Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/01159

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/011*******9

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын М, Б овогт Ц-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар 2009-02-*******-ний өдөр төрсөн хүү Б.Б, 2012-01-02-ны өдөр төрсөн хүү Б.Т нарыг эх Б.М-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн *******0 хувиар, /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б-өөс тэтгэлгийг тус бүрт нь гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Y-0000000000 тоот гэрчилгээтэй, Б дүүргийн *******-р хороо 1*******-р хороолол /00000/ Г.Л-ий гудамжны ******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.М, Б.Б, Б.Т нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б.М-ээс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Ц.Б-д ногдох хувь болох 8.*******12.*******00 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Б-д олгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6-р зүйлийн *******6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******93.116 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс 3830 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох, хариуцагч Ц.Б-өөс 287.646 төгрөгийг гаргуулж нээхмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 62*******00 төгрөгийг улсын орлого болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Б.М, эцэг Ц.Б нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА