| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00123/И |
| Дугаар | 154/ШШ2020/00129 |
| Огноо | 2020-04-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 154/ШШ2020/00129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Хөх үзүүр багт оршин суух, 1991 онд төрсөн, Ховд аймгийн 6 дугаар сургуульд нийгмийн ухааны багш ажилтай, ам бүл 4 /нөхөр 2 хүүхдийн хамт/ амьдардаг ******* овогт ******* ******* / РД: ******* / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* суманд 1991 онд төрсөн, эрэгтэй, Ховд аймаг ******* сум Хөшөөтийн уурхайд жолооч ажилтай, дээд боловсролтой, Ховд аймгийн ******* суманд оршин суух, ******* овогт /РД:/ -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг, гаргуулах дундын өмчлөлөөс хуваарьт хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч , хариуцагч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 09 сарын 29-ны өдөр гэр бүл болж гэрлэснээс хойш хүү, охин хоёр төрүүлж өсгөсөн.
2017 онд манай нөхөр Б. нь Мо Эн Ко ХХК-д ажилд орсон. Ажилд орсон цагаасаа эхлэн ажлынхаа Ганчимэг гэдэг эмэгтэйтэй утсаар ярих, уулзах зэрэг байдалтай болсон. 2018 онд би хүүгээ төрүүлэх гэж байхад өөр гэр бүлтэй болж өнөөдрийн байдлаар бид хоёр тусдаа амьдарч байна.
Би цалингийн зээлтэй, айлын хашаанд 2 хүүхдийн хамт амьдарч байна. Иймд хуваарьт хөрөнгөөс гэрээ авах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох,хүүхдүүдэд хуваарь өмч гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Бид хоёр цаашид эвлэрэх боломжгүй. Би нэхэмжлэлдээ хөрөнгөө үнэлээд мөнгөн төгрөгөөр тооцож нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Хариуцагч Б.Ванчинэрдэний шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: бид хоёр гэр бүл болоод 2 хүүтэй болсон. Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин 2 хүүхдийнхээ нэгийг нь өөрөө авах хүсэлтэй байна. Гэрийг гаргаад барьж өгнө. Бэлэн байгаа. Дундын өмч болох машин, хашаа, мал зэрэг хөрөнгө байна. Үүнийхээ заримыг нь өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би МоЭн Ко-д ажилд орсон. Гэрлэлтээ цуцлуулья. Д.******* нэхэмжлээд байгаа 31 сая төгрөгний хөрөнгө байна гэдэг нь үндэслэлгүй. Бид хоёрыг хуримаа хийхэд өмч гэж 100 орчим мал миний аав ээж өгсөн. Энэ мал дээр нэмж мал аваагүй. Ммалын хөлс мөнгө гэж өгч байгаагүй. Малыг дундын өмч гэж үзэхгүй байна гэх мэдүүлэг,
Шүүх зохигчдын тайлбар болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ванчинэрдэнээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, В.Энгүүн, охин В.Чинхүслэн нарыг өөрийн асрамжинд авах, дундын өмчөөс хуваарьт хөрөнгө гаргуулах, тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар маргахгүй, зарим шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж байгаа тайлбар болон, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй байх тул нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хангаж 2014 оны 09 сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 10 сарын 27-ны өдөр гэрлэснийг 8437000044 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Ванчинэрдэнэ нь Мо Эн Ко ХХК-д ажилладаг гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан боловч хэрэгт ажиллаж байгаа талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эцэг Б.эс тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2015 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн хүү В.Энгүүн, 2018 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн охин В.Чинхүслэн нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хүү В.Энгүүн, В.Чинхүсэлэн нар нь насанд хүрээгүй бага насны, өнөөдрийн байдлаар эх Д.******* хамт тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан хүүхдийн асрамжийг эх Д.******* асрамжинд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийтдээ 31 сая төгрөгний дундын өмчлөлийн хөрөнгө нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч Б. нь шүүх хуралдаанд машин, гэр, хашаа зэргийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзахгүй гэж байгаа тайлбараар дундын өмчлөлөөс дээрхи хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ. Харин бусад эд хөрөнгийн хувьд зах зээлийн үнэлгээ хийлгээгүй нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарт маргахгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 132.5, 132.6 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Отгонзаяа, хариуцагч Энхийнхэн овогт нарын 2014 оны 09 сарын 29-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн хүү В.Энгүүн, 2018 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн охин В.Чинхүслэн нарыг эх Д.******* асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү В.Энгүүн, охин В.Чинхүслэн нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож эцэг Б.эр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Хариуцагч Б.эс гэр 1ш, 4 тал хашаа, prius 20 маркийн авто машин зэргийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар гэрлэлт цуцалсан тохиолдолд эцэг, эх байх эрх хэвээр үлдэхийг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.эс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ