... настай, ................. ажилтай, ам бүл ...., эхнэр хүүхдүүдийн хамт ............ аймгийн ........... сумын ...... дугаар баг, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

  • Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны ...... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны ..... дугаар сарын ....-ний өдрийн 2025/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус 2 удаа ял шийтгүүлсэн гэх ....................

                                                                                               Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч .............. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ....... аймгийн ......... сумын ........... дугаар багийн нутаг дэвсгэрт ........ улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгслийг 2,08 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд

1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

2. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхээ: 2025 оны 04 сарын 11-ны өдөр би замын цагдаагийн тасгаас зохион байгуулж буй “Сумын хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд ..... сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх үүргийг авч д/а ....... хамт авч ....... суманд очиж авто зам дээр хяналт шалгалт хийж байсан. Орой 17 цагийн үед ...... сумын төвийн зүүн урд хэсэгт шороон зам дээр хяналт шалгалт хийж байх үед зүүн талын гудамжны эгнээнээс /эгнээний нэрийг мэдэхгүй байна гэх/ саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл наашаа чиглэн ирж байсан тэгээд дөхөж байснаа бид 2-ыг хараад гэнэт буцаж эргээд 1 айлын хашааны хаалганы өмнө очоод зогссон тэгэхээр нь д/а ...... бид 2 очиж тухайн жолоочийн бичиг баримтыг шалгахад ........ гэсэн улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй С.Э гэх залуу байсан. Би бичиг баримтыг нь шалгах үедээ С.Э гэж нэрийг нь мэдсэн. Тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан болохоор би тухайн үед би жолоочоос хаанаас хаашаа явж байгаа болохыг болон юу уусан талаар асуухад “Ойрхон найзындаа пиво уусан дөнгөж хөдлөөд явж байна гэж хэлж байсан. Тэгээд д/а ... тухайн тээврийн хэрэгслийг жолоодож цагдаагийн хэсгийн гадаа авч ирсэн. Тухайн үед жолооч залуу машиндаа ганцаараа явж байсан.

Тус жолоочийг цагдаагийн хэсэг дээр авч ирж согтолын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 2.08% гэсэн тоон үзүүлэлт гарсан гэх мэдүүлэг.  /х.х-ийн 9 хуудас/

3. Гэрч М.Я мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр би замын цагдаагийн тасгаас зохион байгуулж буй “Сумын хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд ........ суманд ажиллахаар д/ч ....., д/а ....... ах нарын хамт ......... сум руу явсан. Суманд очоод д/а ..... ах бид 2 ......... сумын төвийн зүүн урд хэсэгт шороон зам дээр хяналт шалгалт хийж байх үед зүүн талын гудамжны эгнээнээс саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл наашаа чиглэн ирж байсан тэгээд дөхөж байснаа бид 2-ыг хараад гэнэт буцаж эргээд айлын хашааны хаалганы өмнө очоод зогссон тэгэхээр нь д/а ........ ах бид 2 очиж ...... ах бууж очоод тухайн жолоочийн бичиг баримтыг шалгаад намайг машиныг нь жолоодчих гээд би тухайн эрэгтэйн машиныг жолоодоод цагдаагийн эхэсэг рүү явсан. Намайг машиныг нь жолоодох үед тэр хүнээс архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/

4. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 01, 04 хуудас/

5. Жолоочийн үнэмлэхний лавлагаа авсан тухай тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/... дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 28, 34-38 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 32 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ........ аймгийн ......... сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэрт .......... улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,08 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна. Мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны ...... дугаар сарын .....-ний өдрийн 2025/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгожцццууу, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч С.Э-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.А, М.Я нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн рапорт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дугаар сарын ......-ний өдрийн 2025/ШЦТ/... дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч С.Э-д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.

ХОЁР. Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Ануужин шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Э-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ........... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин согтуугаар ........... аймгийн .......... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт ......... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2.08 хувийн согтолттой жолоодон хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиггүй. Шүүгдэгч С.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын хугацаанд ......... аймгийн .......... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалтыг тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд урьд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан. Харин эрх хасах ялыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд эдлээгүй үлдсэн ялыг өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 1 жил 6 сар 24 хоногийн үлдэгдэлтэй байна. Эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 жил 6 сар 24 хоногийг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хугацааг нийт 2 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар хасах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч С.Э-д 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 03 /сарын/ хугацаагаар хасаж, зорчих эрхийг 07 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас өмнөх шийтгэл тогтоолоос эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд эдлээгүй үлдсэн ялыг .... оны ... дугаар сарын ...-ний өдрийн байдлаар 1 жил 6 сар 24 хоногийн үлдэгдэлтэй байна. Эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 жил 6 сар 24 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 1 жил 3 сарын хугацаагаар эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хугацааг нийт 2 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар тогтоох тухай санал гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг заан зохицуулсан. Шүүгдсэгч С.Э нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны .... дугаар сарын ....-ний өдрийн 2025/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед ...... оны .... дугаар сарын ....-ний өдрийн байдлаар эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 24 хоногийн ял үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан урьд оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 24 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар эрх хасах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх эрх хасах ялыг 2 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар тогтоох нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргаж болно гэснийг үндэслэл болгов.

Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааныг журамлан С.Э-д урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2025/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 жил 6 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг нийт 2 /хоёр/ жил, 9 /ес/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар  тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийг 07 /долоо/ сарын хугацаанд ...... аймгийн ....... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ............-т даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил 9 /ес/ сар 24 хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

7. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.ҮЙТҮМЭН