Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...... овогтой ........... О-гт холбогдох эрүүгийн 25170006200... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр ......... аймгийн Өлзийт суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн үйлчлэгч ажилтай, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 5-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогтой Должингийн Отгонтунгалаг, /РД:ВП73122006/.

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч ..... овогтой .......... нь ...... оны ....... дугаар сарын ......-ны өдөр 11-12 цагийн үед ........ аймгийн ......... сумын ......... багийн нутаг дэвсгэрт байрлах .........-ийн ойролцоо уулзаварт ....... улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсний улмаас гол замаар зорчин явж байсан ......... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гарч, улмаар мотоциклийн жолооч буюу хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд гавлын суурь ясны их далавч, зүүн нүдний ухархайн доод гадна хана, баруун гайморын хөндийн хана дагасан далд хугарал, зүүн шуу ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

    1. Шүүгдэгч Д.О нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 11-12 цагийн үед ......... аймгийн ......... сумын ....... багийн нутаг дэвсгэрт байрлах ...........-ийн ойролцоо уулзаварт ............ улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсний улмаас гол замаар зорчин явж байсан ......... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гарч, улмаар мотоциклийн жолооч буюу хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд гавлын суурь ясны их далавч, зүүн нүдний ухархайн доод гадна хана, баруун гайморын хөндийн хана дагасан далд хугарал, зүүн шуу ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.О үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 3-5 хуудас), 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (17-20, 22-24-р хуудас), Цагдаагийн Ерөнхий газрын сангийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-н 21-р хуудас), хохирогч Б.Б-ийн мэдүүлэг (хх-н 29-32-р хуудас), гэрч Ц.Э-ийн мэдүүлэг (хх-н 36-р хуудас), Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГОС0725/.... дугаартай дүгнэлт (хх-н 39-40-р хуудас), Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГОС0725/.... дугаартай дүгнэлт (хх-н 55-56-р хуудас), Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ГОС0725/.... дугаартай дүгнэлт (хх-н 59-60-р хуудас), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ЕГ0325/..... дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-н 64-65-р хуудас), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0325/......... дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-н 70-71-р хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Д.О энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Д.О-т эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Д.О-ийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Д.О нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Батчимэгтэй оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчид 6 000 000 төгрөгийг төлсөн ба гэм хорын төлбөргүй, энэ хэргийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид учирсан гэмтлийн эмчилгээнд гарсан зардал 99,792 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгйн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.О-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                      

1. Шүүгдэгч .............. овогтой О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.О-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 6. Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Б-т эрүүл мэндийн гэм хорын хохирол 6,000,000 төгрөгийг төлж хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, цагдан хоригдсон хоноггүй, ба гүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 99,792 /ерэн есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлсөн болохыг дурдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН