Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03089

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03089

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: .......................................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1985 оноос Төв аймгийн Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн барилгын бригадад шавар будагчнаар 1995 он хүртэл ажилласан. Тус нөхөрлөл аж ахуйд ажиллаж байсан тухай баримт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байгаа болно. Тэтгэвэрт гарах нас минь болсон тул ажилласан жил хүрэхгүй гэсэн шалтгааны улмаас тэтгэвэр тогтоогдохгүйд хүрээд байна. Хөдөлмөрийн дэвтэр бас олдохгүй байна. Иймд 1985-1995 онд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ....................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн барилгын бригадад шаварчин, будагчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Мал бэлтгэлийн нэгдлийн харьяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай Ажилд томилох тухай, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай Ажилд томилох тухай, Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл хувьцаат компанийн 1995 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01, 1997 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дугаартай тус тус Ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч Ж.Туяа, Ш.Бадарч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч ................................ ажлаас чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч .............................. 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн барилгын бригадад шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ........................... регистрийн дугаартай Боржигон овогт .........................-г 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн барилгын бригадад шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ