| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/0085/э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт ........-д холбогдох эрүүгийн 2517000670.... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэг. Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр, ....... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ........ боловсролтой, ........... мэргэжилтэй, .............. ажилладаг, ам бүл ..., эхнэр, хүүхдүүийн хамт, ......... аймгийн ....... сумын ........ баг, ......... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ........ аймгийн ......... сум, ....... баг, ......... дугаар зөрлөг, ............. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...... овогт Г.
Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.С нь ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........ аймгийн ......... сумын .... дугаар баг, ........ зөрлөг, ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Э-тай “хэрэггүй зүйлд мөнгө үрлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, толгой, нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхинд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн ..... оны .. дугаар сарын ..-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... аймгийн ........ сумын ........ баг, ......... зөрлөг, ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,
|
|
зүүн гарын бугуй орчим гутлаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “...зүүн бугуйн үений трапец хэлбэрийн ясны хугарал, зүүн шуунд цус хуралт...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлт/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Яллагдагч Г.С нь ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........ аймгийн ......... сумын .... дугаар баг, ........ зөрлөг, ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Э-тай “хэрэггүй зүйлд мөнгө үрлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, толгой, нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхинд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн ..... оны .. дугаар сарын ..-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... аймгийн ........ сумын ........ баг, ......... зөрлөг, ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,
|
|
зүүн гарын бугуй орчим гутлаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “...зүүн бугуйн үений трапец хэлбэрийн ясны хугарал, зүүн шуунд цус хуралт...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-н 4 дүгээр хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хх-н 5-9 дүгээр хуудас), аюулын зэргийн үнэлгээний хуудас (хх-н 10-12 дугаар хуудас), хохирогч М.Э-ны мэдүүлэг (хх-ийн 14-16, 26-27 дугаар хуудас), гэрч А.О-ийн мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас), Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай дүгнэлт (хх-ийн 33-34 дүгээр хуудас), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 59-63 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг гэмт хэргүүдийн Г.С үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчоос хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид учирсан гэмтлийн эмчилгээнд гарсан зардал 56,875 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул иргэний нэхэмжлэгчид гаргуулан олгох зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3,250,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шүүх хуралдаанд гаргасан прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын санал болгосон ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.
Шүүгдэгч Г.С нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу, ялын талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан нэмж нэгтгэн нийт 3,250,000 төгрөгөөр торгох ял шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар орогдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял дээр, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3250 нэжтэй тэнцэх хэмжээний буюу 3,250,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН