Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03205

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03205

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 00 дугаар байр 00 тоотод оршин суух Т овогт Г.О /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УлаанбааК000000/тар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Эрдэнэтолгойн 00000 тоотод оршин суух Б овогт Г.Д /РД: ЗЮ0000000/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Эрдэнэтолгойн 0000 тоотод оршин суух Ч овогт П.Б /РД: 0000000/ нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 6,920,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О, хариуцагч Г.Д, П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Д, П.Б нар нь 2017 оны 11 сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай сарын 6%-ийн хүүтэй 10,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлээс нийт 6,700,000 төгрөг төлсөн үлдэх 4,500,000 төгрөгийг төлөөгүй.

Би хариуцагч нарыг хайж хаягийг тогтоохоор маш их зардал гаргасан үүнд шүүхээр эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн, бензиний зардал 100,000 төгрөг зарцуулсан.

Иймд хариуцагч нараас зээл 4,500,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 170,200 төгрөг, нийт 6,920,200 төгрөгийг гаргуулж өгнөб үү гэв.

Хариуцагч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Б бид 2 Г.Онолбаатараас 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Бизнес амжилттай байхад бид гэрээнд заасны дагуу өдөр бүр төлөлт хийж байсан. Сүүлдээ бизнесийн үйл ажиллагаа зогсож төлбөр хийхэд хүндрэлтэй болсон. Мөнгийг дандаа Г.Онолбаатарын ХААН банкны дансанд Г.Д нэрээр шилжүүлдэг байсан.

Миний тооцоогоор 2,900,000 төгрөгийн үлдэгдэл байгаа алданги төлөх боломжгүй гэв.

Хариуцагч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Д бид 2 Г.Онолбаатараас удаа дараа мөнгө зээлж хүү төлж энэ хүний мөнгийг өсгөж өгсөн. Одоо энэ хүний нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй бизнес хийж байхдаа хангалттай төлсөн. Одоо бидний бизнес зогсонги байдалд орсон. Бид гэрээ хийж 10,000,000 төгрөг өгсөн нь үнэн, гэрээгээ өөрөө бэлдээд ирдэг алданги төлөхийг мэдээгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурал дэээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Онолбаатар нь хариуцагч Г.Д, П.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,500,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, үйл ажиллагааны зардал буюу бензиний үнэ 170,200 төгрөг, нийт 6,920,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хариуцагч нарт 2017 оны 11 сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай сарын 6%-ийн хүүтэй 10,000,000 төгрөгийг зээлсэн. Эд нар өдөр бүр 186,000 төгрөг төлөхөөр тохирсон эхлээд төлж байгаад сүүлдээ төлөөгүй, дансаар төлж байсан баримтыг шүүхэд өгсөн. Одоо үндсэн зээл 4,500,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, үйл ажиллагааны зардал буюу бензиний үнэ 170,200 төгрөг, нийт 6,920,200 төгрөгийг нэхэмжилж байна. гэж тайлбарласан.

 

Хариуцагч нар нь бид энэ хүний мөнгийг хангалттай өсгөж өгсөн одоо бизнес зогсонги байдалд орсон тул алданги төлөх боломжгүй. Бидний тооцоогоор үндсэн төлбөр 2,900,000 үлдсэн байгаа мөнгийг төлөхдөө Хаан банкны дансаар дандаа Г.Д гэж шилжүүлдэг байсан. гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй. мөн хуулийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж тус тус хуульчилсан.

 

Нэхэмжлэгч Г.Онь 2017 оны 11 сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай сарын 6%-ийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцох-оор тохиролцон хийсэн №6976 дугаартай зээлийн гэрээг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан 10,000,000 төгрөгийг дансаар 3 хуваан хүлээн авсан гэх тайлбар өгсөн бөгөөд маргаагүй, бизнес зогсонги байдалтай болсон тул төлж чадаагүй, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг өгсөн боловч түүнийгээ нотлоогүй.

Нэхэмжлэгч Г.О нь 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Дгийн дансанд 3 удаагийн шилжүүлгээр 8,000,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 600,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд хариуцагч нар маргаагүй.

Дээрхи гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Зохигчид 2017 оны 11 сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай сарын 6%-ийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцохоор тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Г.О нь Хаан банканд 000000 тоот данс, хариуцагч Г.Д нь 00000000000 тоот данс эзэмшдэг бөгөөд хариуцагч Г.Д нь 2017 оны 11 сарын 06-ний өдрөөс эхлэн өдөр бүр 186,000 төгрөгөөр төлөлт хийж эхэлжээ.

Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Г.О 5029171423 тоот дансанд 2017 оны 11 сарын 06-ний өдрөөс 2018 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 7,908,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон тул үндсэн зээл хүүгийн хамт 11,200,000 төгрөгнөөс 7,908,000 төгрөгийг хасаж тооцон 3,292,000 төгрөг, алданги 1,646,000 төгрөгийг хариуцагч Г.Д, П.Б нараас гаргуулан нэхэмжлэгч Г.О олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь бензин ажиллагааны зардал 100,000 төгрөг, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг нэхэмжилсэн.

Үүнээс Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 16-ний өдрийн 184/ШШ2018/01214 дугаартай шийдвэрээр хариуцагч Г.Д, П.Б нарыг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгон бинзен болон ажиллагааны зардал гэх 100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч Г.Д, П.Б нараас нийт 5,008,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О олгож, 1,912,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Д, П.Б нараас 5,008,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О олгож, 1,912,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Онолбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д, П.Б нараас 95,081 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ